Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Элэгний цочмог тахалт үрэвсэл жирэмсэлттэй хавсарсан үед ихэст витамин C тодорхойлсон байдал
( Судалгааны өгүүлэл )

Ч. Бурмаа, Д. Манлай

АНДС-ийн Гистологи-Эмбриологийн тэнхим

 
Абстракт

В работе представлены гистохимические исследования содержания витамина С в плаценте при беременности, осломечено малое содержание аскор биновой кислоты вплаценте, одновременно в большинстве наблюдений беременно сть сопровождалась токсикоками, а роды Тире обильным кровотеёнием

Сүүлийн үед өргөн  хэрэглэгдэж байгаа гистохимийн аргаар эдийн бүтцийн янз бүрийн хэргүүдэд байрлаж байгаа витаминыг, ялангуяа аскорбины хүчлийг судалж нилээд нарийн тодорхойлох болжээ. Ихсийн доторхи аскорбины хүчлийн хэмжээ жирэмслэлтэй ямар холбоотой болохыг судлаж биохимийн шинжилгээ хийсэн З. Г. Стоянов (1958), Р. Г. Сироткина (1939, 1945) Л. Г. Зуянко (1950) нарын ажлууд нь ихэст аскотбины хүчлийн хэмжээний тухай янз бүрийн баримт  гаргаж байна.

И. Абта, А. Абта нарын   (1936) хийсэн ажилд үрийн цусанд аскорбины хүчил зөвхөн  ихсээр дамжин орно, үрийн биед нийлэгшигдэн үүсдэггүй гэж тэмдэглэжээ. Ихэс бол үрийн өсөлт, хөгжилтөнд зайлшгүй нөлөөлөх витамин С нөөцөлдөг эрхтэн-депо гэж Г. П. Златин (1962) үзжээ.

Бидний явуулсан судалгаа нь жирэмслэлт элэгний цочмог тахалт үрэвсэлтэй хавсарч хүндэрсэн үед С витамин их багын хэмжээнээс жирэмслэлтийн явц, хүндрэл, төрөлтийн явц хамаардаг эсэхийг үзэх зорилготой юм.   

Бид 15 ихэст судалгааг хийж, Жиру-Леблоны аргыг бага зэрэг өөрчлөн витамин С-г гистохимийн аргаар тодорхойлов.

Төрөлтийн түүхээс клиникийн судалгаа хийхдээ жирэмслэлтийн явц, элэгний цочмог халдварт үрэвсэл өвчний явц, төрөлтийн үе дэх цус алдалтын хэмжээг анхаарч үзсэн юм. Төрөлтийн явц, цус алдалт нь ихэст байх С витамины хэмжээтэй холбоотой гэж хэвлэлийн мэдээнд бичсэн байна.

Витамин С-г илрүүлэх   Жиру-Леблоны арга нь (1934-1936) азот хүчлийн мөнгийг аскорбины хүчлийн исэлдүүлэх чанар дээр үндэслэсэн юм. Бид энэ аргаар шинжлэхдээ ихэс гарснаас хойш 12 цагийн доторхи  хугацаанд (шинэ ихэс) ихсээс Морозовын аргаар зүсээд 0,2х0,3см хэмжээтэй 4-5 ширхэг хэрчим авч 5%-ийн левулезын уусмалд 10минут байлгаж ихэс дэх хлорт хийгээд нэрсэн усаар 3 удаа тус бүр 5 минут угаав. Ингэсний дараа илүүдэл азот хүчлийн мөнгөний уусмалыг 5%-ийн гипосульфит натрийн уусмалд 10 минут хиуж арилгасны дараа нэрсэн усаар дахин 3 удаа тус бүр угаасан. Дээрх уусмалуудад ихсийн тусламжтайгаар усгүйжүүлж лааны тосонд цутгамал хийж 4-6 мм зузаантай зүслэг авч будахгүйгээр бичил бэлдмэл хийлээ. Бичил бэлдмэлд азот хүчлийн мөнгө нь аскорбины хүчлийн нөлөөнд ихэсдэг урвалд орж янз бүрийн хэмжээтэй  хар өнгийн мөхлөгүүд харагдана.  Шинжилсэн бүх 15 ихсийг аскорбины хүчлийн их багын хэмжээгээр 4 бүлэгт хуваав. Үүнд: нэгдүгээрт бичил бэлдмэлд байгаа ихсийн бүх хэсгүүдийн суурийн эд, цэлмэн, цэлмэнгүүдийн хоорондох зайд мөхлөг их байвал (++++)-ээр, хоёрдугаарт: суурийн эдэд мөхлөгүүд их, харин цэлмэнгүүдэд, ялангуяа түүний стомад (голд ) багасвал (+++)-ээр, гуравдугаарт: суурийн эдэд мөхлөгүүд багасаж цэлмэнгүүдийн зөвхөн хучуур эд, цусны судсыг тойрч бага зэрэг харагдвал (++)-ээр, дөрөвдүгээрт: цэлмэнгүүдийн хучуур эдэд ганц нэг мөхлөгүүд байвал (+)-ээр тус тус тэмдэглэв.

Ихэст витамин С бага байгаа 10 тохиолдлын жирэмслэлтийг авч үзвэл 6 нь хэвийн явцтай, 4 нь жирэмсний хордлоготой байсан ба төрөлтийн үеийн цус алдалт 5 тохиолдолд ажиглагдав. Ихэст витамин С бага байгаа 10 тохиолдлын үед Боткины өвчний явц 9 тохиолдолд дунд зэрэг 1 тохиолдол нь хөнгөн байна. (хүснэгт үз)

Явуулсан судалгааг 1 тохиолдлын баримтаар үзүүлбэл: өвчтөн Л 33 настай, 8 дахь жирэмслэлт, 8 дахь төрөлт, жирэмсний эхний саруудад толгой өвдөх, бүх бие суларч хөлийн шилбээр хавагнаж байсан. 68 оны 8-р сарын 25-аас бүх бие суларч, толгой өвдөж огиулж бөөлжсөн. 8-р сарын 27-нд Боткинны өвчин, 34-35 долоо хоногтой жирэмслэл. Гэсэн оноштойгоор халдварын больницод хэвтсэн 9-р сарын 4-нд төрсөн, гүйцэт төрөлт. Төрөлт хэвийн явагдаж ихэс өөрөө гарсан төрөлтийн дараахь үед 1200,0 цус алдсан ба төрсний дараа умайн агшилт сул байв.

Хүснэгтээр харуулбал

Жирэмслэлтийн явц

Витамин С ихтэй

Витамин С багатай ихсийн тоо

Хэвийн явцтай

Жирэмсний хордлоготой

Төрөлтийн үед 500,0-аас доош цус алдсан хэд

Төрөлтийн үед 500,0-аас дээш цус алдсан хэд

5

-

5

 

-

6

4

5

 

5

 

Хүүхэд 3200,0 жинтэй, 50см урт, амьд төрсөн, Элэгний цочмог тахалт үрэвслийн явц нь дунд зэрэг, ихэст гистохимийн судалгаа хийхэд С витамины  хэмжээ ерөнхийдөө бага, цэлмэнгийн  зөвхөн хучуур эд, цусны судасны хананд жижиг хэмжээтэй мөхлөгүүд байв. Энэ тохиолдолд ихэст аскорбины хүчил бага байгаа нь жирэмсний хордлого, төрөлтийн үеийн цус алдалт элэгний хурц тахалт үрэвсэлтэй хавсарч байгаатай холбоотой. Жирэмслэл, Боткины өвчин хавсарсан үед ихэст витамин С тодорхойлсон талаар бичсэн хэвлэлийн материал бидэнд олдоогүй. Витаминууд, ялангуяа витамин С бие махбодод иммунно-биологийн чадварыг ихэсгэдэг бөгөөд тэдгээрийн оролцоогүйгээр бодисын солилцоо явагдах боломжгүй гэж Р.А. Шуб (1957) үзжээ. Витамин С-гийн дутагдал нь жирэмсний хордлого үүсэхэд түлхэц болж өгдөг гэж Г. П. Златин (1962) үзжээ. А. И. Петченко (1941 ) туршилтын ажлаараа аскорбины хүчил нь амьтны умайд сэргээх үйлчилгээг үзүүлдэг ба нийлэгшиж үүсдэггүй болохыг харуулжээ. Л. И. Бубличенко (1939) төрөлтийн дараах цус алдалт нь чийг бамын өвчинтэй холбоотой гэжээ.

Дүгэнлт
  1. Жирэмслэлт элэгний цочмог тахалт үрэвсэл хавсарсан үед ихэст судалгаа явуулахад ихэнх тохиолдолд витамин С бага байна.
  2. Жирэмсний хордлого элэгний цочмог тахалт үрэвсэл хавсарсан тохиолдлын бүх ихэст витамин С бага гарч байна. Ихэст витамин С бага байгаа тохиолдолд хагас хувь нь төрөлтийн үед (600-1900,0) цус алдсантай хобоотой байгаа нь ажиглагдав.
  3. Хэвлэлийн мэдээ болон бидний судалгаанаас үзэхэд  жирэмслэлт элэгний цочмог тахалт үрэвсэлтэй хавсарсан үед аскорбины хүчлийг их хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж болох юм.
Ном зүй

1.Бакшт Г. А. Сравнительная оценка перорального и внутривенного методов насыщения витаминия С Советская медицина, 1940, №19, стр. 8-10 2. Бакшт Г. А. Витамин Св акушерстве и гинекологии. Акушерство и гинекология 1946, № 10, стр. 1-4 3. Бакшт Г. А. Витамин Св акушерстве и гинекологии Ленинград 1947, стр, 234 5. Бубличенко Л. И. Патология послеродозого периода, Медгиз, Л-д. 1939, стр 228. 7. Муругова Б. В. О гипозитаминозе С у беременных женщин Акушерство и гинекология 1946, №5, стр 54. 8. Петченко. А. И. О. Влиянии аскорбиновой кислоты на сократительнуы особенность матки. Акушерство и гинекология 1941. №9-10. Стр 25-29. 9. Петченко. А. И. Акушерство Медгиз УССР, Киев, 1954, стр 48-81. 10. Сироткина Р. Г. С-витаминный обмен во второй половине нор маль ной беременности Акушерство и гинекология. 1939, №10стр 3-9 11. Сирот кино Р. Г. С-витамнный обмен во второй половие патологической беременности. Акушерство и гинекология. 1945, №2 стр 19-21. 12. Стоянов З. Г. Содержание витамина С во время беременности Акушерство и гинекология 1958, №1, стр 99-100 12. Шуб Р. Л. Значение витаминов в акушерство и гинекологии 1957 №6
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 533
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК