Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Гахайн хавдарын өвчлөлд хийсэн дүн шинжилгээ
( Судалгааны өгүүлэл )

Н.Дондог, Д.Банди, Н.Оюунбат, П.Цэрэндолгор, Ц.Чинбаяр, Д.Ганцэцэг, Б.Саруул, Д.Буянхишиг, Х.Энхцэцэг, Ч.Болормаа

Халдварт өвчин судлалын үндэснйй төв, Халдвартын эмч нарын нийгэмлэг

 

Гахайн хавдар нь Парамиксовирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм /1/.

Гахайн хавдартай өвчтөн ханиах, найтайх, ярих явцад уг өвчнийг үүсгэгч вирус агаар дуслын замаар дамжии тархана /2/.

Хүн ам төвлөрөн суурьшихын хэрээр зонхилон хүүхдүүд гахай хавдараар өвчилдөг, Гахай хавдарын дэгдэлтийн хоорондын зай дунджаар 3-4 жил байна /3/.

онд манайулсын хүнамын дунд гахай хавдарын 2795 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн тутмаас 12 хүн өвчилсөн нь 2000 оныхоос өвчлөл 3.2 дахин нэмэгдэж нийт халдварт өвчний дотор 5.4% -ийг эзэлж байна. онд бүртгэгдсэн гахай хавдарын 303 тохиолдол, 10000 хүн амд 3.83 % байгаа нь 2001 оны эхний 3 сарынхаас 10.6%-иар' буурсан байна,

Судалгааны зорилго: Нийслэл Улаанбаатар хотын хүн амын гахай хавдарын өвчлөлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ, дүгнэлт хийх явдал юм.

Судалгааны арга зүй: Эргэмж судалгааны аргыг тогтмол тандалтын аргатай хослон хэрэглэв.

Судалгааны материал: Судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүргийн хүн амын гахай хавдарын өвчлөлийг хамарч Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хүн амаас гахай хавдраар эмнэлэгт хэвтэгсдийг сонгож авав.

Судалгааны дүн: Нийслэл Ублаанбаатар хотын хүн амын дунд 2001 онд гахай хавдраар 1432 хүн өвчилж 2000 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байна.

Нийслэлийн хүн амын 2001 оны нййт халдварт өвчний дотор гахайн хавдар 5.7 хувийг эзлэж, 10000 хүн тутмаас 19.0 хүн өвчилжээ.

Гахайн хавдрын өвчлөл насны ангиллаар

Гахай хавдраар бүх насны хүн өвчилж байгаа боловч ихэвчлэн 3-14 насны хүүхдүүд өвчилжээ.

Энэ оны эхний 2 сард гахай хавдраар 204 хүн өвчилж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 68% нэмэгдсэн боловч 10000 хүн тутамд 2002 оны эхний 2 сард 2.6% болж өмнөх оныхоос 0.20% оо-ээр буурчээ.

Нийт халдварт өвчний дотор 13.2%-ийгэзэлж байна.оны эхний 2 сард Хан-Уул дүүрэгт 18 /2.5%оо/, Налайхад-13 /5.6%оо/, Багануурт-8 /3.9%оо/ хүн өвчилж өмнөх оны мөн үеийнхээс 1.2-5.6%оо-ээр нэмэгдэв.            '

Баянзүрх-72 /4.8%оо/, Чингэлтэй-28 /2.6%оо/, хүн өвчилж өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байна.

Сонгинохайрханд-22 /1.4%оо/, Сүхбаатар 17 / 1.7%оо/, Баянголд-19 /1.35%оо/ хүн тус тус өвчилж өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.85-2.6%оо-ээр буурчээ.

Багахангайд гахай хавдар бүртгэгдэзгүй байна. Аймгуудаас ирэгсдээс 7 хүн гахай хавдараар өвчилж өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хүнээр нэмэгдлээ.

Халдварт өвчний үзлэгййн багаас /диспансер/ ХӨСҮТ-ийн клиникт 2001 онд хэвтэж эмчлүүлсэн гахай хавдартай 1251 өвчтний түүхэнд дүн шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргээс 370 /29.5±1.1%/, Хан-Уул дүүргээс 104 /8.3±0.33%/, Сүхбаатар дүүргээс 233 /13.2±0.96%/Сонгинохайрхан дүүргээс.168/13.4±0.96%/ Баянголоос 210 /16.7±1.0%/өвчтөнтус тус ирж хэвтэж эмчлүүлжээ. Хэвтэж эмчл үүлэгчдээс 0-5 насных 134 /10.7±0.87%/ 6-10 насныхан 298 /23.8±1.2%/, 11-16 насных 540 /±1.4%/, 16-дээш насныхан 279 /22.3±1.17%/-ийгтус тус эзэлжээ,

Эрэгтэй 818 /65.3±1.34/, эмэгтэй 433 /34.6± 1.34/ өвчтөн байгаа нь эрэгтэйчүүд зонхилох хувийг эзлэж байна.

Гэрийн г.оломтонд хавьтагсдаас өвчлөгчид 389 /± 1.30%/, сургуулийн голомтын хавьтлаас өвчлегчид 300 /24.0±1.2%/, цэцэрлэгийн хавьтлаас өвчлөгчи/: 3 /0.2±0.12%/\ хавыал тодорхойгүй өвчлөгчид 559 /44.7±1.4%/-ийг эзэлж байна.

Цэцзрлэгийн хүүхэд 148 /11.8±0.9%/, сур!уулийн хүүхэд 872 /69.7±1.29%/, ажилчид 99/7.9±0.76%/-ийг тус тус эзэлж байна.

2001 оны МП сард 375 /29.9±1.29%/, IY-YI сард 561 /44.8±1.4%/, YII-IX сард 192 /15.3±1.0%/, Х-ХИ сард 123 /9.8±0.84%/ хүнийг өвчлүүлжээ.

Эмнэлзүйн шинж: Халууралт 967 /77.3±1.18%/ чихний булчйрхайн хавдалт нэгталын булчирхай цочилт 220 /17.6±1.07%/, хоёр талын булчирхай цочилт 1031 /82.4±1.0,/, эрүүний доорхи хэлний булчирхай цочилт /мурсоны синдром/-631 /50.4±1.41%/-д тус тус илэрчээ. Е.П.Пувалово, 1985 6-20.

Өвчний явц: Хөнгөн 86 /6.8±0.71%/, дунд 908 / 72.6±1.26%/, хүнд 258 /20.6±1.14%/ өвчтөн байна. Хүндрэлийндотор орхит 210 /59.8±3.1 %/, менингит 128 /36.5± 1.36%/,панкреатит 13 /3.7± 1.7%/*өвчтөнд тохиолджээ. Я.Дагвадорж, Г. Цэрэндагва, Б.Баярмагнай, 2000, 248-250.

Өвчтөний эмнэлгийн ор хоног: 1-7 хоног 735 / 58.8±1.39%/, 8-14 хоног516/41,2±4.39%/өвчтөн байна, Дундаж ор хоног нь 7-8 хоног байна.

Эмчилгээний эмийн зардал дунджаар нзг өвчтөнд 500 төгрөг, хүнд явцтай нэг өвчтний змийн зардал 8000 төгрөг байжээ,

Өвчтөн нь хөнгөн, дунд зэргийн явцтай 994 өвчтөн дунджаар 7 хоног эмчлзгдэхэд 3.479000 төгрөг, хүнд явцтай 258 өвчтөнийг дунджаар 11 хоног эмчлэхэд 22.704000 төгрөг нийт дүнгззр 26.183000 төгрег зарцуулсан байна.

Дүгнэлт

Улаанбаатар хотын хүн амын 2001 оны гахай хавдрын өвчлөл өмнөх оныхоос 3.5 дахин ихэсчээ.

Хотын хэмжээнд 2001 онд 10000 хүн тутмаас гахай хавдраар 19.0 хүн өвчилсөн байхад Банзүрх дүүрэгт 26.0, Сүхбаатар дүүрэгг 25.0 хүнтустус өвчилж хотын дунджаас дэзгүүр өвчлөлтзй байна.

2001 онд бүх насны хүмүүс гахай хавдраар өвчилсөн боловчтухайн насны 10000 хүнтутмаас 3-14 насныхан 37-54 хүүхэд өвчилсөн нь энэ насныхан гахай хавдарт илүү өртжээ.

Гахай хавдар 2001 онд 1-3 сард 29.9±1.29%, 4-6 сард 44.8±1.7%, өвөл, хаврын улиралд зонхилон тохиолдож байна.

Гэрийн болрн сургуулийн голомтонд хавьтагсадаас өвчлөгчид 55.1%-ийг эзэлж байна.

2001 онд Нийслэлд гахай хавдраар 1432 хүн өвчилсний 1251 /87.4%/-ийг ХӨСҮТ-ийн клиникт тусгаарлан эмчилжээ.

Эмнэлэпг хэвтэгчдийн дотор хөнгөн, хүнд ззргийн явцтай гахай хавдраар эвчлөгсөд-994 /79.5%/ байгаа нь гэрийн нөхцөлд тусгаарлан өрхийн эмнэлгээр үйлчлүүлзх боломжтой байжзэ.

Гахай хавдраар өвчлөгсдөөс уг өвчин нь хөнгөн, дунд зэргийн явцтай өвчтнии дундаж ор хоног 7 гэж үзэхзд 994 өвчтний нэг хоногийн зардлыг 500 төгрөгөөр тооцоход 3479000 төгрөг, хүнд явцтай 258 өвчтний дундаж ор хоног 11, нэг хоногт 8000 төгрөгийн змчилгээ хийсэн гэж үззхэд 22704000 тегрөг нийт дүнгэзр змчилгэзнд 26183000 тегрег зарцуулсан байж болох байна.

Цаашид авах арга хэшкээний талаархи санал

Гахай хавдраар 3-14 насны хүүхэд ихзвчлэн өвчилж байгаа учир Улаанбурхан, Улаанууд, Гахай хавдрын хавсарсан вакцин цаашид хэрэглэх асуудал тавих.

Гахай хавдрын хөнген, дунд ззргийн явцтай өвчтнийг гэрт нь тусгаарлаж, ерхийн з.мнэлгээр змчилгээ, үйлчилгзз хийлгзх зарчим баримтлах.

Ном зүй

Вирусные болезни человека. Москва 1997 г с.400 АААлексеева, Драйзин, АБ.Еремян
Инфекционные болезни, Санкт-Петербург 1997 г. с.293
Эпидемические паротит Медицина 1976. с.38 Виноградов-Волжинский, В,А.Шаргсродская
Педиатрия Москва г.
Ошибки в диагностике инфекционных болезней. Ленинград 1985. Е,П. Шувалова с.620
Халдварт өвчин УБ. 2000 он. 246-250. Я.Дагвадорж, Г.Цэрэндагва, Б.Баярмагнай
Танилцаж» нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Н.Цэнд
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Цэнд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1955
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК