Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Бэлгийн үйл ажиллагааны эмгэгтэй эрэгтэй неврозын эмнэлзүй
( Судалгааны өгүүлэл )

Ш.Доржжадамба

 

ДЭМБ -ын   албан   ёсны мэдээгээр дэлхийн бүх улс оронд сэтгэцийн өвчлөл ихэсч байгаа бөгөөд энэ нь мэдрэл-сэтгэцийн завсарын эмгэгтэй, тухайлбал, невроз өвчинтэй холбоотой юм. Сэтгэцийн өвчний экстентив үзүүлэлтийг авч үзвэл түүний 20 хүрэхгүй хувийг солиорол, 60 шахам хувийг невроз дангаараа эзлэж байна (3). Энэ өвчний 1000 хүн амд оногдох интенсив үзүүлэлт манай улсад 7,6 байгаа нь уг өвчин хүн амын дунд нэлээд элбэг буйг харуулна (10). Гэвч невроз үүсэхэд бэлгийн үйл ажиллагааны эмгэг хэрхэн нөлөөлөх буйг судалсан ажил төдийлөн элбэг бус учир бид энэ сэдвийг сонгон авсан болно. Ажлын үндсэн зорилго нь эрэгтэй хүмүүст невроз үүсэхэд бэлгийн үйл ажиллагааны эмгэг болон бие хүний өвчлөхөөс өмнөх онцлог хэрхэн яаж нөлөөлж буйг судлах явдал байлаа. Судалгааг Сэтгэцийн эмгэг судлалын төвийн сексопатологийн кабинет болон сэтгэцийн эмгэгийн клиникийн эмнэлгийн неврозын тасагт хийв. Судалгаанд 18—55 насны 120 өвчтөн хамрагдсан юм. Бэлгийн үйл ажиллагааны аливаа илрэл хүний нягт холбоотой байдгийг  хaргалзан үзэж судалгaанд  хамрагдсан дараах бүлэгт хуваасан юм.

I  бүлэгт 18—28 насны 40 өвчтөн,

II бүлэгт 29—44 насны (идэр нас) 60 өвчтөн,

Ш бүлэгт 45—55 насны (хижээл нас) 20 өвчтөн тус тус сонгон авч дараах аргуудыг хзрэглэв.

1.Клиник-сэтгэцийн эмгэг судлалын судалгаа

2.  Клиник-сексопоталогийн судалгаа

3.  Зан төлвийн хзв шинжийг тодорхойлох сэтгэцийн сорил

4.  Клиннк-явцын ба клиник-ка-тамнезийн арга

Судалгаанд хамрагдсан өвчтөний 76% нь гэр  бүлтэй, 15,0% нь гэрлээгүй 5,8% нь салсан, 2.5% нь бэлбэсэн, гэрлэсэн дундаж хугацаа 12.4±1.4 жил, бэлгийн үйл ажиллагааны үргэлжилсэн дундаж хугацаа 5.3±1.4 жил, неврозын үргэлжилсэн дундаж хугацаа 4.4±0.4 жил байв.

Бэлгийн үйл ажиллагааны эмгэгтэйн улмаас үүссэн неврозын эмнэлзүйн хэлбэр бa явцыг нарийвчлан судалж үзэхэд ихэнх өвчтөнд үл ялих зовлонт байдлын невроз (50,0%), мэдрэл сульдлын невроз (48,3%) ажиглагдаж байна. Харин истерийн невроз 1.7% бараг илрэхгүй байна.

Неврозын явцын хувьд бүх өвчтөний 80,0%-д неврозын байдал, 12.5%-д неврозын хариу урвал, 7.5%-д бпе хүний неврозын хөгжил илэрч байгаа нь бэлгийн үйл ажиллагааны эмэгтэй эрэгтэй хүмүүст үүсдэг неврозын өвөрмөц онцлогийг тодорхой харуулж байна. Үүссэн неврозын эмнэлзүйн хэлбэр ба явц нь бидний хуваасан насны бүлэг тус бүрт өөр өөр байв. Эндээс үзэхэд I бүлэгт үл ялих зовлонт байдлын невроз 65,0%  II бүлэгт үл ялих зовлонт байдлын  (40,0%), ба мэдрэл сульдлын  невроз (41,7%) аль аль нь өндөр давтамжтай байхад III бүлэгт мэдрэл сульдлын невроз (70,0%) давамгайлж буй нь харагдав. Неврозын байдлыг бүр нарийвчлан судлахын тулд бид өвчний нозолог хэлбэрийг үл харгалзан өвчтөнд илэрсэн хам шинжийг авч үзсэн юм. Эндээс үзэхэд, 1 бүлэгт өвчирхөх ба нойрны хямралын шинж тэмдгүүд илэрхий бага байхад үл ялих зовлонт байдлын (1 өвчтөнд 0,4 шинж тэмдэг) ба сэтгэл гутралын (1 өвчтөнд 0,4 шинж тэмдэг) шинж тэмдгүүд давамгайлж байна. Харин 2 бүлэгт өвчирхөх (1 өвчтөнд 1,7 шинж тэмдэг ба ургал мэдрэлийн өөрчлөлтүүд (1 өвчтенд 0,6 шинж тэмдэг), 3 бүлэгт нойрны хямралын (1 өвчтөнд 0,7) шинж тэмдгүүд зонхилж байна. Энн бүхнээс бид дараах дүгнэлт хийлээ:

1. Бэлгийн үйл ажиллагааны эмгэгтэй эрэгтэй хүмүүст үл ялих зовловт байдлын болон мэдрэл сульдлын невроз зонхилж байхад истерийн невроз бараг илрэхгүй байна.

2. Уг неврозын эмнэл зүйд хурьцал үйлдэж чадахгүй байх хэмээн сэтгэл түгшин хүлээх хам шинж сульдан - сэтгэл гутрaх, сульдан –нойргүйдэх, сульдан-өвчирхөх хам-шинж тус тус давамгайлж байна.

3.Орь залуу насанд бэлгийн үйл ажиллaгaаны эмгэг үүсэхэд үл ялих зовлонт байдлын невроз зонхилж байхад нас ахих тусам мэдрэл сульдлын невроз жин дарж байна. 

Ном зүй

1. В.Я.Семке, Б.С.Положий. Пограничные состояния и психическое здоровье, Томск, 1990,
2. Б.Д.Карвасарский, Неврозы, 1990. М.
3. Г.К.Ушаков. Погранпчные нервно - психические рассполства 1987. М.
4. A.М.Свядош. Неврозы и их лечение. М. 1971.
5. Г.С.Васильченко, Сексопатология, М. 1990.
6. Частная сексопатология, Том 2, пол редакцией профессора Г.С.Васильченко. М. 1983.
7. К.Имелинский, Сексология и сексопатология, Варшава, 1982.
8. Кемышски. Психопатология неврозов, Варшава, 1975.
9. Кратохвил, Терагпия функциональных сексуальных расстгойств Прага, 1989.
10. Ц.Гүрдорж. Эпидемпологии неневротических реакций в условиях МНР. Автореферат дисш нa сойскан 11 еучеиойсте
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 720
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК