Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Ходоодны өмөнгийн хими эмчилгээнии явцад илэрдэг гаж нөлөөг үнэлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

О.Уранчимэг1, Г. Эрдэнэцэцэг2, Д.Дүнгэрдорж2, Syed Azhar Syed Sulaiman3

1Хавдар судлалын төв, 2ЭМШУИС, Эм зүйн сургууль, 3University Sains Malaysia 

 
Абстракт

To evaluate the adverse drug reactions during chemotherapy for stomach cancer patient treatment. With this background this research was intended to determine the emetic syndromes of the treatment modalities that have been used to manage patients with Stomach cancer in National cancer center and to make a base line for the decision maker to follow in making rationale allocation of the health budgets un the way that ensure effective outcomes. Probability analysis on cancer chemotherapy adverse drug reaction shows that vomiting occurs with likelihood of 26.7-23.4%, alopecia of hair appears with likelihood of 17.8-24.0% at the discrete or absolute level, which are the most frequent occurances.

Pp. 18-21   , Tables 2, Figures 3, References 7

Судлах болсон шаардлага. Хими эмчилгээнд чанарын баталгаатай, боломжийн үнэтэй, сүүлийн үеийн шинэ эм бэлдмэлийн сонголтыг хийж, өвчтөний амьдрах жилийгуртасгах, эмчилгээний зардал-үр ашгийг эдийн засгийн хомсхон, хүрэлцээ муутай төсвийг аль болох үр ашигтай зарцуулахад шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ, нотолгоо өгч байх шаардлагатай юм. Химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдийн 40-50%-д бөөлжис цутгах нөлөө илэрдэг бөгөөд АНУ-д энэхүү шинж тэмдгийг бүрэн дарах шинэ эмүүд болох ондансетрон, доласетрон, гранисет-рон, палосетрон зэрэг эм бэлдмэлүүдийг эмчил-гээнд хэрэглэж байгаа бол манай улсад зовхөн ондансетрон эмийг(19%) хэрэглэж байна [2,3, 5]. Ходоодны хорт хавдрын дан болон нийлмэл хими эмчилгээний явцад илэрч буй гаж нөлөө, дархлаа дарангуйлагдсан түвшинтэй шууд холбоот игоор химийн эмчилгээний үр дүн нь төдийлэн оновчтой биш байгаа химийн эмийн хордлогыг эмчлэх эмчилгээний зардлын эзлэх хувь бага байгаагаас харагдаж байгаа бөгөөд эмчилгээний удирдам-жинд үүнийгтодорхой тусгаж өгөх шаардлагатай.

Түлхүүр үг

Бөөлжис цутгах, хурц хэлбэр, хожуу хэлбэр, үс унах, Ондансетрон эм

Зорилго. Бидний судалгааны ажлын зорилго нь ходоодны хорт хавдрын хими эмчилгээний явцад илэрч буй гаж нөлөөнд үнэлгээ өгөхөд оршино.

Зорилт:

  1. Ходоодны хорт хавдрын дан болон нийлмэл хими эмчилгээний явцад илэрч буй гаж нөлөөний үнэн магадлалын 5 түвшинд үнэлэмж өгох
  2. Ходоодны хорт хавдрын хими эмчилгээний явцад илэрсэн гаж нөлөөг засах эм бэлдмэлийн эмийн зардал тогтоох
  3. Ходоодны өмөнгийн хими эмчилгээний үед илрэх гаж нөлөөг засах зорилгоор хэрэглэгдэж буй эмийн нэр төрөл, бөөлжилтийн шинжүүдийг илрэх ангиллын хэлбэрийг тодруулах

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй. Хими эмчилгээхийх явцад илэрдэг гаж нөлөөнд ДЭМБ-ийн гаж нөлөөг үнэлэх Наранжогийн аргаар ХСТ-ийн ходоодны өмөн өвчний улмаас хими эмчилгээ хийлгэсэн 400 өвчтөний материалд үндэслэн судалгааг явуулсан.

Үр дүн, хэлцэмж. Хими эмчилгээг хийх явцад илэрч буй гаж нөлөөнд судалгааг хийж, ДЭМБ-ын үнэн магадлалын 5 түвшинд үнэлгээг өгсөн бөгөөд судалгааны дүнгхүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1

Хүснэгт 1-ээс харахад ДЭМБ-ийн зөвлөм-жийн дагуу гаж нөлөөг үнэлэх үнэн магадлалын таван түвшинд хийсэн үнэлгээний дүнд дан хими эмчилгээний үед цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илэрсэн байдал үнэмшилтэй 36.0±0.48 түвшинд хамгийн өндөр, цагаан эсийн тоо цоөрөх илрэл 40.9+0.49, элэгний үйл ажиллагааны шинжилгээнд илэрсэн үзүүлэлт нь илэрхий буюу 42.7±0.49 хам-гийн өндөр, болон асат-ын хэмжээ 29.8±0.45 өн-дөр гарч байна. Бөөрний үйл ажиллагааны шин-жилгээнд илэрхий түвшинд 52.9 ± 0.50 өндор, креа-тинины хэмжээ 29.3±0.45 байгаа нь тогтоогдлоо.

Хүснэгт 2

Хүснэгт 2-оос харахад гаж нөлөег үнэлэх үнэн магадлалын таван түвшинд хийсэн үнэлгээ-ний дүн нийлмэл хими эмчилгээний үед цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илэрсэн байдал үнэмшилтэй 43.43±0.49 түвшинд хамгийн ондөр, цус багадалтын байдал 30.86±0.46, элэгний үйл ажиллагааны шинжилгээнд илэрсэн үзүүлэлт нь илэрхий буюу 34.9+0.46 хамгийн ондер, бил-лирубины хэмжээ 31.43±0.43 ондер гарч байна. Беерний үйл ажиллагааны шинжилгээнд илэрсэн байдал үнэмшилтэй түвшинд 30.3±0.45 өндөр, Креатинины хэмжээ 27.43±0.44 байгаа нь тогтоогдлоо.

 

Зураг 1. Хавдрын эм бэлдмэлүүдийн гаж нөлөөний үнэн магадлалд хийсэн үнэлгээ

Зураг 1-ээс харахад эм бэлдмэлүүдийн гаж нөлөөний үнэн магадлалд дан болон нийлмэл хими эмчилгээний дараа илэрсэн гаж нөлөөнд хийсэн үнэлгээнээс харахад бөөлжис цутгах байдал 26.7­23.4%, үс унах байдал 17.8 - 24.0% өндөр, хэл ярианы чадвар алдах байдал 0.9-1.7% гарсан нь шинээр гаж нөлөө илэрсэн тохиолдол гэж үзэх үндэстэй байна.

Ходоодны хорт хавдрын хими эмчилгээний явцад илэрдэг гаж нөлөөг засах зорилгоор хэрэглэгдэж буй эмийн нэр төрөл, хэлбэрийн эзлэх хувьд тодорхойлсон дүнг зураг 2-д үзүүлэв.

Зураг 2. Ходоодны хорт хавдрын хими эмчигээний үед илэрдэг гаж нөлөөг засахад хэрэглэж буй эмийн бүтэц

Хавдрын хими эмчилгээний явцад илрэх бөөлжис цутгах үйлдлийг зогсоох 7 нэрийн эмийн бэлд-мэлээс ондансетрон туншилтэй уусмал 17%, метоклопрамид туншилтэй уусмал 22%, шахмал эм бэлдмэл 37%-ийг эзэлж байна.

Хавдар судлалын төвд хими эмчилгээ хийл-гэсэн 400 өвчтөнүүдийн бөөлжилтийн шинжүүдийг илрэх байдлаар нь хурц, хожуу, угтал, зогсоохын аргагүй байдлын ангиллаар судалгааг явуулсан бөгөөд судалгааны дүнг зураг 3-т харуулав.

Зураг 3. Гаж нөлөөг илрэх байдлаар нь ангилсан нь

Зураг 3-аас харахад гаж нөлөөний хурц хэлбэрийн илрэл 30% нь хавдрын хими эмчилгээ хийлгэс-нээс хойш 30 минутаас 5-6 цагийн дотор бөөлжих шинж тэмдэг Дсжсорубицин эмэнд ихээр илэрч байлаа.

Хожуу бөөлжилт илэрсэн 25% нь химийн эмийн эмчилгзэ хийлгэснээс хойш 24 цагийн да-раа илэрч Цисплатин эмэнд тохиолдож, 48-72 цагт буй болж, 6-7 өдер үргэлжилдэг нь тогтоогдлоо.

Угтал хэлбэрийн 18% нь урьд өмнөбөолжиж байсан сэтгэхүйтэйгээ холбсгдож Фторурацил эмэнд илэрч байсан бол зогсоохын аргагүй байд-лаар илэрсэн нь 27% байсан ба нийлмэл хими эмчилгээг хийх явцад онэ шинж тэмдэг илүү илэрч байв.

Дүгнэлт

  1. Данболон нийлмэл хими эмчилгээний да-раа илрэх гаж нөлөоний үнэлэмжид цусны үзүү-лэлтүүдэд гарах өөрчлолт, дотор муухайрах, бөөлжис цутгах, үс унах, гүйлгэлт зэрэг нь илэр-хий болон үнэмшилтэй түвшимд хамгийн ондөр, харин хэл ярианы чадвар алдалт нь байж болох түвшинд 4, эргэлзээтэй түвшинд 1 гарсан нь ши-нээр гаж нолөе илэрснийг харуулж байна. Боолжис цутгах илрэл 26.7-23.4%, үс унах илрэл 17.8-24.0%-иар илэрхий болон үнэмшилтэй түвшинд хамгийн өндөр илэрдэгийгтогтоолоо.
  2. Гаж нелөөг засах бүлгийн эмийн эмчил-гээний зардалд дан хими эмчилгээнд 26640.0±7669.8? буюу 4.5%, нийлмэл A эмчилгээнд 304072.0±64023.57 буюу 50%, нийлмэл В эмчилгээнд 267924.0?±60514.4? буюу 45.5% гэсэн харьцаагаар эмийн зардал гарч байна. Энэ нь нийт хими эмчилгээний зардлын 17%-ийг эзэлж байна.
  3. Хавдрын хими эмчилгээний явцад илрэх беөлжис цутгах үйлдлийг зогсоох 7 нэрийн эмийн бэлдмэлээс ондансетрон туншилтэй уусмал 17%, метоклопрамид туншилтэй уусмал 22%, шахмал эм бэлдмэл 37%-иар хэрэглэж байна. Бөол-жилтийн шинжүүдийг илрэх байдлып ангиллаар хурцхэлбэрийн илрэл 30%, угтал хэлбэрийн 18%, зогсоохын аргагүй байдлаар илэрсэн нь 27%-ийг эзэлж байна.

Талархал: Энэхүү судалгааны ажлыг хийхэд тусалсан, хамтран ажилласан удирдагчид, эрдэмтэн багш, ХСТ-ийн хамтолонд гүн талар-халаа илэрхийлье.

Ном зүй

1. ASHP Therapeutic Guidelines on the Pharmacologic Management of Nausea and Vomiting in Adult and Pediatric Patients Receiving Chemotherapy or Radiation Therapy or Undergoing Surgery. Am. J Health Syst. Pharm. 1999; 56:729-64.
2. Berger A, Clark-Snow RA. Nausea and Vomiting. In: DeVita VT, Rosenberg SA, Hellman S, eds. Cancer; Principles and Practice of Oncology. Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins, 1997:2705-12.
3. Clinical Oncology Pharmacy Symposium. Singapore 169610. NCC. 2005.DuPontHL, Ericsson CD. \\\\\\\\\\\\\\\"Chemotherapy and chemoprophylaxis of traveler\\\\\\\\\\\\\\\'s diarrhea.\\\\\\\\\\\\\\\"Ann Intern Med 1995. vol. 102(2) P 260-1.
4. Clinical evidence, www.clinicalevidence.org.
5. Hesketh PJ. Defining the emetogenicity of cancer chemotherapy regimens: relevance to clinical practice. The Oncologist 1999; 4:191-6.
6. Griffin AM, Butow PN, Coates AS, et al. On the receiving end. V: Patient perceptions of the side effects of cancer chemotherapy in 1993. Ann Oncol. 1996;7:189-95
7. Leape, Lucian, et al. Reducing Adverse Drug Events. Boston, MA: Institute for Healthcare Improvement. 1998 (Concepts to reduce adverse events and a model for improvement).
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Нямдаваа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2043
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК