Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 2(107)
Хүн амын нас баралтын байдлыг ундны усны зарим элементтэй хопбож судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Гомбосүрэн

Говь-Алтай, Нийгмийн Эрүүл Мэндийн төв

 
Абстракт

It was proved that 2.8 of fluorine, 9.9% of iodine, 1.8% of calium, 11.4% of magnesium ion and 3.3% of hardness was influeneced Gobi-Altai aimags population s general death coefficeint.

As a result of the study we consider that we have to study some impulation death and control or equalize the waters make up.

Pp.11-12, Tables 2, References 6

Хүн амын нас баралтын түвшинд гадаад, дотоод олон хүчин зүйл хамааралтай байдгийн дотроос ундны усны зарим элементүүд нөлөөлдгийг олон судлаачид тодорхойлжээ /С.Г.Григорьев, A.М.Перфилов, В.В.Левандовский, В.И.Юнкеров, 1992; Ж.Дугаржав, 1993; В.З.Кучеренко, М.П.Сомин, 1992; Л.Нарантуяа, 1998; Ю.В.Новиков, И.А Калашников.1998; А.И.Перельман,1982/.

Нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудлуудын нэг нь хүн амын ундны усны чанар, найрлагыг зохистой түвшинд байлгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Бид хүн амын нас баралтын түвшинд ундны усны зарим элементүүд нөлөөтэй эсэхийг Говь-Алтай аймгийн хэмжээнд судалж,   урьдчилсан   дүгнэлт гаргах зорилго тавьсан юм.

Судалгааны арга, материал

Говь-Алтай аймгийн сумдын хүн амын ундны усны чанарыг үндсэн 5 үзүүлэлтээр (нийт хатуулаг/ХI/, кальци /Х2/ магни /ХЗ/ болон хүний биед ашигтай бичил элементүүдээс фтор /Х4/ иод /Х5/ ) гаргаж эрүүл мэндэд нөлөөлөх гол үзүүлэлт болгон сонгон судлав. Ундны усны чанарыг /Х1-/Х5/ нас баралтын ерөнхий козффициент /НБЕГ /1/-тэй харьцуулан статистикийн аргуудаас хүчин зүйлийн давамгайлсан нөлөөллийг тодорхойлох олон хүчин зүйлийн хамаарал дисперс-регрессийн шинжилгээний аргуудаар компьютерын программаар боловсруулалт хийж урьдчилсан дүгнэлт гаргахыг хичээсэн болно. Говь- Алтай аймгийн 18 сумын хүн амын унд ахуйн усны химийн найрлагын зарим дундаж үзүүлэлтийг 1980-1996 оноор аймгийн эахсх-ын алба, Нийгмийн эрүүл мэндийн төвийн химийн лабораторийн бичил элементүүдийн шинжилгээг АУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн холбогдох лабораториудад 1994-1996 онд шинжлүүлж дүгнэлт өгөв.

Сумдын хүн амын ундны усны дээжийг улирал, сараар график гаргаж улиралын хэлбэлзэл бий эсэхийг тогтоох зорилгоор харьцуулан судалж дунджийг нэгтгэн гаргасан болно. Хүн амын нас баралтыг судалж 5 зэрэглэлд хуваасан үнэлгээгээр дунджаас бага үзүүлэлт Тайшир, дундаж түвшинд Алтай,   Бигэр, Хөхморьт, Цогт, Шарга, дунджаас дээших үзүүлэлт Дэлгэр , Дарви, Тонхил, Төгрөг, Жаргалан, Эрдэнэ, Халиун сумууд  орж байна.

Үр дүн

Сумдын хүн амын нас баралт, усны хүчин зүйлийн дундаж үзүүлэлтийг тооцож тодорхойлсныг 1-р хүснэгтэд харуулав.

НБЕК-ийг тодорхойлохын тулд ундны усны гол элементүүдийн дундажийг судлах шаардлагатай байдаг.

Говь- Алтай аймгийн сумдын хэмжээнд ундны усны элементүүдийн дундаж /М±m/ хатуулаг 5.8±0.04 кальци 58.7+3.8, магни 41.4±3.3, фтор 0.4±0.02, иод 6.3±0.8, НБЕК 7,1 ±0.2 байна. Ундны усны энэхүү дунджаас нийт хатуулаг нь доогуур үзүүлэлттэй сумдын тоонд Бигэр, Тайшир, Шарга, дунджаас дээшихэд Баян-Уул, Дарви, Төгрөг, Хөхморьт, Цогт, Цээл, Чандмана сумууд, кальци магнийн зохистой харьцаатай сумдын тоонд Бугат, Алтай, Дэлгэр, Тонхил, Цогт, аймгийн дундажаас иодын түвшин их нь Баян-Уул , Дарви, Хөхморьт, Цогт, Эрдэнэ сум НБЕК нь аймгийн дундажаас их нь Дарви, Дэлгэр, Жаргалан, Төгрөг,  Цээл, Чандмана сумууд байна.

Хүн амын нас баралт, усны хучин зүйлийн хамаарлын корреляцийн коэффициентээс /хүснэгт 2/ үзвэл Говь-Алтай аймгийн НБЕК нь кальци /Х2/ нийт хатуулгийн хэмжээтэй /XI/ шууд дунд зэргийн, магни /ХЗ/, фтор /X4/, иодын /Х5/ агуулгатай шууд сул хамааралтай нь тогтоогдлоо.

Усны хатуулаг /XI/ нь кальци /Х2/, магни /X3/, иодын /Х5/ ионы хэмжээтэй шууд дунд зэргийн, кальцийн /Х2/ ионы агуулга нь усны хатуулаг /Х1/-тай шууд дунд зэргийн, магнийн ионы агуулга нь усны хатуулаг /XI, фторын ионы /Х4/, агуулга нь магни /ХЗ/, иодын /Х5/ ионы, усны хатуулаг /XI/, фторын ионы /Х4/ агуулгатай шууд дунд зэргийн хамааралтай байна. Хүн амын НБЕК-ийн /У1/ -детерминацын коэффициент R квадратыг ашиглан /У1/ -ын үзүүлэлтэнд нөлөөлсөн усны хүчин зүйлийн эзлэх хувийг тооцоолсноос үзэхэд НБЕК-ийн түвшинд магнийн /ХЗ/ ионы агуулга 11.4%, иодын ионы /Х5/ агуулга 9.9%, нийт хатуулгийн  агуулга  /XI/ 3.3% фторын /X4/ ионы агуулга 2.8%,  кальцийн /Х2/ ионы  агуулга 1.8%-иар тус тус нөлөөлсөн байна.

Дүгнэлт                                                       

  1. Говь-Алтай аймгийн сумдын дундажаар /М±m/ НБЕК нь 7.1 ±0.2, ундны усны хатуулаг 5.8±0.04, кальци 58.7±3.8, магни 41.4±3.3, фтор 0.4±0.02, иод 6.3±0.8 байна.
  2. Хүн амын НБЕК-ийн /У1/ детерминацийн коэффициент R квадратыг ашиглан /У1/-ийн үзүүлэлтэд усны хүчин зүйлийн эзлэх хувийг тооцоолсноос үзэхэд НБЕК-ийн түвшинд магнийн /ХЗ/ ионы агуулга 11.4%, иодын /Х5/ ионы агуулга, 9.9%, нийт хатуулгийн /XI/ агуулга 3.3%, фторын /Х4/ ионы агуулга 2.8%, кальцийн /Х2/ ионы агуулга 1.8%-иар тус тус нөлөөлсөн байна.
  3. Судалгааны дүнгээс үзвэл хүн амын нас баралтад нөлөөлөх ундны усны элементүүдийг тодорхойлох замаар тэдгээрийн дотоод бүтцийг харьцуулан гүнзгийрүүлж судлах нь онолын ач холбогдолтой байж болох юм.
Ном зүй

1 .Григорьев С.Г. Перфилов A. М. Левандовский В.В. Юнкеров В. И. Statgraphics на персональном компьютере. СПБ.1992, с.104
2.Дугаржав Ж. Пособие к практическим занятием по санитарной статистике УБ., 1973, с.127
3.Кучеренко В. 3, Сомин М.Т. Промоция здоровья и профилактика заболевания методологическая основа разработки новой политики в области здравоохранени // Материалы всесозной научной конференции Санк-Петербург. 2-4 июля, 192 с.34-35/
4.Нарантуяа Л. Эколого-гигиенические проблемы обеспечения здоровья сельского населения Монголии в связи с водным фактором /Диссертация на соискание учёной степени доктора медицинских наук \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Санкт-Петербург 1998, с.337
5.Новиков Ю. В, Калашников И. А, Матеосова В. А др Методические подходы к оценке современных условий формирования санитарного состояния водоемов сельских районов Гигиена и санитария, 1989, № 7, с. 4-7
6.Перельмон А. И. Геохимия природных вод.
Наука- Москва 1982, с. 45-47
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1362
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК