Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 2(107)
Цавины ивэрхий оёх мэс заслын аргачилсан зөвлөмж
( Лекц )

Ш.Сүхбаатар, Ж.Идэр

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

The authors have recommended several types of surgical treatment of bubunocele incuding their own improved types.

Pp.25-27, Pictures 6, References 13

Нийт хүн амын 3-4% нь хэвлийн гадна эвэрхийтэй байдаг.Мэс заслын тасагт хийгдэж байгаа хагалгааны 3-4% нь эвэрхийн улмаас хийгддэг. Хэвлийн эвэрхийн 75%-80% нь цавины эвэрхий байдаг.  Түүний 15-21% нь төрөлхийн, 79-85% нь олдмол эвэрхий эзэлнэ.Эмэгтэй хүн цавины эвэрхийтэй байх нь ховор боловч залуу насанд анхны жирэмслэлтийн үед илэрдэг.

  Цавины ивэрхийн 2/3 нь ташуу, 1/3  нь шулуун эвэрхий байдаг ажээ. Ташуу

Ташуу эвэрхий ихэвчлэн хүүхэд залууст тохиолддог. Ахимаг насны хүмүүст гол төлөв шулуун буюу шулуудсан эвэрхий байна. Эдгззр онцлогуудыг мэс засал хийхдээ тооцох хзрэгтэй. Мзс заслын дараа ивзрхий дахих нь бидннй зудалгаагаар 9,56% тохиолдож байна. Дахилт ташуу эвэрхийн үед 2-15% шулуун ба шулуудсан нвэрхийи уед 15-40% байдаг талаар эрдэмтэд тэмдэглэжээ. / В.И.Кузнецов, В.И.Понамарев, 1989/

Ивэрхийн дахилт үүсэх шалтгаануудыг дараах бүлгүүдзд хувааж үзэж болно.

Нэгдүгээр бүлэгт:

Мэс засал хийхээс өмнөх шалтгаанууд нөлөөлнө. Үүнд: а.Цавины хэсэгт бүтцийн өөрчлөлт гарсаны дараа мэс засал эмчилгээг хожуу хийх.

Б. Хижээл ба өндөр настай хүмүүст мэс засал хийх.

В. Хэвлийн хөндийн дотоод даралтыг байнга ихэсгэж байдаг архаг өвчнүүд

Г.Мэс засал хийхээс өмнө өвчтөний биед байгаа идээт голомтуудыг эмчлээгүй орхисноос

Хоёрдугаар бүлэг:

Мэс засал хийж байгаа эмчийн арга ажиллагаатай холбоотой шалтгаанууд нөлөөлнө.

а. Цавины сувгийг нөхөх аргыг ивэрхийн байдалд
тохируулж зөв сонгоогүйгээс

б. Мзс заслын арга барил зөрчигдсөнөес /цус дутуу
тоггоох, ивэрхийн уутыг дутуу авах, үүдэвчийг гүйцэт оёхгүй
үлдээх, нөхөлт буруу хийх гэх мзт/

Гуравдугаар булэгт:

Мэс заслын дараах шалтгаануудад нөлөөлнө.

а.       Хагалгааны шарх сэдрэх

б.       Сорвижилт гүйцэт үүсээгүй байхад хүнд юм өргөх

в.       Мэс заслын дараа хүнд хөдөлмөр эрт эрхлэх


Ивэрхийн дахилт үүсэхэд нөлөөлөх эдгээр хүчин зүйлүүдийг нарийн тооцож мэс заслын эмчилгээний үр дүн сайн байх, ивэрхийн дахилт буурах үндэс болно.
 

Хүүхдийн цавины ивэрхийг оёх

Хүүхдийн цавины ивэрхий нь ихэвчлэн төрөлхийн гаралтай байдаг учир ивэрхийний уут нь төмсний гялтан хальсны хендийтэй шууд холбоотой /10%/, зсвэл төмсний татуургын гурван талаас нь бүрхэж байдаг /90%/.Тиймээс ивэрхийний хүүдийг бүхлээр нь авахгүйгзэр зөвхөн хүлхийн сунасан хжсгийг сайн евчиж нимгэлээд өөлж авна. Төмс, төмсний татуургыг бүрхсэн гялтанг задгай орхино. /оёж битүүлэхгүй/. Зөвхөн хүүхдийн хүзүү орчим төмсний татуургаас маш болгоомжтой нимгэн хальсыг салгана. / Үүний тулд новокаины 0,25%  у/усмалыг гялтан доогуур тарж  пэмбийлгзэд зүслэг хийнэ. Төмсний татуурга дотрох үр дамжуулах суваг, судас, мэдрэл булчингуудыг гэмтээхээс болгоомжлох нь чухал. Хүүхдийн  ивэрхий  хавчигдаагуй бол 6 сартайгаас 3 нас хүртэлх хугацаанд мзс засал хмйх нь тохиромжтой. Нярай үед мэс заслыг тусгай заалтаар гүйцэтгэнэ. 3-5 насны хүүхдийн ивэрхийг  Ру-Краснобаевын аргаар гүйцэтгэдэг. 5-аас дзэш насны хүүхдэд цавины сувгийг дагууд нь нээж хүүдийг нямбай янзлаад Мартыновын аргаар цагааи цоройны зүсэгдсэн 2 ирмэгийг зөрүүлж оёно. 16 нас хүрсэн бие бялдар хөгжсөн хүүхдүүдийн ивзрхийг Жирара-Спасокукоцкийн аргаар оёх нь сайн байдаг.

Эмэгтэйчүүдийн цавины ивэрхийг оёх

Цавины сувгийг нээж , хүүдийг цэгцэлнэ. Энз үйлдлийг хийхдэз цавины сувгаар гарч ирж ясанд бэхлэгдсэн умайн дугуй холбоосыг тасалж, гэмтээж болохгүй. Цавины сувгийг Мартынов буюу Спасокукоцкийн аргаар оёж нөхнө. Харин сувгийн гадна нүхийг битүүлж оёх хэрэгтэй.

Ташуу ивэрхийг нөхөж оёж

Цавины ивэрхийн энэ хэлбэр нь хүүхэд, залуучууд, дунд насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд ивэрхийн хүүдийн нь гол төлөв ямар нэг хэмжээгээр төмсний татуургатай, заримдаа төмстэй нягт наалдсан байдаг учир хүүдмйг маш нямбай өвчиж салгана. Ивэрхийн хүүдийг нээж үззэд түүний орчиндоо наалдсан байдлыг сайн ажиглана. Хзрвзэ ивэрхийн хүүдийний ар хана  төмсний татуургыг дагууд нь гурван талаас нь бурхэж наалдсан бол тэр хэсгийг салгах хэрэггүй /Учир нь төмсөгний судсууд гзмтэнэх  бөгөөд зөвхөн ивэрхийн хүүдийний хүлхийж сунасан хэсгийг өөлж аваад хүүдийний наалдсан хэсгийг үлдээх нь дэзр байдаг. Төмсөгний татуургыг хучиж үлдсэн гялтанг оёхгүйлээр задгай орхино /битүүлж оёвол шингэн хуралддаг.  Дараа нь хүүдийний хүзүү орчмыг орчны эдээс нь салгаж, салгасан хзсгээр тойруулан зүсэж амсар гаргаад түүнийг оёж бооно. Ивэрхийн хүүдийг янзлаад цавины сувгийн урд талыг бэхлэх аргаар нөхнө. Иймэзс ч төмсөгний татуургыг хөндөж оролдох хэрэггүй байдаг. Цавины сувгийн урд ханыг бэхэлдэг олон аргууд байх боловч Жирара-Спасокукоцкийн арга илүү зохимжтой болох нь практикаас харагдаж байна. Кимбаравскийн арга нь сөрөг нөлөө олонтой нь практикт ажиглагдсан. Үүнд: 1.Энэ аргаар оёход цоройны хальс их татагддаг. 2.0ёдолд орсон булчин сэтэрч, оёдол суларснаас

оёдол тавигддаг муу талтай.

Цавины шулуун ба шулуудсан ташуу ивзрхийг нөхөж оёх

Изэрхийн энэ хэлбэр нь гол төлөв  ахимаг ба ендөр настай хүмүүст тохиолдоно. Энэ аргын  онцлог бол цавины сувгийн ар хана суларч бүрэн бүтэн байдал нь алдагдагт оршино. Иймд цавины сувгийн ар ханыг бэхлэх дотор нүхийг татаж оёж нарийсгахыг зорило болгодог. Цавииы сувгийг хүрэлцээтэй нээж эвэрхийн хүүдийг гаргаж, агуулахууныг янзална. Ивэрхийн хүүдийг орчны эдээс нямбайлан өвчиж салгаад салгасан гялтан хальс бүхий уутны хүзүүгээр тулгаж оёж тайраад үлдэгдлэлийг хэвлийн хөндийрүү хийнэ. Дараа нь төмсөгний татуургыг чөлөөлж нарийвтар марлан самбайгаар гогцойлдон оосорлож /урагш/ чиглэлд татна.

Ингэхэд цавины сувгийн ар хана ил гарна. Ар ханыг бэхлэхдээ өвчтөний нас, эвэрхийн байдал цавины сувгийн дотно нүхний хэмжээ арын хананы бүтэц зэргийг анхаарч нөхөх аргыг сонгох нь чухал.  Бидний одоо хэрэглэж байгаа  аргуудаас НЛ1.Куьуджанов ба Шулдис аргыг нэрлэж бопно. Н.И.Кукуджаноз аргаар хөхөхдөө ивзрхийн хүүдийг анзаарсны дараа төмсөгний татуургыг орчны эдээс нь  салгаж чөлөөлөөд доош нь /дзэрх аргаар/ татна. Хэвпийн хөндлөн хальсыг дагууд нь зүсээд дзэд 1ирмэгийг  судалж түүнийг *П* маягийн оёдлуудаар цавины холбоосны дотор ирмэгийг оёно. Гадна ар ханыг сайн бэхлэхийн тулд хэвлийн шулуун булчингийн  хапьсны гадна ирмэгийг мөн хзвлийн дотор ташуу булчингийн шөрмөсийг умдагны холбоос болон цавины холбоос руу татаж оёно. Оёдол нь татагдвал шулуун булчингийн хальсыг урд талд нь зүсэж зулруулж болно. Оёдлыг дззш үргзлжлүүлж цавины сувгийн дотно нүхэнд хүргэж, нүхийг багасгаж оёдол тавина. Дараа нь төмсний татуургыг хэвийн байдлаар байрлуулаад хэвлийн гадна ташуу булчингийн хавтгай шөрмөс болох цагаан цоройны гадна хальсны зүсэгдсэн 2 ирэмгийг зөрүүлж оёсноор цавины сувгийн урд ханыг бэхэлнэ. Цавины ар ханыг оёж. бэхлэхэд Шулдисын арга болон түүний аргыг сайжруулан засварласан бидний арга ивэрхийн дахилтыг бууруулахад илүү найдвартай нь харагдлаа.

Өвчтөний нас өндөр /60-аас дээш/ хэвлийн хана суларч хатингаршсан эсвэл нас өндөр биш боловч ивэрхий олон дахисан бол Постемпский -Крымовын аргыг хэрэглэх нь зүйтэй. Үүнд: ивэрхийн хүүдийг янзалсны дараа төмсөгний татуургыг орчны эдээс салгаж, доош татна. Түүний догуур хзвлийн урд ханыг үүсгэж  бүх давхаргыг оёно. Тухайлбал: хзвлийн дотор ташуу болон хөндлөн булчингийн ирмэгийг хзвлнйн хендлөн хальсны хамт хатгаж цавины холбоос дээр оёно. Дараа нь цавины сувгийн урд ханыг зөрүүлж  оёно. Ийнхүү оёход  төмсөгний татуурга нийлээд дээгүүр цавины сувгийн дотор нүхний харалдаа/ гадагш гарч ирээд арьсны доогуур доош уруудаж хушга руу орно. Энэ аргаар оёход цавины суваг устаж  хана нь бэхжи, дахин ивэрхий гарах бололцоогүй болно, Харин төмсөгний татуурга арьс доор байрлэх болж, элдэв гэмтэл  учрах нь хялбар болохоос гадна тзр талын  үр гаргахаа болих явдал тохиолдож болно. Постбмпский аргыг настай хүний, олон дахисан ивэрхийн үед гол арга гэж болно.

Цавины ивэрхийг нөхөж оёход дараах зүйлүүдийг анхаарч байх нь чухал.

1.Цавины холбоосыг зүүгээр хатгахдаа бага зэрэг сөөлжүүлж хийх /Нэг шугамд хатгавал холбоос цуурна./

2.Цавины холбоосыг зүүгээр хатгахдаа гүнзгий хатгаж болохгүй. /Гүн хатгасанаас цаана байгаа судас мэдрэл гэмтэнэ./

3.Цавины сувгын гадна нүх орчим сүүлийн оёдол тавихдаа зангидхаас өмнө нүхний хэмжээг долоовор хурууны үзүүрээр шалгаж үзэх хэрэгтэй.

4.Цавины ивэрхийн хагалгаа нь цэвэх мэс засал учир халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Үүнд: умдагны үсийг сайн хусах, угааж ариутгах, цус тогтоолтыг сайн хийх, антибиотик хэрэглэх гэх мэт

5.Зүслэг хүрэлцээтэй урт уудаг руу доод үзүүр орсон байх ёстой.

6.Цавины сувгийн дагуу түүний урд ханыг  сайн гаргана. /цагаан цоройг  2-2,5 хуруу өргөн гаргах/

7.Хэрвзз шархнаас шүүс гарч мэдэгдвэл резин гоожуурга тавих

8.Нэвчдэс үүсээгүй бол бигнүур тавих

9.Төмсөг хавдвал сойлт хийж түүнд ивээс тавих

10.Өтгөн хатахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

11.Мэс заслын дараа хүнд ажлаас 2-3 cap чөлөөлөх Дзэрх аргачилсан зөвлөмжийг манай мэс засалчид аль нэг байдлаар ажилдаа болгоож хэрэглэвээс та бидний мэс заслын үр дүн сайжирна.

Ном зүй

1 Веронский Г.И.Комеровский К.Ф. Тлубокая гөрнолластика из прөдбрюшинного доступа\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Хирургия 1991, №5. с.79-81
2.Гринее М В.Стоика, Ю.М.Силишев, С.И. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Лечение пахозых грыж\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Хирургия, 1998, №12, с. 70-74
3.Долаих Н.Я. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"О технике операций при рецидивных прямых пахооых грыж у ложилых больных\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Вестник хирургий, 1974, h\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'93, с. 121-122
4.Долгор Пэ; Нямсүрэн Д \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Монголын ардын армийн эмнэлгийн албаны 65 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын матөриалууд\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" УБ. 1986.
5.Жамбалжав, Л. Нямсүрэн Д \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Монгол Зевлөлтийн нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулсан армийн эмч нарын оноп практикийн бага хурал /итгзлийн хураангуй/ УБ, 1983,
6.Иоффе, И,Л \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Оперативиое лечение паховых грыж\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Медицина
7.Ксвыльчук В.И. Костомарав С.М. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"О совремөненной лечений паховых грыж\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\". Вестнмк хирургий. 1992, №5.
8.Нестөренко Ю.А.Сөрочкин Г.Г, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Результаты хирургического лөчения рецидивных паховых грыж( \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Вестни} хирурги 1986№2. Стр. 57
9.Несгпренио Ю.П.Салоз Ю.Б. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Хирургическоэ лечениз пахозих грыж Хирургия 1982, №8.
10.Сазоник ВЛ. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Спосзб лечения паховых грыж Клиническая хирургия, 1987, №2.
11.Сүхбаатар Ш, Эрдэнэ С, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Цавчны ивэрхийн өвчлөлийн судалгаа\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" АУИС-ийн багш нарын эрдмийн чуулганд илтгэл. 1997
12 Cvxбаaтap Ш, Идэр Ж, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Цавины ивэрхийн өвчлөлийн тархвар зүйн судалгаа\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Нмйгмиийн эрүүл мэндийн байгууллгуудын өмнө тулгамдсан асуудлууд. 1998,
13.Сүхбаатар Ш, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Цавины ивэрхийн хэлбзрүуд, түүний мэс заслын эмчилгээний асуудалд \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'Магистрын ажлын дипломын
төсөл. 1997.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7136
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК