Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Дунд чихний идээт архаг үрэвслийн үеийн нян судлалын асуудлууд
( Судалгааны өгүүлэл )

Ж.Алтанцэцэг

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

В данной статье описаны результаты бактериологического исследования микрофлоры содержимого среднего уха при хронических гнойных отитах. Обследованы 67 детей разного возраста. Результаты исследования показали, что стафилоцокки выделены при хронических гнойных отитах в 77,6% случаев. Они же высеяны в ассо- циации с прочими видами в 7,4%. Реже высеваются грамположительной палочки в ассоциации с другими микроорганизмами.

Преобладающее число культур стафилококка обладало белым пигментом, за исключением 3-х культур (золотисто-желтый стафилококк).

Выделенные культуры были чувствительны к левомицетину и мицерину, менее чувствительны к стрептомицину и тетрациклину и устойчивы к пенициллину.

Дунд чихний үрэвслээр бага насны хүүхэд ихэвчлэн өвчилдөг. Харин дунд чихний цочмог үрэвсэл архагшиж, олон жилээр үргэлжлэх явдал олонтаа тохиолдоно. Үүнд: хүүхдийн биеийн байдал: энэ насанд халдварт өвчин (сахуу, хөхүүл ханиад, корь, грипп зэрэг) их нөлөө үзүүлдэг. Дунд чихний идээт үрэвсэл нь голдуу стафилококк, гэдэсний савханцар, протей, грамаар будагдах савханцар зэрэг нянгуудаас үүссэн байдаг. Олонхи судлаачдын мэдээгээр, (М. В. Барулина, А. А. Левина, М. В. Богданова зэрэг 1967-1968) дунд чихний идээт үрэвслийн үед стафилококк дийлэнх тоотой ялгардаг ажээ. Н. И. Кабанец (1964) дунд чихний идээт архаг үрэвслийн 75,2%-д, М. В. Барулина, А. А. Левина, нар (1968) 45,2%-д стафилококкийг илрүүлжээ. Протей, хөх идээрийн савханцар, стрептококк, дифтериодууд нилээд ховор бөгөөд ялгарвал, ихэвчлэн стафилококктой хамт байдаг. М. В. Богданова, Н. А. Строкатова нар өвчтөний 67,8%-д стафилококк, 35,5%-д нянгууд хоршсоныг илрүүлжээ. Стафилококкийн өсгөвөр пенициллинд дасалтай, стрептомицин, террамицин, тетрациклинд бага мэдрэг, колимицин, мицерин, полимиксинд мэдрэг байжээ.

Чихний архаг үрэвслийн үе дэх нянгийн бүрдлийг судлах зорилгоор бид чихний үрэвсэлтэй, 45 хоногоос 16 хүртэлх насны 67 хүүхдийн дунд чихний доторхи зүйлд нян судлалын шинжилгээ хийлээ. Шинжилгээг дараах аргаар хийсэн. Үүнд: ариутгасан хөвөн тампоноор дунд чихний доторхи зүйлийг авч, сахарын буюу ердийн, цустай орчинд тарилаа. Ургасан нянгийн антибиотикт мэдрэг чанарыг пискийн аргаар тодорхойлсон. Шинжилгээний дүнг нэг дэх хүснэгтэнд үзүүлэв.

1-р хүснэгт

Дунд чихний идээт архаг үрэвслийн үед ялгарсан нянгууд

Хүүхдийн нас

Ялгарсан нян

Тоо

Стафилококк цэвэр өсгөврөөр ялгарсан

Грамаар будагдсан савханцар ба кокк ялгарсан

Сарцин ба савханцар ялгарсан

Грамаар будагдсан савханцар цэвэр өсгөврөөр ялгарсан

45 хоногоос 3 нас

22

15

2

2

3

3,1 наснаас 6 нас

17

14

1

-

2

6,1 наснаас 10 нас

11

9

1

-

-

11-16 настай

17

14

1

1

-1

Аль ч насны хүүхдээс стафилококк зонхилох ялгарч бусад нянгууд ховор тохиолдож байгаа нь 1-р хүснэгтээс харагдаж байна. Ийнхүү бид, дунд чихний архаг үрэвслийн үед 77,6 %-д дан стафилококк, 7,4%-д стафилококк бусад нянтай хамтран ялгарсныг илрүүлэв. Үүнээс гадна, граммаар будагддаг савханцар цэвэр өсгөврөөр (10,5%) буюу сарцинтай (4,5%) ялгарч байлаа. Ялгарсан стафилококкоос 3 нь алтлаг-шар, бусад нь цагаан өнгийн нөсөөтэй байжээ. Ялгаруулсан өсгөврүүд антибиотикт мэдрэг чанарыг судалсан дүнг 2-р хүснэгтэнд харуулав.

2-р хүснэгт

Нянгийн төрлүүдийн антибкотикт мэдрэг чанар

Өсгөврийн тоо

Антибиотикийн төрөл

Пенициллин

стрептомицин

левомицетин

мицерин

тетрациклин

Мэдрэг байдал

тэсвэртэй

мэдрэг

тэсвэргүй

мэдрэг

тэсвэртэй

мэдрэг

тэсвэртэй

мэдрэг

тэсвэртэй

67

 

67

13

54

40

27

43

24

13

54

Дунд чихнээс ургуулсан нян бүгдээрээ пенициллинд дасалтай, 20% нь стрептомицин ба тетрациклины бүлгийн антибиотикт, 64,2% нь мицеринд, 59,7% нь левомицетинд мэдрэг байлаа. Антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох талаар бидний хийсэн судалгааны дүн бусад судлаачдын мэдээтэй үндсэндээ тохирч байгаа юм. Одоо үед нян пенициллинд их (53,4%) дасаж, харин мицерины бүлгийн антибиотик болон полимиксинд мэдрэг байгааг А. А. Левиа бусад судлаачдынхаа хамт бичсэн байдаг.

Дунд чихний идээт архаг үрэвслийн үед хийсэн бидний судалгаанаас үзэхэд, энэ өвчний үед нянгийн шинжилгээ хийх, антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж байх нь онош тавих, эмчилгээний арга барилыг сонгон авахад чухал ач холбогдолтой юм.

Судалгааны дүн:

  1. Дунд чихний хурц үрэвсэл архагшихаас сэргийлэх, эмчилгээний арга барилыг зөв сонгон авахад нян судлалын шинжилгээ чухал ач холбогдолтой.
  2. Хүүхдийн дунд чихний идээт архаг үрэвслийн үед ихзвчлэн 77,6%-д стафилококк ялгарч байгаа боловч тэд грамаар будагддаг савханцар, сарцин зэрэг нянгуудтай хоршин ялгарах нь ховор тохиолдов.
  3. Дунд чихний үрэвслийн үед ялгарч байгаа нянгийн бүрдэл нь хүүхдийн наснаас хамаарахгүй байна.
  4. Дунд чихний үрэвслийн үед ялгарсан нянгийн 64,2% нь мицерин, левомицетинд мэдрэг, 20% нь стрептомицинд 20% нь тетрациклины бүлгийн антибиотикт сулавтар мэдрэг байв.
Ном зүй

1. М. В. Богданова, Н. А. Строкатова. Вестник оториноларингологин
1967,2, 58.
2. Н. А. Барулина, А. А. Л е в и н а. Вестник оториноларингологии 1967, 3, 43.
3. М.. А. Богданова, Н. А. Строкатова. Вестник оториноларингологии
.1968, 3, 104.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 856
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК