Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Халдварт мэнэн өвчний тархвар судлалын шинж төрх
( Судалгааны өгүүлэл )

Д.Тогооч- Халдварт өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч, Н.Цэнд – Анагаах ухааны дэд доктор, ЭАХНСУИ-ийн захирал, С.Цоодол- Анагаах ухааны дэд доктор, ЭАХНСУИ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 

 

Цочмог халдварт өвчнүүдийн дотор түргэн явцтай, хүндрэл үгдрэл, нас баралт ихтэй өвчний нэг нь халдварт мэнэн бегөөд уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх асуудал дэлхийн олон улс орны эрүүл мэндийн байгуулгуудын тулгамдсан зорилтуудын нэг болж байна. 1983-1988 онуудад Энэтхэг, Бирм, Чад, Эфиопи, Судан зэрэг Ази-Африкийн орнуудад мэнэн бөөмс-А хүрээний нянгаар давамгайлж үүссэн, 1978-1983 онуудад Америк Канад, Куба, Норвеги, Бразил, БНАГУ, ЗХУ /хуучин нэрээр/ зэрэг Америк, Европ тивийн орнуудад мэнэн бөөмс В хүрээний нянгаар зонхилж үүссэн халдварт мэнэнгийн тахал дэгдэлтүүд гарч 100.000 хүн ам тутмаас 4-8 хүн өвчилж байв. 1969 оноос халдварт мэнэнгээс сэргийлэх вакцинг анагаах ухааны практикт нэвтрүүлж эхэлсэн боловч энэ өвчнийг тууштай бууруулж устгах найдвартай сэргийлэлт болж хараахан чадаагүй байна. Манай улсад 1970-аад оны эхэн үед халдварт мэнэнгийн дэгдэлт гарснаас хойших жилүүдэд өвчлөл эндэгдэл тууштай буурахгүй, сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаагийн зарим шалтгааныг судлан энэ өвчний  тахал дэгдэлт ойрын жилүүдэд гарч болзошгүйгээс сэрэмжлэн, сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгохыг практик амьдрал шаардаж байна.

Судалгааны хэрэглэгдэхүүн aрга.

Улаанбаатар хотод 1989-1993 онуудад бүртгэгдсэн халдварт мэнэнгийн 797 тохиолдолтой холбоотой, халдварт өвчний голомтын судалгааны карт, яаралтай мэдээлэх хуудас, өвчний түүх, лабораторийн шинжилгээний, жил улирлын тайлан мэдээ, хот дүүргийн АЦХС-ын станцуудын /хуучин нэрээр/ халдварт евчний сүүлийн 20-иод жилийн тайлан дүгнэлт. ЭАХСУИ-ийн нян судлалын урьдчилсан шинжилгээний хэрэглэгдэхүүн, зэргийг ашиглан халдваp судлалын дүн шинжилгээ түүхчилсэн, харьцуулсан жишилт аргыг ашиглан статистикийн холбогдох аргуудаар боловсруулалт хийв.

Судалгааны  ҮР ДҮН:

Сүүлийн 20 гаруй жилд Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварт мэнэн өвчний /10,000 хүн ам тутамд/ өвчлөлийг улсын хэмжээний түвшинтэй жишин үзэхэд 1972-1976 онуудад халдварт мэнэнгийн тахал Улаанбаатар, бусад аймаг, хотуудыг хамарч гарсан бөгөөд Улаанбаатар хотын хүн амын өвчлөлийн түвшин улсын дундаж үзүүлэлтээс жил тутам дээгүүр байжээ. Улаанбаатар хотод халдварт мэнэнгээр арван мянган хүн ам тутмаас 1973-1974 онуудад 40,7-43,8 хүн өвчилж, үүний дараагийн жилүүдэд жилд дунджаар 2,6-4,2 хүн өвчилж байснаа 1994 оноос эхлээд өвчний гаралт огцом ихэсч эхэллээ. Сүүлийн таван жилд /1989-1993 онуудад/ халдварт мэнэн өвчнөөр нийт 797 хүн өвчилсөн бөгөөд 10,000 хүн ам тутмаас 1989 онд 4,1, 1990 онд З,4  1991 онд З,0, 1992 онд 1,7,  1993 онд 2,0 хүн  тус тус өвчилж 1994 оны 1-р сард өвчлөл эрс ихэссэн  байна. Өвчлөл хотын аль ч дүүргийн хүн амын дунд дэлгэрч, байршил нутаг дэвсгэрийн онцын ялгаагүй байна.

Нэгдүгээр хүснэгтээс харахад: Энэ таван жилд өвчилсөн нийт өвчтөний 94,0 хувь нь 0-7 насны хүүхэд үүний 79,6 хувь нь 0-4 насны хүүхэд байгаа ба 16-гаас дээш насны хүмүүсийн өвчлөл 0,8% байна. Гэтэл /1973-1977 онуудад/ уг өвчний их дэгдэлтийн-5 жилд, нийт өвчтөний 87 хувь нь 16 хүртлэх насны хүүхэд, үүний 50 хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байсан ба насанд хүрэгчдийн өвчлөл 13,0 хувийг эзэлж, 50-аас дээш насны хүмүүсийн өвчлөл нилээд байжээ. Энэ нь мэнэн бөөмс А хүрээний нянгаар үүсгэгдсэн тахлын үед насанд хүрэгчид цөөн биш өртөгддөг нь Н.Цэнд болон бусад судлаачдын дүгнэлтэй биднийх дүйж байна. /2.6,9/ Халдварт мэнэн өвчин жилийн аль ч улирал , сард гарах боловч манай орны цаг уурын нөхцөлтэй уялдаж улирлын шинжтэй ихсэж буурч байна. /Зураг2/ Хоёрдугаар зургаас харахад 1973-1977 онуудад өвчлөл жил бүрийн 1-p сараас Ү cap хүртэл өвөл хаврын цаагаар ихсэж байсан бол 1989-1993 онуудад жил бүрийн 9-р сараас эхэлж дараа оны Ү, Yl cap хүртэл жилийн гурван улирлын турш үргэлжлэн ихэсдэг болжээ. Энэ нь өвчлөл цаашид ихсэх хандлагатайг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж таамаглаж байна. Энэ талаар цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд /1989-1993 онуудад/ халдварт мэнэнгээр бага насны хүүхэд зонхилон өвчилж  байгааг харгалзан өвчлөлийг хүүхдийн байгууллагуудаар харьцуулан судлахад ясль цэцэрлэгийн 1000 хүүхэд тутмын өвчлөл 3,6 байхад гэрээр байгаа ясль цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл /1,5/-аас өндөр байна. Энэ үзүүлэлт нь ясль цэцэрлэгийн хүүхдийн нягтрал их, амьсгалын замын халдварт өвчнөөс хүүхдийг сэргийлэх талаар ясяь цэцэрлэгүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн одоогийн дэглэм өрөө тасалгааны агаарыг байнга сэлгэж цэвэршүүлж байх, хүүхдийг өвлийн агаар, наранд зохимжтой гаргах, асрагч, сувилагч, хүмүүжүүлэгчдэд эмнэлгийн үзлэг xийж хамар залгиур хоолойн цочмог, архаг үрэвсэлт өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, эрүүлжүүлэх талаар хэвшил болсон ажил, хангалтгүй байгаатай холбоотой байна. Халдварт мэнэнгээр өвчлөгсдийн дийлэнх нь эрүүл нян тээгчдээс халдвар авч өвчлөх нь нилээд ажиглагдаж байна. 1989-1993 онуудын дундаж үзүүлэлтээр өвчилсөн нийт хүмүүсийн 28,0 хувь нь эцэг эх гэр бүлийн хүмүүсээс 31,2 хувь ясль цэцэрлэгийн ажилтан зэрэг эрүүл нян тээгчдээс халдвар авч өвчилжээ. 1973-1977 онуудад халдварт мэнэнгээр өвчлөгсдийн 4,3-14,3 хувийг, 1989-1993 онуудад 3,4-11,6 хувийг нян судлалын лабораторийн шинжилгээгээр онош нотлогдсон ньлабораторийн шинжилгээгээр оношлох оношлогооны түвшин хангалтгүй байгааг харуулж байна. Иймд өвчлөгсдөд хийх нян судлальн лабораторийн шинжлэгдэхүүнийг авах цаг хугацааг оновчтой сонгох, шинжилгээний хурдавчилсан аргуудыг оношлогоонд нэвтрүүлэх шаардлагатай байна. Халдварт мэнэн гарсан айл өрх, ясль цэцэрлэгийн өвчтөнтэй холилдсон хүмүүст хийсэн нян судлалын лабораторийн шинжилгээний дүнгээс үзэхэд 1973-1977 онуудад шинжлэгдсэн бүх хүмүүсийн дотор нян тээгчдий хувийн жин 1,9-5,7 байсан бол 1989-1993 онуудад  7,5-10,4 хувьд хүрч 1994 оны 1-р сард 1800 хүнээс авсан шинжилгээний 149 хүнд нян ялгарсан нь нян тээгчдийн хувийн жин 8,1-д хүрч байгаа ба ялгагдсан өсгөвөрийн 86,0 хувь нь мэнэн бөөмс –В хүрээ байна. Улаанбаатар хотын бактериологийн төв лабораторт 1970 оноос хойш хийсэн мэнэн үүсгэгчийн шинжилгээгээр мэнэн бөөмс -В хүрээ 1984, 1985 оноос эхлэн зонхилох болсон юм. /Зураг -3/ ОХУ-ын Ленинград, Москва, Архангельск зэрэг томоохон хотуудад халдварт мэнэн үүсгэгчдийн ялгагдсан өсгөвөрөөс мэнэн бөөмс В хүрээ 1984 оноос эхлэн давамгайлж 60,4-79,2 хувийг эзлэх болсон тухай эрдэмтэн  Н.П.Девяткина,  А.А.Демина нар болон бусад судлаачид бичжээ. Эдгээр байдлаас таамнал хийхэд ойрын жилүүдэд мэнэн бөөмс Б хүрээний нянгаар зонхилж үүссэн халдварт мэнэнгийн тахал тархалт манай улсын хүн амын дунд гарч болох боломж бүрджээ. Сүүлийн жилүүдэд халдварт мэнэнг В хүрээний нян зонхилж үүсгэх болсон, бага, насны хүүхэд илүү өвчилж байгаа зэрэгтэй уялдаж, өвчний хэлбэр, эмнэлзүйн явц хүндрэл өвчин үүсгэгчийн антибиотик мэдрэг чанар зэрэг нь 1970-аад онуудын тахал дэгдэлтийн үеийнхээс нилээд өөрчлөгджээ. Тухайлбал 1971-1972 онуудын өвчлөгсдийн 19,1 хувь нь дан мэнэн, 12,8 хувь нь үжил мэнэн, 67 хувь нь хавсарсан хэлбэр /Т.Дэлгэрийн/ судалгаагаар эзэлж  байсан бол 1989-1993  онуудад халдвартын  клиникийн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэгчдийн 7,4 хувь нь дан мэнэн 3,8 хувь нь үжил мэнэн,  54,6 хувь нь хавсарсан хэлбэр байгаа ба эмнэлзүйн явцын хувьд харилцан адилгүй байна. Сүүлийн жилүүдэд өвчний аль ч хэлбэрт эмнэлзүйн хүнд, хүндэвтэр явцтай тохиолдлын  эзлэх хувь ихэссэн, эрт илрүүлэн оношлох явдал хангалтгүй зэргээс  шалтгаалж 1989-1993 онуудад өвчилсөн 100 хүүхэд тутмаас 8.0 нь нас барж байгаа  ба хоног болоогүй нас баралт эрс нэмэгдэж гэрээр нас барах, идэр насны залуус ч эндэх тохиолдол гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эмнэлгийн практикт олон зүйл антибиотик эмүүдийг өргөн хэрэглэх болсноос аливаа халдварт өвчний үүсгэгчид тэсвэртэй болох, үүсгэгчийн биохимийн шинж байдал идэвхжих нь  халдварт мэнэнгийн үүсгэгчдэд нэгэн адил ажиглагдаж байна. /Хүснэгт -3/

3 дугаар хүснэгтээс харахад гентомицин, тетрациклин, неомицин, эритромицинд В хүрээний бөөмс илүү мэдрэг байна. Халдварт мэнэнгээс сэргийлэх А хүрээний вакциныг анх Улаанбаатар хотод 1974 оос эхлэн 6 сартайгаас 8 насны 20,0 гаруй мянган хүүхдэд тарьж туршихад вакцин тариулсан 1000 хүүхэд тутмаас 0,9, тариулаагүй 1000 хүүхэд тутмаас 10,9 хүүхэд өвчилж байжээ. Харин 1980-аад оны дунд үеэс В хүрээний нян давамгайлсан ийм нөхцөлд В+С хүрээг оролцуулсан мэнэнгийн олон цэнт вакциныг тарьж турших явдал  чухалчлагдаж байна. 

Дүгнэлт

1.Улаанбаатар хотын хүн амын дунд гарч байгаа халдварт мэнэнгийн өвчлөл улсын өвчлөлийн түвшингээс жил тутам  дээгүүр байна.

2.Халдварт мэнэн тахал байдлаар тархсан 1973-1977 онуудад уг өвчин  жил бүр сүүлийн жилүүдэд 1989-1993 онуудад / 9-р сараас эхлэн дараа оны Yl cap хүртэл жилийн 3 улирлын турш үргэлжлэн ихсэж байгаа нь уг өвчний тахал дэгдэлт ойрын жилүүдэд дахин гарах магадлалтайг  харуулж  байна.

3. Халдварт мэнэнгээс 16 хүртлэх насны хүүхэд  ялангуяа  5 хүртлэх  насны хүүхэд
зонхилон өвчилж, хотын ясль цэцэрлэгүүдийн хүүхдийн дунд гарч байгаа өвчлөл,
гэрээр байгаа ясль цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөлөөс дээгүүр байна.

4. Халдварт мэнэн үүсгэгчдээс мэнэн бөөмс В хүрээ,  Улаанбаатар хотод  хийгдсэн
судалгаагаар 1984,1985 оноос эхлэн зонхилох болжээ.                                                     

5. Халдварт мэнэн өвчний  оношлогоо, эмчилгээ,  урьдчилан сэргийлэх талаар судалгаа шинжилгээний ажлыг эрс өргөтгөж  уг өвчнийг оношлох, эрт илрүүлэх эмчлэх талаар бүх эмч нарын анхаарлыг төвлөрүүлэх  шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1048
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК