Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Эрүүл монгол хүний тархины судасны допплерографийн үзүүлэлтүүдийн насны хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Г.Цагаанхүү1, Р.Мөнхбаяр2, Ж.Сарангэрэл2

1ЭМШУИС, АУС, 2"Рефлекс” мэдрэлийн эмнэлэг

 

Удиртгал: Тархины судасны хэт авиан допплерографийн шинжилгээгээр гүрээний болон тархины суурь хэсгийн артери судсуудын цусны эргэлтийн гемодинамикийг тодорхойлох боломжтой. Үүнд цусны урсгалын хурдыг хэмжиж, допплерын спектрийн (хурдны хуваарилалтын) өөрчлөлтийг дүгнэснээр тухайн судасны нарийсал, бөглөрлийгтогтооно.

Анх 1982 онд тархины судасны допплерографийн бичлэг хийснээс хойш эрүүл хүний судасны гемодинамикийн норм хэмжигдэхүүний тухай олонтаа бичсэн [1, 3, 5, 7, 8,    11, 12], Ихэвчлэн насанд хүрэгчдийн 20-40 насны, аль эсвэл хүүхдийн насны хэвийн үзүүлэлтүүдийг тус тусад нь тогтоосон бол, Германд эрүүл хүн амын дунд хийгдсэн 2003 оны судалгаанд тархины судасиы өнгөт кодтой дуплекссонографийн аргаар бүх насны бүлгүүдийн гемодинамикийн үзүүлэлтүүдийг харьцуулан үзжээ [11],

Судалгааны зорилго. Эрүүл монгол хүний тархины судасны гемодинамикийн хэмжигдэхүүний нас, хүйсний хамаарлыг допплерографийн аргаар тогтооход оршино.

Судалгааны арга зүй, материал: Бид 20-80 насны 300 эрүүл монгол хүнд тархины судасны допплерографийн шинжилгээг ХБНГУ-ын маркийн аппаратаар хийв. Судалгаанд тархи болон зүрх судасны эмгэггүй, мөн судасны эмгэгийн эрсдэл хүчин зүйлсгүй хүмүүсийг сонгосон бөгөөд нийт хүмүүсийг насны 6 бүлэгт хувааж (20-30 насны, 31-40, 41-50, 51-60, 61-70, 71-ээс дээш насны), бүлэг тус бүрт 50 хүн хамруулснаас 25 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй байсан болно. Допплерографийн шинжилгээгээр судасны гемодинамикийн эмгэг өөрчлөлт санамсаргүй илрэх тохиолдолд тухайн хүмүүсийг судалгаанаас хассан.

Допплерографийн аргаар 4 МГц-ийн үүсгэн бүртгэгчээр гавлын гаднах хэсэгт гүрээний дотор артери (A. carotis interna), 2 МГц-ийн үүсгэн бүртгэгчээр гавлын доторхи хэсэгт тархины өмнөд, дунд, арын артерийг (A cerebri anterior, media et posterior) транстемпорал замаар, нурууны ба
суурийн артерийг (A. vertebralis, A. basilaris) транснухал замаар нэвтрэн үзэв. Судас бүрт гемодинамикийн дараахи үзүүлэлтүүдийг хэмжиж дүгнэв: зүрхний агшилтын үеийн хамгийн өндөр хурд (peak systolic velocity, PSV), зүрхний сулралын үеийн хамгийн бага хурд (endd'astolic velocity, EDV), допплерын спектрийн дундаж хурд (mean), судасны лугшилтын индекс (PI). Цусны урсгалын захын эсэргүүцлийг илэрхийлсэн хэд хэдэн индекс байдаг боловч, бид систол, диастолийн болон дундаж гээд хурдны бүх заалтыг харгалздагаар нь лугшилтын индексийг (Pulsatility index, Pl= (PSV-EDV) /mean) сонгов.

Насны бүлэг тус бүрт гемодинамикийн үзүүлэлтүүдийн дунджийг статистикийн программын эксплоратив анализийн аргаар хэмжиж, хүйсний ялгааг t-тестээр, насны бүлэг хоорондын хамаарлыг корреляцийн аргаар гаргав.

Судалгааны үр дүн: Хүснэгт 1,2,3,4-т тархины суурийн артери судсуудад доплерографийн аргаар хэмжсэн хурдны үзүүлэлтүүд болон лугшилтын индексийг насны бүлэг бүрээр авч үзлээ.

Үүнээс үзэхэд хурдны хамгийн өндөр үзүүлэлт тархины дунд артерид, хамгийн бага үзүүлэлт гүрээний дотор артерийн экстракраниал хэсэгт гарсан байна. Иймээс цусны урсгал гол судаснаас гавлын дотор ороход хурдасдаг байна. Энэ байдал нуруу-суурийн системд бас ажиглагдав: суурийн артерийн хурд нурууны артерийн хурдны үзүүлэлтээс өндөр байлаа.

Тайлбэр: Хурдны хэмжээг см/сек үзүүлж, доор нь стандарт хэлбэлзлийг заав.
Хурдны үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулан үзэхэд нас ахих тусам аажим буурч байна (Зураг 1). Насны хамаарлын хүчийг шугаман корреляцийн коэффициентийн тусламжтайгаар тодорхойлоход дундаж хурд г = -0,9512, систолий үеийн хамгийн өндөр хурд г = -0,9492, диастолийн хамгийн бага хурд г = -0,9481 буюу хүчтэй урвуу хамааралтай байгааг харуулж байна. Эсрэгээр, судасны лугшилтын индекс нас ахих тусам аажим ихэсч байна (Зураг 2). Шугаман корреляцийн коэффициент нь лугшилтын индексийн хувьд г=0,8198 буюу хүчтэй шууд хамааралтай байна.

Тайлбар: Хурдны хэмжээг см/сек үзүулж, доор нь  стандарт хэлбэлзлийг заав

Тайлбар: Хурдны хэмжээг см/сек үзүүлэв, доор нь стандарт хэлбэлзлийг заав
Хурдны үзүүлэлтийг хүйсээр ялган үзэхэд тархины артери судсуудын дундаж хурд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 14%иар илүү өндөр байна (р<0,001). Судасны захын эсэргүүцлийн лугшилтын индексийг үзэхэд хүйсний ялгаа харагдахгүй байлаа.

Хэлцэмж.

Энэ судалгаанд монгол эрүүл хүний тархины судасны гемодинамикийн насны хамаарал, онцлогийг 20-80 насны бүлгүүдэд тодорхойлсон. Ихэнхи эрүүл хүмүүст өмнө хийгдсэн судалгаанууд 20-40 насны идэр залуу хүмүүсийг хамарсан байна [1,3,5,6,12]. Aaslid ба Arnolds нар 20-40 насны тус бүр 50 хүнд тархины суурь судаснуудын дундаж хурд хэмжсэн нь бидний үзүүлэлтүүдээс бага байв [1,3]. Энэ нь эдгээр судалгаанууд 80-аад оны эхээр хийгдсэн бегөөд энэ үеийн допплерографийн аппаратуудын хүчин чадал доогуур байсантай холбоотой. 90-ээд оны эхээс эхлэн тархины судасны өнгөт кодтой хэт авиан шинжилгээ өргөн хэрэглэгдэж, тархины судасны хэвийн үеийн гемодинамикийн үзүүлэлтүүдийг судалсан олон өгүүллэгүүд хэвлэгдсэн билээ [5,6,8,11,12], Өнгөт кодтой хэт авиан шинжилгээний давуу тал нь судсыг шууд харж цусны урсгалын дагуу хэт авиан чиглэлийн өнцгийг засаж болдог. Ингэснээр цусны урсгалын бодит хурдыг тогтоох боломжтой. Иймээс, өмнөх допплерографийн судалгаануудтай харьцуулахад цусны урсгалын хурдны үзүүлэлтүүд илүү өндөр гарч байна [4,9], Bartels 23-58 насны 96 эрүүл хүнд өнгөт кодтой хэт авиагаар судалгаа хийхэд систолийн үеийн хамгийн өндөр хурд a. cerebri media-д 108 см/сек, a. cerebri anterior-д 96 см/сек, a. cerebri posterior-д 76 см/сек, а. basilaris-д 59 см/ сек байсан байна [5], Hashimoto etal. дундаж насны ердөө 13 эрүүл хүнд үзлэг хийхэд систолийн үеийн хамгийн өндөр хурд a. cerebri media-д 103 см/сек, a.    cerebri anterior-д 90 см/сек, a, cerebri posterior-д 52 см/сек байсан нь бидний үр дүнтэй ойролцоо байна [6]. Martin et al. 115 эрүүл хүмүүсийг 3 насны бүлэгт хувааж (20-39, 40-59, >60) тархины суурь артериудыг судласан нь бидний гаргасан үзүүлэлтүүдтэй ижил байв [8], Бидний ашигласан апарат нь транскраниал үзлэгийн үед судасны өнцгийг 30 хэмээр засаж, хурдыг тодорхойлдог тул өнгөт кодтой хэт авиан шинжилгээтэй үр дүн нь ойролцоо байна.

Тархины судасны гемодинамикийн хэмжигдэхүүний насны хамаарлыг хэд хэдэн судалгаагаар тодорхойлсон [2, 3, 7, 8, 10, 11], Hennerici эрүүл хүмүүсийг 40-өөс доош насны болон 60-аас дээш насны гэсэн 2 бүлэгт хувааж, цусны эргэлтийн хурд нас ахихад буурдгийг тогтоожээ [7], Martin 20-39, 40-59, 60-аас дээш насны гэсэн 3 бүлгийн хурдны үзүүлэлтүүдийг харьцуулахад мөн адил нас ахихад хурд багасдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ [8], Shambal бүх насны бүлгүүдэд (0-2, 3-13, 14-18,19-39, 40-59,60-69, 7091 насны) хурдны үзүүлэлтүүдийг судалж, тархины судасны цусны эргэлтийн хурд ойролцоогоор 3 наснаас эхлэн шилжилтийн үе хүртэл эрс хурдсаж, дараа нь аажмаар буурдаг гэдгийг тогтоосон байна [11]. Бидний судалгааны үр дүн өмнөх судалгаануудтай нийцэж байна. Нас ахихад тархины цусны эргэлтийн хурд удааширдаг байдал нь тархины судасны диаметр өргөсдөгтэй холбоотой. Үүнийг ангиографийн шинжилгээгээр батласан байна [10],

Хурдны үзүүлэлттэй харьцуулахад тархины захын судасны эсэргүүцэл нь хүүхдийн насанд эхлээд аажмаар буурч, нас ахихад аажмаар ихэсдэг [11], Бидний судалгаанд захын судасны эсэгүүцлийн илрэл болох лугшилтын индекс I860 насны хооронд тогтвортой байж, 50 наснаас эхлээд ихсэж байна. Энэ нь нас ахихад судасны ханын уян хатан чанар буурдагтай холбоотой [2,11]-

Хурдны үзүүлэлтийг хүйсээр ялган үзэхэд тархины артөри судаснуудын дундаж хурд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү өндөр байгаа нь бусад судлаачдын дүгнэлттэй тохирч байна [8],

Дүгнэлт.

1. Нас ахихад тархины судасны цусны эргэлтийн хурд аажмаар багасч, захын судасны эсэргүүцэл аажмаар ихэсч байна.

2. Тархины цусны урсгалын хурд эмэгтэйчүүдэд илүү өндөр байна.

3. Тархины судасны допплерографийн шинжилгээгээр монгол хүний тархины суурь артери судаснуудын гемодинамикийн үзүүлэлтүүд гадаадын судлаачдынхтай ойролцоо байна.

4. Дээрхи тогтоогдсон насны хамааралтай үзүүлэлтүүдийг эрүүл монгол хүний лавлагаа хэмжигдэхүүн болгож ашиглах боломжтой.

Ном зүй

1.Aaslid R, Markwalder ТМ, Nornes Н: Noninvasive transcranial doppler ultrasound record¬ing of flow velocity in basal cerebral arteries. J Neurosurg, 57: 769-774,1982
2.Ackerstaff RG, Keunen RW, van Pelt W. Montanban-van-Swijndregt AD, Stijnen T: Influence of biological factors on changes in mean cerebral blood flow velocity in normal ageing: a transcranial doppler study. Neurol Res 12: 187-191,1990
3.Arnolds BJ, von Reutern GM: Transcranial doppler sonography. Examination technique and nor¬
mal reference values. Ultrasound Med Biol, 12: 1 ,j- 123,1986
3.Bartels E, Fluegel KA: Quantitative measure¬ment of blood flew velocity in basal cerebral arteries with transcranial duplex color flow imaging: a com¬parative study with conventional transcranial doppler sonography. J Neuroimag 4:77-81, 1994
4.Bartels E, Fuchs HH, Fluegel KA: Color doppler imaging of basal cerebral arteries: normal ref¬erence values and clinical applications. Angiology 46: 877-884,1995
5.Hashimoto MD, Beverly E, Camille W, Hattrick BS: New Method of Adult Transcranial Dop¬pler. J Ultrasound Med 10: 349-353,1991
6.Hennerici M, Rautenberg W, Sitzer G, Schwartz A: Transcranial Doppler Ultrasound for the assessment of intracranial arterial flow velocity-part I: examination technique and normal values. Surg Neurol 27:439-448,1987
7.Martin PJ, Evans DH, Naylor AR: Transcranial color-coded sonography of the basal cerebral circulation: reference data from 115 volun¬teers. Stroke 25: 390-396, 1994
8.Martin PJ, Evans DH, Naylor AR: Measure¬ment of blood flow velocity in the basal cerebral cir¬culation: advantages of transcranial color-coded sonography over conventional transcranial doppler. J Clin Ultrasound 23: 21-26, 1995
9.Mueller HR: Age dependence of flow veiocitiy in cerebral arteries. Ultrasound Med Biol 14: 745-746, 1988
10.Shambal S, Grehl H, Zierz S, Lindner A: Altersabhaengigkeit doppiersonographischer Param¬eter der basalen intrakraniellen Arterien in der transkraniellen Farbduplexsonographie. Fortschr Neurol Psychiat 71: 271-277, 2003
Tsuchiya T, Yasaka M, Yamaguchi T, Kimura K, Omae T: Imaging of the basal cerebral arteries and measurements of blood velocity in adults by us¬ing transcranial real-time color flow doppler sonography. AJNR 12: 497-502,1991
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Aнагаах ухааны доктор, профессор С.Бямбасүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1631
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК