Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл өвчнийг тарваганы арьсан бэлхэнцгээр эмчилсэн үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Жамсран,  С.Мажигсүрэн

 

 

Нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл өвчнийг тарваганы арьсан бэлхэнцэгээр эмчлэх аргыг сүүлийн 10 жилд 240 хүнд хэрэглэв. Бидний ажиглалтанд хамрагдсан өвчтөнүүд нь амбулатори, больницын нөхцөлд эмчлэгдэж нурууны мэдрэлийн ёзоорын үрэвслийн анхдагч ба хоёрдогч хэлбэр болох нь батлагдсан хүмүүс байлаа. Өвчтэй хүмүүсийг тарваганы арьсан бэлхэнцэгээр эмчлэхийн тулд урьдчилан тарваганы арьсны бүтцийн онцлог, биологийн шинж чанaрыг судлaх нь зүйтэй гэж үзсэн. Тарваганы үс нь үзүүрээрээ нугарсан байдаг учир гаднаас орох чийгийг хааж биеэс ялгарах ёстой дулааныг гадагш алдахгүй удаан барьж өгдөг. Энэ нь судас өргөсөж, цусны эргэлтийг ихэсгэх сайн үйлчилгээтэйгээс гадна хэсэг газрын  мэдрэл цочироох нөлөө үзүүлдэг. Тарваганы арьсны хөрс нь зузаан, нягт, өөртөө их хэмжээний тослог агуулсан байдаг. Энэ тослогт ханасан ба ханаагүй тосны хүчил агуулагдан биологийн идэвхитэй үйлчилгээ үзүүлдэг юм. Тарваганы өөх тос удаан царцдаг, илчлэг чанараар сайн, химийн элементүүдээр арвин байдаг. Энэ чанар нь арьсанд шингэсэн байдаг учир эмчилгээний үр дүн нь зөвхөн дулааны биш биологийн онцлог чанараар тодорхойлогддогт оршино. Тарваганы арьсны халиманд буй тослогийн шинж чанар, найрлага.

1. Тарваганы арьсанд байдаг нэг гол нэгдэл бол тосны ханаагүй хүчил, түүний глицерид юм. Үүний идоны тоо 95,5%  J2 болно.

2. Хүчлийн  тоо-0,16 мг/кон Рейхарт-Мейселийн тоо мл 0,1:5 гр. тос, чанар 1,64.

Хүчлийн бүрэлдэхүүнээс үзвэл 76,88 хувь 1 нь ханаагүй хүчил байгаагийн 16,53 хувийг ленол, ленолины хүчил эзэлж байна.

Хэрэглэх арга.

Тарваганы арьсан бэлхэнцэг юмуу хантааз хэлбэрээр хэрэглэнэ. Бэлхэнцэг хийхийн тулд тарваганы арьсыг ердийн  аргаар элдэж зөөлрүүлэн га­дарлаад бүч   хадаж биенд  шууд  наалдаж  байхаар сорыг  нь  дээш  харуулан  хийнэ.

Бэлхэнцэгийг шөнийн цагт авч болно. Бусад үед тогтмол хэрэглэнэ. Бидний ажиглалтаас үзэхэд Radiculitis osteohondros spondyloiumbo sacrals, spondy-lose Rhiromeligue зэрэг өвчтэй хүмүүст тарваганы арьсан бэлхэнцэгийг удаан хугацаагаар тогтмол өмсгөх нь эмчилгээний үр дүн өгч, уг өвчнийг дахин сэдрээхгүй барих сайн талтай болох  нь ажиглагдав.

Анагаах ухааны дэд эрдэмтэн, химийн ухааны дэд эрдэмтэн Л.Жамсран,  С.Мажигсүрэн

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 909
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК