Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Хүүхдийн их зулайн хэмжээг толгойн хэмжээтэй харьцуулан судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

АУИС-ийн хүний эрүүл бие зүйн тэнхим эрхлэгч Д.Амгаланбаатар 

АУИС

 

Бага насны хүүхдийн эрүүл хэвийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт болох их зулайн хэмжээг толгойн хэмжээтэй харьцуулан судалж толгойн өсөлт, зулай битүүрэлтийн явцыг зөв тогтоох явдал эх барих, хүүхэд, мэдрэлийн эмч судлаачдийн анхаарлыг татсан онол практикийн чухал ач холбогдолтой асуудал гэдгийг олон эрдэмтэд бичсэн юм. Монгол хүн бүхэн хүүхдийнхээ зулайг илж үздэг заншилтай бөгөөд бэлүү чулуу гэж хэлж эхлэхэд их зулай нь сая битүүрдэг гэлцдэг. Дорно дахины Даргайн дамба сударт 3 нас хүрээгүй хүүхдийн их зулайд зүү төөнө засал хийхийг хориглосон байдаг нь гүн учиртай.Энэ талаар эрдэмтэн З.Г.Вогралик, 1961, Э.Д.Тыкочинская 1979 нар тэмдэглэсэн бий. Хүүхдийн их зулай хугацаанаасаа эрт битүүрвэл гавал хатуурах эмгэгшилд хүргэж улмаар оюун ухааны хомсдолтой болдог. Энэ бүхнээс үндэслэн бид 0-2 хүртэл насны эрүүл өсөн бойжиж буй 154 хүүхдийн биеийн жин, өндөр, толгойн тойрог, шулуун, хөндлөн хэмжээг В.В.Бунак 1941, В.П.Алексева, Г.Ф.Дебеца 1964 нарын аргаар зулайн талбай, зулай шулуун хөндлөн, баруун, зүүн ташуу хэмжээг И.М.Яровая 1957 Н.Н.Сак 1971 нарын аргаар хэмжиж статистик боловсруулалтыг Фищер-Стьюдентийн аргаар хийсэн. (Хүснэгт 1, 2)

Төрсний дараа хүүхэд орчиндоо түргэн дасан зохицож өсөж бойжиход хамгийн түрүүнд тархины өсөлт хөгжилтийг дагаад толгойн хэмжээ томрохын зэргэцээ их зулайн хэмжээ яаж өөрчлөгддөг талаар дэлхийн олон судлаачдын дүгнэлт зөрүүтэй явсаар иржээ. Тухайлбал: А.П.Никифоров 1990, И.М.Яровай 1957, А.Андронеску 1970 нар эрүүл өсөж буй хүүхдийн их зулай төрснөөс хойш битүүрэх хүртлээ үргэлж багасдаг гэж үзэж байхад. Н.Н.Сак 1971 эрүүл өсөж буй хүүхдийн их зулай төрснөөс хойш эхний 4 сар хүртэл томроод багассаар битүүрдэг гэжээ. Харин бидний судалгаагаар эрүүл өсөж бойжиж буй хүүхдийн их зулай төрсний дараах эхний 1 сард томроод  хоёрдох сараас  эхлэн 6 сар хүртэл ажиглагдан ,цаашдаа эрчимтэй багассаар битүүрдэг болох нь харагдаж байгаа бөгөөд М.Роде (1935), Н.С.Сысак (1952) нарын судалгааны дүнтэй тохирч байгаа юм. Эхүүл төрсөн 20 нярай хүүхдийн толгой, их зулайн хэмжээг төрөлтийн явцын өөрчлөлт хэвийн болох 5-7 дох хоногт нь хэмжиж үзэхэд толгойн хэлбэр гонзгой, зулай 100% ромбо хэлбэртэй байлаа.Хүснэгт 1,2оос үзахэд манай эрүүл нярай хүүхдийн толгойн тойрог 35,45 +-1.06см зулайн талбай 4.46+-0.25см2 болон зулайн шулуун хэмжээний харьцаа нь 2,8:1,0 хөндлөн хэмжээний харицаа нь 4.2:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харьцаа нь 1.1:1.0 байгаа нь бага зэрэг аспмметри ажиглагдаж байна. Бидний судласнаар 1 сартай хүүхдийн толгойн тойрог,зулайн талбай 2 нь зэрэг ихэсдэг болох нь харагдлаа. Харин толгойн болон зулайн шулуун хэмжээний харьцаа 2.4:1.0 хөндлөн хэмжээний харьцаа 2.5:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харьцаа 1:1 болж асимметри ажиглагдахгүй боллоо. Хоёр сартай хүүхдийн толгойн болон зулайн шулуун хэмжээний харьцаа 2.7:1.0 хөндлөн хэмжээний харьцаа 2.9:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харьцаа нь 1.03:1.0 болж толгойн өсөлт үргэлжилж байхад зулайн зөөлөн эдийн өсөлт зогсож, ясны түрэн ургалт давамгайлах байдал илэрч байна.

Дөрвөн настай хүүхдийн толгойн болон зулайн шулуун хэмжээний харьцаа 3,05:1,0 хөндлөн хэмжээний харицаа нь 4.13:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харьцаа1:1.2 болж зулайн хэлбэр бага зэрэг өөрчлөгдөн зөв биш ромбо болж байгаа нь зулай тойрсон ясны захын түргэн ургалт харилцан адилгүй болсных бөгөөд түүний шалтгаан тодорхойгүй боловч, энэ нь гавлын өсөлтийн  боловч, физиологийн хэвийн а.симметри байж болох, эсвэл манай нөхцөлд эхчүүд хүүхдээ ихэвчлэн зүүн гар дээрээ авч зүүн гар дээрээ авч зүүн хөхөө хөхүүлж, голдуу баруун хажуугаар нь хэвтүүлж унтуулдагтай ч холбоотой байж болох юм. Иймээс үүнийг засаж хэм тэгш байлгахын тулд баруун зүүн гартаа ээлжлэн тэвэрч хөхүүлэн хүүхдийн байрлалыг байнга сэлгүүлэн тэвтүүлж зөв асарч сувилах нь чухал болно. Найман сартай хүүхдийн толгой болон зулайн шулуун хэмжээний харьцаа 5.03:1.0 хөндлөн хэмжээний харицаа нь 4.1:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харьцаа1.0:1.05 болж зулайн ерөнхий хэлбэр 4 сартай хүүхдийншиг боловч асимметри багсаж ихэлнэ. Энэ бол хүүхэд суудаг болсонтой гэж үзэх үндэслэлтэй юм. 12 сартай хүүхдийн толгойн болон зулайн шулуун хэмжээний харицаа нь7.2:1.0 зулайн хөндлөн хэмжээний харицаа нь 4.1:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харицаа нь1.0:1.01 болж асимметри арилж байгаа нь 8 сараас эхлэн хүүхэд цууж, мөлхөж толгойгоо чөлөөтэй байдалд байлгаж жадах болсонтой мөн нэмэгдэл хоолтой холбоотой гэж үзэх үндэслэлтэй юм. Судалгаанд хамрагдсан хүүхдээс 15.6% нь 11-12 сартайдаа,55.1% нь 18сар хүртэлх хугацаандаа их зулай нь битүүрсэн, 29.3% нь 18-24 сартайдаа битүүрч зөвхөн нэг хүүхдийн эх зулай хоёр хүрэхдээ битүүрээгүй үлдсэн билээ. 1-1.5 настай хүүхдийн толгойн болон зулайн шулуун хэмжээний харьцаа нь 12.9:1.0 зулайн хөндлөн хэмжээний харицаа нь 12.2:1.0 зулайн баруун зүүн ташуу хэмжээний харицаа нь1.02:1.0 болж асимметри бүрэн арилсан байлаа. Энэ насанд зулайн хэлбэр ихэвчлэн гурвалжин болдог. 1.5-2 настай хүүхдийн толгойн болон зулайн хэмжээний туйлдаа хүртэл өөрчлөгдөж, их зулай үндсэндээ бүрэн битүүрдэг нь харагдлаа.

Ном зүй

1. В.П.Алексеев. Г.Ф.Дебец Краннометриц Методика антроплогоческих исследованний М.Наука 1964. С.127.
2. А.Андроненсу Анатомия ргбенка Бухарест Мэридиан 1970с 363.
3. Б.В.Бунак Антропометрия. М.Учпедгиз 1941.с. 26-82
4. В.Г.Влагралик Основы китайского лечебного метода Чженьцзю-Горьковское книжное издательстно. 1961. С. 122
5. Boryslawskik, i Karuafel Szybkosc zarastania ciemiaczka u dzieci od urodzenia do drugiego roku zucia.
6. Л.А.Исаев Л.К. Бажечова В.И.Карташлва и др –М.Медицина 1986 592 с.
7. А.П.Никифоров-Дисс. СПб.1900.140с.
8. Rhode M.Die grosse Fonta nelle in physiologischer und dathologischer Bezeihyng Hall 1835.
9. Н.Н.Сак Автореф дис канд мел наук-Харько.. 1971.20 с
10. Н.С.Сысак-Лисс докт мед наук-Казань 1952. Т. 1-4
11. Э.Д.Тыкочинская. медицина 1979.с.63-183
12. И.М.Яровая Развитне родкичков черепа у человека. Крымок мел инта-Симфеополь. 1957. С 9-45
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4115
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК