Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Зах зээлийн эдийн засагт шилжих үеийн үндэсний эрүүлийг хамгаалах
( Судалгааны өгүүлэл )

Ц.Мухар 

Анагаах ухааны хүрээлэн

 

Зах зээлийн эдийн засаг шилжиж  байгаа өнөө үед эрүүл мэндийн байгуулагад туулж ирсэн  мөрөө  эргэж, замаа сонгох хариуцлагатай мөч тулгараад байна. Ардчилсан энэрэнгүй  социалист эрүүлийг хамгаалах монголын хүн амыг өвчин эмгэгийн туйлд хүрч байгалийн мөхөлд гулсан орж байсан аюулаас аварч, хүн амзүйн талаар ч, эрүүл мэндийн байдлаар ч түүхэн их үсрэлт хийснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд хүн амын эрүүл мэндийн байдалд шинэ өнгө, аяс бий болж, түүнд тохирсон соёл; арга барил, үйл ажилллагааны онцлогтой үндэсний өвөрмөц тогтолцооны бодит ба бодит бус тохироо бүрдэж байв. Гэвч тохорхой үе шатанд онол, арга зүйн талаар хялбарчлан хуулбарласан, бодит байдал дээр тооны хойшоос дэвэргэн хөөцөлдсөний уршгаар эрүүлийг хамгаалах, анагаах ухаанд сөрөг үр дагавар хуримтлагдсаар иржээ. Удирдлага зохион байгуулалтын талаар чөлөөт хөгжил сэтгэлгээг боодуулсан, төвлөрсөн төлөвлөгөөт үйлдвэрлэлийн аргыг эрүүлийг хамгаалахад махчлан загварчлах арга олон жил ноёрхож байв. Эрүүл мэнд бол улсын нийгэм, эдийн засаг, улс төр, ёс суртахууны хөгжил дэвшлийн язгуур үндэс, үндэсний бахархал, яндашгүй баялаг мөн. Эрүүл мэндийг нийгмийн халамж, удмын санг цэвэр ариун байлгах, бодьгал хүний хичээл зүтгэл, анагаах ухаан эрүүлийг хамгаалах чадавхтай шууд шүтэлцээтэй нийгэм байдалийн тусгал гэж үзэж болох юм Эрүүл мэндэд гадаад орчин, нийгмийн хүрээлэл, хөдөлмөрийн нөхцөл, ахуй хангамж, гэр бүл, хувь хүн шийдвэрлэх үүрэгтэй. Орчны бохирдол, ахуй сэтгэл зүйн таагүй хүрээлэл, архи тамхи, мунаг, мансуурлын дон, бузардал зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг халгаат хүчин зүйлийг олж илрүүлж таслан зогсоох явдал алив өвчнөөс сэргийлэх анхдагч нөхцөл болно. Ураг төрлийн цус ойртохоос төөрүүлсэн овоглол, элгэн төрөл, удам тохом зэрэг үндэсний уламжлалт зан заншлыг сэргээх, монгол угсаатны бие бялдар, ур ухаан, авъяас хөдөлмөр, зан төрхийн сайн сайхны бэлэгдэл шингэсэн эрүүл чийрэг, үндэсний төрөлх хэв шинжийг хадгалан     уламжлах явдал багагүй ач холбогдолтой болж байна.

Сүүлчийн хэдэн арван жилд хүн амын эрүүл хандлагатай болов. Бага насны хүүхдийн 40%, төрөх насны эмэгтэйчүүдийн 30% орчим нь «суурь» өвчтэй, өсвөр үе, идэрчүүдийн гуравны нэг нь чих хамар хоолойн, гуравны хоёр нь шүдний архаг голомтот үрэвслээр мэндийн байдалд анх­дагч ба хоёрдогч архаг өвчин ихсэх өвчилжээ. Эх нялхсын эрүүл мэнд, халдварт өвчин хурц асуудал хэвээр байна. Жилд ойролцоогоор зуун хүнээс нэг нь цочмог халдварт өвчнөөр өвчилж, төрж байгаа мянган эхээс нэг ой хүртэлх насны хүүхдээс 60—70 нь эндэж байна. Арьс өнгө, сүрьеэ, брүцелёз зэрэг архаг халдварт өвчний зэрэгцээгээр зүрх судас, гэмтэл, хавдар, амьсгалын зам хоол боловсруулах замын халдварт бус өвчин буурахгүй зарим нь өсөх хандлагатай байна. Энэ байдлаас үзвэл манай орны нийгмийн хөгжил соёл иргэншлийн онцлоготой уялдан хөгжиж байгаа болон хөгжингүй оронд гарч байгаа хүн амын эрүүл мэндийн хоёр сөрөг үзэгдэл давхцаж, эрүүлийг хамгаалахад тааламжгүй нөлөө үзүүлсээр байх онолын дүгнэлтийг таамаглаж болохоор байна. Эрүүлийг хамгаалах байгууллагын зардал хязгаарлагдмал байснаас шалтгаалан эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, оношлогоо, эм, хэрэглэл тусламжийн чанар эрчимжилтийн төвшин доогуур байна. Амбултор-поликлиник эмнэлэг, лабортор нөхөн  сэргээх тусламжийн  багтаамж  хүрэлцээ нь хэрэгцээнээс гуравны нэгээс тав дахин доогуур байна. Йим байдлаас болж эмнэлэгийн идэвхитэй хяналтанд  байх  архаг өвчтэй гурван хүний дөнгөж нэг нь эмчийн хараа хяналтанд хагас дутуу оржээ. Эмч эмнэлэгийн ажилтны бэлтгэл чанар, соёл, нийгмийн харилцаанд эзлэх ёстой  байраа олж бэхжээгүй байна. Ялангуяа өвчтэй ба эрүүл хүний сэтгэлийн тэнхээг  эзэмдэх эмчийн ёс зүйн ухааны итгэл үнэмшил болтол эзэмшсэн монгол оньч мэргэн сэтгэлгээтэй эмч нар үгүйлэгдсээр байна. Эмчийн түгээмэл ба нарийн мэргэжилийн харьцаа ч алдагдаж байна. Өнөөдрийн өдрийг хүртэл бид үндэсний эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмыг бусдын ухаан бодлого зээлдэн хэрэглэж ирлээ. Хүн амын эрүүл мэнд, үндэсний эрүүлийг хамгаалах, зах зээлийн эдийн засагт шилжих үеийн онол, арга зүйн үндэслэл, чиглэлийн талаар олон ургальч үзлийн үүднэээс санал солилцох нь зүйтэй юм. Монгол улсын үндэсний эрүүлийг хамгаалах нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийн хүн ардын бие бялдар, оюун санаа, удмын санг цэвэр байлган, аж төрөх ёс-зүй нөхцлийг эрүүлжүүлэх зорилго бүхий нийгэм төрийн тогтолцоо мөн. Үндэсний эрүүлийг хамгаалах нь материалист агуулгатай нийгмийн эрүүл мэндийн сургаалийг чиг баримжаа болгосон, ниийгэм, байгаль, анагаах ухааны орчин үеийн ололт, үндэсний уламжлалт эмнэлэгийн дэг сургууль дээр үндэслэн хөгжлөө. Үндэсний эрүүлийг хамгаалах нь эрүүл мэндийн гадаад (нийгмийн) дотоод (удмын) хүчин зүйлийн шүтэлцээг диалектик хувьслын номлолд тулгуурлан судалж хэрэгжүүлнэ. Бид үндэсний эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмуудыг дараах чиглэлээр авч үзэл санал дэвшүүлж байна. Үүнд:

1. Төрийн ивээлд байж, урт богино хугацааны хөтөлбөр, чиглэл зорилготой хөгжих,

2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн халгаат хүчин зүйлээс хамгаалах.

3. Улсын, даатгалын ба бусад хэлбэрээр хүн амд эмнэлгийн түгээмэл нарийн мэргэжлийн үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй болон төлбөртэй тусламжаар хангах.

4. Хүний сэтгэл итгэлийг хүлээ­сэн өглөгч энэрэнгүй арван  цагаан буяныг эрхэмлэх.

5. Урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн эрүүл мэндийн тусламж бүх нийтэд хүртээмжтэй байх.

6. Шинжлэх ухааны ололт, туршлагын нэгдэл, чөлөөт хөгжлийг хангах.

7. Эрүүлййг хамгаалахад Олон нийт, гэр бүл, хувь хүний идэвхи оролцоо үүргийг өндөржүүлж, эрүүл мэндийг дээдлэх,Олон жил эрүүлийг хамгаалах байгууллагыг ганц улсын төсвөөр санхүүжүүлж «бэлэнчлэх» сэтгэлгээ газар авсан. Цаашид улсын төсвийг өсгөхийн хамт бусад олон эх үүсвэрийг эрэлхийх нь зайлшгүй хэрэгцээ боллоо. Ийм нөхцөлд монголын эрүүлийг хамгаалах нь улсын ба орон нутгийн төвлөрсөн төсөв, эрүүл мэндийн даатгал, улс, хоршоолол, хувийн үйлдвэр, пүүс, хувь хүний хандивлал, эмнэлгийн хоршоолол, хувийн эмнэлэг, төлбөрт үйлчилгээний татвар, эмнэлгийн дэргэдэх туслах аж ахуй, гэрээт үйлчилгээний эх үүсвэрээс  тус тус санхүүжих болно. Цаашид зах зээлийн тогтолцоонд уялдуулан эрүүлийг хамгаалах хууль, эмчийн тангарагийг шинэчлэн боловсруулах, эмнэлгийн үйлчилгээний нутаг дэвсгэрийн зарчим, өрхийн эмчийн үйл ажиллагаанд шилжих, нэг иргэнд ногдох эмнэлгийн тусламжийн ба өртгийн дундаж төвшинг судлан тогтоох, эмнэлгийн ажилтан нарын нийгмийн асуудалд шинэ үзлээр хандах зэрэг шийдвэрлэх асуудал олон байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 582
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК