Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Зүрхний ишеми өвчнийг анагаах үйлдэлтэй “асикардол” шинэ эмийн фармакологийн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Наранцэцэг, Г.Пүрэвсүрэн, Л.Хишигжаргал 

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци

 
Абстракт

 

Introduction: The purpose of the investigation was:

•      To study the pharmacological mechanism of the preparation effective for the blood circulation of the cardiovas­cular system, cardiac ishemia.

•      To produce a new preparation and put it into medical practice.

Based on the chemical investigation and practice of the Traditional Medicine, the research, to determine spe­cifi c pharmacological actions, conducted on Medicinal herbs, Iris Bungei Maxim and Artemisia santolinifolia Turcz ex Bess, from the Family Iridaceae Juss and Compositae Giseke Juss, which contain the complex of biologically active substances, such as irisfl avon, quercetin, coumarin. This new preparation “Asicardol” was named made from the purifi ed substances of the Iris Bungei and Artemisia santolinifolia combined with the certain amounts of each \2:1\. Тhe sum fl avonoid and coumarin content in “Asicardol” was determined as 10mg (0.3g drage) by spec­trophotometer method.

Method and investigation

Experiment was carried on 150 white mice weighing 22-25 gramms and upon 20 rab­bits weighing 2.2-2.8 kg.Coronary artery contraction was induced by pituitrin on rabbits. Pituitrin in 5 unit/kg (of body weight) was injected intravenous. The ischemic state was valued by EGG changes (ST-segment elevasion, systolic index, T-tooth and R-tooth height etc.). Experiment consists of pain induced in mice’s by weigth of body 0.1 mg/kg intraperitonral injecting 3% of acetic acid. This was evaluated and number of crouching reduced in mice. Anti-free radical group and anti-oxidant activities were investigated by the methods of G.I. Klebanov et al. using chemiluminescent techniques.Membran stabilizing effects were studied at the model of erythrocytes haemolysis (I.E.Kovalev, N.P Danilov).

Results and discussion

The result of the investigation shows that the bioactive compounds of the herbs increase the level of TsAMP and blood circulation in the cardiac muscle were effective for widening coronary artery, relieving cardiac ishemia, cardiac muscle constriction and arhytmia. It was found that the preparation increases the metabolism of myocardium, has specifi c effect on cardio-vascular system and could be applied for the treatment of myocarditis and myocardial infarction. This besides the prepara­tion has also antioxidant effect by supporting cell membrane to the hypoxygen and ishemia. According to the investigation was established that the cardio protective and antioxidant action of the preparation was connected with the inhibiting activity of the preparation on 5-Lipooxigenase enzymes. Based upon the result of the research we produced a new preparation ‘Asicardol” which is effective for cardiovas­cular system, widening coronary artery, cardiac ischemia, cardiac muscle contraction, cardiac angina and insom­nia, related to the pain.

Conclusion

Asicardol in dose 0.2 g/kg is highly effective widening coronary artery. This was also observed in EGG, reducing amplitude height of T-tooth coronary artery by 73.0% and shortenings muscle contraction index by 30.1%. Preparation in chemically factors induced model have analgesic effect. The pharmacological investigation of the preparation demonstrates that it decreases the process of lipid per oxida­tion, inhibits the damage of membrane surfaces. In addition, Asicardol has 5-lipooxigenasa enzyme inactivation action along with antioxidant and membrane stabilizing effects in vitro.

 

 

Түлхүүр үг

Асикардол, Artemisia Santolinifolia Turcz ex Bess, Iris Bungei Maxim, изофлавон, кумарин, зүрхний ишеми өвчин, титмийн судас, өргөсгөх, липооксигеназа-5 ферментийг идэвхгүйжүүлэх, антиоксидант

Үндэслэл

Сүүлийн жилүүдэд зүрхний булчингийн үхжил, ишемийн үеийн эмгэг жамд эйкозаноидууд ба ялангуяа лейкотриенууд гол үүрэгтэй гэж үзэх болжээ. Лейкотриенууд (ЛТ) нь зүрхний титмийн судсыг нарийсгах, цусан хангамжийн дутагдалд оруулж хүчилтөрөгчийн дутагдалд хүргэх, зүрхний агшилтыг сулруулах, хэм алдагдах, даралт ихэсгэх нөлөөтэй болохыг тогтоожээ [1]. Иймээс эмгэг жамын эмчилгээнд лейкотриены үүсэлтийг дарангуйлах болон үйлчилгээг нь саатуулах нөлөөтэй эмийн бэлдмэлүүдийг хэрэглэх боломжтой гэсэн эмчилгээний зарчмыг баримтлах асуудлыг сонирхох болсон байна. Ялангуяа Са++ хамааралт Липооксигеназа (ЛП-5) ферментийг дарангуйлах үйлдэлтэй эм, бэлдмэл гол хэрэгцээтэй юм. 1982 онд K.Mullane, S.Moncada липооксигеназа ба циклооксигеназа ферментийг дарангуйлагч ВW- 755 C бэлдмэл гарган нохойд үүсгэсэн зүрхний булчингийн үхжлийн үед хэрэглэж туршсан нь үр дүнтэй байсныг тогтоожээ. Дараа нь ийм төстэй үйлчилгээтэй ВАY -6575 (нафазатрома), REV-590, А-861, кверцетин болохыг илрүүлсэн. Кверцетин нь зүрхний булчингийн үхжлийн нөлөөгөөр үүсэх липооксигеназын бүтээгдэхүүнийг дарангуйлж антиоксидант үйлдэлтэй байсныг тогтоожээ [2]. Бидний судлан буй Хар шарилж (Artemisia Santolinifolia Turcz ex Bess), Бунгийн цахилдаг (Iris Bungei Maxim) ургамалд зүрх судасны өвчнийг анагаах ялангуяа зүрхний ишеми өвчинг анагаах антиоксидант үйлдэлтэй кумарин [3], кверцетин болон байгалийн шинэ 3 изофлавон (Г.Пүрэвсүрэн) давхар агуулагддаг нь эм судлалын хувьд бие биенээ дэмжсэн хүчтэй үйлдлийг үзүүлж болох таамналыг дэвшүүлж дараах судалгааг явуулах үндэслэл болсон юм [4, 5].

Зорилго

Ургамлын гаралтай “Асикардол” шинэ эмийн фармакологийн үйлдлийн механизмыг тогтоох улмаар эмнэлгийн практикт нэвтрүүлэх

Материал, аргазүй

5 чиглэлээр 14 сери туршилтыг 1-2 удаагийн давтамжтайгаар 2.2-2,8 кг биеийн жинтэй шиншилла үүлдрийн 20 туулай дээр туршилт, сорилын ажлыг явуулан судалгааны материалд статистик боловсруулалтыг Стьюдентийн аргаар хийв.

- Хүчилтөрөгчийн хурц дутагдлын эсрэг идэвхийг 22-25 грамм жинтэй цагаан хулгана дээр хүчилтөрөгчийн “Гипоксическая гипоксия“ сорилоор амьтны хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх хугацаа, үхлийн хувийг хяналт амьтадтай харьцуулан судлав.

- Зүрхний био-цахилгаан идэвхид үзүүлэх бэлдмэлийн нөлөөг цагаан хулгана дээр тодорхойлов. Зүрхний био-цахилгаан идэвхийг электрокардиограф “RFT 3NEK-1“ аппаратаар зүрхний бичлэг хийж R-R зай, R-шүдний өндөр, PQ –зай, Т-шүдний өндөр зэрэг үзүүлэлтээр үнэлэв.

- Туршилтын амьтанд зохиомлоор зүрхний титмийн судасны хэт агчилтын эмгэг загварыг үүсгэхдээ питуитриныг амьтны кг биеийн жинд 5 ед байхаар тооцоолж туулайны чихний судсаар тарьж 1-30 минутын турш зүрхний цахилгаан бичлэгийг хийж ажиглах А.В. Трубецкий 1989, Herman 1989 нарын аргаар судлав.

- Амьтны зүрхний хэм алдагдлын эмгэг загварыг 10%-ийн Кальци хлорид,1% - ийн бари хлоридын уусмалыг 100% ба 50%-ийн үхлийн тунгаар арьсан дор тарьж электрокардиограф “RFT 3NEK-1” аппаратаар зүрхний бичлэг хийж хяналт амьтадтай харьцуулан хянав.

- Зохиомлоор үүсгэсэн миокардитын эмгэг загвар дээр туулайны зүрхний цахилгаан био-идэвхжилд бэлдмэлийн үзүүлсэн нөлөөг судлахдаа Грабер, Ольх и Бладес нарын аргаар туулайны чихний судсаар теофиллин 0.25 г\кг тунгаар тарьсны дараа 0.2 мл гидрохлорид адреналины 1:1000 харьцаагаар найруулсан уусмалыг (2-3 минутын турш аажим) тарих замаар үүсгэж эмийн нөлөөг судлав.

- Ургамлын бэлдмэлийн чөлөөт радикалын бүлгийн эсрэг ба исэлдэлтийн эсрэг нөлөөлөх идэвхийг судлахдаа Г.И.Глебанов ба бусад 1998, Л.В. Сергеев 1991 нарын арга зүйн дагуу хемолюминесценцийн аргаар тодорхойлов.

- Бэлдмэлийн мембран бэхжүүлэх идэвхийг ин витро нөхцөлд цусны улаан эсийн мембранд фентоны урвалаар өдөөсөн мембраны задралын загвар дээр судлав.

Эмийн ерөнхий тодорхойлолт

Бид уламжлалт эмнэлгийн туршлагад суурилан Хар шарилж (Artemisia Santolinifolia L.), Бунгийн цахилдаг (Iris Bungei Maxim.)ургамалуудаас тусгай аргаар ялгаж авсан нийлбэр цэвэршүүлсэн бодисыг тодорхой хувиар (2:1) жорлож найруулсан нийлмэл бэлдмэлийг “Асикардол“ гэж нэрлэсэн.

 Бэлдмэлийн антиоксидант идэвхи:Өехний хэт исэлдэлтийн ба челеет радикалын эсрэг үзүүлэх үйлдэл

 

- Нийлмэл бэлдмэлийн өөхний хэт исэлдэлтийн болон чөлөөт исэлдэлтийн радикалын эсрэг идэвхийг хемолюменесценцийн аргаар судалжүзсэн.Судалгаагаар бэлдмэл нь 0.05 мг\мл тундаа хемолюменограммын "удаан өгсөх" зурлагын хурдыг 13,9% (хяналт 0.91± 0.08, туршилт 0.81± 0.07), 0.10 м\\мп тундаа 39.4% (хяналт 0.91±0.08, туршилт 0.56± 0.05) тус тус бууруулж байгаагаас үзэхэд бэлдмэл нь өөхний хэт исэлдэлтийн чөлөөт радикал үүсэлтийг саатуулах, өөхний хэт исэлдэлтээс хамгаалах идэвхтэй болох нь тогтоогдсон (P<0.05).

Мембран бэхжүүлэх идэвхи:

Нийлмэл бэлдмэлийн мембран бэхжүүлэх идэвхийг in vitro нөхцөлд цусны улаан эсийн мембранд фентоны урвалаар өдөөсөн мембраны задралын загвар дээр судалсан. Туршилтын дүнгээс цусны улаан эсийн холимог дээр фентоны урвалын оролцоотойгоор өөхний хэт исэлдэлтийн процессийг өдөөсөн үед мембраны задрал, гэмтэл явагдах байдлыг цусны улаан эсийн гемолизийн эрчмээр тодорхойлов. Бэлдмэл нь 20 мг\кг тундаа цусны улаан эсийн мембраны задралын эрчмийгхяналтын бүлгийн үзүүлэлттэй харьцуулахад 40.0%-иар (хяналт 0.86± 0.01, туршилт 0.35 ±0.02) багасгах нөлөө үзүүлж байв (P<0.05) Эндээс бэлдмэл нь өөхний хэт исэлдэлтийн процессийг дарангуйлах, мембран бэхжүүлэх антиоксидант идэвхтэй болох нь давхар нотлогдсон юм.

 

Липооксигеназа-5 ферментийн идэвхид үзүүлэх нелее:

Антиоксидант  идэвхийн    механизмыг тодруулах зорилгоор өөхний хэт исэлдэлтийн процессийг дарангуйлж болох ферментийн түвшинд 5-липооксигеназа (ЛП) ферментийн идэвхид үзүүлэх нөлөөг судалсан. Туршилтын дүнгээс үзэхэд бэлдмэл нь 0.1мг/мл тундаа ЛП-5 ферментийн идэвхийг 62.0% дарангуйлж байв. Өөрөөр хэлбэл: ЛП-5 фермент идэвхжсэний дүнд нөхцөлдөн үүсдэг ЛТА4, ЛТ В4, өөхний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн гидрооксиэйкоза тетраеновын хүчлүүд (5-НЕTЕ, 5 ОХО НЕTЕ г.м) үүсэх нь дарангуйлагдаж өөхний хэт исэлдэлтийн процессийг саатуулах антиоксидант идэвхтэй болох нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Иймд сүүлийн үед зүрх судасны олонхи өвчний эмгэгжамын эмчилгээнд Липооксигеназа ферментийн идэвхийг дарангуйлагч эмт бодисыг ихэд анхааран судлаж үр дүнд хүрч байгаагаас дүгнэн үзэхэд Бунгийн цахилдаг ургамлаас ялгасан бэлдмэл нь зүрхний булчингийн хурц ишеми, зүрхний титмийн судасны хүчтэй агчилтыг бууруулах антиоксидант үйлдэлтэй шинэ эм гарах ирээдүйтэй байж болох талтайгхаруулж байна. Бид дээрх судалгааны үр дүнд үндэслэн зүрхний ишеми өвчин (ЗИӨ), зүрхний титмийн судасны агчилт байдал, хэм алдагдал, инфарктын дараа, стенокарди, ишемийн гаралтай өвдөлтийг намдаах, нойргүйдлийн үед хэрэглэх эмийн зааврыг боловсруулав. "Асикардол” 0,3 г үрэл эмэнд агуулагдах нийлбэр флавоноид, кумарины хэмжээг спектрофотометрийн аргаар тодорхойлж эмийн стандарт, үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулж, эмнэл зүйн судалгаа явуулах түвшинд хүрээд байна.

Дүгнэлт

1. Нийлмэл бэлдмэл нь амьтны зүрхний булчингийн агшилтын тонусыг эрчимжүүлэх (инотроп) үйлдэлтэй байв.

2. 0.2 г\кг тундаа питуитринээр өдөөсөн зүрхний титмийн судасны агчилыг тавиулах судас өргөсгөх идэвхтэй байна. Энэ нь ЭКГ-ийн бичлэг дээр Т-шүдний амплитудын өндөрсөлтийг  70.2%-иар   бууруулж,   зүрхний булчингийн агшилтын индексийг 30,9% богиносгосноор илэрч байлаа.

3. Хар шарилж, Бунгийн цахилдагийн газрын дээд хэсгээс бэлдсэн нийлмэл бэлдмэл нь эмчилгээний тунгаар хэрэглэхэд зохиомлоор үүсгэсэн миокардитын үеийн зүрхний үйл ажиллагааны хямралыг засах, эмчилгээний нөлөө үзүүлж байв.

4. Нийлмэл бэлдмэл нь химийн хүчин зүйлсээр үүсгэсэн өвдөлт намдаах нөлөөтэй болохыг тогтоов.

5. Бэлдмэл нь питуитринээр өдөөсөн зүрхний титмийн судасны агчлыг тавиулах судас өргөсгөх үйлдэлтэй байна.

6. Амьтанд хлорт кальци, барий хлоридоор үүсгэсэн хэм алдагдлын загвар дээр хэм алдагдлаас хамгаалах нөлөөтэйг илрүүлэв.

7. Бэлдмэл нь чөлөөт радикалын эсрэг ба өөхний хэт исэлдэлтийн эсрэг болон мембран бэхжүүлэх антиоксидант идэвхтэй байна.

8. Бэлдмэлийн өөхний хэт исэлдэлтийн процессийг саатуулах антиоксидант идэвх нь 5-Липооксигеназа ферментийн идэвхийг дарангуйлах замаар илэрдэг байж болох талтайг урьдчилсан байдлаар тогтоов.


Ном зүй

1. Affani A., Salvayre R. Cell.Pharmacol. 1987, vol, 1, p.451-452
2. Blackbum W. Biochem. Biophys. Res. Commun. 1987, vol, 150,3,p.1229-1236
3. Soloveva M ., Berezovskaya T.R Chemical studies of sibirian Artemisia spesies and the possibility of their use in medicine. USSR.TOMSK. Vygloszone. Symp.(1972).Poznan.
4. Ten new compounds from Iris Bungei 8 th international simpo-sium on natural product -chemistry. U.Purev, G.Purevsuren, M.I. Choudhary,18-22
5. , 2000, Karachi, Pakistan
6. Five fl avonoids from Iris Bungei. Atta-ur-Rachman, U.Purev, G.Purevsuren, M.I. Choudhary .Chem.Pharm.Bull. 49(10),1295-1298,2000
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1151
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК