Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжлийh yйл ажиллгaahы дутагдалд хийсэн дүн шинжилгээ (1981-1989)
( Судалгааны өгүүлэл )

C.Түндэврэнцэн, Г.Мөнхбат,  Д.Тамжидмаа

 

Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанар цар хүрээ өргөжин, дээшилж байгаа хэдий ч эмч, эмнэлгийн ажилчдын зан харьцаа, ажлын хариуцлага сахилга суларч байraa талаар сүүлийн үед хөдөлмөрчид ил тод шүүмжлэн, мэдээллийн хэрэгслээр хэлэгдэж байна. Өвчтөн түүний ар гэрийнхэнтэй зүй бусаар (харьцаж, чирэгдүүлж байгаа тухай эмч, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, өргөдөл хууль хяналтын байгууллагад шалгуулж магадлуулах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэв. Үүний шинж чанар, нөхцөл шалтгааныг тогтоох зорилгаор Улсын Шүүх Эмнэлгийн Магадлах Товчоогоор 1981-1989 онуудад шалгагдсан эмч, эмнэлгийн ажилчидтай холбоотой материалыг (И.Санжаадорж, Б.Сеченев 1969);  И.Санжаадорж, X.Лхагважав, Г.Дашзэвэг (1978); И.Санжаадорж, С.Түндэврэнцэн (1987) харьцуулан судлав. 1960-1977 онд (18 жилд) эмнэлгийн ажилчидтай холбоотой 390 хэрэг шалгагдаж байсан бол сүүлийн 9 жилд (1981-1989) 595 тохиолдол  болж 3 дахид нэмэгдсэн байдлаас дүгнэн үзэхэд ихэнх тохиолдолд (50,08%) оношлох үйл явц эмчилгээ зөв байсан ч эмч, эмнэлгийн ажилчдаас өвчтөн болон ар гэрийнхэнтэй буруу харьцсан, ёс суртахууны доголдол гаргасан, эмнэлэг хооронд чирэгдүүлсэн зэргээс болж хууль хяналтын байгууллагад шалгуулах гол шалтгаан болсон байна. Энэ байдлаас дүгнэж үзвэл: Сүүлийн жилүүдэд «эмч, эмнэлгийн  ажилчидтай холбоотой шалгагдаж байгаа хэрэг эрс нэмэгдэж байгаа нь эмнэлгийн үйлчилгээний хүрээ болон байршил хэт явцуурсан, зохион байгуулалт тааруу (Хүснэгт 2), нарийн мэргэжлийн эмч ажилчдын болгоомжгүй үйл ажиллагаа (Хүснэгт 1) зан харьцаа, ёс суртахууны доголдол ззрэг шалтгаан зонхилж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 531
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК