Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Монголд ургадаг зарим зүйлийн хунчрын флавонойдын чанарын бүрэлдэхүүнийг цаасан хроматографийн аргаар судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д. Дүнгэрдорж, В. В. Петренко

АНУДС-ийн эм зүйн  тэнхим

 
Абстракт

Фитохимическим исследованием асрагалов приподнимающегося

(Astragalus adsurgens) и ноежиданного (Astraqalus inopinatus) установлено наичие алкалоидов, карденолидов флавоноидов, сапонинов и дубильных веществ, из этих биологически активных веществ флавоноиды обнаруживаются в большом колчестве.

Методом двумерной хроматографии на бумаге выявлено в астрагале приподнимающемся 10 флавоноидных веществ, в астрагале неожиданном 12 флавоноидных веществ.

Манай ардын эмнэлэгт зүрх судасны өвчин ба цусны даралт ихэдсэн зэрэгт хэрэглэж байсан эмийн ургамлын баялаг тун их юм. Ийм ургамлын тоонд буурцагтын овгийн (Lequminosae), хунчрын төрлийн (Astraqalus Z) ургамлууд багтаж байна. Ардын эмнэлэгт дээрх чиглэлээр хэрэглэж байсан, манай оронд өргөн дэлгэр тархсан хунчрын төрлийн ургамал химийн бүрэлдхүүнийг судалсан тодорхой зүйл байхгүй учир бид хунчрын зүйлийн зарим ургамлыг шинжилгээнийхээ биет материал болгон сонгож авсан юм. Шинжилгээний түүхий эдэд Улаанбаатар хотын ойролцоо ургадаг, 1968 оны 6-р сард буюу цэцэглэлтийн үед нь түүсэн нумраа (Astraqalus adsurqens) ба дайралдмал (Astraqalus inopinatus) хунчрын өвсийг түүж авсан. Нумраа ба дайралдмал хунчруудад бид юуны өмнө биологийн идэвхт ямар бүлгийн бодисууд байдгийг тодорхойлох зорилт тавив.

Үүний тулд дээрх хоёр зүйлийн хунчрын өвснөөс, ердийн аргыг хэрэглэн органик уусгагчдын тусламжтай биологийн идэвт бодис тус бүрийн бусад бодсуудаас цэвэрлэн авч зохих реактивуудтай өнгөт урвалыг хийж үзсэн. (хүснэгт № 1)  Хунчрын зүйл

 

алкалойд

карденолид

флавонойд

Аргаах бодис

Сапонин

Нумраа хунчир

+

+

+++

+

+

Дайралдмал хунчир

+

+

+++

+

+

 + биологийн идэвхт бодис зохих нэг дусал реактивтай урвал өгч байсан эсэхийг тэмдэглэсэн.

+++ биологийн идэвхт бодис зохих нэгээс хоёр дусал реактивтай өгч байсан урвалын зэргийн хэмжээ маш их байсныг тэмдэглэв.

Энэ хүснэгтээс үзэхэд:

  1. Нурмаа ба дайралдмал хунчирт биологийн идэвхт алкалоид, карденолид, флавонойд, аргаах бодис, сапонин зэрэг бодисууд байгаа нь харагдаж байна.

  2. Өгч байгаа ургамлын зэргийн хэмжээнээс авч үзвэл биологийн идэвхт бодисуудын дотроос флавонойд их хэмжээтэй байна.

Эмнэлэгт флавонойдыг цөс шээсний замын өвчин, зүрх судасны янз бүрийн өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэж байгаагаас гадна хорт хавдрынг эмчлэхэд хэрэглэх болсон байна. Ийм учраас сүүлийн 20 жилийн   флавонойд нь фитохимич, фармокологчдын анхаарлын төвд орших болжээ. Дээрх шалтгаануудаас үндэслэн бид тус хоёр зүйлийн хунчирт байгаа   флавонойдыг  нарийвчлан судлах ажлаа нэн тэргүүний ээлжинд тавьсан. Тус 2 зүйлийн хунчрын өвсийг тус бүрд нь жижиглэн № 10-ын шигшүүрээр шигшээд, үүнээс гарсан жижиглэгдсэн өвсийг шүүлтийн цаасаар ороон патрон бэлтгэж, Сокслетийн аппаратанд хийж 700  этанолын уусмалаар хандлан 2-3 өдөр тавьсан. Дараа нь этанолоо ялган авч вакумын тусламжтай дэгдээн ууршуулж, үлдэгдлийг усанд уусган хуваагч воронконд хийж уг усан уусмалыг тунгалаг өнгөтэй болтол нь 10мл хлороформ хэд, хэдэн удаа нэмж хийх замаар авсан. Ингэхэд усан уусмалд флавонойдын бодис ялгаран гарч байх ёстой.

Усан уусмалд дор дурдсан өнгөт урвалуудыг тавьж үзэн, тус уусмалд   флавонойд ялгаруулан авсан эсэхийг бататган тавьсан юм.

Хунчрын зүйл

Цианидинын урвал

10%-ийн цуу хүчлийн хар тугалга

5%-ийн гурван хлорт төмөр

5%-ийн нүүрс хүчлийн натри

Нумраа хунчир

+++

+

+++

++

Улаан ягаан

Бүдэг шар

Хар ногоон

Хүрэн шар

Дайралдмал хунчир

+++

++

+++

+

Улбар улаан

Шар тундас

Хар ногоон

Хүрэн шэр

Тэмдэглэлт:

А) тус хоёр хунчрын ар талын хүснэгтийн доод талд урвалд өгч байгаа өнгийг, дээд талд урвалын өнгийн зэргийн хэмжээг +дефисээр:

1. + 1 дусал реактив хийхэд урвал явагдаж байсныг,

2. ++ 2  дусал реактив хийхэд үүссэн тундас ихдэж байсныг,

3. +++ 3 дусал реактив хийхэд үүссэн тундас ихдэж байсныг тус тус тэмдэглэв.

Тус хоёр хунчирт буй флавонойдын чанарын бүрэлдэхүүнийг судлах зорилгоор цаасан хроматограмм дээр ялгах арга хэрэглэсэн.

Флавонойдуудыг  цаасан хроматограмм дээр ялгахад тохирох уусгагч-системийг сонгож авахын тулд 10уусгагч-системийг туршин үзсэнээс 10% цууны хүчил, н-бутанол-цууны хүчил –ус (4:1:5),изопропанол-шоргоолжны хүчил-ус (2:5:5) гэсэн гурван уусгагч-систем, тус 2 хунчирт байгаа флавонойдуудыг  цаасан хроматограмм дээр ялгах чадлаар бусдаас илүү байлаа.

Filtrak FN-11 гэсэн герман маркийн хроматограмм цаас, сонгож авсан уусгагч-системээ ашиглан хэд, хэдэн удаа бүх нөхцөлд зохицуулан  флавонойдуудыгн шингээдэг бүхний дээрх аргаар гарган авсан усан уусмалаас хроматограмм тавихдаа уусгагч–системээ өгсүүлэн тавих арга хэрэглэв. Ингээд зарим хроматограммыг шууд хэт ягаан туяанд харж, заримыг нь хроматограмм реактивуудаар тодруулан дараа хэт ягаан туяанд харж тус 2 хунчирт байгаа флавонойдын бодис бүхий толбын тоо, тэдгээрийн тодруулагч хромгены реактивуудтай өгч байгаа өнгө, өнгийн их багын хэмжээ, Rf-н хэмжигдэхүүнийг тодорхойлсон юм.

Тус 2 хунчрын флавонойдын бодисын хромген реактивуудтай хэт ягаан туяанд гэрэлтэж байсан өнгийг харуулсан хүснэгт

  Хүснэгт 3

Хунчрын зүйл

 

 

 

Нумраа хунчир

10%-ийн хүхрийн хүчлийн хөнгөн

5%-ийн нүүрс хүчлийн натри

10%-ийн идэмхий кали

Цуу хүчлийн магин

Аммиакийн ууранд

Тодруулсан дараа хэт ягаан туяанд харахад

Тод шар -шар ногоон

Шар-бүдэг шар

Тод шараас-шар

Тод шар ногоон

шар

Дайралдмал хунчир

Тод ногоон шар

шар

Шар ногоон

Тод шар ногоон

Шар

Гарч байгаа флавонойдын бодис бүхий толбуудыг тоолж үзэхэд нумраа хунчирт-7 дайралдмал хунчирт-6 байв. Ойролцоо Rf хэмжигдэхүүнтэй  флавонойдууд нь дан уусгагч-системд нэг толбо болон тодорхой ялгалт явагддаггүй учир нурмаа ба дайралдмал хунчирт хэдэн флавонойдын бодис байгааг зөв тодорхойлохын тулд хоёр хэмжигдэхүүнтэй хроматограммыг 15%-ийн цууны хүчил, н-бутанол-цууны хүчил-ус (4:1:5) гэсэн хоёр уусгагч-системд дэс дараалан тавив.

Хроматограммын 10%-ийн хүхрийн хүчлийн хөнгөн цагааны уусмалаар шүршин флавонойдын бодис бүхий толбуудыг тодруулан хэт ягаан туяанд харвал хроматограмм дээр нумраа хунчирт-10  флавонойдын бодис бүхий толбо, дайралдмал хунчирт -12     флавонойдын бодис бүхий толбо янк бүрийн Rf хэмжигдэхүүнтэй, янз бүрийн өнгөөр гэрэлтэж харагдаж байлаа.

Хүснэгт 4

Нумраа хунчрын  флавонойдын чанарын бүрэлдхүүн

 

 

     Флавонойдын бодис

Хэт ягаан туяа гэрэлтэж байсан өнгө

Уусгагч-системүүд дэх rf хэмжигдэхүүн

10%-ийн хүхрийн хүчлийн уусмалаар тодруулсны

15%-ийн цууны хүчил

Н- бутанол цууны хүчил- ус(4:1:5)

өмнө

дараа

Нэг

--

Шар-ногоон

0,10

0,40

Хоёр

хар

Тод шар-ногоон

0,23

0,53

Гурав

--

Шар

0,38

0,52

Дөрөв

--

шар

0,44

0,64

Тав

--

шар

0,45

0,24

Зургаа

Хар

Тод шар-ногоон

0,50

0,39

Долоо найм

--

шар

0,54

0,49

Найм

Хар

Тод шар-ногоон

0,65

0,33

Ес

Хар

Шар

0,71

0,19

Арав

хар

Шар

0,76

0,38

Хүснэгт 5

Нумраа хунчрын  флавонойдын чанарын бүрэлдэхүүн

 

 

     Флавонойдын бодис

Хэт ягаан туяа гэрэлтэж байсан өнгө

Уусгагч-системүүд дэх rf хэмжигдэхүүн

10%-ийн хүхрийн хүчлийн уусмалаар тодруулсны

15%-ийн цууны хүчил

Н- бутанол цууны хүчил- ус(4:1:5)

өмнө

дараа

Нэг

Шар

Тод шар-ногоон

0,06

0,34

Хоёр

Хүрэн

Тод шар-ногоон

0,09

0,46

Гурав

--

Тод шар-ногоон

0,16

0,65

Дөрөв

--

шар

0,28

0,64

Тав

--

шар

0,41

0,24

Зургаа

Хөх ягаан

Тод шар-ногоон

0,41

0,50

Долоо найм

--

шар

0,51

0,26

Найм

Шар ногоон

 шар

0,65

0,20

Ес

Шар ногоон

Тод шар-ногоон

0,65

0,38

Арав

Шар ногоон

Тод шар-ногоон

0,66

0,45

Арван нэг

Шар ногоон

Тод шар-ногоон

0,68

0,26

Арван хоёр

 

шар

0,68

0,59

Нурмаа ба дайралдмал хунчирт байгаа флавонойдуудыг тус бүрд нь дангаар ялган авахын тулд  Хахьковын хими-эм зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аргаар бэлтгэгдсэн полиамид сорбент ашиглан ион шингээх хроматографийн аргыг хэрэглэсэн юм. Энэ хроматографийн угаагч уусмалд нэрсэн ус, 700 этонол зэргийг хэрэглэдэг. Энэ шинжилгээний үр дүнд дээрх флавонойдуудыг цэвэр байдлаар ялгаруулан авч байна.

Дүгнэлт
  1. Хоёр хэмжигдэхүүнтэй хроматографийн дүнгээс үзэхэд нурмаа хунчирт-10, дайралдмал хунчирт-12 флавонойдуудын бодис байна.
  2. Нурмаа ба дайралдмал хунчирт байгаа   флавонойдуудын таних реактивуудтай өгч буй өнгөт урвал, зэргээс үзэхэд дээрх хунчруудад байгаа тэдгээрийн толбын өнгө зэргээс үзэхэд дээрх хунчруудад 2-фенил –y-бензопироны уламжлалын флаван ба гурав дахь байрлалд гидроксилтай флавон ба гурав дахь байрлалд гидроксилтай флавонойдууд байж болохоор байна.
Ном зүй

1. Г. Е. Батрак, Е. И. Попова, И. П. Фурье. Новые лекарственные в- ва ратительного происхождения Киев, 1959 2. Никонов Г. К. Труды Всессыного Института лекарственных и ароматических растений, М. 1959, т. 11 3. Р. И. Степашкигина. Автореферат диссертации, 1967, Харьков 5. Л. И. Дерюгина и др. Химия природных соединегий, 1966, №6, стр. 394-399 6. Л. И. Дерюгина Фармацевтичиский журнал 1965, №3, 62-65
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 713
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК