Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Хамуу өвчний идэвхжилийн зүй тогтлыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Авирмэд, Ч.Долгор, П.Цолмон, Л.Энхбаатар

 
Абстракт

    РЕЗЮМЕ

Хамуугийн дэгдэлтэд, нийгмийн хүчин зүйлээс гадна байгалийн хүчил зүйл ихээхэн нөлөөтэй. 1961-1992 оныг хүртэл 31 жилд 5-6, 11 жилийн мөчлөгтэй дөрвөн удаагийн идэвхжил ажиглагдаж оргил үед нь 10 мянган хүнд ноогдох өвчлөлийн хэмжээ 230-д хүрч байжээ. Дараагийн 5 дахь мөчлөг нэгэнт эхэлж 1992-1993 онуудад хамуугийн өвчлөлийн хэмжээ огцом нэмэгдэх нөхцөл байдал бүрэлдээд байгаа тул урьдчилан сэргийлэх далайцтай арга хэмжээг цаг алдалгүй зохиох шаардлагатай байна.

1. Өвчин эмгэгийн прогнозын асуудал.

Анагаах ухааны практикт өнөөг хүртэл гоц халдварт болон халдварт өвчний найдвартай прогноз боловсрогдоогүйгээс дорвитой apra хэмжээг урьтан авах боломжгүй, зөвхөн өвчлөгсдийг эмчлэх өвчин тарих аюулыг багасгахад эмнэлгийн байгууллагын хүчийг чиглүүлж иржээ. Энэ нь өвчлөлийн шалтгаантай бус, үр дагавартай нь тэмцэж ирлээ гэсэн үг юм. Монгол орны уур амьсгал, байгалийн  динамик  нь  2-6, 11,22, 40, 50 болон 80-90 жилийн мөчлөгт үйл явцын үр дүн гэдэг нь нэгэнт илрээд байнa. Байгалийн бүрдмэл тасгууд нь эдгээр мөчлөгийн дагуу өөрчлөгдөн хувьсах тул прогноз зохионо гэдэг нь aмаp хялбар зүйл мэт санагдаж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ шаардлага хангахуйц өндөр үнэмшилтэй прогноз  боловсруулах нь нарийн төвөгтэй ажил болох нь судалгааны явцаас харагдав. Учирч буй гол бэрхшээл нь мөчлөгт үйл явц, нэг орон зай цаг хугацаанд давхцан хэлбэлзлийн зүй тогтлын нарийн төвөгтэй болгож нэг нь нөгөөгөө сэлгэн илэрдэгт оршино. Байгалийн мөчлөгт үйл явцын нөлөө хамгийн тодорхой илэрдэг өвчний нэг нь хүний хамуу бөгөөд түүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг төгс судлан тодорхойлохоор зорин, цаг алдаж болохооргүй нэгэн зүй тогтол илэрснийг энэхүү өгүүлэлд тусгав.

 2. Хамуу өвчний дэгдэлтийн мөчлөгийн тухай.

Бид 1961-91 онуудын статисткийн мэдээ баримтанд тулгуурлан өвчний тархалт, «хувьслын зүй тогтлыг судалж, өвчлөгсдийн тооны тахирмалуудыг байгуулан дүн шинжилгээ хийв.­ Тахирмагаас үзвэл хүний хамуу өвчний дэгдэлт нь тодорхой хугацаанд давтагддаг мөчлөгт үйл явц болох нь тодорхой байна. Эдгээр мөчлөг маш тодорхой илэрч байгаа тул одоогийн шатанд цувааны задлан шинжилгээ хийж цаг алдах шаардлагагүй гэж үзлээ. Статистикийн материалаас үзвэл 1961-1992 оныг хүртэл 31 жилд хамуугийн дөрвөн дэгдэлт ажиглагджээ. Үүнийг улсын хэмжээнд авч үзвэл оргил нь 1966, 1974, 1978, 1985 онуудад, бууралтын доод түвшин 1961, 1972, 1976, 1982 болон 1990 онуудад ажиглагдсан байна. Тооцооны дүнгээс үзэхэд мөчлөгийн хамгийл урт нь 11 жил (1961-1972) хамгийн богино нь 4 жилд (1972-1976) дундажаар 7 жил. оргил үеүүдийн 10 мянган хүнд ноогдох өвчлөлийн үзүүлэлт 230-64.5 дундачаар 119, бууралтын үеийн өвчлөлийн үзүүлэлт  15-37, дундачааp 25,4, олон жилийн дундаж үзүүлэлт 58 болж байна. Хамуугийн дэгдэлтийн оргилууд Больфын тооны тахирмаг өгсөх болон уруудах үетэй тогтвортой давхцаж байнa. Ингэхдээ нарны идэвхжлийн 11,2 жилийн эерэг мөчлөгийн өгсөх муруйтай өвчлөлийн үнэмлэхүй дээд утга тохгирч байна. Энэ дашрамд өнөөдөр дээрхийн нэгэн адил эерэг мөчлөг эхлээд байгааг цохон тэмдэглэе. Бидний үзэж байгаагаар бүртгэгдсэн эхний дэгдэлт 11 жилийн удаахи идэвхжил харьцангуй сул гурван тохиолдол нь нарны идэвхжил 11 жилийн мөчлөгийн тэн хагас буюу дундачаар 5-6 жилийн мөчлөгт үйл явцын үр дагавар юм. Хамууны идэвхижлий бодит шалтгааны хувьд нэг мөр шийдсэн судлагaa, судлагааны материал байхгүй бөгөөд SARCOPTES SCABIEI DE GEER хачгийн амьдралын нөхцөл, үржил тархалт нь уур амьсгал байгалийн динамик хувьсалтай (нарны эрчимшилт, чийг гэх мэт) уялдаа шүтэлцээтэй байдгaaр тайлбарлагдана гэж бид үзэж байна. Ямар ч гэсэн тодорхой хугацаанд давтагддаг мөчлөгт үйл явцын нийгмийн шалтгаан, тухайлбал анагаах ухааны хөгжлийн түвшин, хүн эмнэлгийн байгууллагын хaриуцлага, хувь хүмүүсийн эрүүл ахуйн нөхцөлтэй холбон тайлбарлах аргагүй нь ойлгомжтой. Тодорхой аймгуудын хувьд авч үзвэлоргил нь урьтсан буюу хоцорсон 2-3 жилийн богино мөчлөг илэрсэн тохиолдол байгаа хэдий ч ерөнхий зүй тогтол үндсэндээ давтагдаж байна. Томоохон хотуудад гарсан хамууны өвчлөлийн олон жилийн дундаж Улаанбаатарт 72, Эрдэнэтэд 37, Дарханд 77 байна. Энэхүү судалгаанд онцгой анхаарвал зохих нэг зүйл нь хамуугийн өвчлөлийн өнөөгийн байдал, хэтийн хандлагад дүгнэлт өгөх асуудал юм. Судалгааны материалаас үзвэл улсын хэмжээнд өвчлөлийн хэмжээ 1990 онд доод цэгтээ хүрч сүүлийн жилүүдэд өсч эхэлжээ. Цаашдаа ч өсөх үндэслэлтэй нь энэхүү өвчний дэгдэлтийн зүй тогтлоос илэрхий байна. Аймаг томоохон хотуудын хувьд авч үзвэл Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хэнтий, Ховд, аймгуудад уг өвчин 1991 онд хамгийн бага буусан, энэ жилээс өсч эхэлнэ гэж үзэж байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Өвөрхангай аймгууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад бууралтын доод түвшинд 1988-1991 онуудад нэгэнт хүрээд дараа нь өсч эхэлжээ. ЗХУ дахь (хуучин нэрээр) хамуу өвчний 100 мянган хүнд ноогдох өвчлөл материалаас үзэхэд 1968 онд 47,2% хүртэл өсч, 1970-аад оны эхний хагаст буурсан, 1980-аад оны эхээр ихэссэн нь манай өвчлөлийн динамик зүй тогтолтой ерөнхийдөө төстэй байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгэм эдийн засгийн түвшин өөр боловч байгалийн ерөнхий зүй тогтол үйлчилж байгаа нь хapагдаж байна. Нутаг дэвсгэрийн ялгааг авч үзвэл манай орны гандуу xyypай уур амьсгалтай, хүн ам цөөтэй говийн бүсийн хүрээнд өвчлөлийн тоо харьцангуй цөөн байгаа зүй тогтол ажиглагдаж байнa. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байгаа улс орнуудад ч ийм зүй тогтол бий. Жишээлбэл: 1968 онд чийглэг сэрүүн уур амьсгалтай Литвад 100 мянган хүнд ноогдох хамуугийн өвчлөлийн дундаж үзүүлэлт 72,1, Эстонид 614,8, Белорусод 618,9 байхад харьцангуй дулаан гандуу уур амьсгалтай Туркменистанд 72,1, Таджект 82,8 байгаа юм. Хамуугийн дэгдэлт нь өнөөгийн нөхцөлд зайлшгүй тохиолдох тавьлантай зүйл биш бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэ шатанд гаргаснаар түүнийг таслан зогсоож болно. Ингэж үзэх үндэслэл ч өвчлөлийн динамик зүй тогтлоос хaрагдаж байна. Жишээлбэл: хамуугийн сүүлийн дэгдэлтүүийн оргил үеийн үзүүлэлт нь 1962-73 оны идэвхилтэй харьцуулахад нилээд буурчээ. Увс аймагт 1980, Ховд аймагт 1979 оноос хойш 10 мянган хүнд ноогдох өвчлөлийн тоо тогтвортой буурсан бөгөөд энэ хугацаанд бусад аймагт ажиглагдсан дэгдэлтүүд мэдрэгдэхтэй үгүйтэй өнгөрчээ. Холбогдох тоо баримтыг багасган дараагүй тохиолдолд үүнийг дээрх аймгуудын хүн эмнэлгийн байгууллагын идэвхитэй ажиллагааны үр дүн хэмээн тайлбарлахаас өөр аргагүй юм.

   Үндсэн дүгнэлт

1. Улсын хэмжээнд авч үзвэл хамуу өвчний дэгдэлтийн эцсийн мөчлөг 1990 онд дуусч идэвхжлийн шинэ мөчлөг эхлээд байна. Үүнтэй уялдаж 1992-1993 онуудад хамуугийн өвчлөл огцом өсөх болно. Урьд өмнөх дэгдэлтийн эрчим олон жилийн дундаж үзүүлэлт болон өнөөгийн түвшин, шинэ мөчлөг эхэлсэн хугацааг харгалзан үзвэл Архангай, Булган, Дорнод, Завхан аймгууд, Улаанбаатар, Дархан хотуудад хамуугийн өвчлөл бусад аймаг хотуудаас илүү хурдацтай идэвхжиж болзошгүй байнa.

2. Дээрхи нөхцөл байдлыг харгалзан хамуу өвчнөөс урьдчилан сэрпийлэх далайцтай apra хэмжээг цаг алдалгүй зохиох шаардлагатай.

 

Ном зүй

1.П.Цолмон, Б.Авирмэд, Э.Төмөрбаатар. «Байгаль газар зүйн мөчлөг прогнозын судлагааны урьдчилсан тайлан» ШУА ГЗЦСХ УБ 1989.
2. И.В.Язуха «Эпидемиология чесотка заболеваемость причиных распространения» Вест дерм. 1991 № 1. стр. 23—25.
3. Н.Д.Шеклаков, М.В.Милич, Р.И.Гракович, Е.И.Архангельская «Современные аспекты гелиобиологий в дерматологии и венерологии» Вест. дерм. 1989 № 7. стр. 20-25.
4. Л.Энхбаатар, Д.Батсүх «Гурван сайханы тарваган тахлын байгаллийн голомтын дамжуулагчийн тоошилд хур тунадасны нөлөө» Г. A. X. Ө. Э. С. Г-н эрдэм шинжилгээний бүтээл № 6. стр. 131-136.
5. A.А.Антоньев, Л.В.Белова
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 857
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК