Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Хүний шүдний хатуу эдиин найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулгын хамаарал
( Судалгааны өгүүлэл )

H.Даваасүрэн, М.Юндэн, Ц.Норовпил

 

Хүний шүдний хатуу эдийн найрлага органик ба органик биш гэсэн хоёр ундсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтдог. Үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд тус бүр олон тооны макро, микро элементүүдээс бүрдэх ба эдгээрийн агуулга өөрчлөгдөх нь шүдний хатуу эдийн өвчлөл, ялангуяа шүд цоорох өвчинтэй салшгүй холбоотой. 2,5,6,7. Хүний шүдний хатуу эдийн, найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нийлбэр агуулгыг судалж тогтоох нь хатуу эдийн эрдэс ба органик бодис ямар хэмжээтэй байдаг, тэдгээрийн өөрчлөгдөх зүй тогтол, макро-микро элэментийн шүдний хатуу эдийн өвчлөлийн үед хэрхэн өөрчлөгдөж ямар нөлөө үзүүлдгийг илрүүлэх. улмaар өвчлөлөөс сэргийлэх арга Хэмжээ авах бололцоог бий болгоход ач холбогдолтой. Хүний шүдний хатуу эдийн найрлагын органик ба органик биш бодисын агуулгыг насны байдлаас хэрхэн хамаарахыг судалсан гадаадын эрдэмтдийн судалгаа .(1,2, 3, 4, 5, 6, 7, 8) нилээд бий. Харин яслаг эдийн (дентин) тийм судалгааг бид олоогүй. Манай оронд Монгол хүний шүдний хатуу эдийн химийн судалгаа, түүний дотор органик биш бодисын агуулгыг одоо хүртэл судалж тогтоогоогүй байна. Иймд юуны өмнө Монгол хүний шүдний xатуу эдийн найрлагын органик ба органик биш бодисын агуулгыг шүдний хатуу эд, хүн амын насны байдал, хүйсээс хамааруулан судлаж тодорхойлох зорилт тавилаа. Энэ ажилд 7-гоос 60 насны монгол хүний 76 эрүүл шүд (араа, бага араа)-ийг эмнэлгийн заалгаар авч, эрэгтэй, эмэгтэй хүйсээр ангилан 7-11, 12-15, 16-20, 21-30, 31-40, 41-50, 51-60 гэсэн насны бүлэгт хувааж судалгаа явууллаа. Судалгаа явуулахын өмнө шүд тус бүрийг гадаргуугийн наалдац зөөлөн эдээс нь цэвэрлэж, халаагуурт 100 - 150°С-т тогтмол жинтэй болтол хатаалаа. Үүний дараа шүд бүрийн пааланг яслаг эдээс нь салган. 420-450°С-т тогтмол жинтэй болтол шатааж үнсжүүлэв. Шүдний паалан яслаг эдийн найрлага дахь эрдэс бодисын нийлбэр агуулгыг гравиметрийн аргаар тодорхойллоо. Органик бодисын нийлбэр агуулгыг хатуу эдийн хуурай масс шатаасны дараах үлдэгдлийн (эрдэсийн) массын ялгавраар тодорхойлов. Судалгааны дүнг Стюдентийн шалгуурыг ашиглан вариацын, аргаар боловсрууллаа. Хүний шүдний хатуу эдийн органик ба, эрдэс бодисын агуулгын  нийлбэр хэмжээг хатуу эдийн гол бүрэлдэхүүн эдүүд (паалан, яслаг эд) нас хүйсээс хамааруулан тодорхойлж дүнг 1 ба 2-р хүснэгтэд үзүүллээ. Хүснэгтүүдээс үзэхэд эрдэс бодис шүдний паалангийн эдийн найрлагад 92,6-96,7%, яслаг эдэд 73,3-77,4%, opraник бодис паалангийн  эдэд 7,3-3,7%, яслаг эдэд 25,7-23,3%  агуулгатай байна. Паалан яс ба яслаг эдийн найрлагын органик бодисын агуулга, эрдэс бодисын агуулгатай урвуу корреляци хамааралтай байна. Хүний шүдний хатуу эдийн найрлагын эрдэс ба органик бодисын агуулагын хоорондох корреляц хамаарал нь паалангийн эдэд хүчтэй урвуу (f>0,7) яслаг эдэд шууд дунд (f>0,3) зэргийн хамааралтай байraaraap батлагдаж байна. Шүдний паалан ба яслаг эдийн найрлагын эрдэс бодисын агуулга 12-15 нас хүртэл ихсэж, органик бодисын агуулга буурч, түүнээс дээших насны бүлгүүдэд тэдгээрийн өөрчлөлт их (Р>0,05) байна. (1ба 2-р хүснэгт). Харин 7-rooc 11 насанд шүдний паалан ба яслаг эдийн эрдэс бодисын агуулга бусад насны бүлгийнхээс бага (Р<0,05) байна. Нэг ба хоёрдугаар хүснэгтээс үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүний шүдний паалан, яслаг эдийн найрлагын органик ба эрдэс бодисын хэмжээ харилцан адилгүй байна. Эрдэс бодисын хэмжээ эрэгтэй хүний шүдний пааланд эмэгтэйнхээс, эмэгтэй хүний шүдний яслаг эдийн найрлагад эрэгтэйнхээс ялимгүй (Р>0,05), харин органик бодисын агуулагдах хэмжээ эмэгтэй хүний шүдний пааланд эрэгтэйнхээс, эрэгтэй хүний шүдний яслаг эдэд эмэгтэйнхээс илүү хэмжээний (Р>0,05) байна. 7-11 насны хүний шүдний хатуу эдийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулгыг бусад насны бүлгийнхтэй харьцуулвал 12-15 хүртэлх насанд хүний шүдний хатуу эд дэх бодисын солилцоо, эрдэсжих хурд их, эрдэс бодисын агуулга бага oрганик бодисын агуулга их байхад 12-15-аас дээш насанд шүдний эрдэсжих хурд удааширч, эрдэс бодисын агуулга ихсэж (Р<0,05) байна.

ДҮГНЭЛТ:

1.   Хүний  амьдралын туршид шүдний хатуу эдийн (паалан ба яслаг эд) бодисын солилцоо, эрдэсжилт байнга явагдаж байдаг. 

2.   Эрдэс бодис хүний шүдний паалангийн эдийн (хуурай) найрлагад эр  96,47±0,13. Эм 86,12±9,27  эдийн (хуурай) найрлага-76,10±0,99. 76,53±0.78. Органик бодис эрэгтэй эмэгтэй хүний шүдний паалангийн эдийн найрлагад 3,56±0,16. 3,89±0,19. Яслаг эдийн найрлагад 24.20±0,96. 23.46±0,68.

3.    Эрдэс бодис эрэгтэй хүний шүдний паалангийн эдэд эмэгтэйнхээс, эмэгтэй хүний яслаг эдэд эрэгтэйхээс илүү, органик бодис эмэгтэй хүний шүдний, пааланд эрэгтэйнхээс эрэгтэй хүний шүдний яслаг эдэд эмэгтэйнхээс илүү хэмжээтэй байна.

Шүдний хатуу эдийн бодисын солилцоо, эрдэсжих явц хүний амьдралын туршид байнга явагдаж байдаг. Хүний шүдний хатуу эдийн паалангийн найрлагын эрдэс, органик бодисын агуулга өөр хоорондоо хүчтэй урвуу корреляци хамааралтай.

Ном зүй

1. А.И.Бегельман, Л.В.Полежаева. Сов. Стомат. 1935, №12 стр. 39-47
2. Е.В.Боровский, П. А.Леус Кариес лубов. Москва, медицина. 1979 г.
3. Е.В.Боровский, Е.В.Позюкова. стомат. 1935, №5, С- 29-31
4. В.Е.Бреус. Содернжание Кальция, фосфора и фтора в эмали различных зубов человека, стоматология, 1981, №6,стр. 52-54.
5. Н.А.Вихм. Содежание марганца втердых тканях зуба человека
В.КН;Труды казанского мед-института 1974. т. 40/а/ с.34
6. Удовицкая Е.В, Парпалей Е.А Осебенности минерализаций эмали постоянных интактных зубов удетей в возрасте 6-14 лет.стомат. 1989,стр. 63-65.
7 .Costache A. Dtschr stomat. 1963, Bd 7, s. 481-494
8. Jetkins G.N. The Phusjology and tiochamistru of the mouth, caires. res. 1978. 12. 590-612.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 970
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК