Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Томуугийн эсрэг вакцин бүтээх шинэ зарчим
( Илтгэлийн хураангуй )

Д.Анхлан

Мюнстэрийн Их сургуулийн Молекул вирүс судлалын хүрээлэн, ХБНГУ

 
Абстракт

Vaccination was and remains worldwide the best pro­phylactic strategy to combat influenza virus outbreaks. Recently, the world public-health community developed and produced a corresponding vaccine against the so-called pandemic “swine flu” in 2009. The pandemic was successfully controlled and stopped by using this vaccine. Because of the great genetic variation of influ­enza A viruses (IAV) it is not possible to predict when the next flu pandemic will emerge. We developed an ap­athogenic mutant A/WSN/33 (H1N1) viruses with one or more silent mutations in the NP gene by reverse genetics methods. The vaccinated mice that were infected with this apathogenic mutant WSN virus survived a lethal challenge dose of wild type WSN virus. The results on the NP gene of IAV are evidence for the feasibility of this strategy to develop a live attenuated vaccine, a principle that might be applicable for all viruses with segmented genomes.

In this talk I also will discuss the currently ap­proved influenza vaccines and the advantage of new technologies such as reverse genetics that can be used for rapid production of an efficient and safe vaccine.

Вакцинжуулалт нь дэлхий дахинд томуугийн вирүсийн халдвартай тэмцэх, сэргийлэх шилдэг арга хэрэглэл болсоор байна. Нэн саяхан гэхэд дэлхийн эрүүл мэндийн хамтын нийгэмлэг 2009 онд „гахайн томуу“ гэж нэрлэгдсэн томуугийн цартахлын эсрэг вакциныг бүтээж үйлдвэрлэсэн билээ. Энэ вакциныг амжилттай хэрэглэсний ачаар уг цартахлыг бүрэн хяналтандаа авч, зогсоож чадсан. Томуугийн А вирүсийн удамшлын төрх асар их хувисамтгайн улмаас дараагын цартахал хэзээ гарахыг урьдчилан мэдэх боломжгүй юм. Бид томуугийн WSN/33 вирүсийн NP гeнд амин хүчлийн өөрчлөлтгүй цэгчилсэн мутаци үүсгэн, эмгэгөрөх чадваргүй вакцины омгыг урвуу гeнeтикийн аргаар бүтээсэн. Энэхүү рекомбинант эмгэгтөрөгч бус омгоор вакцинжуулсан туршлагын хулганыг зэрлэг омгийн WSN/33 вирүсийн үхүүлэх тунгаар халдаахад өвчлөхгүй дархлаатай байлаа. Томуугийн вирүсийн NP гeн дээр хийгдсэн туршилтын үр дүн нь томуугийн эсрэг амьд, сулруулсан вакцин бүтээх цоо шинэ зарчим нээж өгч байгаа төдийгүй, энэ технологийг сегмэнтэт гeномтой бусад бүх вирүсийн вакцин бүтээxэд ашиглаж болох юм. Мөн энэ лекцэнд одоогийн зөвшөөрөгдөн хэрэглэгдэж байгаа томуугийн вакцинаас гадна улам илүү найдвартай, үр дүн сайтай вакцин нэн шуурxай бүтээн үйлдвэрлэх бололцоог тавьж буй урвуу гeнeтикийн шинэ тeхнологийн давуу талыг танилцуулахыг зорилоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 415
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК