Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Ургийн усны биохимийн зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Г.Санждорж, Д.Бурмаа, Б.Жав

АУИК-ийн эх барих-эмэгтэйчүүдийн овчин судлалын тэнхим 

 

Сүүлийн жилүүдэд манай судлаачид нэвлий дэх ургийн өсөлт хөгжлийг электрофизиолог, биохими чамд авианы шинжилгээгээр 2.3,5 судлах ажиллагаа өргөжиж байгаа нь жирэмсэн уед ургийн байдлыг үнэлэх, цаашдын тавиланг тодорхойлох үндэс болж байна. Эх-ураг ба ургийн усны хооронд шингэнийг зохицуулгын холбоо байдаг (1) нь нэгэнт тодорхой болсон эдүгээ үед ургийн усыг судлаг нь онолын болон практикийн чухал ач холбогдолтой юм. Гадаадын хэвлэлийн тоймоос үзэхэд, ургийн усанд хийсэн био химийн шинжилгээгээр түүний хүчилтөрөгчийн хангамж, бодисын солилцооны байдал, ургийн өсөлтийг дүгнэх туршлага хуримтлагдсаны зэрэгцээ зарим  судлаачид энэхүү үзүүлэлтийн практик үр дүнгийн талаар санал зөрүүтэй байна. (4) Эдгээр нь тухайн судалгаа хийсэн зорилго, эмэгтэйчүүдийн биологи ба газар зүйн онцлогтой холбоотой байж болох юм. Үүнээс үлдсэн ургийн усны биохимийн найрлагын оншийн ач холбогдолыг  судлах шаардлага гарч байга ч манай нөхцөлд хийгдсэн харьцуулах жишг одоогоор байхгүй байна. Иимээс бид жирэмсний тээлтийн хугацаа хүйцсэн, эрүүл эмэгтэйчүүдийн ургийн ус эхийн цусны сийвэнд биохимийн зарим үзүүлэлтүүд тодорхойлох зорилт тавилаа. Шинжилгээнд эмнэлзүин ба лобаторийн шинжилгээгээр илрэх эмгэггүй, ердийн хоолтой 15 монгол эмэгтэй хамрагдлаа. Ургийн уснаас авагдсан шинжилгээний материалын 80%-ийг хэвлийгээр амиоцентез хийх аргаар 20%-г үтрээгээр авч холбогдох шинжилгээнүүдийг хийсэн юм. Судалгаанд хамргадсан эхчүүдээс хэвийн жинтэй, хөгжлийн гажиггүй, эрүүл хүүхэд төрөв. Ургийн ургын хальсанд Na, K, Ca, Mg, Ce, P, S, J зэрэг олон бодисууд агуулагдаж эдгээр нь ургийг хамгаалах үүрэгтэй (1). Ургийн усанд байгаа эдгээр бодисуудын концентрацуудын нийлбэрийг илэрхийлсэн үзүүлэлт (осмолжилт) 302±4 байхад эхийн цусанд 308±2.5 байна. Эдгээр нь П.Н Серговын судалгаанаас 48/29 мосм/кг аар илүү байна. Энэ байдлаас үндэслээд осмолжилтийг бүрдүүлж буй талстууд тус бүрийг шинжилсэн хэмжээмдээ тодорхойллоо. Жирэмсэний хугацаа исэх тутамд ургийн усанд Na хэмжээ илэрхий буудаг. Судалгаанаас үзэхэд ургийн усанд 129±2ммоль/л эхийн цусанд 136±1.7ммоль/л байгаа нь харьцуулах бүлгээс 4 ба 2ммоль/л-ээр их байна. Харин кали ургийн усанд 3.0±0.4 эхийн цусанд 3.4±0.1байгаа нь харьцуулах бүлгээс 1.3±0.6ммоль/л-ээр бага байна. Ca нь ургийн усанд 3.5±0.5 байгаа нь харьцуулах бүлгээс 1.6ммолй/л-ээр их эхийн цусанд 2.8±0.1 байгаа нь 1.3 ммоль/л-ээр бага байна. Өөрөөр хэлбэл, харьцуулах бүлгийн эхийн цусанд Ca-ийн хэмжээ ургийн цуснийхаас их байна манай эхчүүдэд ургийн ус дотрох Cа-ийн хэмжээ эхийнхээс их концентрацтай байна. Ургийн усанд азот 25.2ммоль/л эхийн цусанд 15.2ммоль-л байна. Жирэмсэн үед бөөрний цусны эргэлт ихэхсэнээр түүдгэнцэрийн нэвчилт ихэсч мөн эхийн сийвэн шингэснээр эхийн цусанд мочевин креатинин харьцангүй буурч байхад ургийн элэг, бөөрний ажиллагаанаас хамаарч ургийн усанд мочевин креатинин ихэсдэг байна. Ургийн усны мочевин 3.1±0.2моль/л эхийн цусанд 3.5±0.1моль/л байгаа нь харьцуулах бүлгээс 3.2 ба 0.5-аар бага байна. Креатинин ургийн усанд 150±8.5мкмоль/л эхийн цусанд79.5±3.2мкмоль байна. Энэ нь ургийн усанд 42-оор бага эхийн цусанд 32-оор их байна. Глюкоз нь ургийн усанд ургийн шээсний зам. Гэдэснээс орхийн зэрэгцээ эхийн цусан дахь глюкозын хэмжээтэй холбоотой бөгөөд жирэмсэний сүүлчийн саруудад ургийн гликолиз ихэссэнтэй холбоотойгоор хэмжээ нь буурдаг. Бидний судалгаанд ургийн усны глюкоз 0.8ммол/л эхийн цусанд 3.4ммоль/л байгаа нь харьцуулах бүлгээс 0.7-0.3-аар тус тус бага байна. Хэвийн явцтай жирэмсэн эмэгтэй липид уургийн цусад 4.1±0.7г/л эхчүүдийн цусанд 8.7±0.7г/л байгаа нь харьцуулах бүлгийнхээс 2.8 7.7г/л-ээр их байна. Ургийн усны нийт уураг 10.9±0.1 г/л эхийн цусанд 71.8г/л байгаа нь харьцуулах бүлгээс 7.9 8.8г/л-ээр тус тус их байна. Эдгээр хийгдсэн шинжилгээнүүдийг харьцуулан дүгнэхэд жирэмсэний хугацаа гүйцсэн, эрүүл эмэгтэйн ургийн усанд байгаа бодисуудын осмолжилт  нь харьцуулсан бүлгийнхээс их байна. Ургийн усанд нийт уураг, липид кальци ба натрий нконцентрацүүд бусад бодисуудаас илүү их баигаа нь осмолжилт их байгааийн шалтгаан болж болох юм. Гэвч ургийн усны найрлагын зарим хэсэг нь бусад орны судалгаанаас зөрүүтэй байгаа тул энэ судалгааг гүнзгийрүүлэн үргүүлжилээх шаардлагтай байна. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1707
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК