Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Зүрхний ишеми өвчинтэй хавсарсан үед цөсний хүүдийд өвдөлт намдаах эмүүдийн үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

СБуянт1, Ф.И.Белялов2

1Баянгол эмнэлэг, 2Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

 

The systematic review of medical periodicals for diagnosis and pharmacological treatment of coronary artery disorders associated with gallbladder diseases are presented. The influence of nitroglycerine on gallbladder’s volume is investigated among 93 patients with coronary artery disease at acute phase. Five types of gallbladder reaction after nitroglycerine intake are revealed.

Purpose

To improve the treatment tactics and research the anti-anginal medication influence on gallbladder motility during the ischemic heart disease associated with gallbladder disorder.

Methods&materials

The number of patients: The patients with ischemic heart disease-143, among them 62 are male and 81 are female. The nationality is 112 Mongolians and 31 patient from Russia. There was 15 patients with ischemic heart disease associated with gallbladder disorder. Average age m±59.4(95%).

Methods

The patients with ischemic heart disease associated with gallbladder disorder intake 0.5 mg of nitroglycerine every morning without meal, after which the volume of gallbladder was measured by ultrasound scanning in 5 minute interval during 1.5 hour. The gallbladder volume was calculated by standard formula V= 0.523 * a * b * c.(a- long, b- width, c- diameter)

The linear dependency of variety was determined by Spiermen dependency quotient, the changes was determined by Manna-Whitney U-criteria method. All data was processed by «Statistica 6.0» software.

Conclusion

1.  The close relation between coronary artery disease and gallbladder disorders is revealed.

2.  During the coronary artery disease (especially III FC) the high density LP volume increases, low density LP volume decreases mean time the volume of bil increases, trans-aminase, SHF, gammaglutamiltranspeptid volumes decreases respectively.

3.  The research has crucial role in improving the treatment and revealing the facts of anti-anginal medication influence on gallbladder motility during the ischemic heart disease associated with gallbladder disorder.

 

Судалгааны ажлын үндэслэл, ач холбогдол

Зүрхний ишеми өвчин ба цөс чулуужих өвчин хавсран тохиолдох нь элбэг. Энэ нь тохиолдлын чанартай биш бөгөөд, зүрхний ишеми өвчтэй (ЗИӨ) хүмүүст цөс чулуужих өвчин (ЦЧӨ) 16%д, ЗИӨ-гүй хүмүүст 4.5% тохиолдож байжээ (Mendez-Sanchez N et al, 2005). Сибирийн бүс нутгийн ЗИӨ хүмүүст ЦЧӨ нь зүрхний эмгэг өөрчлөлтгүй хүмүүсийнхээс 2.4 дахин илүү тохиолдож байжээ (Решетников О.В. ба бусад., 2004). Үүнийг ганцхан энэхүү өвчнийг үүсгэх хүчин зүйл ойролцоо (өндөр нас, таргалалт, дислипидеми) байдагтай холбон тайлбарлаж болохгүй бөгөөд дээрх хүчин зүйлийг арилгасны дараа ч ЗИӨ эрсдэл өндөр, 2.8 дахин их байсаар байсан байна (Mendez-Sanchez N et al, 2005). Нөгөө талаас ЦЧӨ- тэй 50-аас дээш насны хүмүүст гол судасны атеросклерозын шинж тэмдэг 86% хүртэл илэрсэн (Гусева С.Н., 2001). ЗИӨ элэг, цөсний эмгэгтэй хавсарсан тохиолдлыг эртнээс тэмдэглэсэн байна. Жишээ нь, хоолыг хэтрүүлэн хэрэглэх нь гиперсимпатик болон вагус мэдрэлийн рефлексийн улмаас үүссэн судас агших хэлбэрийн стенокарди болон өвдөх шинж тэмдэггүй цөс чулуужих өвчнийг нөхцөлдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон. (Del Regno F, Del Grosso V., 1976). Мөн цөсний хүүдийн өвчний үед зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлын шинж тэмдгүүд илэрч байсан (Petrovich LJ, 1981). Энэхүү өөрчлөлтүүд нь гол төлөв зүрхний цусан хангамж дутмагшилтай өвчтөнүүдэд    ажиглагдаж    байжээ.    (Krasna    MJ,Flancbaum L, 1986). Цөсний хүүдийг авсаны дараа зүрхний цусан хангамж дутмагшилийн үндсэн шинж тэмдэг болон, зүрхний цахилгаан бичлэгээр гарах хам шинж алга болж байгаа нь энэ хоөр өвчний холбоотойг баталж өгч байна. (Del Regno F, Del Grosso V., 1976; Petrovich LJ, 1981). Үүнээс гадна өвчний ийм хавсарсан хэлбэр нь ЗИӨ болон цөс ялгаруулах замын өвчний эмчилгээний үр дүн, ялангуяа цөс авах хагалгаанд ихээхэн саад учруулдаг байна (Гусева С.Н. ба бусад. 2001, Филижанко В.Н. ба бусад, 2000). ЗИӨ ба ЦЧӨ мэсзаслын эмчилгээний онцлогийн талаар хангалттай сайн судлагдсан бол (Гусева С.Н. ба бусад. 2001), дээрх хавсарсан тохиолдлын үеийн онцлог, эмийн эмчилгээний талаар судалгаа бага байна. Судас тэлэгч эмүүд цөс ялгаруулах замд хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн судалгаа цөөн бөгөөд, голдуу зүрхний эмгэг өөрчлөлтгүй хүмүүст хийгдэж байсан (Madacsy L ба бусад, 2002; Guelrud M ба бусад ., 1988). Судас тэлэгч эмийн бэлдмэлүүдийн цөсний хүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах нь ихээхэн сонирхол татаж байгаа ба шинжилгээний үр дүн нь янз бүр байж (эерэг ба сөрөг) болно. Судас тэлэгч эмийн бэлдмэлүүдийн цөсний хүүдийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, онцлогийг судалснаар хавсарсан эмгэгийн үе дэх зүрхний ишемийн эмчилгээг сайжруулах юм.

Зорилго

ЗИӨ ба ЦЧӨ хавсарсан эмгэгийн үеийн онцлог, цөсний хүүдийн үйл ажиллагаанд судас тэлэгч эмийн үзүүлэх нөлөөг судалж, эмчилгээг боловсронгуй болгох.

Материал, аргазүй

Өвчтөний too: Бүх өвчтөн 143, үүнээс эрэгтэй 62, эмэгтэй 81. Нийт өвчтөний 112 нь монгол, 31 нь орос үндэстэн. Нийт өвчтөний 24.7% -ийг ЦЧӨ хүн эзэлж байгаа.(143-аас 36 хүн). ЗИӨ-тэй 75 хүн. Оношийг баталгаажуулахаар 26 хүнд ачаалалтай электрокардиографийн стресс– тест, холтер мониторинг 8 хүнд хийсэн. Үүнээс зөвхөн ачааллын стенокардитай хүмүүсийг сонгож авсан. Тухайлбал:

•      стенокарди 1- функциональный класс (ФК) - 37 хүн

•      2 -ФК- 53 хүн

•      3 -ФК- 30 хүн байсан. Дундаж наслалт 59.4. (95%-Итгэлцлийн интервал, 57.7-61.2).

Аргачлал

  ЗИӨ  болон  ЦЧӨ  хавсарсан эмгэгтэй өвчтөнд өглөө өлөн хоол идэхгүй 8-10 цаг болсон, цөсний хүүдий сайн дүүрсэн үед нь 0.5 мг нитроглицерин уулгаж, 5 минутын зайтай, 90 мин турш цөсний хүүдийг хэмжиж, эзэлхүүнийг гаргасан. Цөсний хүүдийг хэт авиан оношлогооны уламжлалт аргаар хэмжиж, эзэлхүүнийг V= 0.523 , a , b , с томъёогоор олсон (цөсний хүүдийн: а–урт, Ь–өргөн, с–хөндлөн хэмжээ). Цөсний хүүдийг хэмжихдээ хүзүү орчмоос ёроол хүртэлх хамгийн урт хэмжээг дагуу болон хөндлөн огтлолоор (диапозоны хэлбэлзэл 60-100 мм), өргөнийг ташуу болон хөндлөн огтлолоор хэмжсэн (Хэвийн хэмжээ нь 30 мм-ээс ихгүй). Шинжилгээний өмнө өвчтөнд Певзнерийнхээр №5 хоол өгч, гэдсэнд хий их үүсгэдэг бүтээгдэхүүн болох жимс, жимсгэнэ, хар талх болон сүүн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай жүүсийг 1-2 хоногийн өмнөөс хасах дэглэм баримталсан. Хэлбэлзлийн шугаман хамаарлыг Спирмены хамаарлын коэффициентоор, өөрчлөлтийг Манна-Уитнийн U- шалгуураар дүгнэсэн. Давтамжийг сопряженности и критерия χ2-тн хүснэгтээр харьцуулсан. Гарсан бүх үзүүлэлтийн дүнг нэгтгэн "Statistica 6.0" программын тусламжтайгаар боловсруулсан.

Судалгааны үр дүн, хэлцэмж ЗИӨ эмнэлзүй, лабораторийн онцлог

 

Стенокардийн хэлбэрээс хамаарч, стенокарди 3 ФК-ийн өвчтөнүүд 1 ФК-ийн өвчтөнүүдийг бодвол өндөр настай (+12 жил, р<0.00001), хугацаа урт (+4.3 жил, р=0.004) мөн зүрхний ишемийн сэдрэлтийн улмаас эмнэлэгт олон хэвтсэн (+1.4 жил, р=0.00007), цөсний хүүдийн өвдөлтийн улмаас эмнэлэгт хэвтэх нь илүү олон (2.4 дахин их), цөсний хүүдийн хана зузаарсан (+0.6 мм, р=0.02), АЛаТ (-12 ед/л, р=0.006), АСаТ(-20 ед/л, р=0.0005), ГГТП (-18 ед/л, р=0.00001) -ийн хэмжээ харьцангуй бага байсан. Гэтэл билирубин (+6.4 мкмоль/л, р=0.002) ба ЩФ (+23 мкмоль/л, р=0.0002)-ийн хэмжээ өндөр байсан. Үүнээс гадна хүнд хэлбэрийн стенокардийн үед бага нягттай липопротеид (БНЛП) (+1.2 ммоль/л, р=0.0000013) их, бага нягттай липопротеид (ИНЛП) бага байлаа (-0.53 ммоль/л, р=0.002).

Бидний судалгаагаар билирубиний хэмжээ хөнгөн үеийн стенокардийн үеэс хүнд хэлбэрийн стенокардийн үед илүү их гарсан. Иймэрхүү дүгнэлт бусад судалгаанд тааралдаагүй. Харин хүнд хэлбэрийн стенокардийн үед антиоксидант системийн хамгаалалт идэвхждэгтэй холбоотой билирубиний хэмжээ ихэсдэг гэж зарим судлаачид дүгнэсэн байна.(Вreimer LH, 1995; Hunt SC, 2001).

Цөс чулуужих өвчний эмнэлзүй, лабораторийн онцлог

ЦЧӨ нь стенокардийн урт хугацааны эмчилгээтэй хавсарч (+2.1 жил, р=0.04) байгаа нь өвчтөнүүд илүү өндөр настай байгаатай холбоотой, мөн хавсарсан стенокардитай өвчтөн эмнэлэгт олон удаа хэвтэж байна (+0.4 жил, р=0.047). ЦЧӨ үед цөсний хүүдийн хана илүү зузаан, хэмжээ томорсон (+0.9 мм, р=0.020), УЦТХ ихэссэн (+3.8 мм/ч , р=0.010), ИНЛП хэмжээ илүү багассан байгаа нь архаг холециститийн давтамж өндөр, цөсний хүүдийн булчингийн хүчдэл багассанийг харуулж байна. Монгол болон орос үндэстэнд, ЗИӨ болон ЦЧӨ хавсарсан эмгэгийн эмнэлзүй, лабораторийн онцлог анхаарал татаж байна. Хэдийгээр өвчтөний тоо, насны зөрөөтэй байсан нь дүгнэлт хийхэд хангалтгүй боловч бүлгүүдийн дунд харьцуулалт хийж үзэхэд монгол хүмүүсийн нас харьцангуй залуу бөгөөд цөсний өвдөлтийн өгүүлэмж харьцангуй цөөн байхад цөсний хүүдийн хана илүү зузаан байлаа. ЦЧӨ давтамж монголчуудад бага байсан (38.7%-ийн эсрэг 21%) боловч, энэхүү зөрөө нь статистик магадлал хүрээгүй нь өвчтөний тоо харьцангуй бага байсантай холбоотой байх талтай. Энд Сибирийн бүсийн монголчуудад хийсэн судалгаагаар ЦЧӨ давтамж суурин иргэдэд бага - 3.1%, шилжин ирэгсдэд 8.9% тохиолдож байсан, мөн эмэгтэйчүүдэд (4.3%), эрчүүдэд (0.9% ) илүү давамгайлж байсан гэсэн судалгаатай (Цуканов В.В., 2001) ойролцоо байна.

Дүгнэлт

 

1.  ЗИӨ хүнд хэлбэр нь ЦЧӨ-ний өвдөлтийн улмаас эмнэлэгт олон дахин хэвтэх, цөсний хүүдийн чулуу, цөсний хүүдийн хананы зузааралтай шууд хамааралтай байна.

2.  ЗИӨ хүнд хэлбэрийн үед (ялангуяа 3ФК үед) БНЛП хэмжээ нэмэгдэж, ИНЛП багасч байна. Харин ЩФ, билирубиний цусан дах хэмжээ ихэсч, трансаминаз, ГГТП хэмжээ багасч байна.

ЗИӨ, ЦЧӨ эмгэгтэй хавсарсан үед, судас тэлэгч эмийг өвчний хэлбэр, цөс ялгаруулах үйл ажиллагааны онцлогт тохируулан хэрэглэх шаардлагатай

Ном зүй

1. Джавадян A.M., Галицкий А.В. Стенокардия у пациен-тов с обтурацией шейки желчного пузыря // Советская медицина. - 1968.- № 3. - С.69-75.
2. Acalovschi М., Spirchez Z., Hamoudi W.T. Gallbladder hyporesponsiveness to an exogenous nitric oxide donor, glyceryl trinitrate, in patients with advanced liver cirrhosis // Am. J. Gastroenterol. - 1999. - Vol. 94. - P.3005-3009.
3. Del Regno F., Del Grosso V. Stenocardia caused by gallbladder disease. Physiopathological and clinical findings// Minerva Med. - 1976. - Vol. 67. - P.4203-4214.
4. Diehl A.K., Haffner S.M., Hazuda H.P., Stern M.P. Coronary risk factors and clinical gallbladder disease: an approach to the prevention of gallstones? // Am. J. Public. Health. —1987. -Vol. 77. -P. 841-845.
5. Dickerman J.L Gallbladder disease and coronary artery disease: is there a link? // J. Am. Osteopath. Assoc. — 1991. -Vol.91.-P.359-361.
6. French A. B. Gallbladder disease and angina pectoris // Ann. Intern. Med. - 1992. - Vol. 116. - Р.218-220.
7. Gallbladder disease as a side effect of drugs influencing lipid metabolism. Experience in the Coronary Drug Project // N. Engl. J. Med.- 1977. -Vol. 296. - P. 1185-1190.
8. Greaves R., Miller J. O’Donnell L, et al. Effect of the nitric oxide donor, glyceryl trinitrate, on human gall bladder motility // Gut. - 1998. - Vol. 42. - Р.410-41З.
9. Hamankiewicz M., Kucio C, Czapla J., Wojcik P. The effect of long-term administration of isosorbide 5-mononitrate (Mononit), nitric oxide donor, on gallbladder emptying in patients with chronic stable angina. //Wiad Lek.,-2001. -Vol. 54. -P.137-142.
10. Hassel B. Treatment of biliary colic with nitroglycerin // Lan cet.
- 1993. - Vol. 342. - Р1305.
11. Katevuo K., Kanto J. The effect of sublingually administered nitroglycerin on the contraction of the human gallbladder // Int. J. Clin. Pharmacol. Biopharm. - 1978. - Vol. 16. -P.437-439.
12. Kono S., Ichimiya H., Tokudome S., et al. Type of gallstones and deaths from stroke and coronary heart disease among cholecystectomized patients // Int. J. Epidemiol. — 1988. — Vol. 17.-P.82-85.
13. Krasna M.J., Flancbaum L Electrocardiographic changes in cardiac patients with acute gallbladder disease //Am. Surg. -1986.-Vol. 52.-P.541-543.
14. Krishnamurthy G.T, Brown PH. Comparison of fatty meal and intravenous cholecystokinin infusion for gallbladder ejection fraction // J. Nucl. Med. - 2002. -Vol. 43. -P.1603-1610.
15. Lock G., Kammerl M., Schlottmann K., et al. Gallbladder motility in healthy volunteers.-P. effects of age, gender, body mass index, and hair color. // Hepatogastroenterology. — 2003. -Vol. 50. - P.1232-1235.
16. Madacsy L., Velosy В., Szepes A., et al. Effect of nitric oxide on gallbladder motility in patients with acalculous biliary pain: a cholescintigrapnic study. //Dig. Dis. Sci. — 2002. — Vol. 47.-P. 1975-1981.
17. Petrovich L.J., Adyanthaya A.V, Smith G.B., et al. Ischemic electrocardiograpnic pattern secondary to gallbladder dis ease: Evaluation of possible mechanisms// Cardiovasc. Dis. - 1981.-Vol. 8.-P.56-64.
18. Pi-Sunyer F.X. The obesity epidemic: pathophysiology and consequences of obesity // Obes. Res. — 2002. — Vol. 10.
— Suppl2.-P.97S-104S.
19. Saito A., Shirai Y, Ohzeki H., et al. Acute acalculous chole¬cystitis after cardiovascular surgery // Surg. Today. — 1997. -Vol. 27.-P.907-909.
20. Sekiguchi M., Murayama T. Relationship between symptoms of ischemic heart disease and upper abdominal digestive or¬gan disease // J. Anesth. - 2004. - Vol. 18. - P.234-235.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 726
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК