Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Залаархаг хавраг (Ferula ferulaeoides)-iirtH нийлбэр сексвитерпений агчил тавиулах үйлдпийг тогтоосон дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Жаргалсайхан1, Л.Мягмар2, Ц.Даш3

1"АЧ" Анагаах ухааны дээд сургууль, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Монгол улсын их сургууль

 
Абстракт

We proved spasmolytic activity of sum sesquiterpenoids from the root of Ferula ferulaeoides on intestinal smooth muscle of laboratory white mouse. Sesquiterpenoid emulsion with glycerin prepared by sum sesquiterpenoids and carbonis activity was given oral to mice. The movement of carbonis activaty through a intestine of mouse was depend on reduction of intestine motoric activity. The sum sesquiterpenoid strongly reduced intestine motoric activity of mice and showed spasmolytic action.

Pp. 27-28, Table 1, Picture 1, References 5.

Оршил. Залаархаг хавраг нь Монгол Алтайн нурууны өвөр бэл буюу Ховд аймгийн Булган сумын нутагт ургадаг олон наст өвслөг ургамал юм. Нутгийн ардууд "чийр", "чийрийн давирхай" нэрээр уламжлалт анагаах ухаанд хөхүүл ханиад, ил шарх, харшил зэрэг төрөл бүрийн өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэсээр иржээ. Хаврагийн төрөлд хамаарах Ferula ovina зүйл ургамлаас бэлдсэн усан хандны агчил тавиулах (спазмолитик) үйлдлийгтуулайн бүдүүн гэдэсний болон усан гахайн шулуун гэдэсний эд дээр судалж тогтоосон байна [1]. Ургамлын гаралтай эмийн бэлдмэлийн агчил тавиулах үйлдлийг судлаачид гол төлөв хулгана, молтогчин туулай, усан гахай зэрэг амьтдын нарийн, бүдүүн гэдэс, уушигны гуурсан хоолойн гөлгөр булчин дээр туршсан баримтууд олон байна [2-4].

Аргачлал. Залаархаг хаврагийн нийлбэр сесквитерпений (НС) агчил тавиулах үйлдлийг Janssen P.A., Jageneau A.J. нарын аргаар буюу лабораторийн цагаан хулганы ходоод-гэдсээр идэвхжүүлсэн нүүрс зөөгдех хөдлөл зүйд тулгуурлан судлав [2]. Идэвхжүүлсэн нүүрс ходоод, гэдэсний ханаар шимэгддэггүй бодис юм. Туршилтыг29-33гжинтэй лабораторийн 20 цагаан хулгана дээр явуулав.

Нийлбэр сесквитерпений тунг тогтоохын тулд түүний хорон чанарын үзүүлэлт болох LD^-ийн утгыг Першингийн аргаартооцоходб.45 мг/кг байв.

Туршилтын дүн. Туршилтад авсан 20хулганыг туршмлт эхлэхээс нэг хоногийн өмнө хоол өгөлгүй байлгав. Бүх хулггныг тус бүр 5 амьтан бүхий 4 бүлэгт хувааж, 1-р бүлгийн 5 хулганыг хяналтад; 2, 3, 4-р бүлгийн хулгэнуудыг туршилтад авав.

Хүснэгт 1. НС- ний агчил тавиулах үйлдэл хулганы гэдсээр идэвхжүүпсэн нүүрс зөөгдөхөд нөлөөлсөн дүн

2-р бүлгийн хулганад нийлбэр сесквитерпений глицериний эмульсийг биеийн жингийн 3 мг/кг, 3-р бүлгийн хулганад 5 мг/кг, 4-р бүлгийн хулганад 6 мг/кг тунгаар тус тус уулгаснаас хойш 1 цагийн цараа   бүх   бүлгийн   хулганад 50%-ийн идэвхжүүлсэн нүүрс агуулсан цардуулын цавууны суспензийг тус бүр 0.3 мл (0.15 г нүүрс агуулсан) хэмжээгээр ходоод руу нь зондоор оруулав. Идэвхжүүлсэн нүүрс өгснөөс хойш 2 цагийн дараа бүх хулганыг няДалж, ходоод гэдсийг хөвөн, гэдсээр нүүрс туугдан явсан замын уртыг хэмжихэд дараах үр дүн ажиглагдав (Туршилтын дүнг Хүснэгт 1-д үзүүлэв).

Хүснэгт 1-ээсхарахад хяналтын бүлэгхулганы ходоод-гэдсээр нүүрс зөөгдсөн замын урт дунджаар 38.24 см байна. Гэтэл нийлбэр сесквитерпенийг 3 мг/кг тунгаар өгсөн хулганад дээрх үзүүлэлт дунджаар 29.82 см болж буурсан ба нүүрс 22.01% богино зам туулсан байна.

Нийлбэр сесквитерпенийг 5 мг/кг тунгаар өгсөн хулганы гэдсээр нүүрс туугдан явсан замын урт 22.78 см болж, хяналтын бүлэгтэй харьцуулахад 40.43%-иар богиноссон байна. 

Харин нийлбэр сесквитерпенийг 6 мг/кг тунгаар өгөхөд нүүрсний туугдан явсан зам эрс багасаж дунджаар 4.78 см болсон бөгөөд хяналтын бүлгийнхтэй харьцуулахад 87.5%-иар богиноссон байна.

Зураг 1. Хулганы гэдсээр идэвхжүүлсэн нүүрс туугдан явсан байдал

Дүгнэлт. Туршилтын үр дүнгээс дүгнэлт хийхэд Ferula ferulaeoides-ийн нийлбэр сесквитерпен цагаан хулганы гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буюу гөлгөр булчингийн агшилтыг сулруулах (спазмолитик) үйлдэлтэй болох нь тодорхой ажиглагдаж байна. 2-4-р бүлгийн хулганы гэдсээр нүүрс туугдан явах замын урт улам богиноссон байдал нь бэлдмэлийн тун ихсэх тусам түүний агчил тавиулах үйлдэл улам идэвхжиж байгааг харуулж байв ( Зураг 1).

Ном зүй

1. Al-khalil S., Agel М., Afifi F., Al-Eisawi D., Effect of an aqueous extract of Ferula ovina on rabbit and guninea pig smooth muscle, J.Ethnopharmacology,
1990, 30, N1, pp. 35-42
2. Janssen P.A, Jageneau A.J., Journel Pharmacia and Pharmacologia, 1957, V, 9, pp. 381- 399
3. Naomesi B.K., Bogale M., Dagne E., Intestinal smooth muscle spasmolytic actions of the aqueous extract of the roots of Taverniera abyssinica, J. Ethnopharmacol., 1990, 30, N1, pp.107-113
4. Addy Marian E., Burka John F., Effect of Desmodium adscendens fraction 3 on constractions of respiratory smooth muscle, J. Ethnopharmacology, 1990, 29, N3, pp. 325-335
5. Андреева Н.И., Шарова C.A., Некоторые показатели влияния пиразидола на желудочно-кишечный тракт. Фармакология и токсикология, 1978, №4, с. 428-432
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Чойжамц


Нийтлэлийн нээгдсэн тоо: 928
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК