Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Хүүхдийн чихний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг хөгжилтийн үед дуу дамжуулах аппаратын байдлыг компьютерт томографаар оношлох онцлог
( Судалгааны өгүүлэл )

Р.Пүрэвээ, Б.Эрдэнэчулуун, Б.Оюун, А.Сайнжаргал 

АУИС, ХКТЭ

 

Гадна ба дунд чихний төрөлхийн гажиг хөгжилтийн үед дуу дамжуулах аппаратын бүтцэнд гүнзгий өөрчлөлт илэрдэг ажээ /М.Я.Козлов 1981/. Уг өөрчлөлтийг тогтоох найдвартай аргуудын нэг нь компьютерт томонграфаар чамархайн ясыг зүсэж судлах арга юм /Кузнецов С.В 1987, killingen G 1981/. Гадна ба дунд чихний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдийн ихэнх нь үлдэгдэл төдий чихний дэлбэнтэй /Г.В.Курчинский 1975/, гадна чихний суваг битүү, дунд чихний дуу дамжуулах аппарат гүнзгий өөрчлөлттэй /С.Н.Лаченко 1972/ байдгийг эрдэмтэд тогтоожээ. Манай оронд хүүхдийн чихний төрөлхийн гажиг өөрчлөлтийн байрлалыг 1990 оноос компьютерт томографаар судалж эхлэв. Судалгааг ЭНЭШТ, ХКТЭ-ийн бааз дээр эхэлж төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай хүүхдийн гадна, дунд чихний хэлбэр, нөлөөлж болох зарим шалтгаан, сонсголын түвшинг нарийвчлан тогтоосны дараа Hitachi пүүсийн CW-4 маркийн компьютерт томографийн аппаратан дээр чамархайн ясыг хэвтээ ба босоо хавтгайгаар, 1-2мм-ийн зузаантайгаар /3 рад орчимд/ 4-8 зүсэлтийг 26 хүүхдийг 124 нэгж зураг дээр хийв. Зүсэлтийн үед гадна чихний сувгийн мөгөөрсөн ба ясан хэсэгт байгаа битүүрэлтийн зузаан, ясны нягт, сонсголын ясны үлдэгдлийн урт, өргөн, нягт, хэнгэрэг хөндийн дээд ба дунд давхрын урт, өргөн агааржилтын төв гэсэн 13 үзүүлэлтээр дуу дамжуулах аппаратын бүтцийг тодорхойлов. Дуу дамжуулах аппаратнын бүтцийн байдлыг дотор нь дунд чихний бүтцийн хэсэг, агааржилтын түвшин гэж хоёр хуваана.   Эдгээр бүтцийг цэг дээр байгаа компьютерт томографийн нягтыг  Хаусфильдын нэгжээр бүртгэж, дунджийг математикийн аргаар боловсруулалт хийж, нягтыг дундаж /М/, хазайлт /+G/ алдаа/+м/-г тодорхойлов. Бүтцийн хэмжээг сонсголын түвшинтэй харьцуулан үзэж мэс заслын эмчилгээний тавилан, мэс засал хийх боломжтой замыг тодорхойлов. Энэ хэмжилтээр дүлийг үүсгэж байгаа дуу дамжуулах аппаратын гол хэсгийн хэмжээ, нягтыг тодорхойлсны үндсэн дээр сонсгол сайжрах нөөц хир байгааг урьдчилан гаргах боломжийг бүрдүүлэв. Бидний ажиглалтаар гадна чихний ёувгийн ясан хэсгийн битүүрэлтийн нягт  +764,0:+53,6+234,0 Н сонсголын ясны үлдэгдлийнх  +685,0+61,4:252,0 Н байлаа. Мэс заслийн дараах үетэй харцуулан үзэхэд дээрх өөрчлөлт нь дүлийн үндсэн шалтгаан болж байлаа. Төрөлхийн гажиг хөгжилтийн үед хэнгэргэн хөндий, хөхөнцөр сэртэнгийн агааржилтийн нягтыг тодорхойлох нь эмчилгээний ихээхэн ач холбогдолтой байна. Судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд чихний төрөлхийн хүн хэлбэрийн гажиг хөгжилтийн үед үлдэгдэл төдий дэлбэнтэй, сувгийн мөгөөрсөн /12,4/ба ясан хэсэг 16 /битүү сонсголийн яс үлдэгдэл /1,51х2,47/ хэлбэртэй  хэнгэргэн хөндийн хэмжээ /5,04х2,54/ нарийссан байгаа  нь тогтоогдлоо. Сонсголийн гуурс нээлттэй байгаа тохиолдод хэнгэргэн хөндий /555,0Н/ , адар /430, 0Н/ хөхөнцөрийн хөндий /-639,ОН/ -н агааржилт хэвийн байлаа. Энэ нь төрөлхийн гажиг хөгжилтийн үед мэс заслийн эмчилгээ үр дүнтэй болхийг болхыг харуулж байна.

Дүгнэлт:

1.    Чихний төрөлхийн гажиг хөгжилтийн хүнд хэлбэрийн үед дуу дамжуулах аппаратын бүтцийг компьютерт томографийн аргаар тогтоох бомжтой байна

2.    Чихний   төрөлхийн гажиг хөгжилтийн үед дүлийг үүсгэж байгаа гол шалтгаан нь гадна чихний сувгын битүүрэлт /+764,0+_234.0Н/ үлдэгдэл төдий сонсоглын яс /1,54мм х 2,47мм/, хэнгэргэн хальс байхгүйтээ холбоотой.

3.    Дунд чихний агааржилтын түвшин сайн /500,0Н дээш/ байгаа нөхцөлд сонсгол сайжруулах мэс засал хийх нь илүү үр дүнтэй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 795
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК