Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Аритмийн эсрэг нөлөө бүхий шинэ эмүүдийн харьцангуй чанарыг акотинитоноор хордуулсан зүрхэн дээр судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Ж. Цогнэмэх

 
Абстракт

Для исследования  антиаритмических средств на изолированных с ердцах лягушек устанозлена концентрация раствора аконитина 0,5х10-5 г/мл.

Лекарственные растения, применявшихся в народной медицине, оказались выраженными антиаритмической активности панцерия шерсистая и лагохилус узколитый, которые дают новокаинамидоподобный эффект на изолированных сердцах лягушек. Данные растительные препараты облегчают проводимость сердечных мышц на 50-60% всех проведнных опытов.

Автор считает, что продолжение данного исследования имеет значение в практических и теоретических целяах.

Аритмийн эсрэг нөлөө бүхий шинэ эмүүдийг эрж сурвалжлах асуудал практикийн чухал ач холбогдолтой юм. Учир нь одоогийн хэрэглэж байгаа хитидин, новокаинамид гэх мэт аритмийн эсрэг эмүүд зарим үед эмчилгээний бүрэн сайн үр дүнг өгч чадахгүй байна.

Бид ардын эмчилгээнийн хэрэгцээнд зүрхний өвчинд тайвшруулах зорилгоор хэрэглэж байсан хоёр дүрсийн ангалзуур  (цагаан халгай, ямаан ангалзуур), аритмийн эсрэг нөлөө үзүүлэх эсэхийг туршлагын лабораторид хитидин ба новокаинамидтай харьцуулан судалж үзэв.

Туршлагыг 40-100 граммын дундаж жинтэй нуурын мэлхийн тусгаарласан зүрхэн дээр тавьж кимограф дээр зүрхний агшилтыг бичиж тодорхойлсон байна. Туршлагыг 4 сери болгон ангилав.

Нэгдүгээрт: судалж байгаа эмийн бэлдмэлийг янз бүрийн концентрацаар авч аконитины хордлогын дэвсгэр дээр зүрхийг тэжээж байгаа уусмалд шууд нэмэх замаар судалсан.

Хоёрдугаарт: судалж байгаа эмийн бэлдмэлийг аконитины хордлого үүсгэхээс 5,10, 20, 30 минутын өмнө уул тэжээх шингэнд нэмэх журмаар судалсан.

Гуравдугаарт: судалж байгаа эмийн бэлдмэлийг зүрх тусгаарлахаас 30 минутын өмнө мэлхийн арьсан дор тарьж аконитины хордлогыг хөнгөвчлөх буюу хүндрүүлэх ямар нэг нөлөөтэй эсэхийг тодорхойлсон.

Дөрөвдүгээрт: мэлхийн зүрхийг тусгаарлахгүйгээр зөвхөн цээжний хөндийг нээн туршиж байгаа ургамлын бэлдмэлийг мэлхийн арьсан дор урьдчилан тарьж аконитины 0,1%-ийн уусмалаар норгосон 1мм2   шүүдэг цаасны зүрхний тосгуур өвөр талын зүүүн дээд хэсэгт шууд тавих замаар судалгааг хийсэн.

Эдгээр бүх туршилтыг Москва  хотын  эмнэлгийн 1-р институтийн эм найруулагчийн Факультетын эм судлалын тэнхимийн лабораторид 1968 оны хавар, зуны улиралд тасалгааны дулаанд хийж гүйцэтгэсэн болно. Туршлагын ажиглалтын хугацаа 120 минут бөгөөд 5 минут тутам агшилтыг тоолж тэмдэглэж байв.

 Аконитин бол янз бүрийн дүрсийн хорсууд гол алкалиод, маш хүчтэй хор бөгөөд ялангуяа зүрхний бүх үйл ажиллагааг хямруулж (Л.В. Розенштраух, 1966 Нельсон, Смит нар 1960, Л.А. Филимонова 1964) гүнзгий өөрчлөлтөд оруулна.  Аконитин  зүрхний синусын зангилааны үйлийн доройтуулахын хамтад (Ю.Г Бобков 1966) зүрхний сэрэх  чадварын эрс нэмэгдүүлэн замбараагүй сэрлийн голомт үүсгэснээс (Шерф. 1947, З.И. Виднеев, 1955, Ю.И. Вихляех болон Н.В. Каверина,1959 )  хамгийн журамгүй, баримжаагүй аритмийг өгнө. Мэлхийн тусгаарласан зүрхэн дээр Гойнг, Кемле нар 1956 онд (Хаушилд 1960х1036) азонитиныг 1х10-5г/мл хэмжээтэйгээр авч аритми үүсгэжээ.

Гэтэл тэдний туршилтаар тийм хэмжээний аконитины уусмал мэлхийн тусгаарласан зүрхэнд маш хүчтэй нөлөөлж тэр нь даруйхан зогсоож байв. Үүнээс үндэслэн бид, аконитины уусмалын хэмжээг хоёр дахин багасгаж 0,5х10-5 г/мл бодож авсан юм.

Аконитины ийм хэмжээ нь мэлхийн тусгаарласан зүрхэнд эрэмбэ дараатай жигд агшилтыг эвдэж аритмийг үүүсгэн зүрхний булчингийн үйл ажиллагааг хөнгөн өөрчилөхөөс эхлэн хамгийн хүнд гэмтэл, зүрхний булчингийн чичирхийлэл үүсгэх тосгуур ховдол хориг хүртэл өөрчилж эцэстээ бүрэн  зогсоож байв. Тэгэхдээ аконитины тэрхүү хордлого хэд хэдэн удаа угаасан ч арилахгүй тогтвортой хэвээр үргэлжилж байлаа.

Мэлхий тусгаарласан зүрхнийг аконитиноор хордуулж шинэ эмүүдийн аритмийн эсрэг чанарыг харьцуулан тодорхойлсон нь

Эмийн бэлдмэлүүд

Сорилын тоо

Аритмийн эсрэг нөлөө

Зүрхнийг сэргээх нөлөө

Хинидин

Новокаинамид

Цагаан халгай

Ямаан ангалзуур

30

10

15

10

8/22

2/8

3/12

2/8

8/22

2/8

9/6

5/5

Тайлбар: хүртвэр нь ашигтай дүнг үзүүлэх ба хувиар нь үр дүнг өгөөгүйг харуулна.

Энэхүү хүснэгтээс үзвэл хинидин 30 сорил тавихад 8 тохиолдолд аритмигүй болгож, 8 тохиолдолд зүрхний ажиллагааг сэргээжээ. Ийнхүү хинидины аритмийн  эсрэг   нөлөө 26,6% болж байна.

Новокаинамид 10 туршлагаас 2-т аритмийг арилгаж, 2-т зүрхний булчинг сэргээж 20% ашигтай нөлөө өгчээ. Цагаан халгайн хандмал 10 туршлагаас   3 тохиолдолд аритмийг арилгаж 9 нь буюу 60% -д зүрхний булчингийн үйл ажилгааг сэргээсэн байна.

Ямаан ангалзуур 10 туршилгаас  аритмийг арилгасан нь 2 зүрхний ажиллагааг сэргээсэн нь 50% буюу 5 нь байна. 

Цагаан халгай буюу үсхий нохойн хэл ямаан ангалзуур аритми арилгах чанар нь одоогийн новокаинамидтай адил дүн өгч (20%), харин  аконитинаар хордсон зүрхний булчингийн ажиллагааг сэргээх нөлөө нь новокаинамидаас 3 ба 2,5 дахин илүү байгаа нь тун их сонирхолтой бөгөөд практикийн чухал ач холбогдолтой юм. Энэ нь аконитинаар хордуулж мэдрэлийн дамжуулах систем бүрэн эвдэрсэн үед эдгээр эмийн ургамлууд зүрхний булчингийн ажиллагааг хөнгөвчлөн аконитины хордлогыг  багасгаж зүрх хэвийн ажилгаанд ороход тус дэмжлэг  үзүүлж байгааг гэрчилж байна. Туршлагын 2, 3 ба 4 сериүдэд туршиж байгаа эмийн бэлдмэлийг аконитины хордлого үүсгэхээс 5,10, 20, 30 минутын өмнө хийхэд онцын мэдэгдэхүйц өөрчлөлт хугацааны ба хордлогын хүнд хөнгөний хувьд илэрч гараагүй боловч аконитины хордлогын дараа зүрхний булчинг сэргээн хэвийн байдалд орох нөхцөл хөнгөвчилж байв.

Дүгнэлт

  1. Мэлхийн тусгаарласан зүрхэнд аритми үүсгэх загварт тэнцэх аконитины концентрац нь 05х10-5 г/мл байв.
  2. Манай ардын эмнэлгийн эмийн ургамлын дотроос цагаан халгай, ямаан ангалзуур зэрэг ургамлын бэлдмэлүүд аконитины хордлогоор үүссэн аритмид новокаинамидаас дутуугүй нөлөөтэй байна.
  3. Эдгээр ургамлын бэлдмэлүүд аконитины хордлогын улмаас үүссэн зүрхний сэрэл зүрхний булчин  уул хордлогоос ангижран хэвийн ажиллагаанд орох нөхцөлийн 50-60% нь хүртэл эмчилж байна.
Ном зүй

1. Аничков С.В. и др. Материалы 9-й Всесоюзной фармак. Конф. С. 19961,с 8.
2. Косицкий Г.И. и др. Вопросы фармак. регуляции деят сердца. 1969, М.,с 44
3. Кудрин А.Н. Вопросы фармак. Регуляции деят сердца. М.1969,м с 7.
4. Кудрин А.Н.Матрериалы симпозиума 1969, М., с. 9.
5. Кудрин А. Н. И, Зайдлер Я. И. Материалы симпозиума 1969, М., с. 41.
6. Махлюк В. К. Лекарственные растения в народной медицине Саратов, 1967, с, 205, 279.
7. Цогнэмэх Ж. Материалы симпозиума М., 1969, с. 139.
8. Эль-сайед Мухамед Аммар. Фармакология и токсикология 1968, с. 597.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 861
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК