Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж, мэдрэлийн тогтолцооны талаас илрэх шинжийн хамаарал
( Судалгааны өгүүлэл )

О.Байгаль1, Б.Бурмаа2, Ш.Энхцэцэг2, В.Б.Дорогова3, Д.Бадамгарав4, Г.М.Бодиенкова3, А.Нарангэрэл4, Г.Гантуяа4

1Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 2 Эрүүл Мэндийн Яам, 3ОХУ-ын Ангарскийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний экологийн хүрээлэн, 4Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

Worldwide, especially in developing countries environmental lead pollution and its heaith impact have been considered as a significant public health problem. Number of studies conducted in developed and developing countries shows that leaded,gasoline and industrial activities are the main sources of the exposure.

The average blood lead level among children of Ulaanbaatar is 16.54±9.50mg/dl, which is higher than the WHO' recommended level (>=10 mg/dl).

It was observed that the blood lead level is higher among children living in the Sukhbaatar (19.7±9.30mg/ dl) and Bayanzurkh (19.5±9.50mg/dl) districts compairing with children living in other districts.

There was found an indirect and weak relationship between the neurological disorders (the impairment of memory, the weak attentiveness) and blood lead level among the children.

The statistically significant difference was observed in the blood lead level among children with different hand washing practices and family income levels.

Pp. 28-33, Tables 5, Figure 1, References 15.

Цусан дахь хар тугалгын агууламжийг хүн ам зүйн үзүүлэлттэй холбон авч үзсэн ньСудалгааны ажлын үндэслэл, судлагдсан байдал. Хар тугалга нь хүрээлэн буй орчин (агаар, хөрс, цас) будаг, паалантай сав суулга, керамик саванд удаан хадгалсан, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, хар тугалгаар бохирдсон хүүхдийн тоглоомын талбайн хөрс, хар тугалга агуулсан материалаар хийсэн ус түгээх хоолой зэрэгт агуулагдах бөгөөд хүний биед амьсгал, хоол боловсруулах замаар дамжиж, хоногт дунджаар 0.5мг хүртэл хэмжээгээр ордог бөгөөд цус, зөөлөн эд (бөөр, ясны чөмөг, элэг, тархи), эрдэсжсэн эд (шүд, яс) эрхтэнд хуримтлагдаж сэтгэл зүйн дарамт ихсэх, жирэмсэн, хөхүүл үе, архаг өвчний үед нөөц эрхтнээс цусанд шилжиж, цусан дахь хар тугалгын агууламж нэмэгддэг байна [1, 2, 3]. Хүний биед нэвтрэн орсон хар тугалгаас насанд хүрсэн хүний биед 10-15% нь, хүүхдийн биед 50% нь хуримтлагдаж үлддэг [4] бөгөөд хар тугалганы нөлөөллөөс цочмог, архаг хордлого үүсдэг [5].

Мэдрэлийн эд, эрхтэн хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг бөгөөд захын мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах зэрэг шинжүү илэрдэг байна [6],

Хүүхдийн эрүүл мэндэд орчны агаар, ус, хөрс, цас зэрэгт агуулагдаж байгаа хар тугалгаас гадна хүүхдийн амьдардаг сууцнаас төв зам болон хар тугалга ашигладаг үйлдвэрийн газар хүртэлх зай, лаазалсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, амандаа ямар нэгэн юм хийх зуршил, тугалган суурьтай будаг, гоёл чимэглэлийн зүйлс, гэр ахуйн усны хоолой, хүүхдийн тоглоомд агуулагдаж буй хар тугалга нөлеөлдөг (Maria Lurendo Suplido, Annette M.David, Филиппин, 2003) [7], цусан дахь хар тугалгын агууламж IOmg/dl-ээр ихсэх бүрд хүүхдийн оюуны чадамж (IQ) 1-5 хүртэл оноогоор буурдаг болохыг судлан тогтоожээ [8].

Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийн талаар хэд хэдэн судалгаа хийгджээ [9, 10, 11, 12].

Судалгааны ажлын үндэслэл, судлагдсан байдал. Хар тугалга нь хүрээлэн буй орчин (агаар, хөрс, цас) будаг, паалантай сав суулга, ваар, керамик саванд удаан хадгалсан, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, хар тугалгаар бохирдсон хүүхдийн тоглоомын талбайн хөрс, хар тугалга агуулсан материалаар хийсэн ус түгээх хоолой зэрэгт агуулагдах бөгөөд хүний биед амьсгал, хоол боловсруулах замаар дамжиж, хоногт дунджаар 0.5мг хүртэл хэмжээгээр ордог бөгөөд цус, зөөлөн эд (бөөр, ясны чөмөг, элэг, тархи), эрдэсжсэн эд (шүд, яс) эрхтэнд хуримтлагдаж сэтгэл зүйн дарамт ихсэх, жирэмсэн, хөхүүл үе, архаг өвчний үед нөөц эрхтнээс цусанд шилжиж, цусан дахь хар тугалгын агууламж нэмэгддэг байна [1, 2, 3]. Хүний биед нэвтрэн орсон хар тугалгаас насанд хүрсэн хүний биед 10-15% нь, хүүхдийн биед 50% нь хуримтлагдаж үлддэг [4] бөгөөд хар тугалганы нөлөөллөөс цочмог, архаг хордлого үүсдэг [5],

Мэдрэлийн эд, эрхтэн хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг бөгөөд захын мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах зэрэг шинжүү илэрдэг байна [6].

Хүүхдийн эрүүл мэндэд орчны агаар, ус, хөрс, цас зэрэгт агуулагдаж байгаа хар тугалгаас гадна хүүхдийн амьдардаг сууцнаастөв зам болон хар тугалга ашигладаг үйлдвэрийн газар хүртэлх зай, лаазалсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, амандаа ямар нэгэн юм хийх зуршил, тугалган суурьтай будаг, гоёл чимэглэлийн зүйлс^! эр ахуйн усны хоолой, хүүхдийн тоглоомд агуулагдаж буй хар тугалга нөлөөлдөг (Maria Lurendo Suplido, Annette M.David, Филиппин, 2003) [7], цусан дахь хар тугалгын агууламж IOmg/dl-ээр ихсэх бүрд хүүхдийн оюуны чадамж (IQ) 1-5 хүртэл оноогоор буурдаг болохыг судлан тогтоожээ [8].

Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийн талаар хэд хэдэн судалгаа хийгджээ [9, 10, 11, 12].

Судалгааны зорилго. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж мэдрэлийн тогтолцооны талаас илрэх шинжийн хоорондын хамаарлыг илрүүлэх зорилгоор судалгааг хийв.

Судалгааны хамрах хүрээ, материал арга зүй.Улаанбаатархотын 5 дүүргийн 7-14 насны 120 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон цусны дээж авч, хар тугалгын агууламжийг тодорхойлж, мэдрэлийн эмчийн үзлэгхийж, тусгай боловсруулсан асуумжаар судалгаа хийв.

Цусны дээжид ОХУ-ын Ангарскийн хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний экологийн хүрээлэнгийн лабораторт Спектр 5 маркийн багажаар дөлөн атом шингээлтийн спектрометрийн аргаар хар тугалгын агууламжийг тодорхойлж, судалгааны материалд Microsoft Excel, SPSS-10, Statgraphics-6 программуудыг ашиглан статистик боловсруулалт хийлээ.

Судалгааны дүн. Судалгаанд хамрагдсан хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16.54±9.50mg/dl (mcg/dl) байна. Дүүргээр авч үзвэл Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж бусад дүүргийн хүүхдуүдийнхээс өндөр байна (Зураг 1).

Зураг 1. Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж (дүүргээр)

Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг насаар авч үзвэл 12 настай хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж бусад насны хүүхдийнхээс илүү байв (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж (насаар)

Судалгаанд хамрагдсан хүүхдийн дундаж нас 10±2, нийт хүүхдийн 62 (51.6%) нь эрэгтэй, 58 (48.4%) нь эмэгтэй байсан бөгөөд 29 (24.2%) нь орон сууцанд, 56 (46.7%) нь энгийн галлагаатай сууцанд, 35 (29.1%) нь гэрт амьдардаг байна. Өрхийн ам бүлийн тоо дунджаар 4+1, сарын дундаж орлого 1 хүнд 20441 ±13121 төгрөгбайна.

Цусны систолийн даралт дунджаар 96±10, диастолийн даралт 64±9, сүүлийн 1 жилд 60 (50%) нь өвчний учир хичээлээс 1-2 удаа, 4 (3.3%) нь 3-4 удаа, 1 (0.9%) нь 5-аас дээш удаа, 55 (45.8%) нь өвчний учраас чөлөөлөгдөөгүй бөгөөд эдгээр хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламжийн хувьд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдахгүй байна. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг хүн ам зүйн болон хүүхдийн цусны хар тугалгын агууламжид орчноос нөлөелж болох хүчин зүйлүүдтэй холбон авч үзвэл амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой (< 22000 төгрөг) өрхийн хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж амьжиргааны баталгаажих түвшингээс дээш орлоготой (>22000 төгрөг) хүүхдийнхээс илүү байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 84.8% нь төвлөрсөн бусхалаалттай, 15.2% ньтөвлөрсөнхалаалттай сууцанд, харин амьжиргааны баталгаажих түвшингээс дээш орлоготой өрхийн 58.6% нь төвлөрсөн бус халаалттай, 41.4% нь төвлөрсөн халаалттай сууцанд амьдарч байгаа бөгөөд орлого багатай өрхүүдийн дийлэнх нь төвлөрсөн бус халаалт, усан хангамжтай сууцанд амьдарч байгаатай бас холбоотой байж болох талтай. Гадаа тоглосны дараа, хоол идэхийн өмнө гараа байнга угаадаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж заримдаа угаадаг болон огт угаадаггүй хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжаас бага байгаа бөгөөд статистикийн хувьд магадлал бүхий ялгаатай байна.

Харин хүүхдийн хүйс, сууцны болон усан хангамжийн төрөл, сууцны баригдсан хугацаа, сууцнаас авто зам хүртэлх зай, гэр бүлийнхнээс нь хар тугалгын нөлөөлөл бүхий орчинд ажилладаг эсэх, лаазалсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, гэртээ засвар хийсэн хугацаа, засвар хийсэн тоо, аль улсад үйлдвэрлэсэн будаг хэрэглэсэн зэрэг үзүүлэлтийн хувьд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй (Хүснэгт 2, 3).

Хүснэгт 2. Цусан дахь хар тугалгын агууламжийг хүн ам зүйн үзүүлэлттэй холбон авч үзсэн нь

 

Хүснэгт 3. Цусан дахь хар тугалгын агууламжийг орчноос нөлөөлж болох хүчин зүйлүүдтэй холбон авч үзсэн нь

Судалгаанд хамрагдсан хүүхдийн эрүүл мэнд ялангуяа мэдрэлийн тогтолцооны талаас ямар эмгэг илэрч байгааг асуумж авах, бодит үзлэг хийх замаар судаллаа.

Бодит үзлэгээр 74.1% нь гарын алга хелрөх, 21.6%-д нь нистагм, 6.3%-д нь мөчдийн арьс хөхрөх, 5%-д нь гар хуруу чичрэх, 1.6%-д нь буйланд хөх саарал өнгийн зурвас үүсэх шинж тэмдэг илэрсэн байна.

Хамрагдсан хүүхдийн 52.5% нь амархан уурлах, цочромтгой болох, 54.1% нь анхаарал сулрах, 39.1% нь ой тогтоолт муудах,13.3% нь хичээлдээ дургүй болох, 13.3%-д нь сонсгол сулрах шинж илэрсэн, 11.7% нь төмөр дутагдлын цус багадалт, 11.7% нь мэдрэлийн ядаргаа, 3.2% нь бөөрний сувганцрын гэмтэл, архаг нефриттэй гэж оношлогдсон байна.

Цусны хар тугалгын агууламж нь 10 mg/dl хүртэл болон түүнээс дээш агууламжтай хүүхдэд илэрч байгаа мэдрэлийн шинж тэмдгүүдийг харьцуулан авч үзвэл 10 mg/dl-ээс дээш агууламжтай хүүхдэд амархан уурлах, цочромтгой болох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах, хичээлдээ дургүй болох шинж тэмдгүүд бага агууламжтай хүүхдийнхээс илүү илэрч байгаа нь статистикийн магадлал бүхий ялгаатай байна (Хүснэгт4).

Харин бодит үзлэгээр илэрсэн шинж тэмдгүүдийн хувьд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй.

Хүснэгт 4. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж, мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтийг харьцуулсан нь

Хүүхдэд мэдрэлийн талаас илэрч байгаа шинж тэмдгүүд болох ой тогтоолт муудах, анхаарал сулрах, хичээлдээ дургүй болох, сонсгол сулрах шинжүүд нь хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжаас хэрхэн хамаарч байгааг авч үзвэл ой тогтоолт муудах, анхаарал сулрах шинжүүд нь цусны хар тугалгын агууламжтай урвуу сул хамааралтай байна (р<0.05) (Хүснэгт 5)

Хүснэгт 5. Хүүхдэд мэдрэлийн тогтолцооны талаас илэрч буй өөрчлөлтүүд болон цусан дахь хар тугалгын агууламжийн хоорондын хамаарал

Хүснэгт 5. Хүүхдэд мэдрэлийн тогтолцооны талаас илэрч буй өөрчлөлтүүд болон цусан дахь хар тугалгын агууламжийн хоорондын хамаарал

Хэлцэмж. 1998 онд Малайзад хийсэн судалгаагаар 6-8 насны хүүхдийн 73.3%-д нь цусан дахь хар тугалгын агууламж 10 mg/dl, дундаж нь 7.7мкг/дл бөгөөд 17%-д нь цус багадалтын шинж илэрсэн байна (Inga Heinze, Rainer Gross нар) [13]. 2000 онд АНУ-д хийсэн судалгаагаар 1-5 хүртэлх насны 434000 хүүхэд буюу нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 2.2%-д нь цусан дахь хар тугалгын агууламж >=10тд/ dl байсан байна (АНУ, 1999-2000) [14]. БНХАУ-ын Бээжин хотод хийсэн судалгаагаар (2001) хүүхдийн цусан дахьхартугалгын агууламж 10.9­33 mg/dl байсан байна [15].

Дээр дурьдсан улс орнуудад хийгдсэн судалгааны дүнтэй харьцуулж үзвэл Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж өндөр байна.

Бидний энэ удаагийн судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 1998 онд Б.Бурмаа нарын хийсэн еудалгааны дүнгээс өндөр байгаа нь шинжилгээ хийсэн лаборатори, хамрагдсан хүүхдийн тоо, төв замын дагуу амьдарч, суралцаж байгаа хүүхдийг сонгосон, шинжилгээний дээж авсан улирлын ялгаатай байдал зэрэгтэй холбоотой байж болох талтай.

Судалгаагаар цусан дахь хар тугалгын агууламж 12 настай эмэгтэй хүүхдэд бусад насны хүүхдийнхээс илүү байгаа нь энэ насанд эмэгтэй хүүхдийн өсөлт, хөгжлийн чухал үе бөгөөД бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж бие махбодод нь олон төрлийн өөрчлөлт гардагтай холбоотойгоор гадны хими, физик, биологийн хүчин зүйлийн нөлөөлөлд илүү мэдрэмтгий болдогтой холбоотой байж болох талтай ч 2 хүүхдийн цусны хар тугалгын агууламж бусад хүүхдийнхтэй харьцуулахад эрс өндөр (75 mg/dl) байсан нь энэ насны хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж өндөр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Цусанд нь хар тугалгын агууламж өндөр гарсан хүүхдүүдийн амьдралын орчин, эрүүл ахуйн дадал заншлыг тодруулан судалж үзэхэд: цусан дахь хар тугалгын агууламж нь 45mg/dl-aec дээш байгаа хүүхдүүд нь төвлерсөн бус халаалттай сууцанд буюу гэр хороололд, автомашины зам болон барилгын материалын дэлгүүрээс 50 хүртэлх метрийн зайд амьдардаг, хашаанд нь автомашины граш байдаг, тухайн хүүхдийн амьдардаг сууц болон суралцдаг ангид засвар хийсэн зэрэг хүчин зүйлүүд нь тэдгээр хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламж их гарахад нөлөөлсөн байж болзошгүй юм.

Судалгаанд хамрагдсан хүүхдийн дунд мэдрэлийн тогтолцооны талаас илэрч буй анхаарал сулрах, ой тогтоолт муудах зэрэг өерчлелтүүд нь хар тугалгын нөлөөллөөс гадна мэдрэлийн ядаргаа, тархины гэмтэл зэрэг мэдрэлийн төрөлхийн болон олдмол эмгэг, иодын дутагдал, зарим химийн хортой бодисын хордлогын үед илэрдэг бөгөөд чухам ямар шалтгааны улмаас дээрх өөрчлөлтүүд илэрч байгааг цаашид нарийвчлаь: судалж тодруулах хэрэгтэй байна.

Дүгнэлт.

  1. Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж нь 16.54±9.50mg/dl бөгөөд стандартад заасан (>=10 mg/dl) хэмжээнээс их байна.
  2. Хүүхдэд мэдрэлийн талаас илэрч байгаа ой тогтоолт муудах, анхаарал сулрах шинжүүд нь цусан дахь хар тугалгын агууламжтай урвуу сул хамааралтай байна.
  3. Хүүхдийн цусан дахь тугалгын агууламж нь өрхийн амьжиргааны түвшин, хүүхдийн гарааугаах дадал, заншлаас хамаарч байгаа нь статистикийн магадлал бүхий ялгаатай байна (р<0.05).
Ном зүй

1. www.eco.nw.ru/lib/data/06/1/110106.htm
2. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа (гарын авлага) I дэвтэр, УБ, 2001, х. 213¬222
3. http://www.Lenntech.com/Periodic-chort-elements/Pb-en.htm
4. www.drgreene.com/21_1132.html
5. http://click.hotloq.ru/758555
6. Гигиенические критерии состояния окружающейсреды-3, Свинец, ВО3.1980, с.98-116
7. Assessment of Lead Exposure in Schoolchildren from Jakarta, http://ehp.niehs.nih.gov/members/1998/ 106p499-501heinze/heinze-full.html/.
8. Division of family Health Services Maternal, Child and Community Health Services http:// www.state.nj.us/health/fhs/chldhlth.htm
9. Бурмаа.Б, Ундармаа.Б, Мөнхтуяа.А, Уранцэцэг.Ш, \\\"Хүрээлэн буй орчин, Монгол хүний цусанд химийн зарим элемент (зэс, цайр, хар, тугалга)-ийн агууламжийг атом шингээлтийн спектрометрийн аргаар судалсан дүн (тайлан)\\\", УБ, 1998.
10. Дорогова.В.Б, Бурмаа.Б, Энхцэцэг.Ш, Эрдэнэчимэг.Э, Энхжаргал.А, \\\"Влияние загрязнения окружающей среды свинцом на состояние здоровья детей Монголии\\\", Гигиена и санитария, 2001, №1 ,с.21-22
11. Бурмаа.Б, Энхцэцэг.Ш, \\\"Хүүхдийн эрүүл мэндэд хүрээлэн буй орчны бохирдлын үзүүлэх нөлөөллийг судалсан дүн\\\", Монгол улсад хүүхдийн хөгжил, сургалт, хүмүүжил, мэдээллийн таатай орчинг төлөвшүүлэх асуудалд (ЭШБХ-ын материал), 2004, УБ хот, х.24-26
12. Дорогова.В.Б, Бурмаа.Б, Энхцэцэг.Ш, Эрдэнэчимэг.Э, Энхжаргал.А, \\\"Влияние загрязнения окружающей среды свинцом на показатели естественной резистентности организма детей Монголии\\\", Бюллетень ВСНЦ CO РАМН №4(18), 2001.C.20-21
13. Assessment of Lead Exposure in Schoolchildren from Jakarta, http://ehp.niehs.nih.gov/ members/1998/106p499-501heinze/heinze-full.html/.
14. http://www.islamset.com/healnews/bulletin/ En_lead.html
15. Environment and People\\\'s Health in China, 2001, p.19
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Нарантуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2535
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК