Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Элэгний өвчинд хэрэглэгдэх эм тангийн судлагдсан байдал: гиван-9,чин тан, гүргүм-7
( Судалгааны өгүүлэл )

Ж.Хатстбаатар

Уламжлал анагаахухааны элэг судлалын клиникийн төв

 
Абстракт

 

Identifying nature of tradition that produce complex recipes with various mixture and that studies hepatic struc­ture, function, disease procedure, disease metamorphosis, treatment procedure in Mongolian traditional medicine at cell, tissue, molecule, membrane and marker level through modern biologic-medical research method is much important for developing background to initiate methods with new version of treatment and produce new drug sub­stance.

1.      It’s determined that hepatic thanes and recipes such as Gurgem 7and Givan 9 act as strengthening membrane and antioxidant in in-vitro condition.

2.   It’s discovered that hepatic thanes such as Gurgem 7 and Givan 9 act to protect liver through mechanism of decreasing membrane decomposition and domineer over oxidation of fat and main factor of liver cell gangrene in acute gangrene of liver cell provoked by white rat.

3.      We’ve observed that above mentioned traditional recipes may act to protect liver through mechanism of nor­malizing malfunction of immune system regulation occurred during hepatic disease as Gurgem 7 that domi­neers in immune system and Givan 9 that recovers immune system that are active in immune system regula­tion.

4.   It’s determined that one of main mechanism of actions of Gurgem 7 and Givan 9 liver thane recipes to protect liver is to obstruct gangrene and decomposition of liver cell, decrease gall stagnant, improve function of protein synthesizing and set active connection. \

Basing on the pharmaceutical and therapeutic studies on identifying activeness of the recipes to protect liver, we can advance a proposal that there’s well ground to use Givan 9 thane for hepatic diseases with pathological char­acteristics when immune reaction power and auto immune reaction are domineered and Gurgem 9 for case when immune reaction power is relatively weakened.

 

Элэгний өвчний шалтгаан, нөхцөл, урвалтын талаарх Дорно дахины болон МУАУ-ны ойлголт

МУАУ Дорно дахины Аюурведийн анагаах ухаанаас үүсэлтэй бөгөөд монголчууд монгол хүний биет махбодын онцлог, идээ ундаа, явдал мөрийг уялдуулан улам баяжуулан зохих хувь нэмрээ оруулж баялаг сан хөмрөгтэй болсон билээ. Хүний бие махбод байгалиасаа гаралтай нэгэн цогц иж бүрдэл болж цул сав, эрхтнүүд хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулдаг боловч цул савын эрхэм, билэг билгийн дээд болох цусан хангамж, идээ шингэхүйн орон цув тунгалгийг ялгаруулагч элэг болон түүний эмгэг нь нэрийн учир шалтгаантай билээ

 

Элэгний өвчний үед хэрэглэгддэг эмт бодисын амт чадал, эрдмийн талаарх уламжлалт анагаах ухааны онол, ойлголт

Дорнын уламжлалт анагаах ухаанд шарын өвчин буюу элэг цөсний замын өвчнийг эмчлэхэд олон төрлийн ургамлыг хэрэглэж байсан бөгөөд орчин үеийн анагаах ухаанд ч дээрх ургамлуудаас гарсан эмт бодисуудыг ашиглан олон төрлийн эмийг гаргаж эмнэлгийн практикт өргөн хэрэглэсэн билээ. Орчин үеийн эмнэлгийн практикт хэрэглэж байгаа силамарин, карсил, легалон, катерген зэрэг эмүүд нь мөн жимснээс гаргаж авсан флавноидууд юм. Эдгээр эмүүд нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж элэтий эд эсийг нөхөн сэргээх, хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Түвдийн маарамбууд элэтий өвчний үед хэрэглэдэг олон найрлагат жоруудад голчлон 51 төрлийн эмийн ургамал ордог. Ихэнх нь элгэнд шууд нөлөөлж уг өвчнийг анагаадаг гэж үзэж байсан. Ийнхүү МУАУ болон орчин үеийн анагаах ухаанд элэтий өвчнийг анагаах эмчлэхэд хэрэглэгдэж байгаа эмийн ургамал болон эрдсийн судалгааг эртнээс хийж байсан бөгөөд одоо ч хийсээр байгаа болно. Монголын уламжлалт анагаах ухааны онолд элэгний бүтэц, үйл ажиллагаа, өвчлөх ёс, шалтгаан, өвчний хувирал, эмчлэх зарчим ялангуяа олон найрлагат нийлмэл жоруудыг өвчний онцлогт тохируулан бүтээдэг уламжлалын мөн чанарыг орчин үеийн биолот-анагаах ухааны судалгааны аргаар эд, эс молекул, мембран, маркерийн түвшинд нарийвчлан тогтоох нь эмчилгээний шинэ хувилбарт арга, аргачлал сэдэх, шинэ эмийн бодис гарган авах үндэслэлийг боловсруулахад нэн чухал ач холбогдолтой юм. Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчний үед хэрэглэгдэж ирсэн эмийн бодис нийлмэл жорын талаар орчин үеийн судалгааны ажлын чиглэл хандлага нь:

1. Ургамал амьтан эрдсийн гаралтай биолошйн идэвхит нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоох.

2. Биологийн идэвхит нэгдлийн эм судлалын идэвхийгтогтоох

3. Судалгаанаас шинэ эмийн бодис гарган авах эмнэл зүйн ажиглалт явуулах.

4. Ургамлуудын фитохими, агуулагдах биолошйн идэвхит бодисуудын бүтэц байгууламжийг судлах зэрэгт чиглэгдэж байгаа болно.

Гүргүм-7, Гиван-9, Элэгний тан жоруудын судалгааны ач холбогдол

1. Гүргүм-7, Гиван-9, Элэгний тан жорууд нь ин витро нөхцөлд антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдэл үзүүлдэг нь тогтоогдлоо.

2. Гүргүм-7, Гиван-9, Элэгний тан жорууд нь цагаан харханд өдөөгдсөн элэгний эсийн хурц үхжлийн загвар дээр элэгний эсийн үхжлийн гол хүчин зүйл болон өөхний хэт исэлдэлтийг дарангуйлах, мембраны задралыг багасгах механизмаар элэг хамгаалах үйлдэл үзүүлдэг нь илэрлээ.

3. Дээрх уламжлалт жорууд нь дархлаа зохицуулалтын идэвхтэй буюу Гүргүм-7, Элэгний тан дархлал дарангуйлах, Гиван-9 дархлал сэргээх үйлдэл үзүүлэн элэгний өвчний үед явагддаг дархлаа зохицуулалтын алдагдлыг зүгшрүүлэх механизмаар элэг хамгаалах идэвх үзүүлдэг байж болох нь ажиглагдлаа.

4. Гүргүм-7, Гиван-9, Элэгний тан жоруудын элэг хамгаалах үйлдлийн нэг гол механизм нь тэдгээрийн элэгний эсийн үхжил, задралыг саатуулах, цөс тогтонгишлыг бууруулах, уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, идэвхтэй холбоотой болох нь тогтоогдлоо.

5. Жорууд элэг хамгаалах идэвхийг тогтоосон эм судлал эмнэл зүйн судалгаан дээр тулгуурлан Гиван-9, жорыг дархлалын урвалын эрчим, өөртөө харших урвал (аутоиммунная реакция) давамгайлсан, Гүргүм-7, Элэгний тан жорыг дархлалын урвалын эрчим харьцангуй суларсан эмгэг жам-эмнэлзүйн онцлогтой элэгний өвчнүүдийн үед хэрэглэх үндэслэлтэй гэсэн санаа дэвшүүлж болохуйц байна. Ийнхүү элэгний өвчний үед хэрэглэгдэж байгаа болох хэрэглэгдэж байсан уламжлалт жоруудын талаарх судалгаа орчин үед нэлээд өргөжиж байгаа бөгөөд цаашид ч судлагдах болно.


 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1891
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК