Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Current status and paradox in HBV diagnosis and management in Mongolia
( Илтгэлийн хураангуй )

Ж.Амарсанаа1 2, П.Нацагням1, Б.Саяболд1 , Н.Лхасүрэн1, Дэлгэрзаяа1, Ж.Чинбүрэн1 3 , О.Баатархүү1 4, Б.Цацралт-од1 5, Л.Дашцэрэн1 , Д.Авирмэд1 2

1 Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбоо ,
2 Анагаах ухааны Хүрээлэн,
3 Монголын Хавдар судлалын Үндэсний Төв ,
4 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль,
5 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Mongolia is a country with high prevalence of Hepa­titis B infection. 10% of the population is estimated to be positive for HBsAg. Hepatitis virus is the leading cause of cancer related death in Mongolia with HBV being re­sponsible for half the incidence . Our study is the first of the kind that combines data on HBV viral load and other serology markers in Mongolian patients .

Aim: We are committed to unveil which of the diag­nostic modalities are important for clinicians to assess the current state of liver disease for chronic hepatitis B patients.

Statistical analysis was performed in 300 randomly selected patients who were tested for HBV viral load at Happy Veritas, Clinical Diagnostics Laboratory. Diag­nostic methods by Taqman Real-Time PCR, HBV-combo rapid tests, biochemistry, CBC were used in the study.

300 patients with positive HBsAg were tested for viral load. Only 40.6% of patients had detectable viral load of >500 copies/ml . Serum HBV DNA negativity rate was 58% in cirrhotic patients, whereas 51% was negative in non-cirrhotic patients with no significant difference between the two. HBeAg positivity was 5,3% among HBsAg positive patients . Though the mean age of HBV positive patients were 38, it was 22 for HBeAg positive patients.

HBV viral load is not important for estimating pro­gression of chronic liver disease. Though viral load is im­portant to assess response to treatment in chronic HBV patients, HBV DNA positive patients make only 40% of HBsAg positive patients . It is difficult to assume that HBV DNA negative patients are healthy carriers be­cause they still have ALT elevations and liver fibrosis. In such cases HBsAg quantification could be of use to those patients. HBsAg is hardly used to assess treatment response, but there is immense pressure to develop sen­sitive, wide range reproducible assays for that purpose . Though HBeAg positivity has important role in assess­ing HBV infection and in decision making in western countries , it is not the case in Mongolia, like other Asian countries . HBeAg(+) patients make only a small portion of HBV infected population .

Монгол орон нь В гепатитын тархалт өндөртэй орнуудын тоонд ордог ба хүн амын 10 орчим хувь нь HBV-н халдвартай . Хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь вирусын шалтгаантай гепатит бөгөөд тэдгээрийн тал орчим хувийг В гепатитын вирус эзлэж байна . Бидний судалгаа нь HBV вирусын тоо болон серологи маркерын шинжилгээг нэгтгэж хийсэн Монгол дахь анхны судалгаа юм. Элэгний өвчлөлийн өнөөгийн байдлыг архаг В гепатиттай өвчтөнүүдэд үнэлэхэд аль шинжилгээний арга нь ач холбогдол өндөр байгааг илрүүлэхэд бидний судалгааны зорилго оршино. Happy Veritas, клиник оношлогооны лабораторид HBV вирусын тоо шинжлүүлсэн , тохиолдлоор сонгосон 300 өвчтөнүүдэд статистик дүн шинжилгээ хийсэн. Taqman Real-Time PCR , HBV-combo rapid tests болон Биохиоми , Цусны дэлгэрэнгүй шинжилгээг энэхүү судалгаанд ашигласан болно.

300 HBsAg эерэг хүмүүсийн вирусыг тоолж үзэхэд 40.6% нь вирусын тоо >500 copies/ml байсан . Ийлдсийн HBV DNA сөрөг үзүүлэлт циррозтой өвчтөнүүдэд 58% , харин циррозгүй өвчтөнүүдэд 51% байсан ба 2 бүлэгт онцын ялгаа ажиглагдаагүй . HBsAg эерэг хүмүүсийн 5,3% нь HBeAg эерэг үзүүлэлттэй байв . HBV эерэг хүмүүсийн дундаж нас нь 38 байсан бол HBeAg эерэг хүмүүсийнх 22 байлаа.

Хэдийгээр вирусыг тоолох нь архаг В гепатиттай өвчтөнүүдэд эмчилгээний үр дүнг тооцоход чухал шинжилгээ болдог хэдий ч элэгний архаг өвчлөлийн явцыг тогтооход ач холбогдолгүй байсан . HBsAg эерэг хүмүүсийн 40%-нь HBV DNA эерэг хүмүүс байсан . HBV DNA сөрөг хүмүүсийн АлАТ өндөр , элгэнд фиброзтой байсан учраас тэдгээрийг эрүүл зөөвөрлөгч гэж үзэхэд хүндрэлтэй юм. Энэ тохиолдолд тэдгээр хүмүүст HBsAg ны тоо хэмжээг тодорхойлох нь ашиг тустай байж болно . HBsAg-ийг эмчилгээний үр дүнг хяанахад төдийлөн хэрэглэдэггүй . Тийм учраас мэдрэг чанар сайн , өргөн хүрээний шинжилгээ зайлшгүй шаардлагатай байна . Хэдийгээр барууны орнуудад HBeAg- эерэг үзүүлэлт HBV-н халдварыг илрүүлэх болон шийдвэр гаргахад чухал үүрэгтэй байдаг боловч , бусад Азийн орнуудтай адил Монголын хувьд энэ нь өөр тохиолдол юм. Учир нь HBeAg(+) хүмүүс HBV-ын халдвартай хүмүүсийн өчүүхэн хувийг л эзлэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 701
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК