Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Дунд чихний наалдаст үрэвслийн дахилтаас урьдчилан сэргийлэхэд полидиоксанон болон силастик хавтгайг харьцуулан хэрэглэсэн нь
( Судалгааны өгүүлэл )

А.Өлзийбаяр1, Л.Шагдар2, Б.Эрдэнэчулуун2

1Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, 2Эрүүл мэндийн шинжпэх ухааны их сургууль

 
Абстракт

Adhesion of tympanic membrane to the oromontory (inner wall of middle ear) may occur after ear surgery particularly in atelectatic ears because of poor eustachian tube function and removal of mucosa from the promontory during surgery [3,11,12,14].

Silastic sheets (silicone silastic sheet) have been used in middle ear surgery for many ears to prevent readhesion of tympanic membrane to the promontory. These sheets are usually placed on the promontory before graft placement, and may be removed at the time of revision surgery if necessary [3, 4, 10, 14],

The purpose of this study was to compare polydioxanone sheets with silicone plastic sheets in the middle ear to find out inexpensive ideal material to prevent readhesion of tympanic membrane to the promontory, to stay for long enough time until middle ear mucosal line regenerated and to resorb itself after regenerating of middle ear mucosa.

Polydioxanone sheets were placed in 24 middle ears and silastic sheets were placed in 12 middle ears during ear surgery to prevent readhesion of tympanic membrane. The result of this study demonstrate that polydioxanone sheets are as effective and as well tolerated as silicone plastic sheets in the middle ear.

Pp. 24-27, Tables 2, Picture 1, References 15.

Дунд чихний наалдаст үрэвсэл (ДЧНҮ)-ийн мэс заслын эмчилгээний дараа хэнгэргэн хальс эргэн дотогш татагдаж, хэнгэргэн хендийн дотор хананд наалдан хэнгэргэн хендий хавчийх явдал дахих нь элбэг тохиолддогийг олон мэс зэсалчид судалж, тогтоосон бегеед мэс заслын дараа үүсэх ДЧНҮ-ээс сэргийлэх асуудал енеедрийг хүртэл эрдэмтдийн анхаарлыгтатсаар байна [3,11,12,14], Олон судлаачид ДЧНҮ-ийн дахилтаас урьдчилан сэргийлж, мэс заслын үед  хэнгэргэн хальс хэнгэргэн хендмйн дотор ханыг тусгаарлах зорилгоор хэнгэргэн хендийд силастик хавтгайг байрлуулж үлдээн хоёр дахь шалгах мэс заслын (revision or second look operation) үед буцаан авдаг ба энэ нь мэс заслын дараа хехенцрийн агааржилтыг сэргээн, шинэ нехсен хэнгэргэн хальсыг хэнгэргэн хендийн дотор хананд эргэн наалдахаас сэргийлдэг байна [4].

Гэвч чихнмй мзс засал хийлгэсэн евчтен бүрт хоёр дахь шалгах мэс засал шаардлагагүй байдаг тул эдгээр евчтенүүд насан туршдаа хэнгэргэн хендийдее гадны биет агуулж явахад хүрдэг байна.Силастик хавтгай нь ихэнхдээ бие мах бодид сайн зохицдог боловч хэнгэргэн хөндийгөөс  шахагдан гарах, харшил өгөх нь ховор биш тохиолддог ажээ [3, 7, 11].

Мэс заслын дараа хэнгэргэн хальс хэнгэргэн хөндийн дотор хананд эргэн наалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэнгэргэн хөндийд үлдээх материал нь дунд чихний хөндийн салстыг төлжихөөс өмнө хангалттай удаан хугацаанд уусахгүй байх тэсвэртэй, бие мах бодид харшдаггүй, уусахаасаа өмнө хэнгэргэн хөндийгөөс гардаггүй байх шаардлагатай гэж чихний мэс засалчид үзэж байна (Ng B.Linthicum FH Jr, 1992). Зарим судлаачид энэ зорилгоор желатин хэрэглэж байсан боловч желатин нь хэнгэргэн хөндийн салстыг төлжихөөс өмнө хангалттай удаанаар хайлахгүй байж чадаагүй ба силастикаас хатуу болохыг судалж тогтоожээ (Halleland KJ.1992). Иймээс хэнгэргэн хөндий бүрэн төлжсөний дараэ. хоёр дахь хянах хагалгааны үед буцаан авах шаардлагагүй, хэнгэргэн хөндийг бүрэн төлжсөний дараа өөрөө уусдаг материалыг олох нь орчин үед чухал байна (Jacob Sade, 2000).

Судлаачид энэ зорилгоор утасны материалуудыг ашигласан боловч polydioxanon (PDS)-aac бусад нь 6 cap хүрэхгүй хугацаанд буюу хэнгэргэн хөндийн салстыг хэвийн байдлэар эргэн нөхөн төлжихөөс өмнө хайлж, хүний биед силикон шиг тохиромжтой бус байлаа [2,5,6,8,9]. PDS нь хэнгэргэн хөндийн салстыг төлжтөл хайлахгүй байдгаараа болон хүний биед харшдаггүй, зөөлөн чанараараа бусад утасны материлуудаас давуутай байлаа [1, 7, 10, 13, 15].

Полидиоксанон (PDS)-bir утас хэлбэрээр хүний биед хэдэн арван жил хэрэглэж ирсэн бөгөөд хайлуулж хавтгайлсан хэлбэрээр амьтны дунд чихэнд туршиж үзэхэд уян хатан байдал, удаан уусдаг чанар, биед харшдаггүйгээрээ бусад полимеруудаас хамгийн тохиромжтой байсныг үндэслэн бид хүүхдийн ДЧНҮ-ийн үед мэс заслын дараа хэнгэргэн хальс хэнгэргэн хөндийн салстад эргэн наалдахаас сэргийлэх зорилгоор дунд чихний хөндийд байрлуулж, улмаар силиконтой харьцуулав.

Зорилго. ДЧНҮ-ийн мэс заслын үед хэнгэргэн хөндийд полидиоксаноныг суулгаж, дахин наалдац үүсэхээс сэргийлэх чадварыг силиконтой харьцуулан судлахад чиглэнэ.

Зорилт:

  1. ДЧНҮ-ийн мэс заслын үед хэнгэргэн хальс хэнгэргэн хөндийн салст хоорондоо наалдахаас сэргийлж, полидиоксаноныг дунд чихний хөндийд байрлуулж, үлдээн үр дүнг судлах.
  2. Эдийн шинжилгээг ашиглан ДЧНҮ-ийн мэс заслын дараа силикон ба полидиоксанон нь хэнгэргэн хальс, хэнгэргэн хөндийн салстад наалдахаас сэргийлэх чадварыг харьцуулах.

Хэрэглэгдэхүүн, арга зүй. Бид 2001-2006 онд ЭНЭШТөвийн чих хамар хоолойн тасагт ДЧНҮ-ийн улмаас хэвтэж эмчпүүлсэн 36 хүүхдийн 36 чихийг судалгаандаа хамааруулав. Судалгаанд хамаарагдсан хүүхдүүдийн дундаж нас 12 байсан ба 12 (46.2% нь эмэгтэй, 14/53.8%) нь эрэгтэй байв.

Чихний мэс заслын дараа хэнгэргэн хальсыг хэнгэргэн хөндийн дотор хананд эргэн наалдахаас сэргийлэх зорилгоор, 36 өвчтөний 24 (66.79)-д нь хэнгэргэн хөндийд полидиоксанон, 12(33.3%)-д нь силастикхавтгайгбайрлуулав. Мөн үүний зэрэгцээ хагалгааны үед хэнгэргэн хальсны наалдац, татагдалтын хүнд хөнгөний зэрэглэлээс хамааруулан хэнгэргэн хальсыг тулж, бэхлэх зорилгоор хэнгэргэн хөндийд уусагч хөөсөнцөр (gelfoam) үлдээсэн ба хэнгэргэн хальсанд агааржуулах цорго (ventilation tube) гавив (Хүснэгт 1).

Хүснэгт 1. ЦЧНҮ-ийн мэс заслын үед хэнгэргэн хөндийд үлдээсэн материалууд

Бид судалгаандаа чихний мэс заслын зориулалтын силастик ба полидиоксаноныг хайлуулж хавтгайлсан байдлаар хэрэглэв.

Полидоксаноныг 4.0 нэг боодол утсыг цахилгаан зууха! щ хийж 140 хэмд хайлуулан авч хэнгэргэн хальс нимгэлэгчийн 1-р шүдэнд хавчуулан хавтгай.пж тасалгааны хэмд хөргөөв.Бэлдсэн хавтгайгаа уурын даралтаар ариутгаж, мэс заслын үед 0.3X0.3 см хэмжээтэй хавтгайг хайчлан авч, хэнгэргэн хөндийн дотор хананы сац (promontorium) дээр байрпуулав. Мэс заслын дараа 9 дэх хоногт өвчтөний сувгийн чихээс, тулгуурыг авав. Судалгааны ба харьцуулсан хоёр бүлгийн өвчтөнүүдийн шинэ хэнгэргэн хальсны судасжилт, хаван, шархны шингэний байдалд онцын ялгаа үгүй байлаа. Судалгааны ба хяналтын бүлгийн өвчтөнүүдийн хэнгэргэн хальсны эдгэрэлт, төлжилтийн байдлыг хооронд нь харьцуулж, хамаарлыг (Р) 2-р хүснэгтээр харуулав (Хүснэгт 2).

Хүснэгт 2. ДЧНҮ-ийн мэс заслын дараах шинэ хэнгэргэн хальсны эдгэрэлтийн байдал

Мэс заслаас хойш 7 сарын дараа эхний мэс заслын үед хэнгэргэн хөндийд полидиоксанон байрлуулсан 3 өвчтөн, силастик хавтгай байрлуулсан 1 өвчтөнд хоёр дахь шалгах мэс засал хийж, хэнгэргэн хөндийг шалган хэнгэргэн хөндийн салстаас эдийн шинжилгээ авав. Хоёр дахь мэс заслын үед 3 чихний хэнгэргэн хөндийн PDS бүрэн ууссан байлаа.

Бүх өвчтөний хэнгэргэн хөндийн салтын төлжилт хэнгэргэн хальсны байрлал хэвийн байв.

Зураг 1. Өвчтөн Л.,17 настай.эрэгтэй. ДЧНҮ-ийн мэс заслын үед хэнгэргэн хөндийд полидиоксанон үлдээсэн. Хэнгэргэн хөндийн салстын хэвийн төлжилт (7 сарын дараа), №76.

Хэлцэмж. 1950 оноос чихний мэс засалд төрөл бүрийн биоматериалуудыг ашиглаж ирсэн ба силиконыг одоо болтол өргөн хэрэглэж байна. Силикон нь мэс заслын дараа хэнгэргэн хөндийгөөс шахагдан гарах аюултай учраас олон эрдэмтэд хэнгэргэн хөндийд удаан хугацаагаар хадгалагдах боломжтой, хоёр дахь хянах хагалгаан (revision or second look operational үед буцаан авах шаардлагагүй, хэнгэргэн хөндийг бүрэн төлжсөний дараа өөрөө уусдаг материалыг олоход орчин үед гол анхаарлаа чиглүүлж байна. Хэд хэдэн синтетик полимеруудыг уусдаг утасны материал хэлбэрээр хэдэн арван жилийн турш хэрэглэсээр ирсэн ба эдгээр нь хүний мах бодид хамгийн сайн зохицдог биоматериалууд болох нь батлагдаад байгаа билээ. Эдгээрээс хамгийн өргөнөөр хэрэглэгдэж байгаа нь дараах 5 уусдаг утасны материалууд юм.Үүнд: полиглигликолик ацид (дексон), полиглактин 910 (викрил), полигликолик триметилен карбонат (максон), поликапролактон буюу полидиоксанон (PDS) зэрэг болно (Chu СС, Kizil Z, 1989). Чихний мэс заслын үед наалдацаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэнгэргэн хөндийд үлдээх материал нь хэнгэргэн хөндийн салстыг төлжихөөс өмнө уусахгүй байх нь мөн гол үзүүлэлт бөгөөд дээрхи 5 биоматериалуудаас хамгийн удаан уусдаг нь полидиоксанон бөгөөддексоноос50%, викрилээс 2 дахин удаан уусдагаас гадна эдгээр материалаас уян хатан чанараараа хамгийн илүү нь ажээ (Chu СС, Kizil Z, 1989).

Douglas A Liening, John Mc Gath (1995) нар Монгол үхэр харханд PDS-ийг силиконтой харьцуулан туршиж үзсэнээр уг материал нь биед зохицох чадвараараа силиконоос онц мэдэгдэм ялгаагүй бөгөөд уусамтгай чанараараа давуу болохыг тогтоожээ.

Бидний судалгаа нь полидиоксанон болон силикон хавтгайг Монгол хүүхдийн биед зохицох байдал болон чихний мэс заслын дараа наалдацаас урьдчилан сэргийлэх чанараар нь харьцуулан судлахад чиглэсэн ба олдоц сайн, хямдыгхаргалзан полидиоксаноныг сонгон авав. Эдгээр хоёр материалын хооронд биед зохицох чадвар болон наалдацаас урьдчилан сэргийлэх чадварын хувьд илт мэдэгдэм ялгаа үгүй байсан болно.

Дүгнэлт.

  1. ДЧНҮ-ийн мэс заслын үед хэнгэргэн хөндийд суулгасан полидиоксанон утас нь мэс заслын дараа хэнгэргэн хөндийд үүсэх наалдацаас найдвартай хамгаалж, удаан хугацаанд хүүхдийн чихэнд сөрөг нөлөө өгөхгүй байна.
  2. Полидиоксаноныг ДЧНҮ-ийн үед хэнгэргэн хальс хэнгэргэн хөндийн дотор хананд эргэн наалдахаас сэргийлж хэнгэргэн хөндийд үлдээх боломжтой бөгөөд энэ үед өвчтөнд хэнгэргэн хөндийд үлдээсэн материалыг авах зорилгоор хоёр дахь мэс засал хийх шаардлага үгүйгээр силиконоос давуу чанартай болно.
Ном зүй

1. Chu СС, Kizil Z. Quantataivae evaluation of stiffness of commercial suture materials. Surg Gynecol Obstet 1989; 168: 233-238.
2. de Werra C, Rendano F, D\\\'Aremtno F, Somma P, Forestieri P. Comparison of five synthetic absorbable suture materials in intestinal anastomosis: experimantal study in rats. Chir Hal. 2003 Mar-Apr; 55 (2): 227-33.
3. Douglas A Liening. Comparison of polydioxanone and silicone plastic in the prevention of adhesive otitis media in the gerbil. Otolaryngology Head Neck Surgery 1995;112:303-307
4. Duffy DM. Silicone: a critical review. Adv Dermatol 1990; 5:93-110.
5. Fieheller, Wilson D. An in vitro biomechanical comparison of the breaking strength and stiffness of polydioxanone /sizes 2.7/ and polyglactin 910 (sizes 3.6) in the equinelinea alba. Vet Surg. 2005; Jan-Feb, 34 (1):18-23.
6. Fleiberk L. Suturing the Achiles tendon with absorbable PDS material. Rozhl Chir 2001;80:487-489.
7. Hilgert RE, Dorner A, Wittkugel. O. Cbmpaison of polydioxanone /PDS/ and polypropylene (prolene) for shouldice repair of primary inguinal hernias: a prospective randomised trial. Eur J Surg. 1999 Apr; 165 (4):333-8.
8. Hoyt RFCIevenger RR.McGehee JA.Microsurgical instrumentation and suture material. Lab.Anim Oct 2001; 30:38-45. ■
9. Marianowski L, Barcz E. Biological tissue response to sutures. Ginekol. Pol Jul 2004;75 /7/:570- 577.
10. Nary Filho H, Matsumoto MA, Batista AC. Comparative study of tissue response to polyglecaprone 25, polyglacin 910 and polytetrafluorethylene suture materials in rats. Braz Dent J 2002;13:86-91.
11. Ng M, Linthicum FH Jr.Long term effects of Silastic sheeting in the middle ear. Laryngoscope 1992;102:1097-1102.
12. Paparella M.Jung TT.Experience with tympanoplasty for atelectatic ears. Laryngoscope 1981; 91:1972.
13. Stewart DW.Buffington PJ.Wacksman J.Suture material in bladder surgery: a comparison of polydioxanone, polyglactin and chromic catgut J Urol.1990;143:1261-1263.
14. Wehrs RE.Silicone sheeting in tympanoplasty. Laryngoscope 1979;89:497-9,
15. Yaltiric M.Dedeoglu K.Bilgic B, at all. Comparision of four different suture materials in soft tissue in rats. Oral Dis. 2003; 9:284-286.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 692
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК