Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Хүний риновирүс С ба энтеровирүс 68 хэмээх хоёр пикорнавирүст халдварын эпидемиологи
( Илтгэлийн хураангуй )

Х.Ошитани

Япон улс, Сендай хотын Тохоку их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Вирүс судлалын тэнхим

 
Абстракт

Acute respiratory infections are an important pub­lic health issue worldwide. With progress of molecular techniques, a number of new viruses associated with re­spiratory infections have been found and new insights have been obtained for previously known respiratory viruses. We have been conducting etiological study on severe acute respiratory infections among hospitalized children in Eastern Visayas Regional Medical Center in Leyte, the Philippines.

Human rhinovirus C (HRV-C) is a newly found spe­cies of HRV. But etiological significance of this virus is still controversial. Between May 2008 and May 2009, a total of 816 nasopharyngeal swabs were tested for HRV by reverse transcription polymerase chain reaction (RT-PCR) and 243 samples (29.8 %) were positive for HRV. There were large sequence diversity for all three species, HRV-A, HRV-B and HRV-C. Among these patients, 30 serum samples were also positive for HRVs. The serum positive rates were different among HRV species, 3% (4/131) for HRVA, 0% (0/25) for HRVB, and 31% (26/83) for HRVC, and were the highest on 2 days after the onset of symptoms. These results suggest that HRVC may have a different pathogenicity and can more commonly cause viremia than infections caused by HRVA and HRVB.

Enterovirus 68 (EV68) was isolated for the first time from hospitalized children with respiratory infec­tions in 1962. Although this virus is categorized as one of enteroviruses, it shares some common characteristics with HRV including acid sensitivity. EV68 has been only identified sporadically and is one of the most rarely iden­tified enteroviruses. In the same study population with HRV-C, we found 21 cases of EV68 including 2 deaths, which was the largest cluster of EV68 cases reported so far. After we found EV68 between 2008 and 2009 in the Philippines, a number of other countries including the United States, Japan, the Netherlands have reported sig­nificant increase in EV68 detection. Molecular analysis so far could not reveal the reason why such increasing trend in many countries had been observed recently.

Амьсгалын замын цочмог халдвар (АЗЦХ) Дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна. АЗЦХ-ын судалгаанд молекул биологийн арга техник эрчимтэй нэвтэрч байгаа нь АЗЦХ сэдээгч шинэ вирүсүүд нээх буюу өмнө нь мэдэгдэж байсан үүсгэгчийн шинэ төрхийг илрүүлэхэд хүргэж байна. Манай судалгааны баг сүүлийн жилүүдэд Филиппин улсын Лейте хот дахь Зүүн Визавасын Бүсийн анагаах ухааны төвийг түшиглэн амьсгалын замын хүндэрсэн халдвар(АЗхХ - sARI: severe acute respiratory infection)-ын этиологи, эпидемиологийг судлаж байгаа бөгөөд энэ лекцэнд уг судалгааны зарим үр дүнг нэгтгэн илтгэх юм.

Хүний риновирүс С (HRV-C) бол риновирүсийн шинэ төрөл зүйл бөгөөд АЗЦХ-ийн үүсэлд гүйцэтгэх үүрэг нь бүрэн тодроогүй байгаа болно. Бид 2008 оны 5 дугаар сараас 2009 оны 5 дугаар сарын хооронд АЗхХ оноштой 816 өвчтөнөөс хамар-залгиурын арчдас цуглуулж, ПГУ-аар HRV илрүүлэх судалгаа хийхэд 243(29.8%) сорьцонд риновирүс илэрсэн бөгөөд нүклеотидын дарааллаараа өөр хоорондоо ихээхэн ялгаатай омгууд олдсон юм. Мөн цусны 30 сорьцонд HRV-ийн эсрэгбие ихэссэн байлаа. Эсрэгбие эерэг сорьцны 3% (4/131) нь HRV-A, 0% (0/25) нь HRV-B, 31% (26/83) нь HRV-С эерэг байв. Энэ нь HRV-С илүү эмгэгтөрөх чадавхитай байж болзошгүйг баталж байгаа юм.

Энтеровирүс 68 (EV68) анх 1962 онд АЗЦХ бүхий хүүхдээс илэрсэн байна. Хэдүйгээр энэ вирүсийг пикорнавирүсийн овгийн энтеровирүс төрөлд хамааруулсан боловч хүчилд тэсвэртэй зэрэг зарим төрхөөрөө риновирүстэй төстэй болно. Дээрхи судалгаанд хамрагдсан HRV-C халдвар оношлогдсон өвчтөний 21-д нь EV68 давхар оношлогдсоны 2 нь нас барсан юм. EV68 нь ховор тохиолдох энтеровирүст тооцогддог бөгөөд бидний энэ судалгаа нь уг халдварын хамгийн олон тохиолдол бүхий дэгдэлтийн анхны бичиглэл болсон билээ. Энэ судалгааны үр дүн нийтлэгдсэний дараа АНУ, Япон, Нидердандад EV68 халдварын томоохон дэгдэлтүүдийг илрүүлсэн юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 391
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК