Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Монгол дахь тахлын нянгийн гемолизины идэвх
( Судалгааны өгүүлэл )

Ж.Мягмар1, Г Жамба2, Ж, Батболд1, Ж. Батсуурь

1Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв, 2Анагаах ухааны их сургууль, 3Хүн судлалын үндэсний төв Монголын хүн эмнэлгийн нян судлаачдын нийгэмлэг

 

Товч агуулга Монгол орны тарваган тахлын байгалийн голомтоос илрүүлсэн тахлын нянгийн 82% нь молтогчны цусны улаан элсийг задлах чадвартай байна.

Хөвсгөл аймгийн байгалийн голомтонд тархсан тахлын нянгийн дунд гемолизын идэвхгүй омгууд зонхилдог /68.8%/ онцлогтой . байна,

Дагуур огдой болон абиотик материалаас ирүүлсэн нянгийн өсгөврийн 66.7-70% -д гемолизины идэвх илэрлээ,

Тахлыг үүсгэгч янз бүрийн замаар хүний биед нэвтрэн өвчлөл үүсгэсэн тохиолдолд хордлого тайлах, шалтгааны эсрэг эмгэг жа^м, шинж тэмдгийн зэрэг эмчилгээг хэрэглэн гадны хүчтэй нөлөө үзүүлдэг учраас нянгийн гемолизины идэвхийг саруулдаг байж болзошгүй юм.           "

Тахлын нянгийн гемолизин нэг талаар молтогчны цусны улаан эсийг гэмтээж, бие махбодын эсний гүйцэтгэдэг хэвийн үүргийг алдуулдаг бол нөгөө талаас нян нь задарсан улаан эсээс гемин болон төмрийг шингээн авч нөсөөжих шинжээ бүрдүүлдэг гэж үзэх үндэслэл байна.

Тахлын нянгийн гемолизины идэвхи нь туршилтын амыныг үхүүлэх дундаж хугацаа (г=0.98 г2=0.70), метилен хөхийг ангижруулах чадвар (г=0.97 г2=0.94), бүрээсийн эсрэг төрөгч нийлэгжүүлэх чадвар (г=0.92 г2—0.85), нөсөө шингээх шинж (г=0.85 г2=0.72), сийвэн бүлэгнүүлэх чадвар (г=0.8 г=0.64), кальцийн ионоос хамаарах (г=0.73 г2=0.53), зэрэг шинжүүдтэй корреляцийн хамааралтай байна.

Тахлын нян in vitro ба in vivo нөхцөлд янз бүрийн амьтны улаан эсийг задлах шинжтэйг тогтоосон боловч судлаачид зарим талаар санал зөрөлдөөнтэй байдаг.

Тухайлбал Zinno (1901) тахлын нянгийн гемолизин усан гахай, туулай харх ба хүний улаан эсийг задлах маш өндөр идэвхтэй гэсэн бол Беленовскийн (1904) судалгаагаар нохой, адуу, туулай, усан гахайн улаан эсийг задлах чадвартайгаас гадна хоруу омгийн гемолизины идэвх нь хоруугүй омгийнхоос илүү байдаг гэжээ.

Харин Коробковагийн (1940) туршилтаар тахал ба хуурмаг сүрьеэгийн нянгуудын гемолизин нь адуу, туулай, усан гахайн улаан эсийг идэвхтэй задалдаг бол хонь, тэмээ хүнийхийг задлаагүй байна (М.Л.Мартыневский, 1969),

Судалгааны материал, арга зүй. Энэхүү судалгаанд 1958-1999 онд байгалийн голомтоос илрүүлсэн тус төвийн амьд өсгөвөрийн санд хадгалагдаж байсан тарваган тахлын 1071 өсгөвөр хамрагдсан болно.

Тахлын нянгийн цус задлах шинжийг тодорхойлохдоо: хатуу тэжээлт орчинд 24-48 цаг өсгөвөрлөсөн нянгийн ургацаас нянгийн гогцоогоор Хоттингерийн шөлөнд суулгац хийж 28”С-ийн дулаан тогтоогуурт 3 хоногийн турш өсгөвөрлөсөн болно.

Дараа нь шөлний ургацан дээр молтогчны фибрингүйжүүлсэн цуснаас 0.1 мл-ийг нэмж 37”С дулаан тогтоогуурт 24 цаг өсгөвөрлөсний дараа үр дүнг тооцлоо (Тимофеева нар, 1972),

Судалгааны үр дүн. Тарваган тахлын нянгийн 1071 өсгөвөрийн гемолизины идэвхийг молтогчны цусны улаан эсийг задлах шинжээр тодорхойлсон дүнгээс үзэхэд 86% нь улаан бөөмийг задалсан байна. Хөвсгөлийн байгалийн^голомтонд гемолизины идэвхгүй өсгөврүүд (68.8%) зонхилдог бол бусад голомтуудад гемолизины өндөр идэвхитэй өсгөврүүд тархсан байна (Зураг 1).

Хөвсгөлийн байгалийн голомтонд гемолизины идэвхт/й өсгөвөрүүд зонхилон тархсан нь энэ голомтын онцлог шинж үү эсвэл өөр учир шалтгаантай юу гэдгийг тодотгохын тулд цаашид энэ шинжийн хөдлөл зүйд хяналт тавих нь зүйтэй юм.

Тахлын нянгийн гемолизины идэвхийг өсгөвөрүүдийн эх сурвалжтай холбон үзвэл дагуурын огдойгоос илрүүлсэн өсгөвөрийн 33.3% нь сөрөг шинжтэй, бусад эх сурвалжуудаас ялгасан өсгөвөрүүд гемолизины өндөр идэвхитэй болох нь харагдаж байна (Зураг 2).

Тайлбар: Тар-тарвага, Зур-зурам, Мо-монгол огдой, До-дагуурын огдой, Үц-үлийн цагаан оготоно, Мэр- бусад мэрэгчид, Зэм-мэрэгчийн зэм үхдэл, Гаш-гадны шимэгчид, Абк-абиотик сорьц, М-дундаж

Гадаадын судлаачдын дүнтэй харьцуулбал: Уулархаг Алтайд тархсан өсгөвөрийн 68% Тувагийн 29% Байгалийн чандаас ялгасан өсгөвөрийн 45%-д гемолизины идэвх (Лобанов,1975) илэрсэн нь манай өсгөвөрүүдээс энэ шинжээрээ эрс ялгаатай болох нь харагдаж байна.

Хэлцэмж. Гемолизины гүйцэтгэх үүрэг, бие махбодод үзүүлэх нөлөөг судалсан тухай хэвлэлийн материалд мэдээлснээр Энтеробактерийн овогт хамрагддаг цус задлагч омгуудын нөлөөгөөр үүсдэг халдварт өвчнүүдийн змгэг жамд а-гемолизин нь:

А. Бай эсийг гэмтээх

Б. Эзний зүгээс үзүүлж буй залгиур эс дэх механизмыг дарангуйлах:

В улаан эсийг задлан төмрийн ионыг (Fe) агууламжийг нэмэгдүүлэх үүрэгтэй оролцдог болохыг дурдсан (Бондаренко нар, 1988) байдаг.

Мөн В. М, Бондаренко нар (1988) гемолизины үйлчилгээг кальцийн ион (Са°) болон стронций (Sr) тэтгэдэг бөгөөд а- гемолизин улаан эсийг задлахдаа - эхлэл оргил ба төгсгөлийн гэсэн 3 үе шатаар явагддаг эхлэлийн үеийн үргэлжлэх хугацаанд кальцийн ионы концентраци нөлөөлдөг болохыг тодорхойлсон байна.

Үүнийг бидний судалгааны дүнтэй холбон үзвэл ихэнх голомтонд (Хөвсгөлөөс бусад) гемолизины өндөр идэвхи бүхий омгууд зонхилон тархсан нь тарваган тахал өвчний эмгэг цаашдын өрнөлтөнд оролцож үүргээ гүйцэтгэдэг бололтой.

Харин янз бүрийн эх сурвалжаас өсгөвөрүүдийн гемолизины идэвх нэлээд ялгаатай болох нь анхаарал татаж байна. Байгалийн нөхцөлд өвчний халдвар авсан дагуурын огдойгоос бусад амьд мэрэгчдээс ирүүлсэн өсгөвөрийн 81.2%_дунджаар 94.5% нь гөмолизины идэвхитэй байгааг агуулагч ба үүсгэгчийн харилцан үйлчлэл гадны механик нөлөөнөөс ангид хөгжиж өөрийнхөө жамаар шийдэгддэг гэлтэй. Гэтэл гемолизины өндөр идэвхи бүхий мэрэгчийн цусыг сорсон гадны шимэгчийн биед нянгийн гемолизины идэвхи бага зэрэг буурдаг байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл дамжуулагчийн биед шилжихэд түүний дулааны хэм орчны РН -ийн өөрчлөлт болон нянгийн тооны хэлбэлзэл нөлөөлдөг болов уу

Энэ үзэгдлийг гемолизины идэвхи шүлтлэг орчинд 37°С хэмд тод илэрдэг. (Губарев нар, 1958) учраас гадны шимэгчийн ходоод ба дунд гэдэсний РН-7.3, тэдгээрийн биеийн дулаан буурахаас гадна дамжуулагчийн бие дэх нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис болон сорогдсон цусан дахь цагаан бөөмийн залгиур эст өртөгдөн нянгийн тоо цөөрдөгтэй (ВАБибиков нар, 1974) холбон тайлбарлаж болох юм. Үүний зэрэгцээ тарваган тахлаар өвчилсөн ба нас барсан хүнээс илрүүлсэн өсгөвөр ба амьд тарваганаас илрүүлсэн өсгөвөр гемолизины идэвхийг харьцуулбал эрс буурсан нь (82.9%) ажиглагдаж байна.

Тахлын үүсгэгч янз бүрийн замаар хүний биед нэвтрэн өвчлөл үүсгэсэн тохиолдолд хордлого тайлах, шалтгааны эсрэг, эмгэг жам( шинж зэрэг эмчилгээг хэрэглэн гадны х-үчтэй нөлөө үзүүлдэг учраас нянгийн гемолизины идэвхийг сааруулдаг байж болзошгүй юм.

Энэ бүхнээс үзэхэд тахлын нянгийн цус задлах чадвар нь агуулагч дамжуулагчийн биологийн онцлогтой нягт холбоотой байна. Тахлын нянгийн цус задлах шинж тэдгээрийн бодисын солилцооны явц ба нянгийн эсийн задралын улмаас үүсдэг дэгдэмхий, суурилаг нэгдлүүд ялангуяа аммиак, аминуудын үйлчлэлтэй холбоотойг (Губарев нар, 1958) тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Судалгааны явцад нянгийн өсгөвөрийн гемолизины идэвхи нь: туршилтын амьтныг үхүүлэх дундаж хугацаа (г-0.98 г-0.70) метилен хөхийг ангижруулах чадвар (г-97 г-0.94) бүрээсийн эсрэгтөрөгч нийлэгжүүлэх (г-0,92 г-0.85) ба нөсөө шингээх шинж (г-0.85 г-0.72) сийвэн бүлэгнүүлэх (г-0.8 г-0.62) болон кальцын ионоос хамаарах (г-0.73 г-0.53) зэрэг шинжүүдтэй коррелляцийн хамааралтай болохыг тогтоолоо.

Үүнээс үзэхэд тахлын.н нянгийн гемолизин нь амьд бие махбодын улаан эсийг гэмтээн, тэдгээрийн гүйцэтгэх олон үүргийг алдагдуулахын зэрэгцээ хоруу чанарыг бүрдүүлэгч хүчин зүйл үүдтэй нягт шүтэлцээтэй болохыг үндэслэн энэ фермент тарваган тахал өвчний эмгэг жамд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж байна.

Иймд тахлын нянгийн гемолизин нь хүн ба янз бүрийн мэрэгчдийн улаан эсэд хэрхэн яаж нөлөөлдгийг цаашид гүнзгийрүүлэн судалж үзэх шаардлагатай байна.

Дүгнэлт

Монгол орны тарваган тахлын байгалийн голомт.оос илрүүлсэн тахлын нянгийн 82% нь молтогчны цусан дахь улаан эсийг задлах чадвартай байна.

Хөвсгөл аймгийн байгалийн голомтонд тархсан тахлын нянгийн дунд гемолизины идэвхгүй омгууд зонхилдог (68,89%) онцлогтой байна.

Дагуурын огдой болон абиотик материалаас ирүүлсэн тахлын нянгийн өсгөврийн 66,7-70%-д гемолизины идэвхи илэрлээ. .

Тахлын үүсгэгч янз бүрийн замаар хүний биед нэвтрэн өвчлөл үүсгэсэн тохиолдолд хордлого тайлах, шалтгааны эсрэг, эмгэг жам, шинж тэмдгийн зэрэг эмчилгээг хэрэглэн гадны хүчтэй нөлөө үзүүлдэг учраас нянгийн гемолизины 'идэвхийг сааруулдаг байж болзошгүй.

Тахлын нянгийн гемол!-зин нэг талаар молтогчны цусан дахь улаан эсийг гэмтээж, бие махбодод түүний гүйцэтгэдэг үүргийг алдагдуулдаг бол нөгөө талаас задарсан улаан эсээс гемин болон төмрийг шингээн авч нөсөөжих шинжээ бүрдүүлдэг гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Тахлын нянгийн гемолизины идэвхи нь туршилтын амыныг үхүүлэх дундаж хугацаа (г=0.98 г2=0.70), метилен хөхийг ангижруулах чадвар (г=0.97 г2=0.94), бүрээсийн эсрэг төрөгч нийлэгжүүлэх чадвар (г=0.92 г2=0.85); нөсөө шингээх шинж (г=0.85 г2=0.72), сийвэн бүлэгнүүлэх чадвар (г=0.8 г=0.64), кальцийн ионоос хамаарах (г=0.73 г2=0.53), зэрэг шинжүүдтэй корреляцийн хамааралтай болохыг тогтоолоо.

Цаашид тахлын нянгийн гемолизин хүний ба мэрэгчдийн цусны улаан эсэд хэрхэн нөлөөлдгийг судлах шаардлагатай байна.

Ном зүй

Мартыневский И.Л. Биология и генетические особенности чумного и близкородственных ему микробов. Мед.1969
Логачев А.И. Биологические свойства штаммов чумных микробов, выделенных в Горном Алтае. Автореферат диссертации Канд.Мед.Наук. Саратов,1975
Губарев Е.М, Ивановский Н.Н. Биохимия чумного микроба. Медгиз, 1958,0.111-114
Бибикова В.А.Классовкий Л.Н, Передача чумы блохами, Медицина М. 1974, с. ‘50-54
Бондаренко В.М., Голубев А.В Гемолизины Энтеробактерий и их связь с вирулентностью возбудителей. ЖМЭИ. №11, 1988. с. 102-108
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 694
Судлаачдын бусад өгүүлэл
Ж
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК