Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Монголчуудын цусны даралт ихдэлтийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

А.Өлзийхутаг, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Содгэрэл, Д.Пүрэвсүрэн, Г.Цэрэнчунт 

Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

 

Background

We conducted the analysis on the document for health indices registration for 2003 and 2007, established by National Centre for Health Development. In the analysis enclosed more than million people, who are 20 years old and more and living in six different climatic geographical regions of Mongolia.

Material and Methods

The result of analysis is shown that primary arterial hypertension (PAH) was as whole registered about 346 and 394 of patients in 10000 people (2, 5-2, and 0%) for 2003 and 2007.

By primary arterial hypertension more the people often suffering, living in Western, Khangai’s and Central re­gion of country and less suffering people, living in Eastern and Gobi regions.

If consider a registration of PAH by age groups, we have installed that frequency of PAH always increased by ages for these years. However, for ages of 40 - 49 years old in 2.8% and for ages more than 60 years old in 11.6% for 2003 and in 2, 3% and 6, 3% for 2007.

By secondary arterial hypertension (SAH) suffering the people, approximately in one level for all regions of Mongolia, which is occupied about 1%.

The secondary arterial hypertension increased by ages in 1, 0% - 5, 0% for 2003 and 1, 0% - 1, 2% for 2007. The secondary arterial hypertension did not appear in climatic geographical and territorial differences.

The arterial hypertension (AH) as a whole registered in 3, 7% for 2003 and in 2, and 7% for 2007 among peo­ple for the state scale.

Conclusion

Frequency of AH as a whole increased sharply in people, who has more 40 years old. It in the state scale was in 3.1% who has 40-49 years old and in 15, 0% who has more than 60 years old for 2003 but for 2007 a picture was several otherwise that is to say less than was registered to 8.7% in 50-59 years old people and so forth that decreased.

Frequency of registration PAH and SAH was less for 2007, than for 2003, coming from which we have installed that in recent years many private medical stationary points are opened and people steels less attend to state medi­cal organization than earlier.

Event of mortality by AH by ages for 2003 was in one level about 1.0% but on the contrary for 2007 a position is sharply changed that is to say it is increased by ages from 0.9% to 4.0%. This can be connected with that phenom­ena that people steels to attend to state medical for organization then, when disease happen to that smaller stage and under the deep diligence, when steels not to take private medical organizations.

 

Үндэслэл

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн удирдлагын төвөөс гантгасан статистик мэдээгээр 2001 оныг 1997 отой харьцуулахад цусны эргэлтийн тогтолбооны өвчний тохиолдлын тоо 1,4 дахин нэмэгдсэн байдаг (1). Түүний дотор артерийн гипертензи (АГ), зүрхний ишеми өвчин (ЗИӨ), зүрхний архаг өвчин (АХӨ), эхний гурван байрыг эзлэж, сүүлийн 5 жилд АГ 1,9 % нэмэдсэн байдаг (2, 3). Манай судлаачдын АГ илрүүлэх тандалтын судалгаанаас нзэхэд 40-өөс дээш насны хймбайсийн 4 хүн тутмын нэгд нь АГ илрэх төлөвтэй байжээ (1). Судлаачдын  мэдээлэлээс үзвэл АГ нь өндөр уулын бүсд 30%, тал хээрийн бүсэд 16,8% тохиолдож байсныг тэмдэглэсэн байдаг (4). Хангай ба Говийн бүсэд оршин суугчдын дунд АГ-ийн тархалт 5:1 харьцаатай байгааг ч тогтоосон байдаг (2). Энэ бүхэн бол бидний сонирхолыг их татаж байгаа бөгөөд ямар хэмжээгээр бүртгэгдэж эмнэлгийн тусламж авч байгааг судлах зорилт тавилаа. Цусны даралт ихдэлт нь олон шалтгаантай байдаг тул энгийн урьдчилан сэргийлэх үзлэгээр анхдагч (эссенциаль), хоердогч (шинж тэмдгийн) алин болохыг ялгахад хэцүү бөгөөд түүвэр судалгааг өргөн хүрээтэй хийх шаардлагатай юм.Иймээс бид энэ удаа анхдат, ба хоёрдот нийт артерийн гипертензи гэж гурав хуваасан бүртгэлийн материал дээр судалгаа, анализ явуулав.

Материал, аргазүй

 

Судалгаанд 20-оос дээш насны 1349543 хүнээс ( эрэгтэй 887617, эмэгтэй 467926 ) АГ-ээр бүртгэгдсэн 34627 хүнд судалгаа хийв. Энэхүү судалгаанд 2003 оноос АГ -ийн бүртгэлийг 2007 оны буюу 3 жилийн завсарлагаатай бүртгэлтэй харьцуулахад ямар байсныг ЭМЯ-ны статистик, тайлан мэдээг ашиглан эссенциаль (анхдат) артерийн гипертензи (ЭАГ), шинж тэмдгийн артерийн гипертензи (ШТАГ), нийт артерии гипертензи (НАГ) гэж гурван бүлэг болгон монголын байгаль газар зүй, уур амьсгалын байдалыг харгалзан баруун, зүүн, хангай, говь, төв, нийслэл Улаанбаатар хот гэж 6 бүс болгон өөр хооронд нь харьцуулан судлав. Үүнд: 1. Баруун бүсд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд 2. Хангайн бүсд Архангай, Өвөрхангай,Булган, Орхон, Хөвсгөл, Баянхонгор 3. Говийн бүсд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр 4. Төвийн бүсд Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5. Зүүн бүсд Хэнтий , Дорнод, Сүхбаатар 6. Улаанбаатар хот гэж хуваав. Байгал газар зүй, уур амьсгалын байдалтай АГ-ийн тархалтыг холбон судалсан ажлыг (12) энд холбон үзхээр шийдсэн юм. Бидний хуваасан 6 бүс нь газрын өндөр нам уур амьсгалаараа өөр хоорондоо нилээд ялгаатай юм. Баруун бүс бол төвөөсөө алслагдсан дэд бүтэц муутай, Хангайн бүс бол ихэнэдээ өндөр уулын бүсд багтаж уур амьсгал ч нилээд сэрүүн бас урт удаан үргэлжлэдэг, Говийн бүс бол дээрхи бүсүүдээсээ нилээд ялгаатай, хуурай уур амьсгалтай. Зүүн бүс нь салхины хүч ихтээгээрээ бусдаас ялгагдах онцлогтой. Улаанбаатар нь улсын нийслэл гэдэг утгаараа эмнэлгийн тусламж сайтай г.м ялгааг бид харгалзан үзсэн юм. Өвчлөлөөр бүртгэгдсэн хүмүүсээ насны бүлэг, хүйсээр ялган 10.000 хүнд ногдох байдлаар бүс хоорондыг харьцуулан судлав.

Дүгнэлт

1.   Улсын хэмжээнд эссенциаль артерийн гипертензигээр 2003 онд 10.000 хүн амд 2,5%, 2007 онд 199 буюу 2,0% хүн бүртгэгдсэн байлаа. Бүс нутгаар нь сонирхвол ЭАГ 2003 онд төв ба баруун бүсэд давамгайлсан, зүүн ба говийн бүсэд цөөн байжээ. Харин 2007 онд бол баруун ба хангай, төвийн бүсэд давамгайлж зүүн  ба говийн бүсэд цөөн байжээ.

 

2.   Цусны  даралт  ихдэлтийг  насны  бүлгээр нь сонирхвол эссенциаль артерийн гипертензи 2003 онд нас ахих тутам хүчтэй нэмэгдэж, 40 - 60, түүнээс дээш насанд 2,8%-11,6% хүрч байхад 2007 оны мэдээгээр 40-59 насанд 2,3%-6,3% нар өсч 60 ба түүнээс дээш насанд буурсан байлаа. Бүс нутгийн хувьд 2003 онд баруун ба хангайн бүсэд өсөлт нь илүү тодорч, говь ба зүүн ба бүсэд  цөөвтөр, 2007 онд жигдхэн өсөлттэй   зүүн   бүсэд   арай цөөвтөр байлаа.

3.   Шинж тэмдгийн артерийн гипертензи улсын хэмжээнд 2003, 2007 онд 10.000 хүн амд 103 буюу 1,0% орчим бүртгэгдсэн ба бүсийн ялгаа багтай байлаа.

4.   Шинж тэмдгийн артерийн гипертензи бол нас ахих тутам өсч 2003 онд 40-өөс дээш насанд 1,0%-5.0% хүртэл өссөн байхад 2007 оны мэдээгээр бол 1,0%-1,2% буюу бага зэрэг өссөн байв. Бүс нутгийн хувьд 2003 ба 2007 онд ШТАГ онцын ялгаагүй нас ахих тутам жигдхэн өссөн байв.

5.   Нийт цусны даралт ихдэлттэй хүмүүсийн бүртгэл улсын хэмжээнд 10.000 хүн амд 2003 онд 366 буюу 3.7%, 2007 онд 2.2% байлаа. Бүс нутгаар нь авч үзвэл баруун ба хангай, төвийн бүсэд  давамгайлж, говийн ба зүүн бүсэд цөөн бүртгэлтэй байжээ.

6.   Нийт цусны даралт ихдэлт нас ахих тутам 40-өөс дээш насанд эрс өсч улсын хэмжээнд 2003 онд 3.1-15.0% бүртгэгдсэн боловч 2007 онд энэ үзэгдэл эрс өөр байдалтай байлаа. Улсын хэмжээнд 2007 онд нийт цусны даралт ихдэлтээр бүртгэгдсэдийн тоо эрс буурч 3,3% - 2.4% байсан ба хамгийн дээд цэг нь 50-59 насанд 8,7% байжээ. Үүнийг бид хүмүүс хувийн хэвшлийн эмнэлгүүдэд их ханддаг болсонтой холбож үзлээ.

7.   Нийт цусны даралт ихдэлтээр нас барах тохиолдол нас ахих тутамд 2003 онд ижил түвшинд  1.0%  байсан бол 2007онд өөр байдалтай болж нас баралт нас ахих тутам эрс  өсч 0,9%-4,0% байжээ.Үүнийг бид НАГ-ээр хүдэрсэн хүмүүс зөвхөн улсын эмнэлэгт ирж нас бардаг болсонтой холбож байна.

Ном зүй

1. Артери гипертензийн удирдамж. УБ. 2003он
2. Дондог Но., Дэжээхүү Г . Зээнх судасны өвчинтэй тэмлаэх хөтөлбөр. Эрдэм шинжилгэий дууссан ажлын тайлн. 1996 он.
3. Дэжээхүү Г. Эффективность длительного лечения у больных с гипертонической болезнью . Автореферат канд. дисс. УБ. 1985.
4. Өлзийхктаг А. Клиникофизиологические особенности дыхания кяовообнеагорения и крови у ковтенных жителей низкогорья, средрья Монголии. Атореферат док. дисс., Минск. 1990.
5. Сэикижээ Д. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. 1998он.
6. Нтин Ю.П. и соавт. Арериальная гипертензия и ее связь с наследственной отягащенностью в мужской популяции Новосибирска. Кардиология 2005. 44
7. Chalmens, Zanchetti A., Reply to a critique of the 1996 WHO expert commuitee report on hypertension. J. Hypertens 1997, 15; 684-685
8. Beilin L.J. Stress coping, lifestyle and hypertension: A para¬digm for research prevention and non-pharmacological man¬agement of hypertension. Clin. Exp. Hypertens. 1997; 19; 739-752
9. Brown M.A., Whitworth J.A. Hypertension in human renal die-seas J. Hypertens 1992; 701-712
10. Lindquist T.L., Beilin L.J., Knuiman M.W. Infl uince of lifestyle coping and stress job in blood pressure in man and women. Hypertension. 1997; 29; 1-7.
11. National High Blood Pressure Education Programm Working Group: High Blood Pressure in pregnans. Am. J. of obstetirice and geynecology. 1993; 158; 700-702
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 893
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК