Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Гипоталамус дахь хооллох төв ба тархины гадрын нейронуудын харилцан үйлчлэлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Л. Бадамханд Г. Дашзэвэг

АУДС- ийн эрүүл ба эмгэг физиологийн тэнхим

 
Абстракт

С целью изучения взаимосвязи коры головного мозга и гипоталамуса мы использовали метод вызванных потенциалов и микроэлектродной техники.

Опыты были поставлены на кроликах.Наши опыты показали следующее:

  1. Большинство ядер среднего и заднего отделов гипоталамуса имеет тесную связь с корой головного мозга.
  2. Наиболее активным отделом коры является сензо-моторная зона переднего отдела коры головного мозга.
  3. Латеральный гипоталамус имеет непосредственное отношение к пищевой реакции. При раздражении его, даже у накормленного животного появляется активная пищевая реакция.
  4. Существует, по-видимому, грацация в реакциях нейронов различных отделов коры на раздражение латерального гипоталамуса.

Пищевой реакции иредшествует выраженная ориентировочно-исследовательская реакция

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны нейрофизиологийн лабораторууд тархины гүнд орших өчүүхэн хэсэг болох гипоталамусыг онцлон анхаарч судлах болов. Анатоми, физиологи ба клиникийн сүүлийн үед хуримтлуулан цуглуулсан баялаг материалуудаас үзвэл гипоталамус нь бие махбодын амьдралын чухал нарийн үйл ажиллагаануудтай холбоотой ажээ.

Их тархины гадар ба гадрын доод бүтцүүдтэй нийлж, вегетатив үйлдлүүд, дулааны зохицуулга бүх хэлбэрийн бодисын солилцоо дотоод орчны тогтонги чанар зэрэг бие махбодын дотоод бүх үйл ажиллагааг гипоталамус зохицуулахаас гадна гипофизаар дамжуулан бие махбодын мэдрэл дотоод шүүрлийн аппаратыг удирддаг байна.

Гипоталамус унтах, сэрэх процесс, өлсөх цангах сэрлийг нөхцөлдүүлдэг бөгөөд айх, уурлаж хилэгнэх, бэлгийн дуршил зэрэг сэтгэлийн дотоод хөдөлгөөний байдлуудыг бүрэлдүүлэн тогтоодог нь сүүлийн жилүүдийн судлаачдын ажлуудаар нотлогдов. (Ананд, Бробек 1951, Дж. Олдз 1960, Гесс 182Э, К.В.Судаков 1962,1963 болон бусад)

Гипоталамус ба тархины гадрын бусад доод хэсгүүдийн үйл ажиллагааг аль дээр үеэс сонирхож байсан юм. 20-р зууны эхээр суут ухаантан И. П. Павлов болзолт рефлекс бүрэлдэн тогтоход гипоталамус ба тархины гадарын бусад доод бүтцийн гүйцэтгэх үүрэг ерөнхий чигийг гайхам тодоор урьдчилан хэлж чадсан билээ. Тэрээр гипоталамусыг их тархины гадаргын удирдлаганд орших «сохор хүч» гэж нэрлэжээ. Үнэндээ ч И. П. Павловын үед тархины үйл ажиллагааны дотоод механизмыг судлах техникийн боломж байсангүй.

Маш мэдрэг электрон багажууд ба стереотаксисын хэрэгслүүдийг өргөн хэрэглэх болсноор нейрофизиологийн судалгаа өрнүүн хөгжиж дэлгэрэх боломж сүүлийн 10-20 жилд олдож тархины ямар ч гүнд байрласан мэдрэлийн бүтцийн сэрлийн процессыг задлан шинжилж чадах  болов.

Тархины багана хэсгийн торлог байгууламжийн үйл ажиллагааны талаархи Моруцци, Мэгун нарын нээлт (1949Д950Д958) нейрофизиологийн судалгааг өргөн явуулах түлхэц болсныг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тэдгээр судлагчдийн үзлийн ёсоор торлог байгууламж бол уураг тархины гадарт нэлэнхүйд нь байнга идэвхжүүлэгч, тонус хадгалагч нөлөө үзүүлдэг бөгөөд энэ түгээмэл тархсан нөлөө нь их тархины гадрын процессуудыг нэгтгэн нийлүүлж, эсүүдийг хэрэгцээт энергээр ханган идэвхтэй сэрэнгэ байдалд байлгана.

Орчин үеийн ойлголтоор хоногийн хэвийн нойр, наркозын унталт тайвшруулагч бодисууд транквилизаторуудын үйлчлэл зэрэг нь их тархины гадарт торлог байгууламжаас нөлөөлөх идэвхтэй өгсөх үйлчлэл буурсны үр дүн мөн билээ.

П. К. Анохины лабориторид их тархины гадарт, гадрын доод янз бүрийн бүтцүүдээс үзүүлэх нөлөөллийг олон талаар гүн гүнзгий судалж байгаа юм. Эдгээр өгсөх нөлөөлөл нь биологийн чанараараа олон янз (хоолны, өвдөлтийн г.м) болох нь илрэв. Чанарын энэ харилцан адилгүй өгсөх нөлөөллүүд мэдрэлийн сэрлийн синтез (нийлэгших) явагдах үндэс болох бөгөөд ийм синтез биеийн хамгийн энгийн хөдөлгөөний өмнө ч явагдах болно. Тэр байтугай нэг удаагийн цочрол ч гэсэн их тархины гадарт олон тооны хэсэгхэн газрын ба төрөл бүрийн тархмал сэрлүүдээс тогтсон нарийн нийлмэл процесс үүсгэнэ. (П.К.Анохин 1963).

Их тархины гадрын идэвхжилтэнд баганын торлог байгууламжаас гадна гипоталамусын хойд хэсгүүд оролцдог байна. (Сарцл, Тэйлор, Мэгун 1951, Френч, Мэгун 1952, Марфи Гельгорн 1945, к.В.Судаков 1963)

Үүсгэмэл потенциалын аргыг хэрэглэсэн бидний туршилгаар гипоталамусын янз бүрийн бөөмүүд их тархины гадартай тодорхой холбоотойг илрүүлж тздгээр холбоо, нөлөөлөлд цахилгаан физиологийн задлан шинжилгээ хийсэн юм. Бидний судалгаа дараах үр дүнд хүрэв.

  1. Гипоталамусын дунд ба хойт хэсгийн бөөмүүдийн олонхи их тархины гадрын гадаргуутай нэлэнхүйд нь холбоотой гэж нотлогдлоо.
  2. Хамгийн идэвхтэй хэсэг нь дийлэнх тохиолдолд, их тархины гадрын урд хэсгийн мэдрэхүй-хөдөлгөөний бүс байв.
  3. Гипоталамусыг цочрооход үүссэн их тархины гадар дахь үүсгэмэл потенциалын бүрдэл хэсгүүдийн химийн ба цахилгаан физиологийн шинж чанарууд харилцан адилгүй байгаа нь гипоталамусын бүтэц янз бүр байгаагийн үзүүлэлт болох бөгөөд тухайн потенциалыг бүрэлдүүлэгч их тархины гадар дахь синапсуудын ялгаатайг харуулна.
  4. Гарал үүслэзрээ өөр өөр эдгээр сэрлүүдийн их тархины гадар дахь тархалт нь гипоталамусын нөлөөлөл тархины гадрын тухайн нейронд хүрэлцэн ирж байгаа бусад сэрлийн системтэй бөөгнөрөн холбогдох бололцоог олгодог нь лавтай. Ямар ч (болзолт) сэрэл гипоталамусын (болзолт бус) сэрлүүдзэр батжигдаж болно.Энэ дүгнэлт онц чухал юм. Учир нь их тархины гадрын эсүүдийн хүрээнд болзолт ба болзолт бус цочролуудын холбогдох тодорхой механизм байж болох боломжийг баталж байгаа билээ. Болзолт рефлексийн болзолт бус рефлекстэй эвсэлдэн холбогдох байршлын тухай асуудал (их тархины гадрын чухам хаана вэ?) одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байна (Л. Бадамханд 1965).

Гипоталамусын үйл ажиллагаа олон талтай бөгөөд түүн дээр судалгаа шинжилгээ хийхэд нарийн төвөгтэй учир одоог хүртэл гипоталамус, их тархины гадрын хоорондын холбоо ба тэдгээрийг бие махбодын тодорхой үйл ажиллагаатай, тухайлбал, хооллох үйлдлүүдтэй ямар холбоотойг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Гипоталамусын латераль хэсгийн бөөмийг цочрооход амьтанд хооллох үйлдэл үүсдэгийг Ананд, Бробек (1951), Судаков (1962, 1963) нар илрүүлжээ. Эдгээр бүлэг бөөмийг дээрх судлагчид «Өлсөх, цангахын төв» хэмээн нэрлэсэн билээ. Өлсгөлөн муурны тархины гадрын урьд хэсэгт гадрын цахилгаан идэвхжилийн десянхрончлэл буюу өөрөөр хэлбэл идэвхт ажиллагааны байдал ажиглагддагийг К. В. Судаковын туршлагууд П.К.Анохины лабориторид (1962-1963) нотолсон юм. Үүнээс ялгаатай нь цатгалан амьтанд (уретанаар унтуулсан) өндөр хэлбэлзэлтэй аажим, цахилгаан долгион бичигддэг бөгөөд энэ нь тархины гадрын эсүүдийн харьцангуй тайван байдлыг харуулна.

А. А. Панфилов, Т. Н. Лосева нарын туршлагуудаар (1965) торлог байгууламжийн идэвхжүүлэгч нөлөө нь өлсөх хугацааг уртасгах үед хүчтэй болж их тархины гадраар илүү өргөн тархдаг нь батлагджээ. Гэвч гадна гипоталамусыг цахилгаан гүйдлээр цочрооход амьтанд үүссэн хооллох үйлдэл жинхэнэ хооллох мотиваци (хэрэгцээ, шаардлагаа хангахад чиглэгдсэн тодорхой зорилго бүхий бие махбодын үйлдэл) мөн үү, эсхүл тэр нь зөвхөн хөдөлгөөний ба вегетатив үйлдлүүдийг нэгтгэсэн идэвхгүй, гүйцэтгэх урвал юмуу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл тодорхой биш байна.

Эдгээрээс үндэслэн бид доорхи зорилгуудыг тавьж судалгааг явуулав:

  1. Их тархины гадрын янз бүрийн хэсгүүдийн, тухайлбал мэдрэхүй хөдөлгөөний ба дагзны хэсгийн нейронууд, гадна гипоталамусын цочиролд адилхан хариулдаг уу? эсхүл хариу үйлдэл нь өөр өөр юм уу гэдгийг тодорхойлох, ингэснээр, гадна гипоталамусын цочролд мэдрэхүй-хөдөлгөөний ба дагзны гадрын нейронуудын цочрох заагийг тодорхойлон тогтоох зорилт тавив.
  2. Цатгалан амьтанд хооллох нэмэгдэл үйлдлийг үүсгэгч гипоталамусын гадна хэсгүүдийн цочрол тархины нэлэнхүй гадрын ба гадрын зарим нейронуудын цахилгаан идэвхжилд хэрхэн нөлөөлж байгааг судлах,
  3. Xодоодонд  хоолны бодисууд оруулан ходоодны  салст бүрхэвчийг цочрооход их тархиы гадрын нейронуудын урвалын шинж чанар өөрчлөгдөж байгаа эсэхийг тодорхойлох.

Энэ удаа бид дээрх зорилтуудын 1-ийг шийдвэрлэхэд чиглэгдсэн туршин шинжлэл, судалгааныхаа урьдчилсан дүнг нийтэлж  байна. Туршлагыг 58 туулай дээр, богино ба удаан хугацааны туршлагын нөхдөлд явуулав. Цахилгаан идэвхжилийг илрүүлэн бичигч электродыг тархины янз бүрийн хзсгүүдэд залган зоосон ба цочруулах злектродыг холбохдоо түүний үзүүр нь гадна гипоталамус дотор байрлахаар залгасан юм. Их тархины гадрын нейронуудын цахилгаан идэвхжилийг шилэн микроэлектродын тусламжтайгаар  шинжлэхдээ туулайн толгойг стереотаксисын аппаратанд хөдөлгөөнгүй бэхлэв. Нейронуудын урвалыг бичихийн тулд «Биофаза 4» маягийн 4 сувагт катодын осциллографийг хэрэглэсэн болно. Нейронуудын хариу үйлдэл гадна гипоталамусын црчролын үед хэрхэн өөрчлөгдөж байгаагийн илрэл болгон бид, нейроны анхны жирийн цахилгаан идэвхжилийн өерчлөлтийг авлаа.

Нейронуудын анхны жирийн цахилгаан идзвхжил гэж ямар ч цочрол үйлчлээгүй байхад нейронуудын үүсгэх цахилгаан идэвхжил юм. Энэ нь бидний туршлаганд доорхи 3 үндсэн хэлбэрээр илэрсэн болно.

а) Жирийн цахилгаан идэвхжлийн давтамж олшрох.

б) Жирийн  цахилгаан  идэвхжилийн давтамж цөөрөх

в) Цочролд нейронууд цахилгаан идэвхжлийн багц давтамжаар хариулах эдгээр болно.

Нейронуудын цочролын заагийг тодорхойлохдоо цочролын хүчийг багаас ихэсгэх замаар ажиглалтыг явуулав. Гадна гипоталамус дахь хооллох төвийг цочрооход их тархины гадрын янз бүрийн хэсгүүд харилцан адилгүй хариулдаг нь бидний судалгааны явцад ажиглагдав.

Дүгнэлт

1.Гадна гипоталамус нь хооллох үйлдэлтэй шууд холбоотой юм. Түүнийг цочрооход, амьтан цатгалан ч гэсэн дуртай хооллож  эхэлнэ.

2.Гадна гипоталамусыг тодорхой хэмжээний цахилгаанаар цочрооход хооллох үйлдлийн зэрэгцээ их тархины гадрын бүх хэсгүүд идэвхжинэ.

3. Микроэлектрод, үүсгэмэл потенциал,  электроэкефалографийн аргуудын тусламжтайгаар бичигдсэн идэвхжлийн хамгийн дээд цэг нь тархины гадрын мэдрэхүй-хөдөлгөөний бүсэд байх бөгөөд энэ хэсгийн гадрын нейронууд нь гадна гипоталамусыг дунджаар 1.5-2 вольт хүчээр цочрооход анхныхаа жирийн цахилгаан идэвхжлээ өөрчилж байв. Харин дагзны гадрын нейронуудын цочролын зааг нь 2.5-3 вольт байна. Мэдрэхүй-хөдөлгөөний гадрын бүсэд үүсмэл потенциалын хэмжээ их бөгөөд далд үе нь хамгийн бага байв.

4. Ходоодонд шууд хоол оруулахад их тархины гадрын мэдрэхүй-хөдөлгөөний ба дагзны хэсгийн нейронуудын жирийн цахилгаан идэвхжил өөрчлөгдөж байна. Хооллох үйлдлийн өмнө баримжаалан ажиглах рефлекс илэрхий тод гарч байсан нь төв мэдрэлийн системийн бусад хэсгүүдтэй (тухайлбал дунд тархи) гадна гипоталамус нягт холбоотойг эргэлзээгүй харуулж байна. Бидний туршлага бас дотор гипоталамус бие махбодын айж, уурлах хилэгнэх сэтгэлийн дотоод хөдөлгөөний үйлдлүүдтэй холбоотойг харуулж байна.

Ном зүй

Анохин П. К. Электрофизио^огичзский анализ условного рефлекса М., 1958

Анохин П. К. О специфичском характере гипоталамичзской активации коры го- ловного мозга. (Конф. по пробл. физиологии и патологии гипотапамуса) 1965 3. Ата- Мурадова Ф. Эволюция некотооых видов восходящих влияний на кооу мозга в процессе постнатального развития Канд. дисс, 1962. г4. Бадамханд Л. Электрофи- зиологический анализ гипоталамо кортикал1 ных восходящих влияний Канд. дисс 1965 г.

Мэгун Бодрствующий мозг (перевод с англ). М., 1961 г 6. О к с С. Основы нейрофизиологии (перевод с англ) М. 19С9 г 7. Павлов И. П. Полное собраниз сочинений т. з. кн. 2, М., 1951 8. Су д аков К. В. Физиол журнал СССР, 1963, №8, стр. 901

Судаков К. В. Физиол. журнал 1963, № 11. Дж. Олдз Механизмы целого 1963 г.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1521
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК