Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Гэдэсний хэвийн нянгийн өөрчлөлтийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэрэндаш1, И.Отгонбаяр1, Б.Батболд1, Д.Рэгзэдмаа2, С.Наранцэцэг2, Д.Бадамсүрэн2, Г.Үүрдмөнх

1Анагаах ухааны хүрээлэн 2ШТЭмнэлэг

 
Абстракт

 

In many causes of aethelogy the gut microflore of gastrointestinal tract change by quantity, quality and structure then mainly occurred propagation and increase informal microflore. And that is the cause of aggravation of dysbacterios. In dysbacterios species and number of gut microflore of gastrointestinal tract increasing year by year and information of prior unsearched microflores are being increased, caused to goal of required research.

Goal of examination

To make analyze in bacteriological assay and to search the gut microflore structure.

Method of examination

We had chosen patients who gave bacteriological assay from 1st of January 2009 to 15th of October 2009 in Shastin clinical hospital’s bacteriological laboratory. We exposure microflore from defecation and we used derivative method of bacteriology to differentiate microflore and if that is labored to differentiate or tolerated to many antibiotics we used “Vitek 2 compact” analyzator.

Result

All 150 patients were in our examination, 57.3±4.03% (n=86) were female and 42.7±4.03% (n=64) were male. Average age was 47.1 ± 4.07. Searching result of bacteriological assay 85 (88.5%) patients were increased quantity of normal microflore (105-1011) and 11 (11.5%) patients were decreased (102-107). We differentiated 6 type and 150 different bacteria.

Diagnose of the patients which is increased quantity of normal microflore:

1.  Disbacterios caused by staphylococcus - 18.6±3.17%

2.  Disbacterios caused by Escherichia coli- 20.3±3.28%

3.  Disbacterios caused by klebsiella - 6,7±2.04%

4.  Disbacterios caused by enterobacteria - 5.6±0.5%

5.  Disbacterios caused by Candida - 34,7±3.8%

6.  Disbacterios caused by enterococcus - 11.9±2.6%,

And antibiotic resistance were 26.2%-88.8% sensitive, 11.2-%-73.8% were resistant. 86 (65.3%±3.8%) persons had used any antibiotics in last 3 months; all 150 patients had any kind of gastrointestinal disease. And 110 (73.2±3.61%) persons of all patients served by ambulatory, rest 40 (26.8±3.61%) persons served by hospital. Clinical diagnose of patients with gastrointestinal disease:

1.  Liver cirrhosis 24 (16±2.9%)

2.  Chronic hepatitis 25 (16.7±3.04%)

3.  Chronic cholecystitis 20 (13.3±14%)

4.  Chronic gastritis 23 (13.5%)

5.  Chronic enteritis 58 (38.7±3.9%)

Conclusion

Researching our examination persons who are in working age and females are prepossession to disbacterios. Increasing disbacterios caused by fungi because of unsuitable usage of antibiotic. Escherichia, staphylococcus and enterococcus disbacterios were occurred the most from other bacteria. From the result we concluded that normal microflores are resistant from 2 antibiotics in same time. Disbacterios appearing 100% in gastrointestinal disease that shows we need research disbacterios combined with liver and other gastrointestinal diseases.

 

Үндэслэл

Монгол улсын хэмжээнд элэг ба хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг нь хүн амын нас баралтын болон өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болдог боловч эдгээр өвчлөлөөс үүдэлтэй гэдэсний нян хямралын ялган оношлолт хангалтгүй, үүнтэй холбогдуулан эмнэлзүйн болон оношлогоо, эмчилгээний онцлогийг судлан тогтоосон ажил бага байна. Манай улсад "Монгол хүүхдүүдийн гэдэсний хэвийн бичил биетний бүтэц, тоон харьцааны үндсэн үзүүлэлтийн үнэлгээ" (Д Рэгзэдмаа, С.Цоодол, 1991), Бага насны хүүхдүүдийн гэдэсний дисбактериозын тархалтын байдал (Д Рэгзэдмаа, А.Хишигдорж, П. Бат-Өлзий, 1993) зэрэг төсөлт ажлуудыг хийж байсан байснаас өөр судалгааны ажил хомс байна. Янз бүрийн шалтгааны улмаас гэдэсний нянгийн бичил орчинг бүрдүүлэгч нянгийн тоо, бүтэц, бүрэлдэхүүн чанарын хувьд ялимгүй өөрчлөгдөхөд хоол боловсруулах замд голдуу эмгэгтөрөгч бичил биетүүд, цус задлагч, антибиотикт тэсвэртэй омгууд олширч энэ нь тухайн эмгэгийн хүндэрч ужиграх шалтгаан, хүчин зүйл болдог4,5,6,7,8,9. Дисбактериозын үед гэдсэнд суурьших нөхцөлт эмгэгтөрөгчдийн тоо, төрөл жилээс жилд нэмэгдэж, урьд нь судлагдаагүй бичил биетнүүдийн тухай мэдээлэл нэмэгдсээр байгаа нь судалгаа хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Зорилго

Гэдэсний бичил орчны бүтцийн онцлог, хэвийн нянгийн өөрчлөлтийг судлах

Зорилт

1. Гэдэсний хэвийн нянгийн бүтцийг судлахдаа уламжлалт нян судлалын аргаар болон олон антибиотикт зэрэг тэсвэржсэн, уламжлалт нян судлалын аргаар ялган дүйгдэх боломжгүй нянгийн өсгөвөрийг автомат анализатораар хийж, нян хямралын үүсгэгчийн бүтцийг нарийвчлан тогтоох.

2. Дисбактериозын зэргийг тодорхойлж, гэдэсний бичил орчин өөрчлөгдөх шалтгааныг харьцуулан судлах.

Материал, аргазүй

2008 оны 1 сарын 1-ээс2009 оны 9 сарын 15-ны хооронд ШТЭ-ийн ХБЭТЭСТасагт хэвтэн эмчлүүлсэн болон амбулаториор үйлчлүүлсэн өвчтнүүдийг зохих зөвшөөрлийг авсаны үндсэн дээр судалгаанд хамруулав.Судалгаанд хамрагдсан хүмүүсээс өтгөний сорьц цуглуулан сорьцноос гэдэсний бичил биетэн тодорхойлох сонгомол ялган дүйх анаэроб нянгууд өсгөвөрлөх, суулгац хийн өсгөвөрлөгдсөн нянг нян судлалын уламжлалт аргаар болон олон антибиотикт зэрэг тэсвэржсэн, уламжлалт нян судлалын аргаар ялган дүйгдэх боломжгүй нянгийн өсгөвөрийг Vitek-2 compact анализаторт ялган дүйв. Илэрсэн нянг хэвийн, болзолт эмгэгтөрөгч гэж бүлэглэн тэдгээрийн тоон үзүүлэлтийн харьцаагаар хэвийн бичил биетний тоон үзүүлэлт ердийн,дисбактериозын эхлэл үе-ДЭҮ, дисбактериозын 1-3-р зэрэгт—|Д1-3| хамаарахыг тодорхойлж, шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн нас, хүйсний байдал, гэдэсний бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлж буй шалтгаанууд, үүсгэгчийн бүтцийг харьцуулан судаллаа.

Хэлцэмж

 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн насны ангиллыг харахад 38-47 насанд 26.7±3.61% (n=40), 48-57 насанд 27.3±3.67% (n=41), 67-аас дээш насанд 2.7±1. %3 (n=4) тохиолдож ид хөдөлмөрийн насны хүмүүс өртөмтгий байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд илүү өртөж байгаа нь Бондаренко В.М (2007) нарын судалгаатай харьцуулахад 38-47 насанд өвчлөлийн тохиолдол нэмэгдэх, 67 наснаас дээш өвчлөлийн тохиолдол бага байгаа нь ажиглагдлаа. Бидний судалгаагаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 65.3±3.8% (n=86) нь сүүлийн 3 сард ямар нэгэн антибиотик гэрээр хэрэглэснээр гэдэсний хэвийн нянгийн орчин өөрчлөгдсөн байгаа нь антибиотикийн нөлөөн доор хэвийн микрофлорийн тодорхой зүйл трансформаци өөрчлөлтөнд орж эмгэг төрүүлэгч нян болох адгезивность ихсэх, биохимийн идэвхижилт өндөрсөх, энтеротоксин ялгаруулах чанар үүсэх хувиралд ордог гэсэн Красноголовец В.П (1989), Пинегин Б.В (1984), Кузин В.Б (2007), Баярхүү Л (2009) нарын дүгнэлттэй таарч байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 16±2.9% нь элэгний цирроз оноштой, 16.7±3.04% элэгний архаг хепатит оноштой, 13.3±1.4% цөсний гэрийн архаг үрэвсэл оноштой, 15.3±2.9% ходоодны архаг үрэвсэл оноштой, 38.7±3.9% гэдэсний архаг үрэвсэл оноштой байсан нь хоол боловсруулах эрхтэний архаг эмгэгүүд, гэдэсний халдварт өвчнүүдийн үед гэдэсний нянгийн бичил орчин илүүтэйгээр өөрчлөгддөг байна гэсэн Дорофейчук В.Н (1979), Кузин В.Б, Соколова К.Я (2000), Баярхүү   Л (2009) нарын дүгнэлттэй дүйж байлаа

Дүгнэлт

1. Антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор гэдэсний хэвийн нянгийн бичил орчин илүүтэй өөрчлөгдөж, антибиотикийн шалтгаант дисбактериоз нэмэгдэж байна.

2. Гэдэсний хэвийн болзолт эмгэг төрөгч нянгийн ихсэлтийг багасгах зорилгоор хэрэглэх антибиотикийн мэдрэгийг тодорхойлоход 26.2%-88.8% мэдрэг, 11.2%-73.8% тэсвэртэй байгаа нь хэвийн нян 2 түүнээс дээш антибиотикт тэсвэржих хандлагатай болж буй нь ажиглагдлаа.

3. Хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед гэдэсний хэвийн нянгийн өөрчлөлт 100% тохиолдож байгаа нь цаашид элэгний болон ХБЗ-н эмгэгүүдтэй холбон судлах шаардлагатайг харуулж байна.

Ном зүй

1. Л.Баярхүү “Цочмог үрэвсэлт болон суурь өвчин хавсарсан бага насны хүүхдүүдийн гэдэсний бичил орчны бүтцийг судалсан дүн”, Монгол улсад гэдэсний өвчлөлийн байдал: өнөөдөр ба ирээдүй. Монгол Солонгос эмч нарын хамтарсан анхдугаар хурлын материал- 2009, х-64-168
2. Рэгзэдмаа Д, Хишигдорж А. “Гэдэсний дисбактериозын тархалт, лабораторийн оношлогоо, урьдчилан сэргийлэлт” төсөлт ажил-1995 он
3. Бондаренко В.М, Баев В.В, Лыкова Е.А, Воробьев А.А “Дисбактериозы желудочного-кишечного тракта”. Российский журнал гастроэнтерологии и колопроктологии, 1998, т.,7 , №1 , с.66-72
4. Красноголовец В.П. “Дисбактериоз кишечника”.-М.,1989.
5. Маянский В.А. Дисбактериоз:иллюзии и реальность “Медгазета №4 от 2001.99.”
6. Пинегин Б.В, Мальцев В.Н, Коршунов В.М “Дисбактериозы кишечника”.-М.,1984.
7. http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/ 19915460?itool=EntrezSystem2.PEntrez.Pubmed.Pubmed_ ResultsPanel.Pubmed_RVDocSum&ordinalpos=9 Gut microbiota as a regulator of energy homeostasis and ectopic fat deposition: mechanisms and implications for metabolic disorders. Musso G, Gambino R, Cassader M. aGradenigo Hospital, Turin, Italy b Department of Internal Medicine, University of Turin, Italy.
8. http://content.nejm.org/cgi/content/short/356/7/758 Edited by Alan L. Buchman. 674 pp., illustrated. Thorofare, NJ, SLACK Inc., 2006. $134.95. ISBN 978-1-55642-697-1.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Сарантуяа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК