Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Дорно дахины анагаах ухааны уламжлал дээр тулгуурлан элэг хамгаалах үйлдэлтэй шинэ жор боловсруулах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

М.Амбага, М.Чүлтэмсүрэн, Б. Саранцэцэг

АУИС

 

Ардын эмнэлэг судлалын ажлын нэг гол чиглэл бол дорно дахин, монголд анагаах ухааны (МАУ) онолын мөн чанарыг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс зөв зохистой онолдуулан тайлбарлах асуудал юм (1). Уг ажлын ач холбоглол нь нэгдүгээрт, дорно дахин, МАУ-ы өнгөц харахад учир битүүлэг атлаа цаанаа «бүгдийг багтаасан» нэн гүнзгий агуулга бүхий онол, томьёолол илэрхийллийг шинжлэх ухааны шинэ агуулгаап баяжуулан тайлбарлаж, мөн чанарыг нь илрүүлэх, хоёрдугаарт, ор­чин үеийн биологи, анагаах ухааны асар их сарнимал мэдээллийг дорно дахин, МАУ-ы нягт цул онолын дагууд шигтгэн зангидах замаар оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлтинн цоо шинэ зарчим боловсруулах, шинэ эмийн бодис гарган авахад оршино. Судалгаа, шинжилгээний ажилд бага хөндөгдөн, учир битүүлэг хэвээр үлдэн хоцорч болзошгүй байгаа тийм томьёолол, илэрхийллийн нэг бол «элэгний халуун, хүйтэн бадган» өвчний тухай дорно дахины онол бөгеөд одон зурхай болон хий, шар,бадганы онолоор бол«...элэг нь гал махбодтой, биеийн илчийн шүтээн цул бөгөөд эрүүл шарын орших орон, дүр урвасан шарын гүйх мөр болохоор шар дийлэнхүй халуун өвчнөөр өвчилнө... элэгний халуун өвчний шинж тэмдэг нь шарын халуун, халуун тослог, хурц, хөнгөн билиг чанарын ихсэлтээр илрэнэ. Үүний эсрэг хүйтэн, хүйтэн тослог, хүнд, мохдог эрдэм чадалтай эм, идээ ундаа, үйл хөдлөлөөр засна...» гэсэн байдаг. Бидний дэвшүүлсэн «хий, шар, бадган-мембрант байгууламж» шинэ санааны (1) үүднээс авч үзвэл элэгний эс, эсийн доторхи хэсгүүдийн мембрант хучаас нь эволюци хөгжлийн явцад зуурамтгай чанар багатай, шингэн альфа төлвөөр голлон бүтээгдэж, үйл ажиллагааны өндөр идэвхтэй байх нөхцөлөөр хангагдсан бөгеөд элэг шар голлосон халуун эрхтэн гэсэн МАУ-ны томьёолол нь мембраны шингэн төлвөөр нөхцөлден бий болсон байна (23). Иймээс бид дээрхи шинэ санaаны дaгууд элэгний халуун. хүйтэн бадгам евчний тухай дорно дахин, МАУ -ны ойлголтын мөн чанарыг түүний МБ-ийн шннгэн альфа талөвтэй нь шүтэлцүүлж, элэгний эсийн талаархи орчин үеийн асар их мэдээлэлтэй зөв зохистой холбон тайлал хийх замаар илрүүлж, элэг хамгаалах үйлдэлтэй шинэ эмийн жор бүтээх зорилт тавьсан юм. Судалгааны: ажлын арга. зүй. Элэгний эсийн хурц, хурцдуу, архаг үрэвслийг үүсгэхдээ хулганад 40%-0,8 мл (кг СС14 харханд 50%-ийн СС14—0,4 мл) 100 гр тунгаар 4 өдөр дараалан арьсан дор тарих аргыг хэрэглэв (Н.П.Скакун и др 1984). Элэгний эсийн үйл ажиллагааны    байдлыг;

а)Элэгний эсийн хоргүйжүүлэх үйл ажиллагаa: Вромсульфалейныг 3 мл/кг тунгаар судсаар тарьж 30 минут болсны дараа цусыг авч сийвэнг ялган 0.1 мл сийвэн дээд 2,5 мл 0.1н NaOH нэмэхэд үүссэн өнгөт нэгдлийн гэрэл шингээлтийг Спекол дээр 584 нм-т харж, мкл нэгжээр тодорхойлов. (биотест-Берлин-Хеми)

б)Элэгний эсийн уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааны байдлыг тимолийн булингаршилтаар Хуэрго-Поппер нарын аргаар биотест ашиглан тодорхойлов.

в) Элэгний эсийн цөс нийлэгжүүлэх үйл ажиллагааны байдлыг судлахдаа хархыг 40%-ийн уретан 1,5 гр/кг тунгаар хэвлийд тарин унтуулж, хэвлийн хөндийг нээн цөсний цоргыг 12 нугалаа гэдэснээс дээш 0,6—0,7см зайд болгоомжтой сэтлэн 5—7см урттай 0,1мм голчтой нарийн гуурс оруулж боогоод ялгарах цөсний хэмжээг 1, 2, 3, 4, 5 цагуудад хэмжин цөс ялгарах хурдыг мл/мин,100 гр/мл/цаг үзүүлэлтээр тодорхойлов  (Н.Ц.Скакун 1984)

г)  Элэгний эсийн гэмтлийн байдлыг тогтоохдоо алат, аспартаттрасфераза ферментийн идэвхийг цусанд Рейтман, Франкел (1957) нарын аргаар тодорхойлов.

д)Элэгний өвчний үед өөхний хэт исэлдэлтийн процесс (ӨХИП) эрчимжих байдлыг элэгний эдийн гомогенатад aгуулaгдах диений кетон, диений коньюгат, малондиальдегид (МДA), шиффийн суурийн (ШС) концентрацаар тодорхойлов.

Диений кетон (Д.кетон), диений коньюгат (ДК) тодорхойлохдоо туршлагын. амьтдын элэгнээс 1%, 3%, 5%, 8% - ийн гомогенат бэлдэн өөхний бодсыг «гептан-изопропанолл»-ийн холимгоор ялгаж гептаны хэсэгт УФ—спектрометр дээр Д.кетоныг 273 нм-т,ДК-ыг 233нм-т шингээлтээр нь тодорхойлов (И.Д.Стальная 1977). МДА-г 1%, 2%..5%,8%-ийн элэгний гомогенатыг рН 7.4 бүхий трис буферт бэлдэн 1.5 мл гомогенат дээр 1,5 мл 0,6%-тнобарбитурын хүчил хийж 10 минут буцалгах явцад үүссэн триметины бүрдлийн концентрацийг Спекол дээр 535 нм-т шингээлтийг бүртгэн (И.Д.Стальная 1977, М.Амбага 1980): ШС-ийн концентрацийг 1%, 2%, 5%, 8%-ийн  элэгний   гомогентал агуулагдах өөхний бодисыг «хлороформ-метанол»-оор ялгаж, хлороформын хэсэгт агуулагдах өөхний бодист ШС-ийн концентрацийг спектрофлоуриметр дээр 350—360 нм-ийн өдөөлт, 430—440 нм-ийн шингээлтээр тус тус тодорхойлов  (А.Л.Таррел 1979).

Судалгааны ажлын үр дүн, Цагаан харханд өөр СС14 -өөр элэгний хурц үрэвсэлт өвчин үүсгэсний дараах 3 хоногт элэгний эсийн МБ-ийн шингэн, альфа төлөв, түүнийг нөхцөлдүүлдэг тосны ханаагүй хүчил (15, 28) өөхний хэт исэлдэлтийн механизмаар задарч, мембран гэмтэж, эс үхжих нөхцөл тавигдсан нь МДА, ДК, Д.Кетон ШС-ийн концентраци эрүүл үеийнхээс 1,64—6,55 дахин (Р<0,5) нэмэгдсэнээс харагдаж байна. (Хүснэгт № 1). Энэ нь ч зуурамтгай чанар багатай. ханаагүй хүчил ихтэй, шингэн альфа төлөвт мембранд ӨХИП маш их эрчимтэй өдөөгддөг ерөнхий зүй тогтлын дагуу явагдаж байгаа нь илэрхий байна (8, 14). Ийнхүү элэгний хурц үрэвслийн үед түүний мембраны альфа телөв, ханаагүй хүчил хэт исэлдэн задрах эмгэг үзэгдэл, элэгний хурц халуун өвчний тухай дорно дахин, МАУ-ны онолын хооронд маш нарийн уялдаа бий бөгөөд учир нь элэгний эсийн мембран, ялангуяа митохондрийн мембран задарч, протонофор нүх үүссэн. цахилгаан цооролтын процесс (3,9,21) сэдээгдэх үед исэлдэлт фосфоржилтийн уялдаа тасарч, исэлдэлтийн энерги (0) нь фосфоржиж, АТФ-д хувирч чадахгүй дулаанд шууд хувирах нөхцөл бий болдог байна (3. 26). Үүний гадаад илрэл нь элэгний хурц үрэвсэлт өвчний үед элэгний харалдаах биеийг гадаргуугийн Т° 2 гаруй дахин ихэсдэг шинж тэмдэг юм (29), Эндээс харахад элэгний хүрц үрэвсэлт өвчний үед түүний шингэн альфа төлөв мембранд ӨХИП хүчтэй өдөөгдөж «нүх» үүсэн, исэлдэлт-фосфоржилтийн уялдаа (О/Р) тасарч, дулаан ялгаралт ихсэх тутам МАУ-д томьёологддог «элэгний халуун» өвчний шинж тэмдэг төдий чинээ тод илрэх шууд шүтэлцээ ажиглагдаж байна. Бидний явуулсан дээрхи ажиглалтын 3 дахь хоногт мембранд өдөөгдсөн задралаас нөхцөлдөн «нүх» үүссэний нэг илрэл нь цусанд аспартат трансфераза ферментийн идэвхи эрүүл үенйнхээс 2,02 дахин (Р<0,05) ихэссэн байдал (хүснэгт ¹1) бөгөөд энэ нь элэгний эсийн гадна мембран «цоорч» гэмтсэнтэй зэрэгцэн явагддаг эмгэг жамтай юм (18). Нөгөөтэйгүүр элэгний эсийн митохондрийн мембран нь эсийн гадна талын мембранаасаа илүү их ханаагүй хүчил агуулсан шингэн төлөвтэй болохоор ӨХИП-д түүнээс хавьгүй амархан өртөгдөн цоорч «эмгэг дулаан» үүсгэх чанартай болж хувирах нь зайлшгүй юм, Элэгний эсийн мембранд цооролт болж дүлаан үүсэх үзэгдэл нь эрүүл үед ч зохицуулгатайгаар явагддаг хэвийн процесс бөгөөд гадаад орчны Т°-ийг бууруулах үед элэгний митохондрид ханаагүй хүчил, альфа төлөв ихэсч, «хэмжээг цооролт» сэдээгдэн бие махбодын Т°-ийн хэвийн хэмжээг тэнцвэржүүлэхүйц хэмжээний дулаан ялгарч хүйтэнд дасан зохицох» нөхцөлийг хангадаг байна (3,26) Элэгннй эсийн мембранд хүйтний үйлдлээр Р/О багасч, дулаан үүсэх энэ үзэгдэл нь намар өвөл тийш бусад улирлаас илүү хүчтэй эрчимждэг нь ч (26) «намрын цагт элэгний шарын халуун ихсэнэ» гэсэн МАУ-ны томьёололтой яв цав нийцдэг (13).

Элэгний эсийн мембраны шингэн альфа төлөвтэй нягт уялдаатайгаар «дулаан үүсдэг өөр нэг механизм нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа буюу исэлдэн гидроксилжих урвал, цитохром Р—450—НАДФН-дегидрогеназа ферментийн оролцоотойгоор явагддаг нягт холбоотой (26) бөгөөд мембранд. зуурамтгай чанар багатай шингэн телөв сэргээгдэх түтам дээрх ферментүүд идэвхжиж, хоргүйжүүлэх үйл    ажиллагаа (12) сайжран, дулаан ялгаралт нэмэгддэг нь угтаа элэг хэвнйн үйл ажиллагаа явуулж л  байвал дулаан үүсч   байна гэсэнтэй   утга дүйж «элэг биеийн илчийн шүтээн», халуун чанартай эрхтэн» гэсэн МАУ-ны томьёололтой шүтэлцэн тохирч байна. Харин элэгиий өвчний хурц үед түүний МБ-д ӨХИП өдөөгдөн, мембран цоорч   «эмгэг дулаан үүсэлт» сэдээгдэх нь албадмал, зохицуулгагүй чанартайн хувьд «эрүүл дулаан»    үүсэлтээс ялгаатай боловч аль   аль нь зөвхөн элэгнмй эсийн МБ-ийн шингэн, альфа төлвөөс л хамааран   явагдаж байгаа нь «шарын   халуун өвчний шалтгаан нь эрүүл оршиж байгаа шар мөн...,» гэсэн дорно дахин, МАУ-ны онолтой   (13)    таарах  ба үүннйг элэг    нь  мембраны    шингэн альфа төлвөөс нөхцөлдөн үйл ажиллагааны  өндөр идэвхтэй байх боломжоор  хангагддаг  бол мөн энэ альфа төлвийн хэт ихсэлт, задралаас болж өвчлөмтгий байдаг гэж илэрхийлж   хэлж болох юм. Элэгний хурц үрэвслийн 3 дахь хоногт цөс ялгаралтын. идэвхи  1,79 дахин суларч (Р<0,05) элэгний эдэд цөс тогтонгишон    хуримтлагдaх   шинж тэмдэг   (хүснэгт-1)   илэрсэн нь цөс, цөсний хүдийН детергент үйлдэл  зүгээс элэгний эсийн    мембраны    шингэн альфа төлвийг задлан ,гэмтээж «протонсфор нүх» бий болгон эмгэг дулаан үүсэлтийг сэдээх тааламжгуй үйлдэл явагдах нөхцөл тавигдаж байгааг   харуулах ба    үүнийг МАУ-д «цөсний халуун    өвчин    ихсэнэ... >> гэж томьёолсоэ байдаг (13).

Сонирхолтой нь элэгний хурц өвчний эмгэг жамын гол хүчин зүйл болдог вирус, цөс, этанол, ханаагүй хүчлийн хэт ачаалал, өндөр температур, стресс (3, 15, 16, 18, 20 урвал нь элэгний эсийн мембраны альфа төлвийг хэт ихэсгэн гэмтээж, О/Р-г таслан, «эмгэг дулаан» ялгаралтыг ихэсгэж, эсийг үхжүүлэх нийтлэг үйлэлтэй байхад дорно дахин, МАУ-д тэдгээр элэгний халуүн шарын өвчнийг сэ­дэх үйлдэлтэй гол хүчин зүйлүүдийг нян халдвар, архи, цөс, халуун тослог идээ ундаа, гал наранд хэт шарагдах хэтэрхий уурлаж цочирдох гэсэн арай өөр хэлц томьёоллоор болохоос бус ав адилхан мөн чанараар илүү ч үгүй дутууч үгүй базан илэрхийлсэн байдаг (13).

Судалгааг  цаашид үргэлжлүүлэн өвчин үүсгэсний дараах 7, 14. 21, 28 дахь хоногуудад ажиглалт явуулахад (хүснэгт   ¹1) хурц үрэвслийн үеийнхээс  ялгаатай нь ӨХИП-ийн бүтээгдэхүүн: ДК, МДА, ШС-ийп хэмжээ 1,16—4,8 дахин судалгааны 28 дахь хоногт ДК, ШС~ ийн үзүүлэлтээр хэвийн үеийнхээс ч 1,1 дахин багассан нь хурц үрэвслийн үед элэгний эсийн МБ-д аль-фа төлөв, ханаагүй хүчил хэт задран алдагдаж, оронд нь ханасан хүчил, хатуу бетта төлөв нэмэгдэн,. зуурамтгай чанар ихсэж байгаагийн (6, 16) баталгаа юм. Энэ нь «...арвидсан шар  амирлаад болоч үл амирлаад бадганд хувирна..> гэсэн МАУ-ны томьёололтой нийцэж (13) элэгний халуун өвчний үр дагавар элэгний хүйтэн бадган өвчин сэдээгдэж байгаагийн илрэл бөгөөд элэгний эсэд МБ-ийн зуурамтгай чанар ихтэй бетта төлөв хэт нэмэгдэх нь түүнийг уураг нийлэгжүүлэх, хоргүйжүүлэхэд цөс нийлэгжүүлэх үйл  ажиллагааг ноцтой алдагдуулахын  хамт (5, 10) хоргүй хавдрыг сэдээн өдөөж эмгэг үйдэл үзүүлнэ (4,6,11). Өөрөөр хэлбэл элэгний хурц үрэвслийн үед түүний эсийн МБ-д ӨХИП хүчтэй өдөөгдөж, мембран задарч «нүх» үүсэн,   дулаан ялгарч» эс үхжин, альфа төлөв алдагдах буюу МАУ-ны онолоор бол шарын халуун ихсэх тутам «хавдар» үүсэх алсын үр дагаврын магадлал (альфа-бетта  механизмаар) зайлшгүй нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна. Элэгний хорт хавдрын үед түүннй эсийн бөөм, микросомын мембранд зуурамтгай чанар ихтэй, бетта төлийг бий болгодог холестерн, сфингомиелин зэрэг ханасан хүчлийн хэмжээ 1,4-4,8 дахин нэмэгдэж, «ДНХ-мембраны цогцын» харилцан уялдаа нь хавдрын эсийн: ургалтыг сэдээх буюу эсийн хуваагдлын фaзийг идэвхжүүлэх, ДНХ-нйн нийлэгжилт, ДНХ, РНХ-полимераза ферментийн идэвхийг дээшлүүлэх чиглэл рүү өөрчлөгддөг байна (4, 6, 11). Ийнхүү «элэгний эсийн МБ-ийн альфа бүтцийн задрал—бетта бүтцийн давамгайлал», « элэгний халуун өвчин-хүйтэн бадган өвчин» гэсэн эмгэг жамын харилцан уялдааг илрүүлсэн нь уг эмгэг холбоог таслах замаар элэгний хурц, архаг өвчин хорт хавдрын алсын үр дагавраас сэргийлэх,  эмчлэх    үйлдэлтэй шинэ жор бүтээх онолын үндэслэлийг бий болгож байгаа юм. Ийм жорын найрлагад: нэгдүгээрт мембраны альфа төлвийн задралыг шууд багасгадаг антиоксидант, мембран бэхжүүлэгч эмүүд, шууд бус замаар багасгадаг иммуномодулятор, иммунодепрессант, хоёрдугаарт мембраны цооролтыг асар бaгaсгадаг мембран нөхвөрлөгч эмүүд, гуравдугаарт цөсний тогтонгшилыг багасгадаг буюу түүний детергент. протонофор үйлдэл элэгний эсийн мембранд явагдахаас хамгаалах үйлдэлтэй цөс хөөх, цөсний нийлэгжилт ялгаралтыг сайжруулдаг эмүүдийг оруулах шаардлагатайг бидний судалгаа харуулж байна {Хүснэгт№ 1). Үүнтэй холбоотойгоор дорно дахин, МАУ-д олон зуун жилийн туршид элэгний халуун, хүйтэн бадган өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалт жоруудын найрлагад эмчилгээний дээрхи үндсэн зарчим тусгагдаж чадсан эсэх тухай асуулт урган гардаг. Тvвд Монгол уламжлалт анагаах уxaaны элэгний хүйтэн, халуун өвчинд голчлон хэрэглэгдэж байсан дэгд, дэгдгэнэ, барбад, башига,манчин, тагш зэрэг ургамал, амьтны гаралтай 20 гаруй бэлдмэл дээх явуулсан судалгаанаас үзэхэд 12,19,22,13,30 тэдгэрийн фармакологи үйлдлийн механизм нь дээрхи  гурван хүрээнд л ерөнхийлөн зангигдаж  байгаа  буюу антиоксидант, мембран бэхжүүлэх, мембран нөхвөрлөх, иммуномодулятор (шууд бус мембран    бэхжүүлэх)   цөсний нийлэгжилт, ялгaралтыг сайжруулах үйлдлийг голчлон үзүүлж байгаа нь мэдэгдлээ. Гэтэл орчин үеийн анaгaах    ухaаны  практикт элэгний xypц хурцдуу архаг үрэвсэлт өвчний үед эмчилгээний өндөр идэвхтэйд тооцон хэрэглэдэг легалон (силибор, карсил), эсенциале,   левамизол, преднизолон, аллохол, Лив—52 зэрэг эмүүд нь мөн л мембран бэхжүүлэх, антиоксидант, мембран нөхвөрлөх, иммуномодулятор, цөс хөөх  үйлдлийн (7, 17, 24, 25) замаар элэгний эсийн үхжил, гэмтлээс хамгaалaх үйлчилгээ үзүүлдэг бэлдмэлүүд байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Эндээс үзэхэд орчин үеийн анагаах ухаанд бол элэг хамгаалах, антиоксидант, мембран бэхжүүлэх мембран нөхвөрлөх, иммуномодулятор, цөс хөөх үйлдэлтэй гэсэн,     дорно дахины анагаах ухаанд бол гашуун амттай, хүнд, хүйтэн, мохдог эрдэм, чадалтай гэж томьёолсон  хэлц, илэрхийллийн ялгаа байгаа боловч угтаа энэ хоёр анагаах   ухаанд элэгнй өвчний үед хэрэглэдэг эмүүдийн үйлдлийн мөн чанар нь элэгний эсийн мембраны шингэн альфа төлөв, түүний задрал гэсэн нэгдмэл нэг цэг дээр хоёр талаасаа ирж, мөргөлдөн тохирч байгаа нь илт байна. Мөн    элэгний халуун хүйтэн бадган өвчний тухай дорно дахины анагаах  ухааны ойлголт болон элэгний хурц архаг үрэвсэл, хорт хавдарын тухай ОҮ-ийн анагаах ухааны онолын хоорондоо эрс ялгаатай мэт томъёоллын дунд «гүүр  болон холбогч» нь элэгний эсийн МБ-ийн шингэн альфа төлөв, түүний задрал—гэмтлээс нөхцөлдсөн эмгэг үзэгдлүүд байгаа нь илт харагдаж байгаа бөгөөд ийм ч байдлаараа <хий,    шар, бадган, мембрант байгууламж» гэсэн ерөнхий санааг «элэг-шар-альфа төлөвт мембран элэгний халуун шарын өвчин, альфа төлвийн задрал элэгний хүйтэн бадган өвчин—МБ-ийн хатуу бетта төлвийн ихсэлт> гэсэн жижиг хүрээнд дахин батлан харуулж байна. Эцэст нь хэлэхэд элэгний эсийн инвитро загвар дээр «эзэн биеэс» нь харьцангуй салган явуулж байгаа орчин үеийн нарийвчилсан судалгaанууд нь зарим тохиолдолд бүх биеийн түвшингийн илэрхийллээ олж чадахгүй байдалд орж болзошгүй байхад элэгний халуун хүйтэн бадган өвчний тухай дорно дахины анагаах ухааны томьёолол нь эд, эсийн түвшингийн баталгaажилт байхгүй хэтэрхий ерөнхий хийсвэрлэсэн чанартай байгаа зэргээр нэг бол хэт нарийвчилсан, эсвэл хэт ерөнхийлсөн туйлшрал бий болсноос нөхцөлдөн тэдгээрийн хооронд үүсч болох хоосон зайг элэгний эсийн МБ-ийн шингэн альфа төлөв - элэгний шaрын хaлууны тухай ойлголт гэсэн шинэ санаагаар дүүргэн баяжуулж, элэг хамгаалах үйлдэлтэй нийлмэл жор бүтээх шинэ зарчим боловсруулсанд бидний  ажлын шинэлэг тал оршино

Ном зүй

1. М.Амбага. Аанагаах ухаан 1991. № 1, 38—43.
2. М.Амбага, Б.Саранцзцэг, Т.Долгорсүрэн. Анагаах ухаан, 1990 № 1 3—10.
3. В.Ф.Антонов. Липиды н ионная проявцаемость мембран., М, 1982, 151.
4. Н.К.Бердинскнх, Ц.Л.Санина, Е.П.Гула, Вестник АМН, СССР. 1982, № 3, 53—57.
5. Е.А.Бородин, Е.И.Побрецов, Е.И.Карасевич. Биохимия, 1981. № 6, 1109—1119.
6 Е.Б.Бурлаков, Н.Н.Пальмина. Вестник АМН СССР, 1982, № 3, 74—78
7. А.И.Венгеровский, А.С.Сапатчков, Фарм. и TOKCRX, 1938 № 1, 89—93.
8. Ю.А.Владимиров, А.И.Ар¬чаков, Перекисное окисление липидов в биологических мембранах, М, Наука, 1972, 252
9. В.Г.Боцвадзе, Н.Н.Блустовецкий, A.А.Жухова. Журн. Биохимия, 1990, 12, 2195—2200. Л.Б.Дудник, М.Б.Биленко, A.В.Алесенко. Бюл.экс-пер. биол. и мед. 1980, №■ 5, 556— 558.
11 Э.Б.Дятловицкая, Л.Д Бергельсои. Вестннк АМН СССР 1982. № 3, 42—48.
12. И.3.Жигачев, А.И.Цукерман, Э.Я.Каплан. Журн. Биохимия, 1983. № 2, 254—259.
13. Б.Жигмэд. Монгол анагаах ухааны үндсэн онол, 1988, 416.
14. А.М.Журавлев, А.И.Журавлева. Сверхслабое свечение сыворотки кровя и его значение в комплексной днагностике. М 1975 126. \\\\\\\'
15. Я.Кагава, Биомембраны, М, Высшая школа, 1985, 303.
16. А.Г.Марачев, А.Г.Лалинский. Журн. Физ. человека, 1989, ДГо 6, 46—55.
17. М.Д.Машковский, Лекарственные средства, М, 1985, 576.
18. Ф.3.Меерсон. Патогенез д предупреждение стрессорных и пшемических повреждений сердца, М, 1984, 272.
19. С.М.Николаев. Журн. Фарм п токсик, 1983, 11, 79—82.
20. В.Ф.Нисевич, Н.И.Учайкня, Тяжелые п злокачественные формы вирусного гепатита ү детей, М, 1982, 288.
21. Т.И.Новгородов, Т.И.Гудзь,. Н.Е.Кушнарева. Журн. Биолог. мембраны, 1990, № 9, 945—956.
22. Растения тибетской медицины, Новосибирск, 1989, 159.
23. Б.Саранцэцэг. М.Амбага, ШУА-ийн мэдээ, 1991, № 3, 42—45
24. Н.П.Скакүн. Журн. Фарм и токсик, 1984, № 4, 105—108.
25. Н.П.Скакун, И.П.Мосейчук. Журн. Фармация, 1989, № 4, 67—69.
26. В.П.Скудачев, Энергетика
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1904
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК