Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Шээсний шинжилгээнд креатининий хэмжээг харьцуулах үзүүлэлт болгон хэрэглэх нь
( Судалгааны өгүүлэл )

Ц. Энхжаргал

Эрүүл Мэндийн Хүрээлэн

 
Абстракт

Individual variations of urinary creatinine level have been determined in urine samples of nine adults taken for seven consecutive days and at particular hours of a day. The mean coefficients of variation of individual urinary ceratinine concentrations during a day (19.60%) and during a period of seven consecutive days (14.13%) suggest relatively low individual variability in creatinine excretion level. The results show that the use of a creatinine ratio for the expression of urinary concentration of analytes is appropriate in normal conditions. The level of excreted creatinine implies a measure of dilution of a urine sample, thus the present reference parameter (a creatinine ratio) allows the use of incidental urine samples if a carefull collection of 24-hour urine specimens is not available.

Pp. 13-14, Tables 2< References 2.

Клиникийн лабораторид хийдэг шээсний шинжилгээний дүнг илэрхийлэх хэд хэдэн арга байдагаас хамгийн нийт-лэг хэрэглэгддэг нь дүнг 24 цагт ноогдох хэмжээгээр илэрхийлэх (жишээлбэл: фенилаланин 0,06 ммоль/24 цаг), мөн шээсээр ялгарах креатининий хэмжээнд ноогдуулан илэрийлэх (жишээлбэл: фенилаланин 0,04 ммоль/г креатинин) хоёр арга юм. Эхний аргаар шээсний үзүүлэлтийг илэрхийлэхэд шээсийг 24 цагий1: турш цуглуулах шаардлагатай байдаг. Энэ нь езчтөнд хүндрэлтэй байдаг ба шээсийг 24 цагийн турш бүрэн цуглуулаагүйгээс шинжилэгдэхүүний хэмжээ буруу гарах талтай байдэг. Креатинин нь уурагтай холбогддоггүй, бөөр знд бодисын солилцоонд ордоггүй тул чө­лөөтэй шүүгддэг физиологийн нөлөө багатай бо-дис юм [1]. Зарим судалгаагаар, хувь хүний сэтгэл санааны байдал креатининий ялгаралтанд нөлөөл-дөг нь ажиглагдсан [2] боловч хэвийн нөхцөлд бай-гаа хүний ялгаруулж буй креатининий түвшин харь-цангуй тогтвортой байдаг. Тиймээс, шээсний шин-жилгээний үзүүлэлтийг креатининий хэмжээнд ноогдуулан илэрхийлэх нь хамгийн тохиромжтой арга байж болох юм.

Зорилго. Хувь хүний шээсээр ялгаруулж буй креатининий түвшингийн хэлбэлзэлийг тогтоох. Материал, арга зүй. Беөрний ямар нэгэн эмгэг-гүй, бөөрний үйл ажиллагаанд нөлоолөх эм сүү-лийн хагас cap хэрэглээгүй, сэтгэл санааны хэвийн байдалд байгаа насанд хүрсэн 9 хүний шээ-сэнд креатининий хэмжээг тодорхойлов. Судал-гаанд хамрагсадын шээсний дээжийг дараалсан 7 өдөр, мөн нэг өдөр таван удаа, тухайлбал, 7.00, 10.00, 13.00, 17.00 болон 20.00 цагт цутлуулсан болно. Шээсний креатининий хэмжээгЯффегийн енгөт урвал дээр үндэслэсэн аргачлалаар химийн автомат анализатор дээр тодорхойлов. Үр дүн, хэлцэмж. Судалгааны дүнгээс харахад, хувь хүний дараалсан 7 едрийн хугацаанд ял-гаруулж буй креатиниий түвшингийн хэлбэлзэл (Хүснэгт 1) харьцангуй бага байна (вариацийн коэффициентийн 7 өдрийн дундаж V=14,13%). Мөн хувь хүний едрийн турш ялгаруулж буй креа-тиниий түвшингийн вариацийн коэффициентийн дундаж V= 19,60% байгаа (Хүснэгт 2) нь өдрийн хэлбэлзэл бага байгааг харуулж байна. Хувь хүний нэг өдрийн турш болон удаан хугаацаанд (7 өдер) ялгаруулж буй креатининий коицентрацийн хэлбэлзэлийг харьцуулахад, удаан хугацааны хэлбэлзэл нь арай бага байна. Гэвч уг ялгаа нь статистик магадлал бүхий ялгаа биш (@=0,04>0,01) байгаа нь креатининий шээсээр ялгарах хэмжээ нь едрийн болон удаан хугацааны турш харьцангуй тогтвортой байдгийг харуулж байна.

Хүснэгт 1

Хүснэгт 2

Дүгнэлт. Шээсний үзүүлэлтүүдийн концентрацийг креатининий хэмжээнд ноогдуулан илэрхийлэх нь хэвийн нөхцөлд хэрэглэх тохиромжтой арга юм. Ялгарч буй креатининий түвшин нь шээсний дээжийн өтгөрөлт юм уу шингэрэлтийн хэмжүүр болж бэйгаа тул энэхүү аргыг ашигласнаар шээ-сийг 24 цагийн турш бүрэн цуглуулах боломжгүй нөхцөлд дээж цуглуулах цагаас хамаарахгүй, тохиолдлын цуглуулсан дээжинд хийсэн шинжил-гээний дүнг үнэн зөв илэрхийлэх боломжтой юм.

Ном зүй

1. Perrons R.D., Madias N.E., Levey A.S. Serum Creatinine as an Index of Renal Function: New Insights into Old Concepts. Clin Chem, 1992, Vol. 38, NolO, p.1933-1953.
2. Chattaway F.W., Hullin R.P., Odds F.C. The variability of creatinine excretion in normal subjects, mental patients and pregnant women. Clin. Chim. Acta, 1969, Vol. 26, p. 567-576.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухаапы доктор, дэд профессор Д.Энэбиш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1029
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК