Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Кампилобактериоз өвчний эпидемиологийн төлөв байдал
( Судалгааны өгүүлэл )

Ж.Купул, Т.Должоо, Т.Гүнсмаа, Т.Чинбат, В.И.Минаев, В.Г.Жуковецкий

Монгол улсын ЭМЯ-ны ЭАХНСУ-ын институт (Улаанбаатар хот), ЗХУ-ы« ЭХЯ-ны халдвар судлалын төв институт (Москва)

 

 

Кампилобактериоз өвчин нь мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг (зооантропоноз) хурц халдварт өвчин юм. Энэ өвчнийг кампилобактерийн төрлийн нян үүсгэх бөгөөд дэлхийн бүх тивд бүртгэгдэж байгаа хамгийн тархмал халдварын нэг ажээ (1). Өвчлөлийн түвшин, эмнэлзүй, үгдрэл хүндрэлийн хувьд сальмоллёз, шигеллёз өвчнөөс дутуугүй болох нь судлаачдын шинжилгээний дүнгээс харагдаж байна (1. 2). Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр суулгалт халдварын 5-15%-ийг кампилобактериоз өвчин эзэлж байгаа нь эпидемологийн хувьд анхаарал татаж байна (4). Кампилобактериозын халдварынэх уурхай нь өвчтэй амьтан, хүн юм. Кампилобактерий бүх төрлийн халуун цуст амьтан, шувуудаас ялгасан бөгөөд мал, гэрийн тэжээмэл амьтан, шувуу нь хүний кампилобактериоз өвчний халдварын гол эх уурхай болдог (3). Амьтан, шувуудад кампилобактериоз өвчний тодорхой шинж тэмдэггүй явагдах нь олонтоо бөгөөд халдварын эх уурхай болох аюулыг нэмэгдүүлдэг. Кампилобактериоз өвчин дамжин тархахад хоол хүнс зонхилох хүчин зүйл байх боловч өвчтэй хүн, амьтнаас хавьтал ахуйн замаар тархах явдал элбэг тохиолдоно (5). Кампилобактериоз өвчин нь эмнэл зүйн хувьд бусад суулгалт халдваруудaac ялгагдах онцлог шинж тэмдэггүй учир түүнийг оношлоход нян судлалын шинжилгээ шийдвэрлэх ач холбогдолтой байна (6). Бид манай орны хүн ам, амьтны дунд к ампилoбактериозын өвчлөлийн түвшин нян агуулагчдын байдлыг судлах ажлын хүрээнд Улаанбаатар хот, Төв аймгийн нутаг дэвсгэр дээр судалгааны зарим ажлыг эхлэн явуулав.

Шинжилгээний материал, арга. Нян судлалын шинжилгээнд зориулж хүн, мал, амьтны баас, шулуун гэдэсний арчдас, мах комбинат, шувуун фабрикийн тоног төхөөрөмж хөргүүрт байгаа гулууз мах зэргээс сорьц авч шинжлэв. Сорьцыг ариун чанар шалгах хагас шингэн орчинд (7) aвч, урьдчилан хатааж бэлдсэн антибиотикийн бэлдмэл бүхий төмөр-эритрит-цустай агарт (ТЭЦА) (6) лабораторийн нөхцөлд хүргэн тарьж микроэрофил орчин үүсгэх зориулалттай Anabrocult-С («MER-CR» ХБНГУ) бүхий анаэростат, эксикатор, полиэтилен уут зэрэгт хийгээд сайтар битүүмжлэн 42°С-д 48 цаг өсцгөвөрлөв. Ийнхүү өсгөвөрлөсний дараа кампилобактерийнхтай төстэй колоноос наац бэлтгэн халааж бэхжүүлээд фуксинээр будаж хэлбэр зүйг судлан ТЭЦА-д дамжуулан тарьж дээрх байдлаар өсгөвөрлөн цэвэр өсгөвөр ялгаж оксидаз, каталаз, гиппуратын сорил тавьж, янз бүрийн температурт ургах чанарыг судлан ялган дүйв. Ялган дүйсэн өсгөврийг шингэн орчинд (7) —70°С-д хадгалав.

Судалгааны дүн: Цочмог суулгалт өвчтөн, эрүүл хүмүүсээс кампилобактер илрүүлэх нян судлалын шинжилгээний анхны оролдлогын хүснэгт 1-д харуулав. Ийнхүү цочмог суулгалт өвчтэй хүмүүсийн дотор кампилобактериоз өвчтөн тодорхой хувийг эзэлж байгааг тогтооснооc гадна манай оронд анх удаа эрүүл хүмүүсээс кампилобактер ялгаж «эрүүл» нян агуулагч илрүүлэв. Гэхдээ кампилобактерлозын «эрүүл» агуулагчийн хувийн жин  цочмог суулгалт өвчтөний дотор кампилобактерноз өвчтөний эзлэх хувийн жингээс үлэмж давуу байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татав. Иймд илэрсэн 7 нян агуулагчийн «голомтонд эмнэлзүй эпидемиологийн судалгаа хийв. Судалгаанаас үзэхэд нян ялгасан 7 хүний 4 нь сүүлийн хоёр долоо хоногт цочмог суулгалт өвчний шинж тэмдэгтэй байсан нь нотлогдсоноос гадна 2-ынх нь суулгалт зогсоогүй байлаа.

Кампилобактериозын эх уурхай дамжих хүчин зүйлийн идэвхийг судлах зорилгоор голомтын хавьтагсад, мал амьтан, шувууны баас, мах комбинатын тоног төхөөрөмжөөс сорьц авч нян судлалын шинжилгээ (хүснэгт 2) хийв. Ялгасан бүх өсгөвөр сонгомол тэжээлт орчинд гялалзсан тунгалаг, зөв биш хэлбэртэй 3-5 мм голчтой колони үүсгэсэн, грамм сөрөг будагддаг, Нисч яваа цахлай шиг хэлбэртэй байлаа. Төрөл зүйлийг ялган дүйсэн шинжилгээний дүнгээс үзэхэд бүх өсгөвөр нь Campilobakter jejuni байв.

    Дүгнэлт

1.   Кампилобактериоз өвчтөн, кампилобактер агуулагчдыг aнx илрүүлэв.

2.   Кампилобактериоз өвчний эмнэл зүйн хөнгөн хэлбэрээр өвчлөгсөд нь эмнэлэгт хандан очихгүй байгаагаас эрүүл нян агуулагчдын хувийн жин өндөр мэт харагдаж байв.

3.   Шувуун фабрикийн тахиа кампилобактераар ихээхэн (80%) халдварласан байна.

4.   Голомтын хавьтагсдын 71% кампилобактерилэрч байгаа нь кампилобактериозын голомтонд халдвар судлалын шаардлагаар нян судлалын шинжилгээ хийж байх шаардлагатайг харуулж байна.

5.   Урьдчилсан дүнгээс үзэхэд Монгол улсын хүн, мал амьтны дунд кампилобактерийн зөвхөн нэг зүйл эргэлдэж байна.

Ном зүй

1. Н.В.Беляева, А.Ф.Подлевский, 3.Н.Матвеева и др Клиническая характеристика острых кишечных заболеваний вызванных Сов. мед. 1987. № 6. с. 87—89.
2. A.В.Горелов. Клиника, вопросы патогенеза и этиотропной терации кампилобактериоза у детей. Автореф. дисс. канд. мед наук М.1989
3. В.И.Минаев, Н.3.Александрова, Ю.П.Пчелников и др. Эпидемиологический надзор за инфехционными болезнями М 1987 с 134-138.
4. Н.А.Чайка, Л.Б.Хазенсон, Ж.П.Бутдлер Кампилобактериоз «Медицина». 1983. 351 с.
5. Б.Л.Черкасский, В.И.Минаев, Н.3.Александроза и др. Журн, микробиол. 1989 № 8. с. 40-43.
6. Б.Л.Черкасский, Н.В.Воротынцева, Н.Д.Юшук и др, Икструкция по килинической в лабораторной диагностике кампилобактериоза. Москва. 1989. с. 40.
7. Б.Л.Черкасский, В.И.Минаев, Г.И.Герок и др. Питательная среда для обнаружения
8. Авторское свидетельство 1342017 СССР.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 886
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК