Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Авто машинд мөргөгдөхөд үүсэх гэмтлийн онцлог
( Судалгааны өгүүлэл )

Р.Дорждэрэм, И.Санжаадорж 

 

Манай оронд авто-машины ослоос болсон нас баралт Шүүх эмнэлгийн нийт задлан шинжилгээний 21.5% гадний үйлчлэлээр үүсэгсэн нас баралтын 34.1%, хөсөг тээврийн осол гэмтийн 90% гэмтэл согогийн эмлэгт хэвтэн эмчлүүэгчдийн 10.1% тус тус эзэлж байна. Авто машин явган зорчигчийг мөргөх (47.7%) явган явагч машин мөргөх дугуйд дайруулагч (20.3%) зэрэг гэмтлийн хэлбэрууд элбэг тохиолдож байгаа нь манай оронд гарч байгаа авто машины ослын үндсэн хэлбэр юм. Бид авто машины ослын дээрх үндсэн хэлбэрийн үед үүсэх гэмтлийг шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 157 тохиолдолд судлаж үзлээ. Авто машинд мөргөгдөж нас барсан хүмүүсийн 85.3-д толгойн ямар нэг гэмтэлтэй байсан бөгөөд үүний 76.9%-д нь зөөлөн эдийн гэмтэл (шарх, зулгархай, цус хуралт) байснаас цус хуралт зулгаралт (54.6%) зонхилсон байв. Арьсны зулгаралт, цус хуралт нь заримдаа автомашины ангийн хэлбэр, хэмжээг давтсан байдаг нь ослын хэлбэр, осол гаргасан авто машиныг олж толгооход ач холбогдолтой өвөрмөц гэмтэл байв. Автомашинд мөргөгдөж нас барсан хүмүүсийн 76.4% нь гавлын ясны гэмтэлтэй байсны ихэнх нь орой ба суурь ясны хавсарсан (54.5%) битүү (92.1%) хугарал байв. Гавлын суурь ясны хугарал (15.4%) орой ясны хугарал (28.5%)-ийг тус тус эзэлж байна. Гавлын оройн яснуудийн хугаралуудаас машины мөргөсөн хэсгийн эд ангийн хэлбэр хэмжээгээр дарагдан нөмөрсөн хугарал илүүтэй тохиолдож байна. Энэ нь шүүх эмнэлгийн экспертизэд их ач болдогтой юм. Авто машинд мөргөгдөхөд тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт (41.3%) тархины няцрал (31.2%) ихэвчлэн тохиолдож байна. Мөргөгдөж нас барсан хүмүүсийн 43.7%-д нь цээжний ямар нэг гэмтэл байснаас тэр хэсгийн арьсны гэмтэл цус хуралт, зулгаралт, шарх ховор (8.2%) тохиолдож байна. Цээжний гэмтэлтэй хүмүүсийн 32.0% нь хавирганы хугаралтай байв. Үүнд ихэвчлэн нэг талын (79.5%) олон хавирга (68.9%) битүү (91.1%) хоёр шугамаар (70.1%) хугарсан нь ямар төрлийн (суудлын,ачааны) авто машинд мөргөгдсөнийг тогооход ач холбогдолтой байна. Бусад эмдэмтдийн судалгаанаас үзэхэд авто машинд мөргөгдөхөд доргилтын улмаас дотор эрхтэн тэдгээрийн холбоосонд цус хуралт үүсэх нь элбэг (50%) тохиолддог (3,4,5) харин бидний цудалгаагаар (12.4%) байгаа нь манай оронд авто машины зөвшөөрөгдсөн хурд бага, замын гадаргуу, хүмүүсийн хувцаслалт зэрэгтэй холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн бидний ажилласан тохиолдлуудад зурх, уушги, бөөр, дэлүү тасрах зэрэг хүнд гэмтлүүд ховор байгаа нь үүнтэй холбоотой юм. Цээжний гэмтэлтэй хүмүүсийн 5.9%-нь уушги, 2%-д нь үнхэлцэг, хальс, зүрх урагдаж гэмтсэн нь ихэвчлэн хавирганы үзүүрээр үүсгэсэн байна. Автомашинд мөргөлдөж нас барсан хүмүүсийн 33.3%-д нь хэвлийн ямар нэг эрхтэний гэмтэл тогтолцооноос элэг 70.0% бөөр 24% тохиолдолд гэмтсэн нь эдгээр эрхтэний анатомийн бүтэц, байрлал жин хэмжээ зэрэгтэй холбоотой юм. Харин хэвлийн арьсны гэмтэл нэг ч тохиолдолд ажиглагдсангүй. Автомашинд мөргөлдөж нас барсан тохиолдлийн 16.5%-нь аарцагны гэмтэл байсны 58.3% нь яс хугарсан байна. Аарцагны яс мөргөгдсөн талдаа хугаржээ.

(<<Мальгенс>> хугарал). Авто машин аарцаг ясны урд талаас мөргөхөд унадаг ба суудал яс дотогшоо цөмөрч 2 талдаа хугарсан байв. Мөргөгдөж бэртсэн нийт хүмүүсийн 24.0%-д нь хөлний яс хугарсан байснаас ихэвчлэн дунд чөмөгний яс 61.1% битүү 91.4% хугарсан байна. Авто машины мөргөлтөөс үүссэн хөлийн гэмтлийн 41.9% нь зөөлөн эдийн гэмтэлтэй байлаа. Хөлд үүсэх эдгээр гэмтэл нь өвлийн улиралд ховор тохиолдож байгаа нь явган явагчийн хувцаслалттай холбоотой гэж үзжээ Авто машины бампирт (гупэр) цохигдсоноос түүний хэлбэр хэмжээг хадгалсан зулгаралт шарх таван тохиолдолд ажиглагдлаа. Дунд чөмөгний хугарал ихэвчлэн ачааны автомашины бампираар (6 тохиолдлын хувьд ба дээд хэсгээрээ суудлын машины бампираар шилбэний яс) 5 тохиолдол дунд ба дээд хэсгээрээ хугарсан байна. Авто машины бампираар үүсгэгдсэн чөмөгт ясны хугарал нь ихэвчлэн ясны гурвалжин хэлбэрийн сэтрэл үүсгэсэн байх бөгөөд гурвалжиний оройн чиглэлээр машины мөргөсөн тал, осолд орох үеийн хүний байрлал зэргийг тогтоох боломжтой өвөрмөц гэмтэл юм.

ДҮГНЭЛТ:

1. Явган явагч авто машинд мөргөгдөхөд гавлын ясны хавсарсан гэмтэл зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархиний эдийн няцралт, нэг талилн олон хавирганы шууд хугарал, элэг бөөжний урагдалт, дунд чөмөг, аарцаг, ясны нэг талын хугарал элбэг тохиолдож байна.

2.Гавлын ясны дарагдсан цөмөрсөн хугарал, хавирга чөмөгт яснуудын өвөрмөц хугарал, дотор эрхтэнүүдийн холбоос дагнасан цуст хуралт, авто машины эд ангийн хэлбэр хэмжээг хадгалсан цус хуралт, зулгаралт, шархнуудийн ослын хэлбэр, авто машины төрөл, үйлчилсэн хүн,чиглэл, хохирогчдийн байрлал зэргийг тогтооход экспэртизийн ихээхэн ач холбогдолтой гэмтэл болох нь ажиглагдлаа.

3.Авто машинд мөргөгдөхөд хэвлий, цээж, хөлийн арьс, зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт, шарх, зүрх, уушги болон бусад эрхтэнүүд тасрах, байрлалаа өөрчлөх зэрэг их хэмжээний гэмтэл ховор тохиолдож байгаа нь зорчигч, явагчдын хувцаслалт, замын гадаргуу авто машины зөвшөөрөгдсөн хурд зэрэгтэй холбоотой гэж үзэв.

Ном зүй

1.Б.И.Соколов. Автореф дисс канд, мед, наук, Харьков. 1953.
2.Н.Г.Шалаев. Сб. Трудов 2всэсоюзнои конф судебных медиков Рига 1962. 259-262
3.А.Аатышев Распознова-ние основных видов автомобильнои травмы М.1969.
4.А.А.Матышев.Жур. суд медицская экспертиза 1984 No4 47-49
5.Л.В. Станиславский Сб вонросы судебно медицинской экспертизы М. 1989. 337-347
6. В.Д.Попов Материалы Х раш конф Ленинградского отд.ВНОМСк К, Ленинград 1990. 25-30
7.В.А. Софрацанов Сб Навч работ Лэнинградского мед института Ленинград 1991. 36-40
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1390
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК