Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 5(122)
Жаран долоон оныхонд
( Редакцийн зурвас )
 

’’Монголын Анагаах Ухаан” сэтгүүл дугаар бүртээ шинэ санаа, шинэ хуудас нээх болсон нь уншигчдын талархлыг хүлээж ирсэн. ’’Монголын Анагаах Ухаан” сэтгү-үл 2002 оны тав дахь дугаартаа, 1967 онд АУДС- ийн эмчилгээний анги төгсөгчдийн эрдмийн бүтээлийн дээжсээс нийтлэн Та бүхний өмнө толилуулж байна.

1967 онд нэг зуун тавин дөрвүүлээ төгссөнөөс хойш 35 жил өнгөрөхөд энэ хамт олон дотроосоо академич нэг, шинжлэх ухааны доктор, профессор 3, анагаах ухааны доктор, профессор 12, төрийн шагналтан ардын , болоод гавьяат эмч 6-г төрүүлсэн нь Монголын анагаах ухааны нэг үеийг төрүүлж төлөвшүүлсэн нэртэй зүстэй эмч нарын төлөөлөл юм.

Өнөөдөр Монголын анагаах ухааны сургалтын ' болоод эрдэм шинжилгээ, практикийн бүх салбарт 1967 оны төгсөгчид хүндтэй байр суурь эзэлснийг, эрүүл мэндийн олон нийт хүлээн зөвшөөрсний наад захын жишээ бол ’’Монголын Анагаах Ухаан” сэтгүүлийн зөвлөлд хоёр төлөөлөгч орж байгаагаар жишээ авч болно.

Монгол Улсын Их Хурал, Анагаах ухааны зүрх, элэг судлал, эрүүлийг хамгаалахын менежмент, морфологи судлалд 1967 оныхны төлөөлөл тодорхой байр суурь эзэлж байна.

Өнөөдөр Монгол улсын нийслэл хотоос гадна 19 аймаг, 4 суманд 1967 онд АУДС-ийн эмчилгээний анги төгсөгчид хүн арддаа эрүүл мэндийн ба төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлж олны хайр талархлыг хүлээсээр байгааг дурсан санахад бахархалтай байна.

Монголын эрүүлийг хамгаалахын ахмад үе болсон жаран долоон оныхонд оношлох, эмчлэх, эрдэм судлал, сурганы ариун үйлст нь амжилт хүсч, "Монголын Анагаах Ухаан” сэтгү/үлийн редакцийн зөвлөл, бичигч уншигчдын нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн: Академийн, Ардын эмч Н.Баасанжав

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 326
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК