Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

А.Дүүрэнбилэг, Л.Үнэнцацрал 

Клиникийн нэгдүгээр амаржих газар

 
Абстракт

 

Background

Myoma is one of the benign mass of uterus reaching 20-25% among women of reproductive age under 30 (Smakov.G.S., Savitskii G.A., Sidelnikova V.M., 2002). Due to the increasing of such pathology among women of younger age, pregnancy complications are elevated (Sidorova,1995, Savitskii. G.A, 2001). The complications are addressed to the pregnancy, delivery and postpartum periods. Nearmiss is reaching 30-50%, miscarriage 14-35%, premature delivery 30-40%, dystrophy of myoma 15-25%. More than one third of the fetuses of the mothers with myoma has chronic hypoxia related with placental insafficiency. Because of the premature rupture of membrane and tendency of the early and late postpartum haemorrage 60-80% of deliveries are managed by Cesarean section (Sidorova.I.S, 1995., Savitskii. G.A, 2000., Kulakov.V.I., Shmakov.G.S, 2001).

Goal

Main goal of this study is to indicate some specialties of the pregnancy of women with myoma.

Materials and Method

We have studied 60 patient reports of pregnant women, admitted in 2007-2009 in First Maternity Hospital. We have involved age and obstetrical and gynecological anamnesis, including number of myoma and its size. Collected data were analyzed by SPSS13 program.

Result

The study result shows, that mean age of pregnant women with myoma is 35.8±4.3. 55% of all women, included in this study were primapara. 73.3% of women has anamnesis of nearmiss and were admitted in clinics. 25% of all women had premature deliveries. 1.7% of them has two premature deiveries in their hystory. Regarding to the controll group, only 8.3% of women had premature deliveries. Uterine mass reached 5 sm registered in 46 (76.7%), 6-10 sm in 12 (20%), over 11 sm in 2 (3.3%) cases.

Conclusion: The myoma is registered in pregnant women aged 35.8±4.3 and caused multiple compications including nearmiss, misscarrieges and premaure deliveries.

 

 

Үндэслэл

Умайн хоргүй хавдар нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдох хавдаруудын нэг бөгөөд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн 20-25%-д нь илэрч байна (Шмаков Г.С, 1997; Савицкий Г.А, 2000; Сидельникова В.М, 2002). Сүүлийн жилүүдэд уг эмгэг нь харьцангуй залуу насны эмэгтэйчүүдэд тохиолдох болсонтой холбоотойгоор жирэмсэнтэй хавсарсан эмгэг байдлаар илрэх нь элбэг болжээ (Сидорова, 1995; Савицкий Г.А, 2001). Умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед олон тооны хүндрэлүүд гардаг. Үүний дотроос ураг зулбахыг завдах (30-50%), аяндаа зулбах (14-35%), дутуу төрөх (30-40%), хоргүй хавдарын цусан хангамж алдагдах (15-25%), ихэс дор бэхлэгдэх, ихэс түрүүлэх зэрэг эмгэгүүд тохиолдохоос гадна нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн гуравны нэгд нь ихсийн дутмагшил, ургийн архаг бүтэлт үүсдэг. Ураг орчимын шингэн эрт гарах, төрөх хүчний сулрал үүсэх, төрсний дараах эрт буюу хожуу үеийн цус алдалт нь умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог учир нийт төрөлтийн 60-80% нь кесар мэс заслаар шийдэгддэг (Сидорова. И.С, 1995; Савицкий.Г.А, 2000; Кулаков. В.И, Шмаков.Г.С, 2001).

Зорилго

Умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний явцыг судлах

Зорилт

1.      Умайн хоргүй хавдар оноштой жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн төрлөгийн түүхэнд судалгаа хийж жирэмсний явцад илэрч буй хүндрэлүүдийг тогтоох

2.      Умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийн насны онцлогийг тогтоох

3.      Умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүдийн жирэмсний явцад хавдарын хэмжээ болон байрлал нөлөөлж буй эсэхийг судлал

Материал, аргазүй

КНАГ-ын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт 2007-2009 онд хэвтэж эмчлүүлсэн умайн хоргүй хавдар оноштой 60 жирэмсэн эмэгтэйн өвчний болон төрөлтийн түүхэнд судалгаа хийв. Судалгаанд жирэмсэн эмэгтэйчүүдийн нас, өмнөх болон тухайн жирэмсний талаарх мэдээллүүд болон умайн хоргүй хавдарын тоо, хэмжээ зэргийг тусгасан. Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг SPSS программыг ашиглан хийж гүйцэтгэсэн.

Хэлцэмж

Broekmans.F.J., Hompes.P.G (2000) нарын судалгаанд умайн хоргүй хавдартай 21-45 насны эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд анхан төрөгч эхчүүдийн дунадаж нас 34.6±0.9, давтан төрөгч нарын дунадаж нас 36.5±1.4 байжээ. Уг судалгаанд 80-аад оноос өмнө умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийн нас 30-аас дээш байсныг нотолжээ. Тодруулбал, хоргүй хавдартай 25 хүртэлх насны жирэмсэн эмэгтэй тохиолдоогүй бөгөөд 25-30 насны эмэгтэйчүүд зөвхөн 2% байжээ. Тухватуллина.Л.М., Галеева.Г.Н (2001) нарын судалгаанд УХХ бүхий 77 жирэмсэн эмэгтэй хамрагдсан байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 15% нь 30 хүртэлх насны, 75% нь 30-40 насны 5% нь 40-өөс дээш настай байсан. Эмэгтэйчүүдийн 54% нь анхан төрөгчид, 46% нь давтан төрөгчид байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 62% нь УХХ-ыг жирэмслэхээсээ өмнө оношлуулсан байв. Харин 15% нь жирэмсний хугацаанд, 23% нь кесар хагалгааны үед оношлогдсон. Бидний судалгаагаар умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүдийн дунадаж нас 35.8±4.3 байгаа нь дээрх судалгаатай ойролцоо байна. Насны бүлгээр авч үзвэл 15.1% нь 30 хүртэл, 21.6% нь 31-35, 51.7% нь 36-40, 11.6% нь 41-45 насны эмэгтэйчүүд байгаа нь умайн хоргүй хавдар бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийн нас залуужиж байгааг нотлож байна. Умайн хоргүй хавдартай эхчүүдийн 33 нь буюу 55% нь хожуу насны анхан төрөгчид, 45% нь давтан төрөгч нар байсан. Тухватуллина.Л.М., Галеева.Г.Н (2001) нарын судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 27% нь үр хөндүүлсэн, 18% нь зулбаж байсан дурдатгалтай байсан. Жирэмсний хугацаанд 62% нь эмнэлэгт хэвтэн   эмчлүүлж  байсан   бөгөөд   35%-д   нь  ураг зулбахыг завдсан, 29% нь хожуу хордлоготой, үлдсэн хувь нь цус багадалт, ихсийн дутмагшил, архаг даралт ихсэх өвчин гэх мэт оношоор эмчлүүлж байжээ. Бидний судалгаанд хамрагдсан УХХ бүхий 60 жирэмсэн эмэгтэйн 73.3% (44) нь ураг зулбахыг завдаж байсан учраас эмнэлэгт хэвтэн умайн булчин сулруулах эмчилгээ хийлгэж байжээ. Үлдсэн 26.7% (16)-д нь эмгэг шинж тэмдэг илэрч байгаагүй байна. Хяналтын бүлгийн эмэгтэйчүүдийн 33.3% (20) нь эмийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 66.7% (40) нь зовиургүй байсан нь дээрх судалгаатай харьцуулбал өндөр үзүүлэлтүүд гарчээ. Титченко.И.П-н (2006) судалгаанд УХХ хавдар бүхий 85 жирэмсэн эмэгтэй хамрагдсан бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн 77.6%-д ураг зубахыг завдсан шинж тэмдэгүүд гарчээ. Үүнээс 60% нь эхний 3 сард, 17.6% нь 2 болон 3-р гурван сард ажиглагдсан байна. Трушина.О.И, Baumgartner.G (2002) нарын судалгаанд хамрагдсан 543 жирэмсэн эмэгтэйн 405 нь буюу 74.6%-д нь жирэмсний янз бүрийн хугацаанд ураг зулбахыг завдсан шинжүүд илэрсэн байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 77.1% нь анхан төрөгч нар байсан. 33.8%-д нь жирэмсний 2-р хагаст зовиур илэрч байжээ.

Дүгнэлт

 

1.       Умайн хоргүй хавдартай жирэмсэн эмэгтэйчүүдийн 73.3%-д нь ураг зулбахыг завдсан шинжүүд илэрсэнээс гадна дутуу төрөлтийн тоо хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдээс 2 дахин өндөр байна.

2.       Умайн хоргүй хавдар нь хожуу насны анхан төрөгч нарт болон олон жилийн дараа давтан төрж байгаа эмэгтэйчүүдэд тохиолдож байна.

3.       Умайн хоргүй хавдарын хэмжээ том байх, ихсийн дор байрлах нь ихсийн дутмагшлыг нөхцөлдүүлж, ураг зулбахаар завдах, дутуу төрөх зэрэгт нөлөөлж байна.

 

Ном зүй

1. Базанов П.А. Миома матки и нарушение репродуктивной функции. Миома матки. Москва, 2002. с. 16-18.
2. Брехман Г.И. Психосоматические аспекты, консервативное лечение и профилактика. Миома матки. Иваново-Виннца, 2000. с.220.
3. Кулакова.В.И, Шмаков.Г.С. Миомэктомия во время кесаревосечения. Миомэктомия и беременность. Москва. 2001. с.103.
4. Савицкий Г.А. Проблемы патогенеза и патогенетической терапии. Миома матки. Смоленск. 2002. с.236.
5. Рудакова. Е. Б., Басин. Б. Л., Чуловский. Ю. И. Беременность и роды при миоме матки. Актуал. вопр. акушер. и гинекологии: материалы 3-го Рос. науч. форума. Курск, 2001. с.189-190.
6. Курашвили. Ю. Б., Сидорова. И. С, Кузнецов. С. Л.
Миома матки. Незавершенный апоптоз. Регенераторный
пролиферат. Актуал. вопр. акушер. и гинекологии:
материалы 3-го Российского научного форума. Курск.
2001. с.108-109.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Жав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2186
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК