Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Монголд ялгасан микоплазмын биологийн зарим шинж
( Судалгааны өгүүлэл )

Ч.Эрхэмцэцэг

АУИС

 

Хүүхдийн дунд тохиолдох уушги болон амьсгалын эрхтний цочмог өвчний үүсгэгчийг бүрэн гүйцээд тогтооход микоплазмыг илрүүлэх, түүнийг оншлох яндал нь ихсэн ач холбогдолтой юм. Хүүхдийн өвчлөлд багагүй хувийг эзэлж  буй микоплазм пикьмони хь биологийн шинж чанар бүтцийн хувьд хях  ба вирусийн завсрын бичил биетэн юм. Уг бичил биетнийг анх 1942 онд Итон уушгины хатгалгаа өвчнөөр өвчилсөн гаптра илэрснээс  илрүүлж агснг гэж нэрлэж байсан боловч 1963 онд Ченокова херанк нар нь түүний шинж чанарыг судалсаний эцэст  “микоплазм пневмони “ гэж нэрлэдэг . Одоогоор хүн амьтан ургамлаас нийт 53 зүйлийн  микоплазм  илрүүлээд  байгалгийн  арваад  зүйлийн  микоплазмын  хүнээс ялгажээ. Манай оронд  Б.Гомбо, О.Неров /1981/ нар нь Англи ба Болгар улсад бэлтгэсэн оношлуур эсрэгтөрөгч хэрэглэн амьсгалын эрхтний өвчнөөр эндсэн хүүхэдийн цагаан  мөгөрсөн хоолой  уушгинаас дээж авч ингологи аргаар  шинжлэхэд  16%-д нь микоплазм илэрснийг тогтоожээ.   Үүний зэрэгцээ тус орны хүүхэд багачуудын  дунд  амьсгалын эрхтны цочмог явцтай  өвчин харьцангүй өндөр нас барах явдал ч багагүй тохиолддог байна . Бид микопалзмыг найдвартай оншлодог болсоноор амьсгалын эрхтний цочмог үүсгэгчийг зөв тогтоож эмчилгээг оновчтой хийснээр эдийн засгийн хэмнэлт гарах боломжтой болно. Манай судалгааны гол зорилго бол нутгийн омгийн шинж чанарыг гүйцэд судалсаны үндсэн дээр өөрийн орнд хүний микоплазм оншлуур оношзүйн ийлдэс гарах явдал юм. Иймд миоплазм илэрүүлэх зорилгоор амьсгалын замын цочмог өвчнөөр өвчөлсөн хүүхэд энэ өвчнөөр нас барсан хүүхдийн 0-3 насны хүүхдийн цогцсонд шинжилгээ хийлээ. Шинжилгээнд судалгааны дээж болгон өвчтний хамар залгиурын арчдас цэр , нус нас барсан хүүхдийн элэг, дэлүү, тархи, нугас уушгины эдийг сонгон авав. Сонгон авсан эмгэг материал тус бүрийг боловсруулалт хийсний дараа Зейцийн шүрээр шүүрдэс бэлтгэв. Бэлтгэсэн шүүрдс тус бүрийг В.Мандулов \1998 \ Ц.Цэндсүрэн \1975\ нарын боловсруулсан шингэн тэжээлг орчинд 3-4 хоногийн зайтаагаар 4-5 удаагийн зарцуулалт хийх замаар 37 хэмийн дулаан тогтоогуурт өсгөвөрлөв. Мткоплазм нь  шингэн тэжээлт орчинд өвөрмөц ургалт өгдөг бөгөөд бидний судалгаагаар  ихэвчлэн 4-7 хоногт үл мэдэгдэх солонгоролт үүсгэн ургаж байв. Мөн 4-5 зорчуулалт хийсний дараа ургалт эрс сайжирч булингар үүсгэж хуруу шилний ёроолд сэвсгэр зүйл тунадас үүсгэж ургаж байлаа. Эдгээр сэвсгэр тунадасны бактерийнхаас ялгагдах шинж нь сэгсэрхэд амархан задарч жигд тархан үүсдэгт оршино. Хатуу тэжээлт орчинд микоплазмыг өсгөвөрлөн түүний бөөгнөрлийн шинж чанарыг судлахдаа МААХ~1, ИПЛО агарыг хэрэглэв. Эдгээр тэжээлт орчин микоплазмыг ургуулах зорилгоор шинжлэх дээжнээс 0.5-1 мерч авч хатуу тэжээлт орчинд тариад Чийглэг  орчин  бүрдүүлсэн  эксикаторт  хийж  37  хэмийн  дулаан  тогтоогуур  3­­-5  хоног  өсгөвөрлөв  Микоплазм  бөөгнөрлийг  судлахдаа  ердийн  бичил  хйруурын  бага  өсгөлт,  хуурай  тогтолцоог  хэрэглэв.  Микоплазм  нь  хатуу  тэжээлт  орчинд  ургахдаа  дундаа  нягт  овгорын  захралар жигд,  тархсан,  шувууны  өндөгний  хөврөлийн  нүд  шиг  бичил  бөөгнөрөл  үүсгэдэг байна  /1-р  зураг/ Микоплазм пневмонийн  бөөгнөрөл  /8*7/. Зарим  тохиолдолд  бидний  ялгасан  микоплазм  нь  дундаа  овгоргүй, жигд гадаргуутай,  усны  дусал  мэт  тунгалаг, том жижиг бөөгнөрөл  үүсгэж  байв. Эдгээр  шинж  чанар  нь  тэжээлт  орчины   найрлага,  орчины  чийглэг  багасах  нөхцөл,  өсгөвөрлөх  хугацаатай  холбоотой  гэсэн  бусад  орны  судлаачдын  дүгнэлттэй  тохирч  байгаа  аж.  Микоплазм  эгэл  хэсгийн  будагдах  шинж  чанарыг  судлахдаа  шингэн  орчинтой  микоплазмын  өсгөвөрийг  урьдчлан  хуралдуулж, суусан  тундаснаас  наалдац  бэлтгэн  Романовск – Гимз,  Грамын аргаар тус тус будаж  харуураар  харав.  Бидний  ялгаж   авсан  омогийн  эгэл  хэсгүүд  нь  гинжин  ба  олноорооо  нэг  дор  байрласан нил хөх өнгөтэйв. Грам сөрөг кокк хэлбэртэй харагдаж байв. Микоплазмын биохимийн идэвхийг тодорхойлохдоо сахароз ксилоз лактоз глюзкоз, крахмалаас тогтсон алаг эгнээ орчинг нийтэд зөвшөөрөгдсөн зааврын дагуу бэлтгэж, лавлах омогтой харьцуулан судаллаа. Нүүрс ус задалсан байдлыг авч үзэхэд бидний ялгасан омог 3-7 хоногт фенолын улаантай тэжээлт орчинг улбар шар өнгө үүсгэн задалж байв. Шинжилсэн эмгэгматериалаас илэрсэнмикоплазмын хатуу шингин тэжээлт орчинд ургасан байдал, өсгөвөрлөгдсөн хугацаа,ургасан бөөгнөрөлийн болон нүүрс ус судалгааны ажлын дүгнэлттэй тохирч байгаа юм.

Судалгааны ажлын урьдчилсан дүгнэлт:

1.Амьсгалын замын цочмог өвчнөөр өвчилсөн хүүхэд,энэ өвчнөөр эндсэн хүүхдийн цогцсонд шинжилгээ хийж үзэхэд микоплазм илэрч байна.

2.микоплазм пиэвмонийн нутгийн омог ялгасан явдал нь өөрийн оронд оношлуур оношзүйн нийлдэс бэлтгэх боломжтой болов.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 820
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК