Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Бөөрний “Бирааг-5” тангийн фармазологийн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Дагвацэрэн, Т.С.Варламова

 

Манай оронд сүүлийн жилүүдэд бөөр шээмний замын янз бүрнйн хурц, архаг өвчин ихсэх хандлагатай болж байгаа нь монгол орны байгаль цаг ууртай шууд холбоотой юм. Үүний дотор төрөх насны эмэгтэйчүүдийн дунд энэ өвчнөер өчлөх нь илүүтэй байна. Гэтэл монголын уламжлалт анагаах ухаанд бөерний тамирыг дээшлүүлэх эмийг хэрэглэж ирсэн баялаг уламжлалтай. Иймээс энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд бөөрний үйл ажиллагаа, өвчлөлийн өвөрмөц онцлог, гадаад дотоод орчны нөлөөллийн талаархи монголын анагаах ухааны онолын уламжлалт эмнэлгийн ойлголт, шинжлэх ухааны мөн чанарыг зөв гарган бөөрний өвчний эмчилгээний шинэ зарчим боловсруулж, энэ өвчнийг анагаах үйлдэлтэй шинэ жор бүтээх зорилт тавьж ажиллав. /5, 6, 9, 11/ Монгол Төвд эмнэлгийн уламжлалт эм тангийн жорын лавлахаас шүүлт хийж үзэхэд шээсний замын хүйтэн чанартай өвчин эмгэгт хэрэглэгддэг эмүүд олонтой байхаас биш нийшмийн дунд өргөн тархан эх сударт бичигдэж ирсэн тангийн найрлага маш ховор байгаа юм. Энэ онцлог байдлыг харгалзан үзэж бөөр шээсний замын архаг явцтай хүйтэн хийн чанартай өвчин эмгэг, тэдгээрээс нөхцөлдөж хий давамгайлсан биеийн ерөнхий ядаргааг тэгшитгэн засах зориулалттай "Монголжсон" жор найрлагыг өөрсдийн ажиглалт туршлага дээрээ үндэслэн зохион бүтээж хэрэглэж ирсэн туршлага цөөнгүй байдаг. Тэдгээрийн нэг болох "Бирааг-5" тан хэмээх нэрийн дор баруун зүгийн аймгууд, ялангуяа Завхан аймгийн Галуутай, Тэгш, Яруугийн хүрээ хийдийн эмч оточ нарын дунд үе уламжлагдан өрген хэрэглэгдэж ирсэн тангийн жор найрлагыг сурвалжлан олж авсан юм. Бид бөерний "хүйтэн" чанартай өвчний үед зохих үр дүн сайтай хэрэглэгдэж ирсэн иймэрхүү хэд хэдэн тангийн найрлага, зориулалт заалтыг уламжлалт анагаах ухаанд баримталдаг эмийн амт чадал эрдмийг нь харгалзан /5/ найруулах үндсэн зарчмын үүднээс задлан шинжилж харьцуулан дүгнэхэд уг жорыг сонгон авсан юм. Улмаар задлан шинжилгээнийхээ болон зарим туршилтын урьдчилсан дүн дээр үндэслэн уг жорын найрлага, орцын хэмжээг нарийвчлан тодруулж туршилтын фармаколог, эм зүйн судалгааг хийж гүйцэтгэсэн. "Бирааг-5" тан жорын найрлага нь бираага тэхийн шээг ягаан-цээнэ, сүгмэл задь гэx мэтийн ургамлуудаас бүрдэх бөгөөд тэдгээрийн орцын хэмжээг тодорхой зарчим баримтлан /5/ нарийвчлан тогтоосон болно. 

Судалгааны арга:

Фармакологийн туршилтанд өргөн хэрэглэдэг болон тусгай хэвлэлд тодорхой бичигдсэн аргуудыг ашигласан болно. /1,2,3,4,7,8,10/ Тус бүрийн сери туршилтанд 6-10 амьтан авч байсан ба эм бэлдмэлүүдийг усан ханд хэлбэрээр бэлтгэн хэрэглэв. Судалгааг явуулахдаа улaмжлалт эмнэлэгт "бөөрний сайн” /9/ гэж тооцдог сүгмэлтэй харьцуулалт хийсэн.

Судалгааны дүн:

1. Хоруу чанар: Цагаан хулгана дээр амаар /3,10/ уулгахад жорын DLso=20,04г/кr кг жинд байв. 2. Хэвийн нөхцөлд тухайн амьтны янз бүрийн эрхтэн тогтолцоонд онцын мэдэгдэм нөлөө үзүүлээгүй юм.

3.  Амьтны шээс ялгаралтанд үзүүлэх нөлөөг хулгана дээр /10/ судлахад жор нь диуретик үйлчилгээтэй болохыг тогтоов. Хяналтын амьтантай харьцуулахад жор нь шоээсний хэмжээг 2.1 дахин ихэсгэж байв. Сүгмэл диурезыг 51,8%-иар ихэсгэв.

4.  Эм хулгана бэлгийн тогголцоонд бэлдмэлийн үзүүлэх нөлеөг /1/ судлахад бэлгийн үечлэлд бага зэрэг нөлеөтэй болохыг тодорхойлов. Эструс үеийг уртасгаж эстрогены сулавтар үйлдэлтэй байлаа. Эстрогентай төстэй, фолликулины хэмжээнд хүрэхгүй сулавтар нөлөөтэй байна. Сүгмэл нь бэлгийн үечлэлд нөлөөгүй байв.

5.  Бэлдмэлийг удаан хугацаагаар эм хулганад уулгаж /1/ үзэхэд өндгөвчний жингийн хэмжээг хяналтын амьтныхаас 41,7%-иар, умайн жингийн хэмжээг 69,8%-иар тус тус ихэсгэж байв. Сүгмэл нь умайн жинг өөрчлөхгүй, харин өндгөвчний жингийн хэмжээг 30%-иар нэмэгдүүлж байв. Иймээс бэлдмэл бэлгийн булчирхайн дааварт ямар нэгэн хэмжээний нөлөөтэй байна гэж үзэж болох юм. /табл 1/

6. Бие гүйцээгүй эр хулгана дээр антигонадотроп идэвхийг /1/ судлахад бэлдмэл төмсөгний жинд онцын нөлөө үзүүлээгүй байв. Иймээс уг бэлдмэл антигонадотроп идэвхи үгүй байна. Уг бэлдмэл, эм бэлгийн булчирхайн даавартай төстэй сулавтар үйлдэл үзүүлж байгаа боловч, энэ нь эр бэлгийн булчирхайг дарангуйлах нөлөө үгүй тул бэлгийн булчирхайн даавартай төстэй зохицуулах сулавтар үйлдэлтэй байж болно гэсэн дүгнэлт хийхэд хүргэлээ.

7. Агаарын дутагдлын үед. “гипоксическая гипоксия” сорилоор /7/ жорын үзүүлэх нөлөөг судлахад бэлдмэл туршилтын амьтны амьдрах хугацааг 28,4%-иар ихэсгэж байна. Сүгмэл энэ нөхцөлд 12%-ийн идэвхитэй байв. Иймд бэлдмэл антигопоксийн нөлөөтэй. 8. Бэлдмэлийн хамгаалах нөлөөг 4 хлорт нүүрстөрөгчийн хордлогонд оруулж /2/ амьтныг үхлээс хамгаалах идэвхийг хувиар илэрхийлэхэд 12,5% байлаа. Сүгмэл нь 20%-ийн хамгаалах идэвхитэй байв. Үүнээс үззхэд жор тааламжгүй нөхцөлд амьтны биеийн тэсвэрлэх чадварыг сайжруулж хамгаалах нөлөө үзүүлж байна. 9. Бэлдмэлийн цусны тогголцоонд үзүүлэх нөлөөг судлахдаа чөмөг, захын цуснаас гадна дэлүү сэрээ булчирхай зэрэг лимфойд эрхтэнд гарах өөрчлөлтийг эритропоэзыг идэвхжүүлэх өвөрмөц өөрчлөлт гарч байсныг тогтоолоо. Захын цусанд эритроцит, лейкоцитын тоо, чөмег дэлүүний эсийн ерөнхий тоо ихсэж байв. Сүгмэлтэй харьцуулахад эдгээр өерчлөлтүүд нь арай сулавтар байна. /табл 2/

Дүгнэлт:

Бидний явуулсан судалгааны дүнгээс үзэхэд жор хоргүй, шээс хөөх үйлдэлтэй, биеийн ерөнхий эргүүцлийг дээшлүүлэх, зарим тааламжгүй нөхцөл, хорт бодисын үйлдлээс хамгаалах болон эм хулганы бэлгийн булчирхайн
даавартай төстэй зохицуулах сулавтар үйлдэлтэй ба цус төлжүүлэх нөлеөтэй
болохыг тогтоов.

Ном зүй

1. Большой практикум no физиологии человека и животных. Под ред проф. Б.А.Кудряшова. М. Высшая ткола 1984.
2. Витовская и coaвm. Фарм и токс, 1974, х 619
3. Гацура В.В. Методы первичного фармокологического исследования и биологическая активных веществ. М.Медицина 1974.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1429
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК