Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Сонсголын ясыг шилжүүлэн суулгаж, сонсгол сайжруулах мэс заслын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Доктор профессор Л.Шагдар

 

Тимпанопластик мэс заслыг хийж эхэлсэн 1950-1960 оны үед сонсголын идэгдэж салсан алх, дөш яснуудыг бүр мөсөн авч Вульштейны сонгомол аргын III-IV хувилбарыг ашигладаг байлаа. Олон жилийн ажиглалтаас үзэхэд Вульштейны 1, 2-р хувилбар буюу хэнгэрэгний том тогтолцоо үүсгэж хийсэн мэс заслын үр дүн нь (1) 3, 4-р хувилбарын (хэнгэрэгний бага тогтолцоо үүсгэсэн буюу дунгийн цонхыг хучих) үр дунгээс ямагт их байсан учраас сонсголын яс эдэгдэж, сонсголын ясны холбоо салсан тохиолдолд ихэнх мэс засалч, судлаачид тимпанопластикыг ямар нэгэн аргаар 1,2-р хувилбарыг шилжүүлэн хийхийг оролдох болсон юм.

Сонсголын салсан ясыг хооронд нь холбож (оссикуло-пластик) хэнгэрэгний том тогтолцоо үүсгэн авиа дамжуулах аппаратыг сэргээхийн тулд янз бүрийн материал, шүд (32), хумс (4), зэвэрдэггүй ган, тантал, алт (15,39) цогцосоос авсан хэнгэрэгтэй яс, өвчтөний чихний дэлбээнээс авсан буюу нөөцөлсөн мөгөөрс (12,24) өвчтөний өөрий нь алх дөшний үлдэгдэл зэргийг ашиглаж байна. Салсан сонсголын ясыг янз бүрийн цавуугаар наах (29,29)  арга хэрэглэсэн­ боловч дунд чих, дотор чихний салст бүрхэвч, дотор чихний ясанд сөнөрөлт өөрчлөлт гаргадаг, дотор чихний мэдрэлийн авуур, зангилаа, судас зэрэг авиа хүлээн авах хэсэгт муу нөлөө үзүүлдэг нь туршлагаар нотлогджээ (26,16); Салсан сонсголын ясны хэлхээсийг нийлэг (материал болох полиэтилин гуурс (7), тефлон (28,13) зэргээр холбож болдог боловч мэс заслын дараа 1/4 тохиолдолд гадагш түрэгдэн гардаг байна. Эрдэмтэд, титанаар хийсэн хиймэл яс 3, пластипор гэдэг бионийлэг материалаар хийсэн ТОР, POP гэдэг хоёр янзын (25) хиймэл яс хэрэглэсэн боловч энэ арга өргөн дэлгэрсэнгүй.

Эдгээр нэхдэсийг хэрэглэхэд мэс заслын үр дүн нь уг материалын хэлбэр хэмжээ, авиа дууны долгионыг дамжуулах чанар, мултарч тулгахгүйгээр бэхлэгдсэн байдал, орчныхоо эд нэхдэст хир тохирч байгаа харшил болон дархлалын урвал өгдөг эсэх зэргээс шалттаална. Жишээ нь төмрөөр хийсэн хиймэл яс бэхэлсэн ясны орчимд дарж үхжил үүсгэдэг байхад нийлэг материалын бэхэлгээ муугаас мултарч, сонсголын ясны холбоо дахин салах зэрэг сөрөг нөлөө гардаг байна.

■ 1960 оны эхнээс өвчтөний дөш ясны байршлыг дөрөө алх хоёрын хооронд өөрчлөн суулгаж (интерпозици, репозици, транспозици) сонсголын ясны хэлхээсийг сэргээн 69,4% тохиолдолд сайн үр дүнд хүрсэн байна (21). Энэ аргын (гол дутагдал нь дөш дөрөөний сэнжнээс амархан мултардагт оршино. Сүүлийн жилүүдэд cohсголын ясны хэлхээсийг сэргээхэд өөр хүн, цогцосоос авсан яс (алло) хэрэглэсэн талаар туршилт шинжилгээний болон (6) эмнэлгийн ажлууд (17,11, 23, 5, 29) хийгдэж 70-93,1% сайн үр дүнд хүрсзн байна. Шилжүүлэн суулгасан өөр хүний дөш яс нь яваандаа уг өвчтөний ясаар солигддог (22), сөрөг үзэгдэл ховор үүсгэдэг, суулгасан яс нь яваандаа маш нимгэн салст бүрхэвчээр хучигдсан байдаг (17) зэрэг сайн
талтай байна. Суулгасан яс нь эсрэг төрөгчийн чадал болон цусны судсаар бага учраас ховхорч унадаггүй, (11) дунд, дотор чихэнд сөрөг нөлөө үзүүлдэггүй, хэлбэр хэмжээ нь өөрчлөгддөггүй, 2 долоо хоногоос 2 сарын дотор тэжээлээр бүрэн хангагддаг зэрэг онцлогтой (30,31). Цогцосноос авсан сонсголын яс, хэнгэргийг циалитийн сулхан (1:5000)  уусмал (10,18), 4%-ийн  формалины уусмал (14, 23), 70%-ийн спирт (1, 31, 18), j—туяагаар шарх зэргээр хадгалах, ариутгax аргуудыг хэрэглэдэг боловч эдгээр нь сайн муу талтай байдаг. Тухайлбал циалитийн уусмал нилээд хортой бөгөөд түүнд хадгалахад яс ургах үзэгдэл гардаг байхад, 70%-ийн спиртэд удаан хадгалагдсан буюу j - туяагаар ариутгасан ясны чанар алдагдах, эдгэрэлт нь муудах зэрэг сөрөг үзэгдлүүд гардаг бйана. Францын хэсэн эрдэмтэд (20) цогцосны материал ашиглан 170 өвчтөнд мэс засал хийжээ. 34,7%-д цогцосын хэнгэрэг, 49,3%-д хэнгэргийг сонсголын ястай нь хамт шилжүүлэн суулгаж мэс засал хийхэд 31%-д нь хэнгэрэг дахин цоорч, 23%-д өвчин дахих,сонсголын яс мултрах, хэнгэрэг үрэвсэх нь ажиглагджээ. Дээр дурьдсан хэвлэлийн тойм материалуудаас өвчтөний өөрийн болон цогцосноос авсан сонсголын ясыг авч хэрэглэх нь бидний сонирхолыг илүү татаж байгаа юм. Учир нь                                                                                                                                              

1. Сонсголын яснууд нь орчиндоо бүрэн зохицсон байна.

2. Хэмжээ хэлбэрийн хувьд яг тохирсон.

3. Ямар нэг эсрэг төрөгчийн нөлөөгүй.

4. Авах хадгалах, хэрэглэхэд хялбар байдаг.

Бидний судалснаар дунд чихний apxar булаг өвчний учир хэнгэрэгний тогтолцоог сэргээх мэс засал хийлгэсэн  180 өвчтөний  76,1%-д (1) нь сонсголын аль нэг ясанд өөрчлөлт орж сонсголын ясны хэлхээс тасарсан байлаа. Эдгээрээс хамгийн их хэврэг, үрэвсэлд өртөмтгий яс нь дөш алх байлаа.

127 (71,2%) тохиолдолд дөш, 59 (32,8%) өвчтөнд алх яс ямар нэгэн хэмжээгээр согогтой болсон байв. Ялангуяа дөшний урт сэртэн хамгийн түрүүнд идэгдэж дөш дөрөөнөөс салсан байдаг. Харин алх дөш хоёрын холбоос салах нь арай бага тохиолддог байна. Ийм нөхцөлд дөрөө дөшний холбоог сэргээх асуудал гол болон тавигдаж байгаа юм. Дөрөө дөшний холбоог сэргээх зорилгоор бид 1987-1989 онд нөөцөлсөн дөш, алхнуудыг ашиглав. 16-41 насны (дундач нас нь 28,2) 48 өвчтөнд мэс засал хийв. Халдварт бус өвчнөөр нас бараад 12-24 цаг болсон цогцосноос ариун нөхцөлд сонсголын алх  дөш ясыг авч 0,5%-ийн формалины уусмалд хийж 5-7 хонуулсны дарaа формалины 0,25%-ийн уусмалд хийж хөргөгчинд удаанаар хадгална. Ингэж даршилсан сонсголын ясыг хэрэглэхийн өмнө физиологийн бүлээн yyсмалаар сайтар угаана. Дөш ясны урт сэртэн идэгдсэн үед дөш дөрөөний үеийг сэргээх 4 янзын хувилбарыг хэрэглэв. Үүнд: 1-р хувилбар дөшний урт сэртэнгийн зөвхөн үзүүр идэгдээд дөш дөрөөний үе салсан боловч дөшний урт сэртэнгийн үзүүр дөрөө­ний сэнжинд хүрч байгаа тохиолдолд алх ясны толгойг хавчуулж суулгав. Тэхдээ алхны толгойн бөөрөнхий гадаргууг дөрөөний сэнж дээр тавиад арай хавтгай гадаргууг дээш нь харуулж ивж тавих нь сайн байлаа. Энэ хувилбараар 11 хүнд мэс засал хийснээр хагалгааны өмнө байсан агаарын дамжуулалт, ясан дамжуулалт хоёрын ялгааг бүрэн арилгав. 2-р хувилбар: Дөшний урт сэртэн арай урт газар үхжиж түүний үзүүр дөрөөний сэнжинд хүрэхгүй байвал нөөцөлсөн алхны богино сэртэнг дээш харуулсан байдлаар алхны толгойг дөшний сэнжинд суулгаад алхны хүзүүнд уг өвчтөний дөшний урт сэртэнг хөндлөн тавина. Ингэж тавихад нэг талаас тавьсан алхны толгой, нөгөө талаас богино сэртэн дөшний урт сэртэнг түшиж мултрахгүй байлгахаас гадна бат тавигдсан дөшний урт сэртэн нь дөрөөний дээр хавчуулсан алхыг мултруулахгүй байлгах зорилготой. Ийм аргаар 7 хүнд мэс засал хийсэн нь бүгд амжилттай боллоо. Дээрх хоёр хувилбараар мэс засал хийлгэсэн хүмүүсийн сонсгол бараг хэвийн түвшинд хүрсэн нь дөрөө ясны булчин, алхны шөрмөс холбоосууд хэвийн байсантай холбоотой гэж үзэж байна. 3-р хувилбар: Дөш ясны урт сэртэн нийтдээ уусаж, алх дөрөө яс байгаа нөхцөлд дөшний үлдсэн их биеийг дөрөөний сэнж дээр суулгаад дөшний богино сэртэнг алхны ишний цаагуур оруулан дзвхдэнэ. Ийм аргаар 20 хүнд мэс засал хийхэд 16 хүнд хагалгааны дараа сонсгол сайжирч. 4 өвчтөнд сонсгол сайжирсангүй. Сонсгол сайжраагүй шалтгаан нь хагалгааны дараа дөш ясны байрлал өөрчлөгдсөнд оршино. 4-р хувилбар: Дөш, алх яс уусч эвдэрсэн үед дөшний үлдсэн ясыг буюу нөөцөлсөн дөшийг  дөрөөний сэнжинд их биеэр нь суулгана. Ийм аргаар 10 хүнд мэс засал хийсэн нь амжилттай боллоо. Жишээ нь: Өвчтөн О. 23 настай, эрэгтэй. Хоёр талын чихний сонсгол муу учир эмчлүүлэхээр 1990 оны 12-р сарын 5-нд хэвтсэн. Хоёр чихнээс багаасаа эхлэн үе үе булаг гоождог байсан, эмийн эмчилгээ хийгээд 10-р сараас хойш булаг гараагүй. Сонсгол муу, өвчтөнийг үзэхэд хоёр талын чихний хэнгэрэгний татагдсан хэсэг нийтдээ цоорсон, зүүн талын чих нь чийглэг, хэнгэргэн хөндийн дотор ханын салст бүрхэвч хөөнгө. Сонсголын гуурсны үйл ажиллагааг шалгахад 3-р зэргийн онгорхой. Баруун чихний хэнгэрэгний татагдсан хэсэг нийтдээ цоорсон, хэнгэрэгний дээд хэсгийн үлдэгдэл нь цайвар ягаан өнгөтэй, алх тодорхойлогдохгүй байв. Хэнгэргэн хөндий хуурай, ялгадасгүй, хөндий дотор хана цайвар ягаан, салст бүрхэвч нь нимгэн, сонсголын (ryypc 2-р зэргийн онгорхой, чихний ясны зургийг авахад хөхөнцөрсэртэн нягт, ясны уусалт болон идэгдэлт тодорхой лorдоогүй байв. Баруун чих нь шивнэх үгийг 1 м-т ярих үгийг 3 м-т сонсож байв. Ясны дамжуулалт хэвийн, агаарын дамжуулалт 44 дБ буурсан. Үгийг 80 дБ-д 100% сонсож байв. 1990 оны 12-р сарын 10-нд баруун чихэнд тимпанопластик мэс засал хийв. Мэс заслын үед чихний гадна сувгын арьсыг ар хана, дээд ханаас нь хуулаад чихний сувгын ясан хэсгийн ар ханаас ясыг цүүздэн авч хэнгэрэгний хөндийг микрecкопоор шалгаж үзэхэд дөрөө яс бүтэн хөдөлгөөнтэй, дөш алх хоёр байхгүй болсон байв. Дөрөөний сэнж дээр дарахад дунгын цонхонд перилимфийн цалгилт тодорхойлогдож байв. Урьд  хананд сонсголын гуурсын үзүүр цэвэр, онгорхой харагдаж байв. Сонсголын яснаас ганц дөрөө үлдсэн учраас нөөцөлсөн (Алло) дөшийг физиологийн бүлээн уусмалаар сайтар угаасны дараа түүний их биенд өрөмдөж гаргаад жаахан хонхороор, дөрөөний сэнжинд суулгав. Үүний дээгүүр чамархайн булчингийн хальсаар хийсэн нөхөөс тавьж хэнгэрэгний хөндийг битүүлэхэд сонсгол сайжирч байв. Чихэнд гидрокортизоны эмульстэй чихээс тавьж чихний шархыг битүүлж оёв. Хагалгааны дараахь эдгэрэлт хэвийн өвчтөн 20 хоногийн дараа гарахад сонсгол дунджаар 18 дБ сайжирсан хэнгэрэг эдгэрсэн, бүрэн хөрсжөөгүй байв. 6 сарын дараа үзэхэд ясан дамжуулалт хэвийн, агаарын дамжуулалт хоёрын ялгаа 15 дБ хүртэл буурсан, үгийг 60 дБ-д 100% ялган сонсож байв. Шивнэх үгийг 5м газраас сонсож байв. Шинэ хэнгэрэг цайвар өнгөтэй хөдөлгөөнтэй бүтэн байлаа. Сүүлийн хоёр хувилбарыг хэрэглэхдээ дөшний их биенд дөрөөний сэнж багтах хонхорхойг өрөмдөж гаргаад хоёр ясыг хонхорхойгоор нийлүүлэх нь ясны хэлхээ холбоо салахaac урьдчилан сэргийлэх сайн арга юм. Mэc заслын дараа сонсгол сайжраагүй дөрвөн өвчтөнд 6 сараар 2 жилийн дараа дахин мэс засал хийхэд шилжүүлэн суулгасан яс хэлбэр, хэмжээгээрээ ямар ч өөрчлөлтгүй шинэ хэнгэрэгтэй сайтар наалдсан хөдөлгөөнтэй байлаа. Энэ байдлаас үзэхэд шилжүүлэн суулгасан өөр хүний болон өөрийн алх, дөш яс нь орчиндоо зохицон өвчтөнд өөрийн яснаас огт ялгаагүй болж ямар ч эсрэг төрөх  нөлөө үзүүлээгүй байна. Бидний хийсэн судалгааг гадаадын судлаачдын ижил төрлийн ажлуудтай хaрьцуулан дүгнэхэд сонсголын ясыг шилжүулэн суулгаж дунд чихний авиа дамжуулах аппаратыг сэргээж тимпaнопластик мэс засал хийх нь сайн үр дүнтэй арга болох нь батлагдаж байна.

 

Ном зүй

1. Шагдар Л. Клинико-аудиологические аспекты тимпанопластики в условиях МНР. Автореф.дисс д-ра. мед. наук. Киев,1988.
2. Боярский Г.Ф. Вопросы тимпанопластика и перспективы применения склеивающих материалов. Автореф.дисс канд. мед. наук. Киев. 1971
3, Гусаков А. Д. Использование титана в тимпанопластике. Вопроса теоритической и клинической медицины. Научные трүды ЦО-ЛИУВ М., 1978. с. 70-72.
4. Мишенький И.В., Ситников В.П. Использование ногтевой пластинки в качество аутотрансплантата при оссикулопластике Вестн. оториноларинг., 1971. №1 - С. 91-92.
5. Родин В.И, Нечипоренко В.П. Гомотранснплантаты наковальни при слуховосстановитальных. операциях. Ж. ушн., нос. и горл. Бол-1969. - №6. - С 42-44.
6. Родин В.И., Начипоренко В. П. Баранов В. П. О жизнеспособности гомотрансплантатах слуховых Косточек. // вест. огорино аринг , 1971- №3 -С. 41-45.
7. Хечинашвили С. Н. Тоории и практика слуховосстанозительной хирургии. Тбилиза 1963.
8. Alford В. Mc Farlane J., Neely J. Replacement of the Tympanic Membrane. // Laryngoscopе, 1976 86, 2, 199-208
9. Decher H. Dio crylapexie bei der Tvmpanoplasiik, // HNO,-1971 —19, 8c 239—241
10. Fisch U. Zur Rekonstruktion ber Gehorknochelchenkette HNO1978, 26, 2, 53—56.
11. Gagnon W , Diche Larochelle, D., Willianis. M. Homografts of the Middle Ear. ((Arch. Otola. ryng., 1979, 105,1, 36—38.
12. Glasscock M, Honse W., Graham M. Homograft Tianspiants of the Middle Ear ((Laryngoscope, 1962, 82,5, 868—881.
13. Janeke J. Shea Self-Stabilizing Proplast total ossicular Replacement Presthesis in Tympanoplasty . Laryngoscope* 1975, 85, 9, 1550-1556.
14. Jronside W., The Tympanic Mempanic Membrane Ossicular chain Block Jmplant—Early impressions. «J. Laryng., 1976, 10 c, 9. 845—852.
15. Klein M. Utilisation d une prothese chondrro-metallique Lorsqua la chaine ossiculaire est detruite. //Ann. Otol-Laryng 1978, 96, 3, 151—165.
16. Koltai P., Eder A Evalution of three cyanoacrylate glues for ossicular reconstruction. //Ann.otol., 1983, 92,1, 29—32
17. Lenthicum F., Ossicular Transplants: Histologic Findings in Animals and Man. //Laryngoscope. 1977, 87, 3, 391—397.
18. Horowitz M., Sterilisation of Homograft Ossicles by Gamma Radiazion //J. Larung. 1979, 93, 11, 1687—1689.
19. Pappas D. Goblet Prothesis in Ossicular chain Reconsfructionf //Otolaryngology. 1979, 87, 1,73-74,
20. Perrin A. Mendoza R., Baril ch. oth. Results anatomiqnesa long terme des homogreffes tympaniques. //Ann. Otolaryngohis. cervicofoc 1987. 104, Nsg 535—539.
21. Pennigton C. Incus interposition techniques Ann. Otol. 1973, 82, 4, 518, 531.
22. Plester D. Homologe Transplantate in Mittdohr. //laryng. Rhinol., 1975, 54, 3, 191—195.
23. Portmann M. Lacher G. Sixans d experience en homograffas Tympanoossiculaires //Journ franc. d\\\'oto-rhino-Larung. 1977, 26, 1, 43-48.
24. Schuring A., oth. Reconstructing the absend lenticular pro¬cess. //Laryngoscope. 1987, 97, lo, 1150.
25. Shea J. E mmett J. Biocompati¬ble Ossicular jmplants. //Arch Otolaryng., 1978, 104, 4, 191—196.
26. Smyth. G., A. Keer A. Histoacryl (Buryl Cuanoacrylate) as an Ossicular Adhesive. //J. Laryng. 1972, 88. 6. 438—542. .
27. Strauss P., Pult P., Kurzeja A., Jeselstein M , Mach P. Verbessert Human-Fibrinkleber die Ergebnisse der Tympanoplastik. //Laryng. Rhinol. Otol. 1984, 63, 12, 615-617.
28. Tabor J. Reconstruction of the Ossicular chain. //Aren. otola¬ryng. 1970. 92. 2. 141—146.
29. Tos M. Allograft stapec incus Assembly //Arch. otolaryng. 1978. 104, 3, 119—121.
30. Viscomi V. Homografts in middle Ear Surgery. //Laryngoscope, 1978, 88, 7, 1165—1169.
31. Wehrs R. Results of Homografts in Middle Ear Surgery. //Laryngoscope. 1978, 88, 5, 808—815.
32. Zini C. Rekonstrukeja Rosteczek stuchvych protezami Z tkanki zehovej. Otolaryng. Pol 1972, 26, 3, 281—284
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1202
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК