Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 2(107)
Архаг гломерулонефрит ба архаг тонзиллит
( Судалгааны өгүүлэл )

Д. Агиймаа, П.Пүрэвжаргал

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

115 patients with acute glomerulonephrits aged from 3-17 were studied to analyze' clinical features and dynamics. The study result shows that:

There are 2 times more boys with acute glomerulonephrits, than girls are.

The majorities (76.2±4.6%) from investigated children were with chronic diseases and of them mainly were tonsillitis and caries.

Although cause of acute glomerulonephrits the majority a case (44.3±6.9%) was not determined, respiratory infection and tonsillitis more caused.

Tonsillitis and othier chronic diseases slowed dynamic of acute glomerulonephrits.

Pp. 4, Table1, References 5

Цочмог гломерулонефритийн гематурийн хамшинж (ЦГНГХ) үүсэхэд стрептококкийн халдвар гол үүрэг гүйцэтгэдэг тухай олон эрдэмтэд нотолсон билээ. (Trous-3630,1865, М.Шашкин, 1993, Л.Т.Теблоева, 1997) Харин сүүлийн жилүүдэд стрептококкийн халдвараас гадна вирусийн халдвар ялангуяа амьсгалын цочмог халдвар илүүтэй эл өвчний шалтгаан болж байгааг бичих боллоо. (Д.В.Длин.1993, CV. Lin, 1997).

Хэдийгээр энэ шинж нь гломерулонефрит (ГН) дотроо хамгийн эерэг тавилантай боловч ЦГНГХ үүссэнээс 1-3 жилийн дараа дахин эдийн шинжилгээ хийж үзэхэд зөвхөн 17%-д бүтцийн ямарч өөрчлөлтгүй гэх баримт нь эл өвчнийг эмчлэн сэргийлэх асуудал чухал болохыг харуулж байна. ЦГНГХ-ээр сургуулийн насны болон хөвгүүд голлон өвддөг, өвчлөл 9, 10, 11 саруудад их байдаг ажээ. (Н.А. Коровина, 1990)

1997 онд ЭНЭШТ-д хэвтэж эмчлэгдсэн бөөрний өвчтэй 605 хүүхдийн тэн хагас 301 (49.7±2.9%) ГН байсны 115 (38.2±4.5%) ЦГНГХ байна.

Материал, арга зүй

Бид ЦГНГХ-ийн эмнэлзүйн онцлог ба явцад тонзиллит болон бусад архаг голомтууд нөлөөлж буй эсэхийг тогтоох зорилгоор ЭНЭШТ-ийн бөөр, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн тасагт 1997 онд хэвтэж эмчлэгдсэн 3-17 насны 115 хүүхдийн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийлээ.

Үр дүн

ЦГНГХ-ээр хөвгүүд 76{66.08±5.4%), охид 39(33.9±7.6%) өвчилсөн байна. Харин насны бүлэг болгон үзэхэд бүлгүүдийн хооронд бараг ялгаа гарсангүй /р>0.05/. Үүнд:

3-7 насны 41(33.7+7.5%)

8-12 насны 42(36.5±7.4%)

13.17 насны 32(27.8±7.6%)

 Судалгаанд хамрагдагсдын 27(23.5) нь хавсарсан өвчингүй, 32(27.8±7.9%) нь архаг тонзиллиттэй. 56(48.4±6.7%) нь өөр бусад (шүдний өвчин, шимэгч хорхой, пиелонефрит, архаг гепатит, экзема г.м) хавсарсан өвчинтэй байлаа. Өвчтөний өгүүллээс үзэхэд 43±б.9% тохиолдолд өвчний шалтгаан тодорхойгүй байхад 25.2±8%-д өвчин эхлэхээс хэд хоногийн өмнө амьсгалын цочмог халдвараар, 11.3±8.8%-д цочмог тонзиллитаар өвдсөн буюу архаг үрэвсэл сэдэрсэн, 19.1±8.4-д бусад ямар нэг хүчин зүйл (арьсны халдвар, даарах, доргих г.м.) нөлөөлсөн байна.

Бидний судалгаагаар 2,5-р сарууд хамгийн их өвчлөлтэй сарууд байв. Хэдийгээр гематурийн хамшинж нь өвчний явцад 100% илрэх боловч өвчний эмнэлзүйн анхны шинж тэмдэг 69(60±5.9%)-д хавангаар, 34(29.8±7.8%)-д хаван гематури зэрэг, 13(11.3±8.7%)-д гематури дангаараа тус тус илэрч байлаа.

ЦГНГХ үүсэхэд тонзиллит онцгойлон нөлөөлж буй эсэхийг тогтоохын тулд эмнэлзүйн давамгайлан илрэх шинжүүдийг архаг тонзиллиттэй болон бусад хавсарсан өвчинтэй тохиолдлуудыг хооронд нь харьцуулан үзэхэд онцын ялгаа байсангүй. Иймээс өвчний явцыг дүгнэхийн тулд эмнэлзүйн давамгайлан илрэх шинжүүдийг хавсарсан өвчинтэй, өвчингүйгээр харьцуулан ажиглахад ЦГНГХ аливаа өвчинтэй хавсарсан тохиолдолд хордлогошилын хамшинж илүүтэй илэрдэг нь хүснэгт 1-ээс харагдаж байна.

Харин артерийн гипертензийн хамшинж хавсарсан өвчинтэй 76(86.4+3.9%), өвчингүй 21(77.8±9%) өвчтөнд илэрч, захын судасны тоог нийт 60 өвчтөнд тоолсноос хавсарсан өвчинтэй (24(48.9±10.2%)-д, хавсарсан өвчингүй 6(45.5+20.3%)-д ихсэж, хавсарсан өвчинтэй 10(20.4±12.7%)-д, хавсарсан өвчингүй 1(9.09±28.7%)-д багасаж, бусад тохиолдлуудад хэвийн байлаа.

Өвчний хөдлөл зүйг дүгнэхийн тулд хаван бууж буй, шээсний өнгө засарч буй байдлаар харьцуулахад хаварсан өвчингүй ихэнх 17(63±11.7%) өвчтөний хаван эхний 3 хоногт бууж байхад хавсарсан өвчинтэй ихэнх 66(75±5.3%) өвчтөнд 3-аас илүү хонож байж буусан байна. Харин шээсний өнгө эхний 10 хоногт хавсарсан өвчингүй 20(74.07±9.8%), хавсарсан өвчинтэй 44(50±7.5% өвчтөнд, тус тус засарсан байгаа бол хавсарсан өвчингүй 7(25.9±16.6%), хавсарсан өвчинтэй 44(50±7.5%)-д 10-аас илүү хонож байж засарчээ.

Дүгнэлт:

  • ЦГНГХ -ээр хөвгүүд охидоос 2 дахин илүү өвчилж байна.
  • Судалгаанд хамрагдагсдын дийлэнх (76.2 ± 4.5,%) нь ямарваа нэгэн хавсарсан өвчинтэй байснаас архаг тонзиллит, шүдний өвчин, шимэгч хорхой элбэг тохиолдож байлаа.
  • Хэдийгээр ихэнх 44.3+6.9% тохиолдолд өвчний шалтгаан тодорхойгүй байгаа ч амьсгалын цочмог халдвар, тонзиллит нь эл өвчин үүсэхэд илүүтэй нөлөөлж байна.
  • Архаг тонзиллит бусад архаг голомтуудын адил өвчний хөдлөл зүйг удаашруулах нөлөө үзүүлж байна.

Зөвлөмж :

Дээрх дүгнэлтүүдээс харахад ЦГНГХ-ийг цаашид тонзиллиттэй холбон нарийвчлан судалж, архаг тонзиллит, амьсгалын цочмог халдварыг цаг алдалгүй бүрэн төгс эмчлэх нь ЦГН-ээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг анхаарууштай.

Ном зүй

1,Н. А.Коровина,Л. Н, Гаврюшина,М .Шашкина Гломерулонефрит ж детей 1990г.
2.М.Г. Григ. Хронический тонзиллит и заболевания почек 1967 г.
3.Л.Т. Теблоева Актуальные вопросы детской нефрологии
Педиатрия, 1997, № 6, с.4-7
4.Д.В. Длин Патогенетическое значение респираторной инфекцим при гломерулонефрите у детей в обосновании протмвовирусной и иммуномоделирующей терапии Автореф. дисс... док. мед. наук, Москва, 1993
5.C.Y.Lun. Childhood acute glomerulonephritis. Child. Nephrol, 1997-198
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 776
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК