Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Томуугийн эсрэг эмийн бэлдмэл эрэлхийлэх шинэ чиглэл
( Илтгэлийн хураангуй )

С.Людвиг

Мюнстерийн их сургуулийн Молекул вирүс судлалын хүрээлэн, ХБНГУ

 
Абстракт

 

Influenza is still one of the major plagues world­wide with the threatening potential to cause pandemics. We are currently limited to four licensed anti-influenza drugs: the neuraminidase inhibitors oseltamivir and zan­amivir, and the M2 ion-channel inhibitors amantadine and rimantadine. In recent years, there is an increasing incidence of resistance to these FDA-approved anti-in­fluenza drugs. This underlines the urgent need for novel antivirals in preparation for future influenza epidemics or pandemics. Because we cannot predict the strain of influenza virus that will cause the next epidemic or pan­demic, it is important that we develop novel anti-influ­enza drugs with broad activity against all strains, and subtypes that would not show the tendency to induce viral resistance.

Influenza virus infection results in the activation of a variety of intracellular signaling responses. It is a common view that most of these signaling events are initiated as an innate cellular response to defend the invading patho­gen. While influenza viruses have evolved strategies to keep these responses in a tolerable limit, the virus also has acquired the capability to exploit some of these ac­tivities to support efficient replication. This dependence of influenza virus propagation on cellular signaling fac­tors provides opportunities for a novel mode of antiviral interventions that targets essential host factors instead of viral components. In the last couple of years we have identified several cell signaling targets that are suitable for antiviral strategies, including the classical mitogenic MAPK cascade, that regulates active viral RNP export, or the NF-kappaB pathway, that interferes with the apop­totic response. Inhibition of these pathways efficiently blocked virus replication in cells and animals without toxicity or the tendency to induce resistant virus variants. Furthermore, we also focused on the antiviral activtiy of natural plant products, to meet recommendations of the WHO in its current research agenda. The future perspec­tives of these novel antiviral attempts will be critically discussed.

Томуу өвчин Дэлхий нийтийг хамарсан цартахал үүсгэдэг халдварын нэг байсаар байна. Хүнтөрөлхтөн одоогоор энэ халвдарын эсрэг томуугийн вирүсийн нейраминидазын саатуулуур оселтамивир, занамивир, M2-ионы сувгийн саатуулуур амантадин, римантадин гэсэн дөрөвхөн өвөрмөц эмчилгээний бэлдмэлтэй байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эдгээр эмийн бэлдмэлд тэсвэржсэн омог бий болон тархаж буй мэдээлэл ихэсч байгаа билээ. Иймээс шинээр тархан дэлгэрч болзошгүй томуугийн тахалт тархалтын үед хэрэглэх бололцоотой шинэ эмийн бэлдмэл хайх нь томуу судлаачдын нэгэн тулгамдсан зорилт юм. Томуугийн ямар шинэ омог цартахал үүсгэн тархаж болохыг урьдчилан тааварлах боломжгүй тул томуугийн вирүсийг эсрэгтөрөгчийн төрхөөс нь хамааралгүйгээр саатуулж чадах эмийн бэлдмэл хайх нь одоо чухал болоод байна.

Томуугийн вирүс нь эсэд нэвтрэн орсныхоо дараа эсийн дохиоллын хэд хэдэн тогтолцоог идэвхижүүлдэг. Эсийн эдгээр дохиоллын тогтолцоонууд нь нян, вирүсийн эсрэг эсийн төрөлх (innate) дархлаа ажиллаж эхэлсний илрэл гэж үздэг. Томуугийн вирүс төрөлх дархлааны энэ механизмыг өөрийн репродукцид ашиглах хандлагатай тул эсийн доторхи дохиоллын эдгээр тогтолцоо нь шууд вирүс дээр үйлчлэлгүйгээр вирүсийн репродукцийг саатуулж болох эмийн бэлдмэлийн бай болгон ашиглаж болох шинэ бололцоо нээж байгаа юм.

Сүүлийн хэдэн жил манай судлагааны баг эсийн дохиоллын зарим тогтолцоонд нөлөөлөх замаар томуугийн эсрэг шинэ бэлдмэл хайх судалгаа хийж байна. Тухайлбал, вирүсийн рибонүклеопротейн эсээс экспортлогдох процессийг зохицуулдаг митогенээр идэвхижигч, микротюбултой холбоот протейн киназийн хэлхээ (MAPK or microtubule-asso­ciated protein kinase cascade), болон эсийн апоптозын зохицуулалтанд оролцдог, В лимфоцит идэвхижүүлэгч цөмийн каппа факторын хэлхээг (NF-cappaB pathway) тасалдуулах нь томуугийн вирүсийн репродукцийг эс хордуулах үйлчлэлгүйгээр саатуулдаг болохыг бид судлан тогтоогоод байна. Энэ саатуулах үйлдэл нь томуугийн вирүсийн тэсвэржсэн омог үүсгэх хандлагагүй нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж буй болно.

Бид ДЭМБ-ын зөвлөмжийг удирдлага болгон дээрхи үйлдэл бүхий ургамлын гаралтай химийн нэгдлүүд хайхад ихээхэн анхаарч байна. Энэ лекцэнд томуугийн эсрэг эмийн бэлдмэл хайх дээрхи шинэ чиглэлүүдийн тухай шүүмжлэлт тоймыг тусгах юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 385
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК