Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Чанд авианы шинжилгээгээр жирэмсэнг эрт хожуу оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Жав, Ц.Эрдэнэбулаг, Г.Мэндсайхан

 

 

Эх баних эмэгтэйчүүдийн өвчмн судлалын тэнхим (эрхлэч Б.Жав)

Шинжлах ухааны техникийн хөгжлийн үр дүнд чанд авиан оношлогооны арга эмнэлгийн практикт өргөн нэвтэрч байна. Энэ арга нь үйл ажиллагааны бусад аргуудаас харьцангуй үр дүн сайтай энгийн, эх урагт сөрөг нөлөөлөл үзүүлдэггүй, голомтот эмгэгийг илрүүлэх чадвар өндөртэй юм. Тийм ч усраас эмнэлгийн, ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн практикт өргөн ашиглаж байна. Жирэмсэнг эрт илрүүлж хяналтант авах, эх барихын аливаа эмгэгийг цаг тухайд нь оношлоход чанд авианы шинжилгээ практиктийн ач холбогдолтой болохоо харууллаа. Бид 3-12 долоо хоношийн хугацаатай хэвийн явцтай 201 жирэмсэн эмэгтэйг Hitachi EUB-200 маркийн 3,5 МГЦ давтамжтай хэлбэлзэл үүсгэдэг чанд авианы аппаратын тусламжтайгаар жирэмсний хугацааг тодорхойлох, жирэмсний өсөлтийн хурдыг тодорхойлох зорилт тавилаа. Судалгаанаас үзэхэд жирэмсний 3 дахь долоо хоногтойгоос эхлэн оношлох, 5 долоо хоногтойгоос үр хөврөлийн зулай ахар сүүлийн хоорондох хэмжээг З.А.Х түүний өсөлтийн хурд, умайн урт,зузаан, өргөний хэмжээг тогтоож, жирэмсний хугацаатай харьцуулан жишлээ. Жирэмсний эрт хугацаанд З.А.Х умайн хэмжээ хоёроос гадна оношийн ач холбогдол бүхий үр хөврөлийн динамик өөрчлөлт гарч байна. Ургийн дүрс анх 4 долоо хоногтойд үзэгдэж 6 долоо хоногтойд зүрхний нь цохилт мэдрэгдэн,үр хөврөл умайн хөндийн хагасыг эзлэн байршиж байна. Харин  7 долоо хоногтойд хорион цэлмэн цайрч харагдан ургийн хөдөлгөөн тодорхойлогдож байна. 8 долоо хоногтойгоос үр хөврөл умайн хөндийг бүтэн эзлэн дүүрнэ. 9-10 долоо хоногтойгоос ургийн гар, хөл, толгойн хэлбэр тод ялгаран харагдаж хөдөлгөөн нь мэдэгдэхүйц идэвхждэг нь илэрчээ.10-11 долоо хоногтойгоос ургийн толгой М-эхо ялгарч, тархины эд, ховдлууд тодорч, 11-12 долоо хоногтойд ургийн нуруу, элэг ходоод давсаг харагдаж ерөнхий хэлбэр дүрсээ олж байна. Жирэмсний хожуу хугацаанд ургийн өсөлт хөгжил эрчимтэй явагдаж ургийн ус, ихэс умайн эзлэхүүн ихсэнэ. Ургийн толгой, цээж, хэвлий, мөчний ердийн хэмжээ, ихэсийн зузаан, хөгжлийн зэргийг тогтоосноор эхийн хэвлий дэх ургийн өсөлтийн саатал, тураалыг оношлоход чухал ач холбогдолтой байдаг. Энэ үүднээс хэвийн явцтай эрүүл жирэмсэн 37 эмэгтэй 2 долоо хоног тутамд чанд авиан аргаар ургийн толгой, цээж, хэвлийн хөндлөн огтлол, хөл гарын ясны уртыг хэмжиж өсөлтийн хурдыг тодорхлйлов. Шинжилгээний үр дүнг В.Н.Демидов, М.В.Медведев зэрэг гадаадын судлаачдын үзүүлэлттэй судалсан юм. Дээрх хэмжигдэхүүнүүдээс ЗХХ дунд чөмөгний уртын хэмжээг шугаман графикаар жишин үзэхэд бидний хэмжээ 27 долоо хоног хүртлэх хугацаанд 1-6 мм-ээр илүү, 27-30 долоо хоногтойд адил ойролцоо, харин 30 долоо хоногтойгоос 1-3 мм-ээр багасч байна.Мөн жирэмсний хугацаагаар 1-2 долоо хоногийн зөрүүтэй байгаа нь ажиглагдлаа.

 Өсөлтийн хурдний хувьд демидов нарын (8) үзүүлэлттэй ерөнхийдөө дүйж, Медведев нарынхтай хамт 37-40 долоо хоногтойд тохирч байна. Ер нь хэвлий дэх ургийн өсөлтийн хурд 28 долоо хоног хүртэл эрчимтэй байснаа аажмаар буурч, 37-40 долоо хоногтоо 0,9-,13 мм болж байгаа нь илэрлээ. Эхийн хэвлий дэх ургийн жин, өндрийг урьдчилан тогтоосноор төрөлтийг удирдах аргыг ялангуяа чихрийн шижин, том ураг, уйтан аарцагтай эмгэгийн үед зөв тактик сонгон төрөлтийн хүндрэлээс сэргийлэн, нярайн  өвчлөл, эндэгдлийг бууруулах боломж олгоно. Судлаачид ургийн урьдчилсан жин өндрийг тогтоох талаар судалгааны ажил хийж байна.Жишээ нь: Ургийн толгойн хөндлөн хэмжээгээр (БПХ) урьдчилан жин тогтоох дараах тэгшитгэлийг зохиожээ.

 

1.Гингуатене                     Ж=983*БПХ- 5558

2.Хеллман                         Ж=772.2* БПХ-3973.8

3.кохори                            Ж=613* БПХ-2569

4.Саббота                          Ж=933.1* БПХ-5476.96

5.Сузуки                            Ж=604* БПХ-2093

6.Моррисон                        Ж=281.3* БПХ-456.7

7.демидов                          Ж=1550* БПХ-10850

8.Хансман                          Ж=900* БПХ-5200

9.Миллер                           Ж=944.6* БПХ-5879

10.Холлендер                    Ж=950.8* БПХ-5712

 

Зарим эрдэмтэд ургийн цээж, хэвлийн хэмжээ, дунд чөмөгний  уртаар ургийн жин, өндрийг тогтоох тэгшитгэл зохиожээ.

11.Цээжний хөндлөн хэмжээгээр               Ж=1875*Ц-14625

12.Хэвлийн хөндлөн хэмжээгээр                Ж=244.1*Х2-3987

13.дунд чөмөгний уртаар                           Ж=1875*дч-10500

14.Ө=5.5* БПХ

15.Ө=0.508*дч-0.56*дч+2868

Бид эрүүл сайхан явцтай 115 хожуу үеийн хордлоготой 14 жирэмсэн эхийн төрөхөөс нь 1-5 хоногийн өмнө ургийн толгой, цээж, хэвлийн болон дунд чөмөгний  уртын хэмжээг авч дээрхи томьёонд оруулан ургийн жин, өндрийг урьдчилан тогтоож, төрсний дараахи жинтэй харьцуулан дундаж зөрүүг гаргасан. Доорхи хүснэгтүүдээс үзэхэд 1,5,7-р тэгшитгэлүүдийн дундаж зөрүү бусдаасаа бага, 200 хүртлэх зөрүүний эзлэх хувь 28-48 байна.Эдгээрийг манай орны нөхцөлд харьцангуй боломжтой боловч практик үр дүн багатай байна. Ийм учраас бид өөрийн орны нөхцөлд тохирсон ургийн урьдчилсан жин, өндрийг тогтоох тэгшитгэл зохиох зорилт тавьсан юм. Үүний тулд  судалгааныхаа материалд статистик боловсруулалт хийн, компьютер ашиглан дараах тэгшитгэл зохион хэрэглэсэн юм.

Бидний дэвшүүлж буй томьёогоор ургийн урьдчилан жин тогтооход БПХ, хэвлий хөндлөн огтлолын хэмжээ нь магадлал сайтай байна. Жирэмсний хожуу үеийн хордлоготой эхээс гарсан нярай хүүхдийн жин урьдчилсан жингээсээ тогтмол бага байгаа нь ургийн тураалтай холбоотой байж болох юм. Эхийн хэвлий дэх ургийн хөгжил нь ураг ихэсийн үйл ажиллагааны бүрдлээс ихээхэн хамааралтай байдгийг судлаачид нотолж байна. Умай ихэсийн цусны эргэлт хомсдох нь урагт хөгжлийн эмгэг өөрчлөлт үүсэх шалтгааны 20-21%-ийг эзэлдэг байна. Ихэсийн үйл ажиллагаа, бүтэц хэмжээ байрлалыг тодорхойлохгүйгээр жирэмсний тээлтийн хэвийн болон эмгэг явц, ургийн хөгжлийг үнэлэх, төрөлтийг удирдах аргыг сонгох зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжгүй билээ.

Орчин үед ихэсийн байдлыг шинжлэх олон аргуудын дотроос оношлогооны чадвар нэн өндөртэй (99%), эх ба урагт сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй арга бол чанд авианы шинжилгээ юм. Бид өөрийн орны нөхцөлд ихэсийн бүтэц байрлал, зузааныг тогтоох зорилгоор 6-40 долоо хоногийн хугацаатай 731 жирэмсэн эрүүл 35 хожуу үеийн хордлоготой эмэгтэйд судалгаа хийсэн юм

Ургийн хөгжил, ихэсийн зузаан яаж өөрчлөгдөж байгааг Демидов.В.Н. зэрэг судлаачдын үзүүлэлтүүдтэй харьцуулж үр дүнг 7-р хүснэгтээр харуулав.

Хүснэгтээс үзхэд жирэмсний хожуу үеийн хордлоготой эмэгтэйн ихэс хэвийн хэмжээнээс мэдэгдэм зузаарч, хөгжлийг боловсролын зэрэглэл тухайн хугацаанд байх ёстой хэмжээнээс өндөр байна.Бид чанд авиан шинжилгээгээр  жирэмсэнг эрт болон хожуу оноүлох судалгааныхаа материалд үндэслэж дараах дүгнэлт хийж байна.

1.Жирэмсний эрт хугацаанд эхийн хэвлий дэх ургийн хэмжээ гадаадын судлаачдын үзүүлэлтүүдтэй үндсэндээ тохирч 13-27 долоо хоног хүртлэх хугацаанд 1-6 мм-ээр илүү, 30 долоо хоногоос дээш хугацаанд 1-3 мм-ээр багабайна. Харин жирэмсний хугацаа нь 1-2 долоо хоногийн зөрүүтэй байна. 2.Европын судлаачдын зохиосон ургийн урьдчилсан жин, өндрийг тогтоох тэгшитгэл нь манай орны нөхцөлд хэрэглэхэд прхктик өгөөж үр дүнгийн хувьд тохиромж багатай учраас бидний дэвшүүлж буй тэгшитгэлээр ургийн урьдчилсан жинг тогтооход ургийн БПХ, хэвлий дунд чөмөгний уртын хэмжээ нь магадлал сайтай, харин цээжний хөндлөн хэмжээгээр зөрүүтэй байна.

3.Монгол жирэмсэн эмэгтэйн ихэсийн зузаан нь 37 долоо хоног хүртлээ нимгэн атлаа ихэсийн хөгжилт нь харьцангуй (1-3долоо хоног) түргэн байна.

4.Жирэмсний хожуу холдлоготой байхад ихэсийн зузаан хөгжлийн зэрэглэл нь эрүүл жирэмснийхээс илүү байгаа нь уг эмгэгийн клиник шинж илрээгүй байхад урьдчилан оношлох боломжтойг  харуулж байна.

5.Чанд авианы шинжилгээний арга нь оношлогооны чадвар  өндөр жирэмсний явцад динамик ажиглалт хийх боломжтой хамгийн энгийн эх барихын практик ач холбогдолтой арга болох нь батлагдлаа.  

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5171
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК