Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 4(130)
5 хүртэлх насны хүүхдийн Д аминдэмийн дуталд нөлөөлж буй хүчин зүйлс тэдгээрийн олон хүчин зүйлийн анализын дүн
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

Д аминдэмийн солилцооны нэгдлүүд дотроос 25 гидроокси Д аминдэм нь цусан дахь Д аминдэмийн хэмжээг илэрхийлэх гол нэгдэл бөгөөд (1, 2, 3) түүний хэмжээ хэвийн байх эсэх нь нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээ, хоол хүнсэн дэх Д аминдэмийн агууламж, Д аминдэмийн нэмэгдэп зэрэг дотоод ба гадаад хүчин эуйлээс хамаарахаас гадна цусан дахь кальцийн чөлөөт ионы хэмжээ тогтмол хэвийн байх эсэхээс шалтгаална (3, 4, 5, 6, 7).

Цусан дахь кальцийн гомеостаз хэвийн байх эсэх нь хоол хүнснээс авч буй кальци, уургийн хэмжээ, нарийн гэдэсний хананд кальци шимэгдэх үйл ажиллагааг дэмжих ба саатуулах нөлөөтэй магни, илчлэг, шээсээр ялгарах кальцийн хэмжээг ихэсгэх нөлөөтэй натри, хоол хүнсэн дэх натрийн илүүдлийг зохицуулах нөлөөтэй кали зэрэг хоол хүнсний бодисуудын зохистой харьцаанаас шалтгаална (3, 7, 8, 9, 10, 11, 12, 13). Иймээс манай орны бага насны хүүхдийн дунд тохиолдож байгаа рахит өвчний шалтгаан, эмгэг жамыг тодруулахын тулд хүүхдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдлыг нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээ болон хоногийн хооп хүнснээс авч буй кальци, уураг, илчлэг болон зарим эрдсийн хэмжээтэй харьцуулан нэгдмэл цогц байдлаар судлаж, Д аминдэмийн дутлаас сэргийлэх Нийгмийн эрүүл мэндийн стратегийн чиглэлийг тодорхойлох шаардлагатай байгаа юм.

Зорилго. 5 хүртэлх насны хүүхдийн Д аминдэмийн дуталд нөлөөлж буй хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн анализаар задлан шинжилж, Д аминдэмийн дутлаас сэргийлэх стратегийн чиглэл боловсруулах зорилгоор энэхүү дүн шинжилгээг хийв.

Зорилт.

1. Тав хүртэлх насны хүүхдийн цусан дахь Д аминдэмийн хэмжээг жилийн туршид улирлаар судлаж, нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээтэй харьцуулан үнэлгээ дугнэлт өгөх

2. Тав хүртэлх насны хүүхдийн цусан дахь Д аминдэм холбох уургийн түвшинг тодорхойлж, үнэлгээ дугнэлт өгөх

3.Тав хүртэлх насны хүүхдийн хоногийн хоолыг улирлаар судалж, Д амиидэм, кальцийн солилцоонд нөлөөлөх хоол хүнсний бодисуудын хэрэглээг судлаж, дүгнэлт өгөх
Судалгааны арга зүй, ажлын хэмжээ.

Судалгааг нэг эгшингийн (cross-sectional) аргаар улирал тутам явуулсан бөгөөд хаврын судалгаанд Улаанбаатар, Налайхын 248, зуны судалгаанд Улаанбаатар, Налайх, Мөрөн, Рэнцэнлхүмбийн 396, намрын судалгаанд мөн Улаанбаатар, Налайх, Мөрөн, Рэнцэнлхүмбийн 396, өвлийн судалгаанд Улаанбаатар, Налайхын 248 хүүхэд тус тус давтан хамрагдав.

Д аминдэм (25-ОНД) тодорхойлох шинжилгээнд хавар 38, зун 76, намар 76, өеөл 32 хүүхдийг тус тус санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан бөгөөд жилийн туршид 222 хүүхэд хамрагдав.

Хоногийн хоолны судалгааг олон улсын түвшинд зевшөөрөгдсөн арга болох асуулга бүртгэлийн аргаар (14) хийж, хавар 248, зун 396, намар 396, өвөл 248 хүүхдийг тус тус хамруулж, хоногийн хоол хүнснээс шимт бодис, эрдэс, аминдэмийн хоногийн дундаж хэрэглээг хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгт ашиглан тооцоолж, хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний нормтай харьцуулж, үнэлгээ өгөв (15,16).

Нарны хэт ягаан туяаны идэвхи хэмжсэн арга. Хүүхдийн биеийн гадаргууд тусах нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээг хавар зуны улиралд Улаанбаатар хотод cap тутам 4 өдөр дараалан, 3 сарын турш мэдрэг дискээр хэмжсэн бөгөед 5 хүртэлх насны 319 хүүхэд хамрагдав.

Намар өвлийн улиралд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нарны хэт ягаан туяа хэмжих ажиглалтын судалгааг үргэлжлүүлэн хийсэн болно.

Цусны сийвэнд 25 (ОН) Д тодорхойлсон арга.

Цусны сийвэнд 25 гидроокси Д аминдэм тодорхойлох шинжилгээг Австралийн Сиднейн Их Сургуулийн Д аминдэм судлалын лабораторт цацраг идэвхит иммуны аргаар, уураг өрсөн холбох зарчмаар (Competitive protein binding assay' (17,18) тодорхойлов.

Статистик боловсруулалт. Тав хүртлэх насны хүүхдийн цусан дахь Д аминдэмийн улирап тутмын дундаж түвшин, хоногийн хоол хүнснээс авч буй уураг, илчлэг, кальци, магни, натри, калийн дундаж хэмжээ болон судалгаанд хамрагдсан хүүхдийн биеийн гадаргууд туссан нарны хэт ягаан туяаны идэнхийн дундаж хэмжээ зэргийг улирлаар хувьсах хэмжигдэхүүн болгон авч, хувилбаруудын дундаж тоо хэмжигдэхүүн, хүчин зүйлс хоорондын харилцан шүтэлцээ, эргэх холбоо, гол хүчин зүйлс ба санамсаргүй хүчин зүйлсийг ялган тодруулах үйлдлийг SPSSv.10 программын олон хүчин зүйлийн анализаар гүйцэтгэв (19).

Судалгааны дүн, хэлцэмж. Нэг. Тав хүртлэх насны хүүхдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал нарны хэт ягаан туяаны идэвхи

Судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн 43.2% (96) нь Д аминдэмийн дуталтай бөгөөд цусан дахь 25(ОН)Д -ийн хэмжээ нь 18 нмоль/л-с доош тодорхойлогдож, 13.9% (31) Д аминдэмийн нөөц багатай буюу цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн хэмжээ нь 18-24 нмоль/ -ийн дунд хэлбэлзэж байв.

Цусны эргэлтэнд байх 25(ОН)Д-ийн хэмжээ нь хүний бие дэх Д аминдэмийн дотоод эх үүсвэрээс нарны гэрлийн нөлөөгөөр хувирсан 25(ОН)Д3-аас голдуу бүрддэг бөгөөд Д аминдэмээр баяжигдаагүй хоол хүнс нь цусан дахь Д аминдэмийн хэмжээнд ач холбогдол багатай гэж ихэнх судлаачид үздэг (2,3). Зарим улс оронд өсвөр насны хүүхэд, насанд хүрэгсдийн цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн хэмжээ нь улирлаас шалтгаалдаг болохыг нотолгоожуулсан судалгаанууд байдаг (20, 21, 22) бөгөөд цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн хэмжээ нь тухайн газар орны газрын гадаргууд тусах нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээнээс хамааралтай байсан аж (23. 24).

Тэгвэл манай судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны хүухдийн цусан дахь 25(ОН)Д-ийн дундаж түвшин нь хавар 21.9+3.8 нмоль/л, зун 40.3+2 9 нмоль/л, намар 22.4±1.9 нмоль/л, өвөл 21.7+3.2 нмоль/л байсан бөгөөд зуны улиралд шинжлэгдсэн хүүхдийн цусан дахь 25(ОН)Д-ийн дундаж түвшин нь бусад улиралд судлагдсан хүүхдийнхээс статистикийн магадлап бүхий өндөр байв (Anova h_c р < 0 05; n ,г р < 0.05; h о р< 0 05)

Түүнчлэн хавар судлагдсан хүүхдийн 60.5% (23), зун судлагдсан хүүхдийн 10.5% (8), намар судлагдсан хүүхдийн 57.9% (44), өвөл судлагдсан хүүхдийн 65,6% (21) нь тус тус Д аминдэмийн дуталтай илэрч, өвөп, хавар, намрын улирлын Д аминдэмийн дуталтай хүүхдийн үзүүлэлт зуны улирлын Д аминдэм дуталтай хүүхдийн w үзүүлэлтээс өндөр байв (t, e>ef =6.1; р<0.001, t5 ^5 76- Р<0 01   ро.001). харин өвөл, хавар болон өвөл, намар мөн хавар, намрын Д аминдэм дуталтай хүүхдийн үзүүлэлтүүдийн ялгаа нь магадлалтай бус байв (1{ вввп жяввс=0.44; р>0.05, L    =0 75; р>0 05, t, ' =0.26;   1 5  р>0 05).

Нарны хэт ягаан туяаны идэвхийг хэмжсэн судалгааны дүнгээр 5-8 дугаар сарын бүрхэг өдрүүдэд бага насны хүүхдийн биеийн гадаргууд тусах хэт ягаан туяаны идэвхийн дундаж хэмжээ нь 9.3-15.7 мжоуль/см2 байхад 17°-32°С хэвийн
дулаан, цэлмэг өдрүүдэд 17.5-96,2 мжоуль/см2 байв Арьсны 1см2 талбайд 20 ыжоуль/смг-с доош хэмжээний идэвхитэй, 290- 310нм долгионы урттай хэт ягаан туяаны р цацраг хувцасны гаднаас тусахад Д аминдэмийн урьтал бодис идэвхижих боломжгүйг судлаачид тогтоосон байна (23, 24). Мөн нүцгэн биеийн гадаргуу дээр 18    мжоуль/см2-с доош хэмжээний идэвхитэй, 290-310 нм долгионы урттай хэт ягаан туяаны цацраг тусгахад цусан дахь 25 гидроокси Д аминдэммйн хэмжээнд өөрчлөлт ороогүй байна (23). Тэгвэл манай судалгаагаар 7 8 дугаар сарын цэлмэг, дулаан өдрүүдэд нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээг заах мэдрэг дискний енгөний хувиралт нь хүний биеийн арьсан бүрхүүлд Д аминдэмийн урьтал бодисын хувирал явагдах боломж бүхий хэмжээг (20 ыжоуль/см2-аас дээш) зааж байхад 16-17 цагийн орчимд газрын гадаргууд тусах нарны цацраг ташуу болж, өнцөг нь ихсэх, мөн үүлтэй бүрхэг үед дискний өнгө хувиралт буурч, (10 мжоуль/см!) Д аминдэмийн урьтал бодисыг идэвхижүүлэх хэмжээнд хүрэхгүй байсан юм.

Мөн 10 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээ нь 10-15 мжоуль/см2, 11-12 дугаар саруудад 10 мжоуль/см2-с бага, 12 дугаар сарын сүүлчээс эхлэн 3 дугаар cap хүртэлх хугацаанд хэт ягаан туяаг мэдрэх дискийн өнгө нь утаа униар ихтэй буюу бүрхэг өдрүүдэд хувирахгүй байсан юм. Энэ нь хүний арьсан бүрхүүлд Д аминдэмийн урьтал бодисын хувирал явагдах боломж удаан хугацаагаар хязгаарлагддаг болохыг харуулж байна.

Олон хүчин зүйлийн анализын дүнгээр 5 хүртлах насны хүүхдийн цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн улирал тутмын дундаж хэмжээ нь нарны хэт ягаан туяаны идэвхийн улирал тутмын дундаж хэмжээтэй эерэг хүчтэй хамааралтай (г=0.981", р<0 01) байв. Үүнээс үзвэл хүүхдийн цусан дахь Д аминдэмийн түвшин нь монгол орны улирал, нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээнээс хамааралтай бөгөөд зуны улиралд нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр цусан дахь Д аминдэмийн хэмжээ нь нэмэгдэж байгаа боловч нарны хэт ягаан туяаны идэвхийн багасалтаас шалтгаалан Д аминдэмийн хэмжээ нь намраас эхлэн буурч, өвөл, хаврын улиралд Д аминдэмийн дуталд илүү өртөх эрсдэлтэй байна.

Хоёр. Таа хүртэлх насны хүүхдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдалд нөлөөлөх хоол хүнсний хүчин зүйлс 2.1 Хоногийн хоол хүнснээс авах кальцийн дутал
Судалгааны дүнгээр 5 хүртэлх насны хүүхэд хаврын улиралд 264.5 мг, зуны улиралд 278 мг, намрын улиралд 239.7 мг, өвлийн улиралд 165.9 мг кальцийг хоногийн хоол хүнснээс тус тус авч, хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 46.4%-ийг хаврын улиралд, 48.7%-ийг зуны улиралд, 41 9%-ийг намрын улиралд, 29%-ийг өвлийн улиралд тус тус хангаж байв.

Хоол хүнснээс авах кальцийн хэрэглээ 400 мг-с бага байх нь иж бамбай дааврын ялгаралтыг ихэсгэж (25), үүний уршгаар Д аминдэмийн солилцоо хямарч, цусан дахь 25 гидроокси Д аминдэм нь тургэн хугацаанд 1,25 дигидрсокси Д аминдэм болон хувирах бөгөөд цусны урсгалаас тургэн хугацаанд цэвэрлэгдэх нөхцөл бүрдсэнээр 25 гидроокси Д аминдэмийн цусанд эргэлдэх хэмжээ нь багасаж, хүүхэд Д аминдэмийн дуталд өртдөг байна.

Тэгвэл бидний судалгааны дүнгээр кальцийн хоногийн дундаж хэрэглээ нь Д аминдэмийн дуталтай ба дуталгүй хүүхдүүдэд бух улиралд хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээнээс бага бөгөөд хавар, зуны улиралд Д аминдэмийн дуталгуй хүухдэд 241.48-273 48 мг байхад Д аминдэмийн дуталтай хүүхдэд 87.44-167.2 мг байсан бөгөөд эдгээр нь хоорондоо магадлал бүхий ялгаатай байв (t =2.6, t =7.5).

Олон хучин зүйлийн анализын дүнгээр 5 хуртлэх насны хүүхдийн улирал тутам дахь кальцийн хоногийн дундаж хэрэглээ нь цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн улирал тутмын дундаж түвшинтэй эерэг хамааралтай (г=0 560", р<0 01) байв.

Ийнхүү монгол хүухэд хоногийн хоол хүнснээсээ хангалтгүй хэмжээний кальци авч байгаа нь Д аминдэмийн солилцоог хямруулах хоол хүнсний талын хүчин зүйлийг бүрдүүлж энэ нь рахит үүсгэх хоол хүнсний талын нэгэн шалтгаан болж байна.

2.2. Хоногийн хоол хүнснээс aвax уураг, илчлэгийн дутал

Судалгааны дунгээр бага насны хүүхдэд хаврын улиралд 20.70, зун 28.29 гр, намар 29.84 гр, өвөл 32.85 гр уургийг хоногийн хоол хүнснээсээ тус тус авч зөвлөмж хзмжээний 48.5%, 66.6%, 61.7%, 58.1% - ийг тус тус хангаж байв.

Хоол тэжээлийн бодисын аюулгүйн хэрэгцээ ёсоор хоногийн хоол хүнснээс авч буй шимт бодис, аминдэм, эрдсийн хэмжээ нь хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 97.5%-ийг хангах ёстой (ДЭМБ, ДХХАА, 1970, 1983, 1965, 1988 а, ө, 1990)    атал манай судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн уургийн хэрэглээ нь аль ч улиралд дзэрх хэмжээнд хурэхгүй байгаа нь монголын бага насны хүухдийн уургийн хэрэгцээ шаардлага нь хоол хүнснээсээ хангагдахгүй байгааг гэрчилж байна.

Тэрчлэн Д аминдэмийн дуталтай ба дуталгүй хүүхдүүдэд уураг, илчлэгийн хэрэглээг тооцоолоход хавар, зуны улиралд хоногийн хоол хүнснээс авч буй уураг, илчлэгийн дундаж хэрэглээ нь Д аминдэмийн дуталтай хүүхдэд Д аминдэмийн дуталгүй хуүхдийнхээс илуү бага байв

Олон хүчин зүйлийн анализын дүнгээр 5 хүртлэх насны хүүхдийн уургийн хоногийн дундаж хэрэглээ нь цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн дундаж түвшинтэй эерэг сул хамааралтай (г=0.048'р<0.05), мөн хоногийн хоол хүнснээс авч буй илчлэгийн дундаж хэмжээтэй эерэг дунд зэргийн хамааралтай г=0.191*р<0.05) байсан бөгөөд бух хучин зүйлсийн нөлөөллийн дотор 6.0% -ийг эзэлж байв.

Д аминдэм холбох уургийн шинжилгээгээр 5 хүртлэх насны хүүхдийн 49.1% (27) Д аминдэм холбох уургийн дуталтай (ДХУ<7 цмсл/л) илэрч, тэдгээр хүүхдийн 51 9% (14) Д аминдэмийн дуталтай. 14.8% (4) нь Д аминдэмийн нөөц багатай байв.

Д аминдэм холбох уураг нь Д аминдэмийн солилцооны бүтээгдэхүүнмйг өөртөө холбон, цусны урсгалаар зөөвөрлөдөг бөгөед 25 гидроокси Д аминдэмд холбогдох идэвхи нь 1,2f' дигидроокси Д аминдэмд холбогдох идэвхээс илүү байдаг аж (26,27). Ийнхүү Д аминдэм холбох уураг ба 25 гидроокси Д аминдэм нь үйл ажиллагааны хувьд хоорондоо нягт хамааралтай юы. Иймээс монголын бага насны хүүхдэд Д аминдэм холбох уургийн дутал нийтлэг байдлаар илэрч байгаа нь цусан дахь 25 гидроокси Д аминдэмийг зөөвөрлөх үйл ажиллагаа дутагдаж, энэ нь Д аминдэмийн дуталд нөлөөлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм.

Д аминдэм холбох уургийн дутал нь ихэвчлэн уураг илчлэгийн дутагдал бүхий хүн амын дунд илрэх хандлагатай байдаг аж. Тэгвэл манай судалгаанд хамрагдсан хүүхдийн 14.5% нь дунд зэргийн тураалтай, 38 8% нь өсөлт хоцролттой,

2.3% нь туранхай хуүхэд байсан бөгөөд Д аминдэмийн дуталтай хуүхдийн 25% нь дунд зэргийн тураалтай хүүхдийн дунд, 4.2% нь хүнд тураалтай хүухдийн дунд тус тус илэрсэн байхад Д аминдэмийн хэвийн нөөцтэй хүүхдийн 13.7% нь тураалтай хүүхдийн дунд, 1.1% нь хүнд тураалтай хүүхдийн дунд тус тус илэрсэн бөгөөд тураалтай хүүхдийн дунд илэрсэн Д аминдэмийн дутлын үзүүлэлт нь Д аминдэмийн нөөц нь хэвийн байгаа хүүхдийн дунд илэрсэн Д аминдэм дутлын үзүүлэлтээс магадлал бүхий өндөр байв (1=2.0; р<0 05) Мөн дунд зэргийн тураалтай болон хүнд тураалтай хүухдийн дунд илэрсэн Д аминдэмийн дуталтай болон Д аминдэмийн нөөц багатай хүүхдийн үзүүлэлт нь Д аминдэм хэвийн нөөцтэй хүүхдийн үзүүлэлтээс магадлал бүхий өндөр байв (t = 2.5; р<0.05). Үүнээс үзвэл дунд зэргийн тураал болон хүнд тураалтай хүүхдүүд Д аминдэмийн дуталд илүү өртсөн байв.

Олон хүчин зүйлийн анализын дүн. Тав хүртэлх насны хүүхдийн цусан дахь 25(ОН)Д-ийн улирал тутмын дундаж түвшин, нарны хэт ягаан туяаны идэвхийн улирал тутмын дундаж хэмжээ болон кальцийн гомеостазад нөлөөлөх кальци, уураг, илчлэг, магни, калийн улирал тутмын хоногийн дундаж хэрэглээг 4 улирлаар хувьсах хэмжигдэхүүн болгон авч, олон хүчин зүйлийн анализаар эадлан шинжлэв (Хүснэгт 1, 2).

Цусан дахь 25(ОН)Д-ийн 4 улирлын хувьсах хэмжигдэхүүнүүдийн дундаж хэмжээ нь нарны хэт ягаан туяаны идэвхийн улирал тутмын хувьсууруудын дундаж хэмжээ (г=0.981**, р<0.01), улирал тутамд хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээ (г=0.560**, р<0 01), уургийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээ (г=0.048*, р<0.05) зэрэг хувьсах хэмжигдэхүүнүүдтэй харилцан хамааралтай байв. Харин цусан дахь кальцийн гомеостазын хямралд нөлөөлөх эрсдэл бүхий түвшинд тогтоогдсон кальцийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээ нь калийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг дунд зэрэг (г=0.321 **, Р<0 01) илчлэгийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээ нь магнийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг дунд зэрэг {г=0 314**, Р<0.01), натрийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг дунд ээрэг (г=0,307*, р<0.01), уургийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг сул {г=0,191 ”, Р<0.05). магнийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээ нь илчлэгийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг дунд зэрэг (г=0.314*\ Р«=0.01), натри ба калийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг хүчтэй {г=0 972**, г=0,944**, Р<0 01, р<0.01), калийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээ нь кальцийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг сул зэрэг (г=0.321 **, р<0.01), магнийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй
эерэг хүчтэй (г=0.944**, р<0 01), натрийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг хүчтэй {г=0 994**, р<0.01), натрийн хэрэглээнмй хоногийн дундаж хэмжээ нь илчлэгийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг дунд зэрэг {г=0.307*', Р<0.05), магнийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг хүчтэй {г=0 972**, Р<0 01), калийн хэрэглээний хоногийн дундаж хэмжээтэй эерэг хүчтэй (г=0.994**, р<0.01) тус тус хамааралтай байв. Эдгээр хүчин зүйлсийн хамаарлуудаас цусан дахь 25 гидроокси Д аминдэмийн дундаж түвшинд хамааралтай байгаа хүчин зүйлсийн хувилбаруудыг олон хүчин зүйлийн анализаар тооцоолоход нарны хэт ягаан туяаны идэвхийн улирал тутмын дундаж хэмжээгээр үүсгэсэн хувилбар нь 54 3%, хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн дундаж хэмжээгээр үүсгэсэн хувилбар нь 39.7%, хоногийн хоол хүнснээс авч буй уургийн дундаж хэмжээгээр үүсгэсэн хувилбар нь 6% иар тус тус тооцоологдож байв. (Хүснэгт 2). Үүнээс үзвэл нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээ ба хоол хүнснээс авах кальцийн дутал нь монгол хүүхдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдалд тогтмол, байнга нөлөөлөх эрсдэлтэй байхад хоол хүнснээс авах уургийн дутал болон бусад хүчин зүйлс нь тогтмол бус, тохиолдлын байдлаар Д аминдэмийн солилцсонд нөлөөлөх эрсдэлтэйг илтгэж байна.

Нарны хэт ягаан туяаны идэвхийн дундаж хэмжээ ба цусан дахь Д аминдэмийн дундаж түвшингийн эерэг хамаарал нь улирлаар үүсгэсэн хувилбаруудад 4 удаа давтагдсан байхад хоногийн хоол хүнснээс авч буй кальцийн дундаж хэмжээ ба цусан дахь Д аминдэмийн дундаж түвшингийн эерэг хамаарал нь 3 удаа, хоногийн хоол хүнснээс авч буй уургийн дундаж хэмжээ ба цусан дахь Д аминдэмийн дундаж түвшингийн эерэг хамаарал нь 0.6 удаа тус тус давтагдах эрсдэлтэй байв (зураг 1).

Дүгнэлт.

Монгопын 5 хүртэлх насны хүүхдийн Д аминдэм дуталд дараах 3 гол хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:

1. Хүйтэн сэрүүний улиралд нарны хэт ягаан туяаны идэвхийн багасалт нь54 3% иар нөлөөлөх эрсдэлтэй байна.

2. Хоол хүнснээс авах кальцийн дутал нь бүх хүчин зүйлийн дотроос 39,7%-ийн идэвхитэйгээр нөлөөлөх эрсдэлтэй байна.

3. Хоол хүнснээс авах уургийн дутал нь бүх хүчин зүйлийн нөлөөллийн дотроос 6%-ийн идэвхитэйгээр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Ном зүй

1.DeLuca HF. The metabolism, physiology, and function of vitamin D In: Kumar R. ed. Vitamin D basic and clinical aspects. Boston; Nijhoft. 1984; 1-68
2.Holick MF Photosynthesis, Metabolism, and Biologic Actions of Vitamin D. // In: Glorieux FH (ed) Rickets.1991. New York. pp 1-22//
3.Fraser D,R. Physiology of Vitamin D and Calcium Homeostatsis. //In: Francis H. Glorieux ed. Rickets., 1991; Nestl. Nut. Worshop Series Volume. pp. 23-34 //
4.Holick MF., MacLaughlin JA, Clark MB, et aL.. Photosynttesis of previtamn D 3in human skin and physiologic consequence. II Svience 1980; 210: 203-5//
5.Holick MF, MacLaughlin JA, Doppelt SH Factors that influence the cutaneous photosynthesis of previtamin D3 // Science 1981; 211: 590-593 //
6.Holick MF. Environmental factors that influence the cutanious production of vitamin D. // Am J Clin Nutr 1995; 61: 6385-6455//
7.Fraser D.R. Interpretation of Vitamin D concentrations. // In: Francis H. Glorieux ed. Rickets,1991. Nestl. Nut. Workshop Series Volume, 1991 21: p 23-28 //
8.Ross M. Welch. Enhancing the Value of Dietary Calcium . II In: Booklets of an International symposium November 25, 2000. Dhaka Bangladesh
Approaches to Preventing Diet - Related Rickets, pp. 56-67//
9.Berlin T, Bjorkhem I. Effect of calcium intake on serum levels of 25-hydroxyvitamin D3. // Eur J Clin Invest 1988; 18; 52-55//
10.Massey LK. Dietary factors influencing calcium and bone metabolism: Introduction // J Nutr 1993; 123: 1609-10//
11.Massey L, Whitiny S. Caffeine, urinary calcium, calcium metabolism and bone. // J Nutr 1993; 123: 1611-14//
12.Leman J, Pleuss V, Gray R Potassium causes calcium retention in healthy adults. // J Nutr 1993; 123: 1623-6//
13.Nording B Heed A, Morris H, Horowitz M The nature and significance of the relationship between urinary sodium and urinary calcium in women //J Nutr 1993; 128: 1615-22//
14.Rosalind S. Gibson, Food consumption of individuals //In: Principles of Nutrition, Assessment 1990 Oxford University. p. 37-54 II
15.Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яам, Хоол Судлалын Төв, Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгт, 1997. Улаанбаатар
16.Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яам, Хоол Судлалын Төв, Монгол хүний хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээ, 1997 Улаанбаатар
17.Preece МА, O Riordan JL, Lawson DE, Kodicek E A competitive protein-binding assay for 25-hydroxycalciol and 25-hydroxyercalciol in serum Clinical chemistry Acta 1974; 54: 235-242.
18Rosalind S. Gibson Analysis of 25-hydroxyvitamin D in serum // In Principles of Nutrition Assessment 1990. Oxford University. pp. 395-397//
19.Factor Analysis//In: SPSS Base 10.0 User s Guide 1999. p 323-334
20.Lester E, Skinner RK, Wittis MR. Seasonal variation in serum 25-hydroxyvitamin D in the elderly in Britiain. Lancet 1973; 1: 979-980.
21.McLaughlin M. Raggatt PR. Fairney A. Brown DJ. Lester E Wills MR. Seasonal variation in serum 25-hydroxycholecalciferol in healthy people. // Lancet-1974;1:536-538//
22.Oliveri MB, Ladizesky M, Mautalen CA, Alonso A, Martinez L Seasonal variations of 25 hydroxyvitamin D and parathyroid hormone in Ushuaia (Argentina), the southernmost city of the world. II Bone Miner, Jan: 1993; 20(1): 99-108 //
23.Matsuoka LY, Wortsman J, Mac Laughlin JA, Holick MF. Sunscreens suppress cutaneous vitamin D3 synthesis. //J Clin Endocrinol Metab 1987; 64: 1165-1168//
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1423
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК