Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Түрүү булчирхайн шүүрлийн нян өсгөвөрлөх шинжилгээнд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

М.Мөнхжаргал, М.Намсрай, Б.Даш

Улсын клиникийн төв эмнэлэг

 

Өмнөх үг: Түрүү булчирхайн архаг үрэвсэл (ТБАҮ)-ийг 1850-аад онд анагаах ухаанд анх удаа оношложээ. Одоо үед маш их өргөн тархалттай, хангалттай судлагдаж чадаагүй, эмчилгээний үр дүн муутай өвчнүүдийн тоонд зүй ёсоор орсх болсон. ТБАҮ нь идэвхитэй бэлгийн амьдралд байгаа залуу, дунд насны эрчүүдийг өвчлүүлж улмаар бэлгийн болон нөхөн үржихүйн үйл ажиллагааг хямралд оруулдаг байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын судлаачдын судалгаагаар ТБАҮ өвчин, түүний оношлогоо, эмчилгээний асуудал маргаантай хэвээр, эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа билээ. Зарим хэвлэл мэдээлэлд 3 эрэгтэй тутмын нэг, 20-50 насны эрчүүдийн бараг тэн хагас нь ТБАҮ-тэй байна (В.Н.Крупин, 2000). ТБАҮ-ийн тархвар судлалын дүн мэдээ нь харьцангуй хязгаарлагдмал бөгөөд хоорондоо зөрсөн, бие биеэ үгүйсгэсэн шинжтэй байсаар байна. ОХУ-ын судлаачдынхаар 20-40 насны эрчүудийн 8-35% нь ТБАҮ-ээр өвчилсөн байдаг (А.С.Сегал, 2003). АНУ-ын нян судлалын анализатор “Autoseptor” Beckinson- оор идээт халдварыг судалсан дүнгээс харахад орчин үеийн идээт үрэвсэлийг хоруу чанар ихтэй, антибиотикт тэсвэртэй агаартан-агааргүйтэн нянгийн нэгдэл үүсгэдэг байна (Т.В.Фадеева, 1998). Монгол улсад түрүү булчирхайн хоргүй томролт өвчний улмаас дурангийн аргаар мэс засал эмчилгээ хийлгэсэн 300 өвчтөний эд эсийн шинжилгээний дүнгээс үзэхэд ТБАҮ 1,3% эзэлж байна (М.Намсрай, 2000). Манай оронд түрүү булчирхайн эмгэг, түүний дотор архаг үрэвсэлт өвчний талаар хийгдсэн судалгааны ажил тун хомс байна. УКТЭ-ийн төв лабораторид хийгдсэн судалгаагаар шинжилгээнд өгсөн бүх материалын 63,12% аэроб идээлүүлэгч нян ургаж, Staphylococcus 23,0%-иар тэргүүн байр, грам (-) савханцар удаалсан байна. Эдгээр нянгуудад антибиотик мэдрэг чанар үзэхэд 97,68% пенициллинд, 51,73% эритромицинд, 41,79% амоксициллинд тэсвэртэй, клафоранд 91,09%, гентамицинд 85,33%, ципрофлоксацинд 88,98%, цефатаксимд 86,91% мэдрэг байна (Г.Нарангуа, Б.Даш, О.Сэргэлэн, Б.Гоош, 2003). Түрүү булчирхайд үрэвсэл үүсгэж
буй нянгуудын 90% нь шээсний сүвээр дамжиж үрийн сувагт нэвтрэн ордог байна (В.А.Молочников, И.И.Ильин, 1998).

Судалгааны ажлын зорилго. Түрүү булчирхайн шүүрэлд нян өсгөвөрлөх шинжилгээгээр ТБАҮ-ийг оношлон эмчилгээний оновчтой аргыг сонгох

Судапгааны зорилт: Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

1.    ТБАҮ-тэй өвчтөнүүдийн насны онцлогийг тогтоох

2.    Түрүү булчирхайн шүүрэлд нян ургуулах шинжилгээгээр өсгөвөрлөсөн өвчин үүсгэгч нянгуудыг тогтоох

3. Илэрсэн нянгуудад антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох

4.    Антибиотикт тэсвэртэй нянг тогтоох

Судалгааны ажлын материал, аргачлал.

2002-2004 оны хугацаанд УКТЭ-ийн төв пабораторид ТБАҮ өвчний улмаас түрүү булчирхайн шүүрэлд нян өсгөвөрлөх шинжилгээ хийгдсэн 1255 өвчтөний матөриалыг судалгаанд хамруулав. Түрүү булчирхайн шүүрлийг шулуун гэдэсний иллэгийн аргаар ариун шилэнд авч нян судлалын лабораторид Макконк, цустай агарт 1824 цаг тэжээлт орчинд тарин нянг өсгөвөрлөж, илэрсэн нянд антибиотик мэдрэг чанарыг дискийн аргаар тодорхойлсон. Уг судалгаанд өвчтөнүүдийн нас, илэрсэн нян, антибиотик мэдрэг чанарын хармунуудыг үндэслэн Microsoft Excel-2000, SPSS-10 программуудыг ашиглан судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан.

Үр дүн, хэлцэмж: БидТБАҮ гэж оношлогдсон 1255 өвчтөний түрүү булчирхайн шүүрлийн нян өсгөвөрлөх шинжилгээнд илэрсэн өөрчлөлтүүдэд судалгаа хийсэн. Судалгаанд оролцсон өвчтөнүүдийн насны байдлыг авч үзэхэд 21-30 насны хүмүүс 31.3%, 31-40 насныхан 28.4-ийг эзэлж байна.

Хүснэгт 1-ээс үзэхэд ТБАҮ-тэй өвчтөнүүдийн дундаж нас 21-30 байгаа нь статистикийн үнэн магадлалтай байна (Р>0.001).

ТБАҮ-тэй өвчтөнүүд 21-30 насныхан илүүтэй өвчилж буй нь В.Н.Крупин (2000); А.С.Сегал (2003) нарын дугнэлттэй дүйж байна.

Зураг 1-ээс үзэхэд түрүү булчирхайн шүүрлийн нян өсгөвөрлөх шинжилгээнд 56.19%-д нь эмгэг төрөгч нян илэрсэн байна.

Энэхүү зураг 2-оос үзвэл түрүү булчирхайн шүүрэлд Staph. Heamolyticus 45.8%; грам (-) савханцар 23.4%; Е. СоМ 10.5% тус тус ургажээ. Энэ нь Т.В.Фадеева (1998); Г.Нарангуа, Б.Даш, О.Сэргэлэн, Б.Гоош (2003) нарын судалгаанаас өнөөгийн идээт халдварын онцлог нь агаартан-агааргүйтэн халдварын хавсралт, түүгээр бүрэлдсэн тэдгээрийн өндөр хоруу чанар юм гэсэн дүгнэпттэй санал нийлэх үндэслэл болж байна.

Мөн Allen Frank Morey; Jong M Choe; J Stuart Wolf (2004) нарын ТБАҮ-ийг зонхилон үүсгэдэг эмгэг төрөгч нь Staphylococcus species; Escherichia coli; Klebsiella pneumoniae; Pseudomonas aeruginosa; Proteus species байдаг гэсэн дүгнэлттэй дүйж байна.

Зураг 3-аас үзэхэд түрүү булчирхайн шүүрэлд ургасан нянгууд клафоран 61.7%; гентамицин 51.8%; цефазолин 46.8%-д илүү мэдрэг байлаа. Энэ нь Г.Нарангуа, БДаш, О.Сэргэлэн, Б.Гоош (2003) нарын судалгаагаар клафоран 91.09%; гентамицин 85.33%-д их мэдрэг байна гэсэн дүгнэпттэй ойролцоо байна.

Зураг4. Нянгийн антибиотикт тэсвэртэй байдал Зураг 4-өөс үзэхэд түрүү булчирхайн шүүрэлд ургасан нянгуудад антибиотик мэдрэг чанарыг тодорхойлоход 92.4%-д мэдрэг, 7.6%-д бүх антибиотикуудад тэсвэртэй байлаа.

Хүснэгт 2-оос үзэхэд Staphylococcus heamolyticus 49.1%; грам (-) савханцар 18.9% зэр' нянгууд антибиотикт илүү тэсвэртэй байгаа нь статистикийн үнэн магадлалтай байна. (Р<0.05)

Дүгнэлт.

1. ТБАҮ-тэй евчтөний насны онцлог 21-30 насныхан 31,3% (Р>0.001) зонхилж байгаа нь судалгаанаас ажиглагдлаа.
2. Түрүү булчирхайн шүүрэлд Staphylococcus heamolyticus 45.8%; грам (-) савханцар 23.4%; Heamolytical Е. Coli 10.5% ургаж байна.
3. Түрүү булчирхайн шүүрэлд ургасан нянгууд клафоран 61.7%; гентамицин 51.8%; цефазолин 46.3%-д илүүтэй мэдрэг, ургасан бүх нянгуудын 92.4% нь антибиотикт мэдрэг байлаа.
4. Ургасан нянгуудын 7.6% нь бүх антибиотикуудад тэсвэртэй, түүнээс Staphylococcus heamolyticus 49.1%; грам (-) савханцар 18.9% зэрэгнянгууд антибиотикуудад илүү тэсвэртэй (Р<0.05) байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна.

Ном зүй

1.Камалов. A. А. Современные взгляды на проблему хронического простатита. Курск. 66-71.2000
2.Крупин. В.Н. Лечөние больных хроническим простатитом. Урология. 2000; 5; 20-22
3.Лоран. О.Б., Сегал. А.С. Урология. 2001. №5
4.Лямин.Б.А. Диагностика и лечение хронического простатита. Курск. 85-90. 2000
5.Молочников.В.А., Ильин.И.И. Хронический уретрогенный простатит. 1998
6.David L. McCullough (1994) Difficult diagnoses in urology 364-374
7.Lacquaniti S. Fulcoli V. Weir JM. Pisanti F. Servello C & Destito A (2000) Bacterial prostatits: urine and spermatic fluid culture. Arch Hal Urol Androl 72 (1): 21-23
8.Ludwig M. Schroeder-Printzen I. Ludecke G (2000) Comparison of expressed prostatic secretions with urine after prostatic massage- a means to diagnose chronic prostatitis/inflammatory CPPS Urology 55: 175-177
9.Me Naughton Collins M, Fowler FJ Jr, Elliott DB, Albertsen PC & Barry MJ (2000) Diagnosing and treating chronic prostatits: do urologists use the four glass test? Urology 55: 403-407
10.Nickel JC (1997) The pre and post massage test (PPMT): a single screen for prostatitis. Tech Urol 3: 38-43
11.Wright ET, Chmiel JS, Grayhack JT & Schaeffer AJ (1994) Prostatic fluid inflammation in prostatitis. J Urol 152: 2300-2303
12.Намсрай. M. Түрүү булчирхайн эмгэгийн дурангийн оношлогоо, эмчилгээ (2000)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1330
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК