Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Сибирийн хүдэр (moschus moschiferus linnaeus)-ийн шимэгчийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

З.Ариунаа1, Ц.Хайдав1 , Л.Галцог2, Д.Дэлэгням1, Ж.Ганзүг1, Г.Нямдаваа

1Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдврлэлийн корпораци, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

 

Found in central and northeastern Asia, including China, Korea, Eastern Siberia (including the Amur region and the Sakhalin Islands), Western Mongolia, Tibet, Burma, North India, Pakistan, Bhutan, Nepal and Sikkim. Healthy deer normally do not have many worms. A low burden probably initiates immunity to the parasite and hence the host resists high burdens where grazing and reinfectation pressures are not too great. Large lungworms (Dictyocaulus) occur in the main bronchi of the lungs. Elaphostrongylus cervi is a nematode parasite which has its adult stage located in central nervous system and intermuscular connective tissue. Liverfl ukes (Fasciola hepatica and Dicrocoelium lanceolatum) are present in many species of deer. The intestinal tapeworms Moniezia benedeni and M. expansa occur among deer. Toxoplasmosis: Antibodies of Toxoplasma gondii have been found in deer blood on many occasions. Sarcosporidiosis: Numerous reports of sarcosporidiosis are recorded in the literature. Infection rates of up to 15% have been reported in some deer herds. Babesiasis: Many species of deer carry the known vectors of Babesia. There are no reports of clinical symptoms in deer caused by Babesia species. In a cer­tain 28.5% Moniezia benedeni, M. expansa and Trichostrongylus occur among deer. Coccidiosis does not appear to pose to farmed deer.

 

 

 

Судалгааны үндэслэл

Хүдэр нь Төв болон Зүүн хойд Азийн орнууд болох Монгол, Хятад, Солонгос, зүүн Сибирийн Амар мөрөн болон Сахалины арлууд, Түвд, Бирм, Энэтхэгийн хойд хэсэг, Пакистан, Бутан, Непал, Сикким зэрэг газар орнуудад далайн түвшнээс дээш 1000-4200 м өндөрт амьдардаг. Дэлхийд 4 зүйл хүдэр тархсан байх ба манай оронд Сибирийн хүдэр /Moschus Moshiferus/ байна. Хүдэр нь байгалийн онгон зэрлэг төрхөө алдаж хүн мал суурьшмал нутагт ойртох, нэг суурин газраа удаан амьдрах тусам дотоод болон гадаад шимэгчээр өвчлөх нь элбэг юм. Дотоод шимэгч болох Dictyocaulus гуурсан хоолойд, Elaphostrongylus нь тархи болон булчинд, Fasciola hepatica болон Dicrocoelium lanceolatum) Echinococc элгэнд, харин хоол боловсруулах замд Moniezia benedeni болон M. expansa орж өвчлүүлнэ. Цусанд Protozoa-ийн төрлөөс Coccidia, Toxoplasma gondii-н эсрэг бие тодорхойлогдоно. Хүдрийн сүргийн 15%-иас багагүйд Sarcosporidiosis байх ба Babesiaн төрлөөр өвдсөн үед эмнэлзүйн шинж тод ажиглагдахгүй. Хүдрийн гадаад паразит болох гуур нь мөн нилээд элбэг тохиолдоно. Судалгааны объект болгож УАШУТҮК-ийн “Хүдрийн эрдэм шинжилгээний станц”-д гаршуулан өсгөж, үржүүлж буй хүдрээс сонгож авсан.

Зорилго

Хүдрийн өвчлөлд судалгаа явуулах зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.

Үүнд:

1. Хүдрийн биед эндо, экто паразитийг тодорхойлох

2. Эдэд гистоморфологийн судалгаа явуулах

3. Өвчилсөн хүдэрт явуулах эмчилгээ, урьдчилан

сэргийлэлтийн арга хэмжээ

Материал, арга зүй

1. Эндопаразитийг Шейтер, Фюллерборн, Дарлингийн аргуудаар илрүүлж Гельминтийн өндөгний нийт тоог Мак-мастерын тороор тоолох аргаар

2. Эктопаразитийг Шотландын эрдэмтэн (Blaxter et al, 1974) нарын түлхүүр үнэлгээгээр тодорхойлно

3. Бичил бэлдмэлийг бэлдэхдээ эдээ саармаг формалинаар бэхжүүлэн, усгүйжүүлэх дамжлага, парафин цутгамал хийж Японы “Тома Мedical” микротомоор 4 мм хэмжээтэй зүснэ. Бэлдмэлүүдийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гематоксилин ба эозин будгаар ердийн аргаар будаж, Олимпус микроскопын 40, 100, 400 өсгөлтүүдээр харж шинжилнэ.

 

Өвчилсөн хүдэрт явуулах эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ

Эмнэлгийн тусламж бусад мал, амьтныхтай ижил байна. Паразитаар өвчилсөн тохиолдолд алдалгүй хяналтанд авч цаг алдалгүй эмчилбэл бүрэн эдгэрнэ. Гельментийн эсрэг арга хэмжээг 12 долоо хоногоос 9 сард хүртэл хугацаанд явуулах нь зүйтэй. Туулгах эмийг хэрэглэнэ. Эм уулгахад түвэгтэй байдлыг харгалзан гельментийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлыг тэжээлд нь нэмж оруулах нь зүйтэй байдаг. Хүдрийн тэжээлд 90 орчим ургамлын зүйл ордог гэх судалгаа байдаг бөгөөд өвчилсөн тохиолдолд үүсгэгчийн эсрэг эмчилгээний идэвхитэй ургамлыг тэжээлд нь түлхүү оруулах нь зүйтэй юм. Судалгаагаар паразитын эсрэг эмчилгээний шууд ба шууд бус үйлдэлтэй, тухайн амьтанд тохиромжтой ургамлууд нь Долгионт гишүүн (Rheum undulatum), Говийн ганга (Thymus gobicus Tczern), Эгэл марал цэцэг -Tansy (Tanacetum vulgare), Цагаан агь- Prairie sagewort (Artemisia frigida), Эмийн багваахай –(Taraxacum offi cinale), Саримс- Garlic (Allium savitum), Хонгорзул-Одвал (Centaurea), Цагаалин цахилдаг (Iris lactea), Одой далантүрүү (Stellera chamaejasme L), Өндөр гэзэг цэцэг (Delphinum elatum L). Өвчин хүндэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээ болгож Terramycinээр эмчилнэ. Халдвартай амтныг эрүүл амьтнаас тусгаарлаж аль болох тэжээллэг ургамлыг нэмж өгнө. Байршиж буй нутгийг нь сэлгэж, эрүүл орчинд бэлчээрлүүлнэ. Хүдрийн хөдөлгөөн, тамир тэнхээ, үс, зүс, биеийн халуун, салст бүрхэвч, амьсгал, tumination, шээсний гаралтыг байнга хянаж байна. Хооллож ундаалж буй савыг нь ариутгаж хэрэглэнэ.Паразит усттал шинжилгээг давтана. Хүдрийн бэлчир нутаг хүн, мал, ялаа, шумуул, мэрэгч амьтнаас хол орчин байна.

Дүгнэлт

1. Хүдэрт эндопаразит болох Monieza expansa, Monieza benedeni бага зэрэг, Strongylidea язгуурын Trichostrongylus зүйл 28.5% илэрч байна. Харин соруулт хорхой илэрсэнгүй.

2. Хүдрийг өвчлүүлэгч эктопаразит нь Гуурын үүсгэгч болох Oedemagena төрлийн Tarandi зүйл болох нь тогтоогдлоо.

3. Эдийн болон эсийн шинжилгээний дүнгээс харахад хорогдлын шалтгаан нь амьсгалын эрхтний цочмог дутмагшил ба бачуурлын байдал давамгайлсан бүтэлт хэлбэртэй байна.

4. Хүдэрт эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй явуулж байх нь зүйтэй байна.

 

Ном зүй

1. Anonymous. 1977. Drugs and musk deer farming. N.Z. Vet. J.25(9):227.
2. Baoliang, Zhang. In press. The Domestication of Musk Deer. FAO, Rome, 22 pp.
3. Davis, J.W., L.H. Karstad & D.O. Trainer, 1970. Infections diseases of wild mammals. Ames, Iowa State Univ. Press.
4. Drew, K.R. & E.W. Kelly. 1975. Handling deer run in confi ned areas. Proc. N.Z. Soc. Anim. Prod. 35: 213-218.
5. Forman, A.J. & E.P.J. Gibbs. 1974. Studies with foot and mouth disease in British deer. (Red, Fallow and Roe). 18. Clinical disease. J. Comp. Path. 84: 215-220.
6. Jones, D.M. 1972. The use of drugs for immobilization, capture and translocation of nondomestic animals. Vet. Annual 1972: 320-352.
7. McAllum, H.J.F. 1977. Some veterinary techniques used in New Zealand deer farming. N.Z. Vet. J. 25(5): 130-131.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1130
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК