Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 5(122)
Хавдартай ходоодыг тайрах ба бүтнээр авсны дараах нөхөн сэргээлтэд интерпозици аргыг хэрэглэх
( Судалгааны өгүүлэл )

Н.Баасанжав, Я.Эрдэнэ-Очир

 Анагаах ухааны хүрээлэн

 

Манай оронд ходоодны өндөр өвчлөлтэй өмөнгөөр зөвхөн Хавдар судлалын төвд жил бүр 80 орчим хүн ходоодоо тайруулах ба бүтнээр нь авхуулах хагалгаа хийлгэж байна. Ийм хагалгааны дараа хоол явах замыг уламжлалт аргаар сэргээхэд хоол боловсруулалт хэвийн биш явагдаж сөрөг урсгал үүсэж, цөс ба нойр булчирхайн шүүс улаан хоолой орсноос байнга бөөлжин цээж нь хорсон зовж шаналдаг бөгөөд зарим тохиолдолд энэ суурин дээр шинээр хавдар үүсэх хүртэл хүндрэл аль ч улс орны мэс заслын практикт элбэг тохиолддог юм.

Тиймээс гадаадын зарим орнууд энэ хүндрэлээс сэргийлэх зорилгоор 1990-ээд оны дундаас хэсэгчилэн ба бүтнээр тайрагдсан ходоодны дараах нөхөн сэргээлтэнд нарийн гэдэсний интерпозици аргыг хэрэглэж зохих үр дүнд хүрсэн талаар мэдээлэх болов.

Судалгааны зорилго: Ходоодыг тайрах ба бүтнээр авсаны дараах нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг судлах.

Судлагдсан байдал: 1998-2002 он хүртэл Шастины клиникийн ба Төмөр замын төв эмнэлэг, Хавдар судлалын төвийн мэс заслын тасагт эмчлүүлсэн 76 өвчтөнг судлав. Судлагдсан өвчтөний дундаж нас нь 55±25, эрэгтэй 51, эмэгтэй 15 байв. Нийт өвчтөнд ерөнхий унтуулгын дор ходоодыг бүтнээр нь ба хагасыг нь тайрч, улаан хоолой-ходоод гэдэсний замд нөхөн сэргээх мэс заслыг хийв. Өвчтөн бүрд эхосонографи, тодотгогч бодисын тусламжаар ходоодыг гэрлээр харах, хоол боловсруулах замыг дурандах, эсийн шинжилгээ зэргээр оношийг төгс багтаасны дараа мэс заслыг явуулав.

Улаан хоолой нарийн гэдэсний, нарийн гэдэс 12 нугалаа гэдэсний хоорондох залгалтуудыг гараар болон ЕЕА залгагч аппаратын тусламжаар аль алинаар нь гүйцэтгэж байсан болно.

Судалгааны үр дүн; Бид өөрийн оронд энэ аргыг 2000- оноос 50 орчим хүнд хэрэглэхэд дээр дурьдсан хүндрэл нэг ч хүнд ажиглагдаагүй харин өөрийн орны мэс заслын практикт цаашид өргөн нэвтрүүлэх боломжтой бөгөөд шаардлагатай арга болох нь батлагдсан юм. Ходоодыг бүхлээр нь авсан бол хэсэгчилж тайрагдсаны (тотальная гастроэктомия, проксимальная субтотальная резекция) дараах нарийн гэдэсний интерпозици нөхөн сэргээх (реконструкция) арга нь дээд хоол боловсруулах замын физиологийн хэвийн үйл ажиллагааг явуулах гол нөхцөлийг бүрдүүлснээр дээр дурьдагдсан хүндрэл гаж шинжийг бүрэн арилгаж чадсан. Интерпозици аргад бэлтгэгдсэн нарийн гэдэсний дээд төгсгөл нь улаан хоолойтой доод төгсгөл нь 12 нуглаа гэдэстэй залгагдсанаар хоол боловсруулалтын физиологийн үе шатуудыг хэвээр нь хадгалж чадсанд оршино.

Жишээ: Өвчний түүх №66119/121 Лувсанвандан овогтой Чулуунбаатар, 53 настай, эрэгтэй, СБД-ийн 16-хорооны иргэн. Онош: Ходоодны их биеийн хавдар, ТЗЫхМО 111 St.. Эд эсийн шинжилгээний хариу-Б/564-: низкодифференцирован- ная аденокарцииома 2001-01-30- нд Ходоодыг бүхлээр нь авсаны дараа нарийн гэдэсний интерпозици нөхөн сэргээлт хагалгааг хийжээ. Хагалгааны дараа нэг курс хими эмчилгээ хийлгэн 21 дэх хоногтоо эмнэлгээс гарсан.

Жишээ: Өвчний түүх №69358/256 Өвчтөн Михлай овогтой Цэцэгмаа, 43 настай, эмэгтэй, СБД-ийн 5-р хорооны иргэн. Онош: Ходоодны ихбиеийи хавдар, III үе. Эд эсийн шинжилгээний хариу- Б/767: низкодифференцированная аденокарцинома 2002-08-05 нд ходоодны дээд хэсгийг тайрсны дараа нарийн гэдэсний интерпозици нөхөн сэргээлт хагалгааг хийжээ. Хагалгааны дараа нэг курс хими эмчилгээ хийлгэн 21 дэх хоногтоо эмнэлгээс гарсан.

Ходоод бүхлээр нь авагдсаны дараах нарийн гэдэсний интерпозици арга Ходоодыг бүрэн чөлөөлж авсан дараа 12 нугалаа болон улаан хоолойн тайрагдсан хэсэг кисётны оёдол тавина. Трейтцын холбоосноос 15-20 см-д эхлэлтэй нарийн гэдэсний 25-30 см хэсгийг цусан хангамжийг нь хадгалан интерпозици аргад бэлтгэн тайрч 2 талын төгсгөлд мөн кисётный оёдол тавина. Бэлтгэгдсэн нарийн гэдэсний дунд хэсэгт 2-3 см дагуу зүслэг хийж ЕЕА аппаратыг шургуулан эхлээд нарийн гэдэсний проксималь төгсгөлийг улаан хоолойн тайрагдсан төгсгөлтэй, дараа нь нарийн гэдэсний дисталь төгсгөлийг 12 нугалаа гэдэсний төгсгөлтэй залгалт хийнэ. Аппарат шургуулсан нарийн гэдэсний нүхийг гэдэсний доторх хөндийг нарийсгахгүй зорилгоор хөндлөн чиглэлд нь УО-бО аппаратын тусламжаар оёсноор интерпозици нөхөн сэргээлт төгсөнө.

Нарийн гэдэсний интерпозицид авсаны дараа үүсэх гэдэсний нөгөө 2 төгсгөлийг хооронд нь төгсгөл өгсгөлөөр нь залгана.

Ходоодны эхлэл хэсгийн тайралтын дараах нарийн гэдэсний интерпозици арга (проксимальная субтотальная резекция)

Интерпозицид бэлтгэгдсэн гэдэсний проксималь төгсгөлийг ЕЕА аппаратын тусламжаар улаан хоолойн тайрагдсан хэсэгтэй залгалт (анастомоз) хийнэ. Дараа нь ходоодны үлдсэн хэсгийн урд ханатай нарийн гэдэсний дисталь хэсгийг залгана.

Дүгнэлт:

Ходоодны хавдар нь ходоодны 2/3 хувийг эзэлсэн бол бүтнээр нь, 1/3-ээс доош хувийг эзэлсэн бол тайрах мэс засал хийх нь зүйтэй байв.

Ходоодыг тайрсны дараах нөхөн сэргээх интерпозици арга нь төгс-найдвартай арга нь батлагдав.

Ходоод тайрсны дараах залгалтуудад ЕЕА - залгагч аппарат хэрэглэхийг орчин цаг шаардаж байна.

Ном зүй

1. Ходоодны голомтот эмгэгүүд, түүний мэс заслын эмчилгээ. Анагаах ухааны толь бичиг, N910, хуудас 2- 195
2. Соколовский М. П. Шапиро М. Н. Одноэтажный узловой шов при операции желудочно-кишечного соустья. Нов. хир. арх, 1998, стр 510
3. Холдин С.А, Электрохирургические резекции и анастомозы на желудочнокишечном канале, Л., 1991
4. Кегг Н. Н, The development of intestinal surgery J. Amer. med. ass., v. 72, p. 442, 1990
5. Spivack J. L, The surgical technique of abdominal operations, p. 140, springtieta, 1992
6. Телков H. A, Сравнительная оценка различных методов кишечного шва при заживлении анастомоза, Вест. хир, т. 70, №2, с. 50, 1988
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Акамемич, анагаах шинжлэх ухааны доктор, профессор Б. Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3377
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК