Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Уламжлалт анагаах ухааны эмчилгээ ба биоэнергийн заслын нийлэмжийн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Эрдэнэтуяа1 Д.Юмсүрэн2

1“Амин-орон” Сургалт Судалгааны Төв, 2 “Их шүүдэр цэцэг” эмнэлэг

 
Абстракт

 

During our survey, because of the main mechanisms in the mongolian traditional therapies and in the bioenergical therapy are similar, association of these methods hadn’t any defective effects. We reached our goal initially put on. Untreatable diseases such as tumour, traumas, reumatical disease had been treated using our method successful­ly. Here is observing that the positive results appeare fastly from the starting of therapy just in 1-2 days after start. We concluded that we urgently need to develop our methods as one branch of the nondrug medicine, basing on their original, special characters. So, we need to teach our methods another medical specialists and those people in countryside, who are far from qualifi ed medical support. We need to get certain programmes on this fi eld and fulfi ll them. We also need to deliver people that we have possibility to keep our environment clean, safe. It’s evident that the being healthy and treating diseases without drugs and medicine is availeble, and we need to process systematical instruction for this method for all of people. It’s the main result of our searches.

 

Үндэслэл

Эмнэлгийн практикт эмчлэгдэхгүй байгаа болон дахилт ойрхонтой архаг өвчнүүд, зарим үрэвсэлт өвчнүүд, гэмтлийн эдгэрэлтийн хугацааг түргэсгэх, дахилтын хугацааг холдуулах болон эдгэрүүлэх боломжийг судлах мөн эмчлэх шаардлагатай зэрэг практик шаардлагыг үндэслэн уламжлалт ба биоэнергийн хавсарсан эмчилгээний үр дүнд судалгааг хийх болсон.

       Зорилго

Уламжлалт эмчилгээ, байгалийн болон биоэнергийн эмчилгээгээр аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өвчилсөн тохиолдолд эмчилэн эрүүлжүүлэх боломжийг судлахаар зорьсон. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлэв. Үүнд:

 

  • Уламжлалт эмчилгээ ба  биоэнергий эмчилгээг хослуулан эмчлэх боломжтой өвчнүүдийг тодруулах
  • Хослуулан хийх эмчилгээний арга техникийг боловсруулах
  • Эмчилгээний явцыг ажиглан, үр дүнд анализ хийх
  • Эмчилгээний оновчтой арга аргачлалын сонголтыг боловсронгуй болгон биоэнергийн эмчилгээг эмийн бус эмчилгээний салбар хэсэг болох талын судалгааны асуудлуудыг боловсруулах зэрэг болно.

Хэлцэмж

Уламжлалт эмчилгээ биоэнергийн эмчилгээг хавсран эмчлэх явцад үйлчлэх үндсэн механизм нь ижил төстэй учраас харшлах гаж нөлөө гараагүй. Хавсарсан эмчилгээгээр сэтгэл санаа хурдан сэргэж, дархлаа сайжирч, эдгэрэлтийн хугацаа богиносч, архаг өвчнүүдийн дахилтын хугацаа холдсон байна. Эдгэрэх боломжгүй өвчнүүд эдгэрсэн үр дүн гарлаа. (Гэмтэл, хавдар, үе мөчний өвчин, үрэвсэлт өвчнүүд) Эмчилгээний үр дүн шууд эмчилгээний явцад ба 1-2 хоногт мэдрэгддэг өвөрмөц онцлог харагдаж байна. Биоэнергийн эмчилгээг уламжлалт эмчилгээтэй хавсарч хийснээр дээрх өвөрмөц үр дүнгүүд гарч байгааг үндэслэн эмийн бус эмчилгээний нэг салбар хэсэг болгож хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгаагхаруулжбайна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийг биоэнергийн эмчилгээний арга техникт суралцуулах Биоэнергийн эмчилгээг эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хол байдаг хөдөөгийн хүмүүст хүргэж сургах тал дээр анхаарч тодорхой арга хэмжээ ажил зохион байгуулах био энергээр байгаль дэлхийгээ хамгаалах боломж байгааг хүмүүст хүргэн суралцуулах. Эмчээр биш эмээр ч биш өөрөө өөрийгөө эрүүл байлгаж өвчилсөн тохиолдолд өөрийгөө эмчилж эдгэрүүлэх биоэнергийн эмчилгээний системийг боловсруулан өнөөгийн эмчилгээний нэгэн хэсэг болгох боломжтой нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Ном зүй

1. Барбар Анн Бреннан Руки света. Пособие по биоэнергетическому целительству. -СПб., Ермак ACT, 2002. 480с
2. К.Г.Коротков, Принципы анализа в ГРВ биоэлектрографии. -СПб., Реноме, 2007, с 286

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 928
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК