Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 5(122)
Нойр булчирхай, ходоод 12 хуруу гэдэс зэрэг тайрсан үед нарийн гэдэсний хөндийн доторх даралтыг багасгах арга
( Судалгааны өгүүлэл )

Н.Баасанжав

Анагаах ухааны хүрээлэн

 

Ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдсийг хамарсан хавдрын мэс заслын эмчилгээний асуудал нь шийдвэрлэгдээгүй хэвээрээ. Олон улсын түвшинд дээрх эмгэгийг мэс засал эмчилгээ маргаантай, олон бэрхшээлтэй тулгарч байна. Нойр булчирхайн мэс заслын дараа үхэл өндөртэй. Хилийн чандын эрдэмтдийн мэдээлснээр нойр булчирхайн хагалгааны дараах нас баралт 12-50% байгаа тухай бичжээ. (Футорян Е. С, 1983, Kalberer J. Т, 1994).

Ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдсийг хамарсан мэс заслын дараахнаас нас баралтын гол шалтгаан нь залгаасуудын тохироо бүрдэл болоогүйтэй холбоотой юм. Иймд нойр булчирхайн хавдрын үед хийгдэх нойр булчирхай, цөс нарийн гэдэсний залгаасуудын нэгэн хувилбарыг судалсан тухайгаа мэдээлэх гэсэн юм.

Зорилго: Ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдсийг хамарсан хавдрын үеийн мэс заслын хагалгааны сонгомол арга боловсруулах.

Судлагдсан байдал: Бид 8 тохиолдолд дээрх мэс заслыг хийсэн. Эрэгтэй 5, эмэгтэй 3, дундаж нас42±1.5. Нийт өвчтөнд эмнэлзүйн шинж, лабораторийн иж бүрэн шинжилгээ, эхосонографи, компьютертомографийн шинжилгээгээр оношийг эцэслэн тогтоогоод дээрх 8 тохиолдолд хэвлийн дээд хэсгийн өргөн зүслэгээр мэс засал эмчилгээ хийсэн. Залгаасуудыг 3/0-ын торгон утсаар оёсон. Мэс заслын эхний хоногт цусанд ба нарийн гэдсэнд тавьсан гуурсаар амилазыг тодорхойлов.

Үр дүнд: Ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдсийг тайрахад 2 шаттай хагалгаа хийж, 2 төрлөөр гэдсэний доторх даралтын зогсонгшилоос сэргийлэх (декомпресс) арга хэрэглэв.

Нойр булчирхайн хорт хавдрын улмаас шарлалт өгсөн үед эхний ээлжид шарлалтыг бууруулах зорилгоор бичил лапаротоми буюу хатгалтын аргаар цөсний хүүдийд гуурс тавина (Зураг 1).

Шарлалт нь буурсны дараа ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдсийг тайрах 2 дахь шатны хагалгааг хийсэн. Ходоодны 2/3, нойр булчирхайн толгойн хэсгийг 1/2, 12 хуруу гэдсийг нийтэд нь (25-30 см) тайрч нарийн гэдэсний эхний хэсэгт ходоодыг төгсгөл хажуугаар 2 давхар оёдлоор цөсний ерөнхий сувагтай хажуу төгсгөлөөр нь нэг давхар оёдлоор нойр булчирхайтай хажуугаар нь 2 давхар оёдлоор залган гэдэс хооронд Брауны холбоос гаргасан (Зураг. 2, 3).

Хагалгааны төгсгөлд 2 хэлбэрээр гэдэсний хөндийн даралтыг гадагшлуулав. (Зураг. 3)1 -р нь гэдэсний хөндийн даралтыг (декомпресс) ходоод гэдэсний замаар, 2-р нь гэдэсний хөндийн даралтыг (декомпресс) нарийн гэдэсний замаар гадагшлуулав (Зураг 2).

Мэс заслын үед гол судас, 12 хуруу гэдэс, нойр булчирхай орчмын ба чацархайн тунгалагийн булчирхайнуудыг бүрэн авсан. Хагалгааны дараах IQ-14  хоногт цөсний хүүдийн ба декомпрессын гуурсуудыг авах нь зүйтэй байлаа.

Хагалгааны дараа 3-4 дэх хоногт гэдэсний замын ялгаруулах үйл ажил хэвийн байдалд шилжиж байлаа. Тухайлбал нарийн гэдэсний хөндийд тавьсан гуурсаар эхний үед гэдэс ба нойр булчирхайн шүүс нэлээд гарч байсан, 5 дахь хоногоос багассан. Гэдэсний хөндийд тавьсан гуурсаар амилазыг тодорхойлох мэс заслын дараах 3 дахь хоногт 900-1000 ед ба 1024-2048 ед байснаа 6-7 дахь хоногоос хэвийн хэмжээнд орж байв. Харин цусанд амилаз нэмэгдээгүй. 2  өвчтөн нь нас барсан, 6 өвчтөн нь амьдарсан юм.

Дүгнэлт:

Ходоод, элэг, цөсний замд ургасан хавдрыг аль болох бүрэн авах нь эмчилгээний төгс арга юм.

Цөсний замын олон оёдлын эдгэрэлтэд гэдэсний хөндийн доторх даралтыг тогтмол гадагшлуулах нь чухал ач холбогдолтой.

Ном зүй

1 .Артемьева Н. Н 12 хуруу гэдэс том хөхлөг ба нойр булчирхайн толгойн хорт хавдрын үеийн 2 шаттай хагалгаа. Вест. хирургия. 1986, №11, х. 21-25
2. Кузин Н. Н., Благовидов Д. Ф., бусад. 12 хуруу гэдэс, нойр булчирхайг бүрэн авах. Хирургия. 1988, №6, х. 19-22
3. Kalberer J. Т. Cancer of the pancreace. surg. oncol. vol.6, №1, p.5-10
4. Marchal. G., Vernette M. Total pancreatectomy- chir.gastroenteral. 1986, vol.10, №1, p. 104-112
5. Gall F. P. Der hentige stand der pancreas-chirurgie. Med. Clin. 1992, Bd.77, p. 210-216
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1654
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК